МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын Оюутны спортын холбооны ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч, хяналтын зөвлөлийн гишүүн Д.Баясгалантай ярилцлаа. Түүнийг хүмүүс “Голомт”-ын Баясгалан гэдгээр нь анддаггүй.
-Эрт цагт улс гүрнүүд хүчирхэгээ батлахын тулд дайтаж байлддаг байсан бол одоо спортоор өрсөлддөг гэгдэх болсон. Харин орчин цагийн энэ өрсөлдөөнд Монгол Улс хэр бэлтгэлтэй байгаа бол?
-Улс гүрнүүд олон улсын тавцанд өөрсдийгөө гаргаж харуулах олон арга зам байна л даа.
Харин монголчуудын хувьд өнгөрсөн цаг хугацаанд төр засгийн зүгээс ч, мэргэжлийн байгууллагын зүгээс ч ямар ч бодлогогүй явж ирсэн. Спортын байгууллагууд нь хувьчлагдаад бараг алга болчихсон, хүмүүсийн ойлголт ч тэр, төр засаг, мэргэжлийн байгууллагын хувьд ч нэгдсэн цогц ойлголт байхгүй болчихсон. Нэг хэсэг манайхан юун спортоо анхаарах манатай л байлаа шүү дээ.
Спорт бол эрүүл мэнд, сахилга бат, эрүүл амьдрах үндэс суурь. Хүн эхээс төрөхдөө спортлог байх албагүй. Гэхдээ эрүүл чийрэг байх хэрэгтэй. Тэр эрүүл чийрэг байхад нь хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх шаардлага бий. Харин тэр боломжийг төр засаг нь бодлогоороо гаргаж өгөх ёстой. Энэ бол нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх явдал юм даа.
-Нийтийн биеийн тамирыг хөгжүүлдэг гадны жишиг ямар байдаг юм бол?
-Дэлхийн орнуудад хөлбөмбөг, сагсан бөмбөг гээд спортын танхим, талбайг төр засаг нь бодлого гаргаад энд тэндгүй барьж байгуулаад өгчихдөг. Хүүхэд ахуй цагаас нь гүйж тоглож, спортоор хичээллэх боломж нь нээлттэй байхад ямар ч хүн өөр байж таарна аа даа. Их спортоор хичээллэх нь хичээллэж, мэргэжлийн тамирчин болохгүй байлаа гэхэд энэ дадал зуршил насан туршид нь үлдчихдэг. Гэтэл юунд чадвартайгаа ч мэдэж чадахгүй, насан туршдаа бөмбөг ч өшиглөж үзэхгүй байвал харамсалтай. Нийтийн биеийн тамир хөгжсөн орон, хөгжөөгүй орнуудын спортын амжилтыг харьцуулаад үзэхэд арав дахин зөрүүтэй байдаг гэдэг. Манайд байгалиасаа заяасан спортоор явах ганц хоёр хүнээ дасгалжуулагч нар нь хоорондоо булаацалдаад л, тэдний гаргасан амжилтаар спорт хөгжиж байна гэж үзээд байдаг. Гэтэл үүний цаад талд нийтийн биеийн тамир үнэхээр хоцрогдчихоод байгаа нь үнэн.
-Тэгэхээр үүнийг хөгжүүлэхийн тулд хэн ажиллах ёстой юм бэ. Олимпийн хороо юу, эсвэл Засгийн газар Биеийн тамир, спортын хороогоороо дамжуулж хийх ёстой юм уу?
-Дэлхий дээр 200 гаруй спортын холбоод байгаа, тус бүртээ өөрийнхөөрөө хөгжөөд явж байгаа. Тэдний нэг нь болох FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоог хүмүүс андахгүй. Олимп өөрийн спорт гэж байхгүй дандаа бусад спортын холбоодыг өөрийн тоглолтдоо оруулан арга хэмжээ зохион байгуулж ирсэн. Тэр нь өнөөдөр дэлхий нийтийн анхаарлыг татсан, тэр хэмжээгээрээ багагүй ашигтай ийм арга хэмжээ болж хувирчихаад байгаа юм. Үнэндээ олимпийн төрөлд 28 спортын төрөл багтдаг. Гэхдээ үндэсний спортын төрлүүд бусад спортуудыг оруулаад 1000-аад спортын төрөл байдаг гэдэг. Энэ бүх спортыг хөгжүүлэх нь тухайн улс орны засаг төрийн ажил. ОУОХ бол олимпизмийн хөдөлгөөний үзэл санааны дор олимпийн наадмуудад дэлхийн улс орны тамирчдыг аль болох олноор нь оруулж, өрсөлдөх үүд хаалгыг нь нээж өгдөг байгууллага юм. Дээрээс нь олон улсын спортын хороодтой, төр засагтай хамтран ажилладаг тийм л байгууллага юм шүү дээ. Хүмүүсийн дунд Олимпийн хороо бол Биеийн тамир, спортын улсын хороо гэсэн буруу ойлголт яваад байдаг. Тийм биш.
-Бодлого алдагдсанаар спортын салбар уналтад орсон талаар та хэлсэн. Үнэхээр ч Сиднейн олимпоос медальгүй ирэх үе ч гарч байсан. Тэр үед л илэрч гарч байжээ дээ?
-Ер нь ийм нөлөөлөл 10-15 жилийн дараа илэрдэг гэдэг. Ерээд оноос хаягдаж хоцорсон бодлогын үр дагавар 2000-гаад онд мэдрэгдэж байсан байж болох юм. Ямар ч байсан манай спортынхон зүтгээд, үр үндсээ таслахгүй шиг авч яваад өнөөдрийг хүргэлээ. Энэ бол төр засгийн биш, харин спортод элэгтэй, спортод хайртай хүмүүсийн л гавьяа юм шүү дээ. Тухайн цагт юун спорт гэх үе байсан л байх. Нэг үеэ бодвол манайх эдийн засгийн хувьд чадалтай болоод ирлээ, хүмүүс ч эрүүл зөв амьдрахын тулд спортоор хичээллэх нь тустайг мэдэрч бас ч өөрсдөө сонирхоод ирлээ. Төрөөс ч ийм шаардлага бий болчихоод байгааг мэдэрч байх шиг байна. Тэгэхээр суурь нь бий болж байна. Одоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхдээ яаж, юуг түшиглэж, хэнтэй хамтарч хөгжүүлэх вэ гэдэг дээр жинхэнэ бодлогоо тодорхой болгож ажиллах хэрэгтэй байна.
-Дэлхийн бусад орнуудад нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тал дээр ямар бодлого барьж ажилладаг юм бэ?
Бээжингийн олимпод зориулсан барилга байгууламжийн тэн хагасыг нь их сургуулиудынхаа мэдэлд өгсөн. Мөн улс орнууд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхийн тулд олон нийтэд нээлттэй спортын цэцэрлэгт хүрээлэн олноор барьж байгуулдаг. Сайхан алхчихдаг, дуртай нь зундаа роликоор, өвөлдөө тэшүүрээр гулгачихдаг ийм газар байгуулчихаар аандаа хүмүүс тийшээ зориод эхэлдэг. Уг нь нийтийн биеийн тамир гэдэг чинь нөхцөлийг нь зөв тавиад өгвөл аяндаа хөгжчихдөг л дөө. Түүнээс зээл тусламжаар, хувийн байгууллагуудын дэмжлэгээр үүнийг бий болгоно гэж төөрөлдөөд байх хэрэггүй. Цэвэр төрийн бодлого л хэрэгтэй. Манайхан шиг хандиваар үүнийг хөгжүүлнэ гэвэл энэ нь явах ч үгүй, бүтэх ч үгүй. Спорт нь хөгжөөд ирэхээр клубүүд олноор бий болж, улмаар өрсөлдөөн чангараад ирдэг. Үүний дараа тэртэй тэргүй олон хүн сонирхоод эхлэхээр арилжааны өнгө аяс оруулаад улам бүр хөгжөөд явдаг. Нийтийн биеийн тамир хөгжиж байж, мэргэжлийн спорт нь хөгжөөд явна. Энэ бүхнийг тодорхой үе шат, дараалалтай хийдэг. Мөн нэмж хэлэхэд барилга байгууламж барих нь нэг хэрэг, спортын байгууллагын удирдлага зохион байгуулалт, менежментийг нь анхаарахгүй бол hardware-ээ хийчихдэг software нь байхгүй бол болохгүй шүү дээ. Багш дасгалжуулагч, спортын байгууллагын удирдан зохион байгуулах мэргэжилтнүүдээ анхаарч бэлдэхгүй бол бас болохгүй.
-Манайд спортын аль нэг хороо дотроо хагарал ихтэй, нэг нь ажил хийх гэхээр нөгөөх нь дэмжихгүй гэсэн маргаан их ажиглагдах юм аа. Энэ бүхнийг зохицуулсан хууль эрх зүйн орчин бидэнд бий юу?
-Бусад орнуудад Спортын байгууллагуудын хууль гэж бий. Харин манайд олон нийтийн байгууллагуудын хуулиар л зохицуулагддаг. Гэтэл спортын байгууллага бол марк цуглуулагчдын, мод таригчдын холбоо зэрэг олон нийтийн байгууллагаас ялгаатай шүү дээ. Хэдийгээр тухайн спортод дуртай хүмүүсийн төлөөлөл боловч цаашлаад Монгол Улсаа олон улсад төлөөлдөг онцлогтой. Тийм учраас төрийн оролцоо байх хэрэгтэй, тэр бүхнийг зохицуулсан хууль эрх зүйн орчин зайлшгүй байх хэрэгтэй болж байгаа юм.
Барууны орнуудад спортын өрсөлдөөн, спортын байгууллагуудын зөрчлийн асуудлыг дээд зэргээр ялгаж тодорхой болгож өгдөг. Сайн засаглалын тогтолцоогоор бүх зүйл нь нээлттэй ойлгомжтой байхыг дүрэм журам дээрээ заачихсан учраас яаж ч оролдож чадахгүй. Гэтэл манайд залуу зандан цагтаа өрсөлдөж байсан улсууд нэг нь аль нэг холбооны удирдлагад очихоор нөгөөхөө унагах гээд л эхэлчихдэг. Энэ бол спортын өрсөлдөөнөөс тэс ондоо. Манайд энэ асуудлыг хөндөж, баримт бичиг дээр тусгаж асуудлыг шийдэх цаг болсон. Харамсалтай нь хэн ч ярьдаггүй.
-Спортын төрлүүдийн дүрэм журам байнга өөрчлөгдөх юм. Байнга тэгж өөрчлөх хэрэгцээ байдаг юм байх даа?
-Спортын өрсөлдөөнийг аль болох хамгийн шударга, ижил тэгш, допинггүй, нэг гараан дээр байлгах ёстой гэдэг үүднээс дүрмийн өөрчлөлт шинэчлэл байнга хийгдэх болсон. Спортын төрлүүдээс гадна ОУОХ, олон улсын спортын хороодын дүрэм ч ихээр өөрчлөгдөж байгаа. Сүүлийн арван жилд гэхэд ОУОХ маш их шинэчлэгдэж өөрчлөгдөж байгаа. Эв нэгдлийн бэлгэдэл болсон олимп маань арилжааных болж байна гэсэн шүүмжлэл гарах болсон. Тиймээс аль болох сайн засаглалыг тогтоож, шударга өрсөлдөх боломжийг нээж, нээлттэй, ёс зүйтэй байхыг шаардах болсон. Энэ чиглэлээр ч дүрэм журамдаа өөрчлөлт оруулсаар байгаа. Өнгөрсөн оны наймдугаар сард хийсэн өөрчлөлтөөр санхүүгийн асуудал нээлттэй, ил тод байх ёстой гэдгийг тун тодорхой оруулсан байдаг. Бас ерөнхийлөгч нь хоёр удаа л сонгогдоно, ОУОХ-ны гишүүд насаараа сонгогддог байдлыг хална, улс төрийн ямар ч нөлөөлөл байхгүй гэдгийг тун тодорхой заасан. Бас сонгуулиа шударга явуулж, нээлттэй нэр дэвшүүлдэг байх, хажуугийн ажиглагч нар байх ёстой гэсэн олон өөрчлөлтүүд орж ирсэн. Мөн олимп зохиох эрхийг дагалдаад хээл хахуулийн асуудал яригдаад байдаг учраас ёсзүйн байдлыг хатуу суулгаж, арьс өнгөөр ялгаварлах тухайд чанд бодлого барьж байгаа. Бас олимпийн эзэн хотод байгаль орчны тал дээр өндөр шаардлага тавьдаг болсон. Бас олимп тухайн улс орондоо хөгжил авчирч байх ёстой гэсэн шаардлагыг тавих болсон. 2004 оны Афины олимп үнэндээ Грект дампуурал авчирсан шүү дээ. 12 тэрбум еврогийн алдагдал авчирсан. Тэгэхээр ийм асуудлыг үүсгэхгүй байх шаардлага ч хөндөгдсөн.
-Спортын тэмцээний дүрэм журмыг дор дор нь дагаад явахаас аргагүй байх. Харин ОУОХ-ны сайн засаглалтай, нээлттэй болох өөрчлөлтийг манай МҮОХ хэр тусгаж байгаа бол. Удахгүй болох чуулганаараа дүрмийн өөрчлөлтийг хийх болов уу?
-Дөрвөн жилд нэг удаа болдог манай чуулган болох гэж байна. Хэлэлцэх асуудлын дараалалд дүрмийн өөрчлөлтийг тусгах асуудал багтаагүй байсан. Гэхдээ ОУОХ-ны гаргасан дүрмийн өөрчлөлтийг бид аль болох түргэн хугацаанд дүрэмдээ тусгаад л явах хэрэгтэй байгаа юм.
-МҮОХ-г цаанаасаа буюу ОУОХ-ноос их мөнгө авдаг гэж хардах хүмүүс ч байдаг. Яг үнэндээ авдаг юм уу, үгүй юм уу бид мэдэхгүй. Нээрээ санхүүгийн байдлаа ил тод болгочихвол ийм хардлага явахгүй юм байна даа?
-ОУОХ, Азийн олимпийн зөвлөлөөс манай МҮОХ-нд санхүүгийн зардал өгдөг л дөө. Үүнийг нь гишүүддээ тайлан гаргаад танилцуулаад явдаг. Гэхдээ авах санхүүжилтээ нэмэгдүүлж, аль болох спортын байгууллагууддаа ихийг өгч дэмжээд явах хэрэгтэй. МҮОХ-ын зарим зүтгэлтнүүд хэлдэг юм. “Бид засгаас юу ч авдаггүй юм чинь бид тайлагнаж танилцуулах албагүй. Манайх бие даасан байгууллага гэдэг.” Үүгээрээ ам хаах гээд байдаг. Гэтэл олимпийн наадамд оролцож байгаа бүх тамирчин, шигшээ багийн зардлыг засаг гаргадаг. Дэлхийн улс орнуудад төр засаг нь, үндэсний олимпийн байгууллага нь хоорондоо нягт хамтран ажилладаг. Харин манайд бол хамтын ажиллагааг дарамт шахалт гэж үзэх гээд байдаг тал бий. Ер нь улстөрчид, хууль хяналтынхныг янз бүрийн байдлаар олимпизмийг улс төрийн сонирхолдоо ашиглахыг хорьдог. Харин төр засагтай хамтран ажиллахыг дэмждэг. Үүний ялгааг нь салгаж, ялгаж ойлгомоор байгаа юм. Аливаа нэгэн улсад олимпийн наадам боллоо гэхэд тэр улсын төрөөс л мөнгө, хөрөнгийг нь гаргадаг.
-1996 оны Атлантагийн олимпоос ганцаараа медальтай ирсэн Д.Нармандахад төр засгаас амласан байраа өгч чадахгүй байсаар дараагийн олимптойгоо золгож байсан. Тэр үетэй харьцуулахад одоо мөнгө их амладаг болжээ. Тэр их мөнгөний амлалт амжилтад шууд нөлөө үзүүлдэг болов уу?
-Мэдээж үзүүлнэ. Гэхдээ тамирчны цаана дасгалжуулагч, бэлтгэл хангагч, бүхэл бүтэн баг байдаг гэдгийг мартаж болохгүй. Тамирчдад хэтэрхий их мөнгө амлах буруу гэж би боддог. АНУ-д олимпийн медальтнууддаа 25 мянган ам.доллар, Европын орнуудад 25-30 мянган евро өгдөг. Гэтэл манайх тав, зургаа дахин их мөнгө амладаг.
Бусад орнуудад нийтийн биеийн тамираа хөгжүүлж, ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, спортод дуртай болгож үүнийг нь дагаад спортын нэр хүнд өсөөд ирэхээр мэргэжлийн тамирчдадаа бусад арилжааны нөхцөлтэйгөөр орлогоо нэмэгдүүлэх боломжийг нь гаргаж тамирчдаа дэмждэг. Түүнээс манайхан шиг өм цөм мөнгө амладаггүй. Нэг удаа мөнгө өгөөд тэгээд орхидог нь зөв биш. Харин сар бүр мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гарсан нь зөв зүйл болсон шүү.
-Олимпизм, спортын зүтгэлтнүүд өөрсдөө спортын хүмүүс эсвэл спортын хорхойтнууд байдаг. Та яаж яваад санхүүгээс спортын салбар руу ороод ирчихэв?
-Бидний үеийнхэн спортод элэгтэй, спортоор хичээллэдэг байсны нэг адил би ч спортод дуртай. Гэхдээ цаашид үүгээр явах уу үгүй юу гэдэг сонголтыг бол өөрөөр хийсэн л дээ. Спортод сонирхолтой болоод ч тэр үү би 1995 онд Оюутны спортын холбооны ерөнхийлөгч болсон. Тэр үед “Голомт” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Дараа нь 2003 онд Олон улсын спортын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болсон. 2007 онд онд Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч болсон. Энэ шугамаараа олон улсын бүх спортын байгууллага, спорттой холбоотой олон нийтийн байгууллагуудын маш олон семинар, хурал зөвлөгөөнд оролцож, цөөнгүй танилтай болсон. Олон ч зүйл сонсч мэдлээ. Өөр газар оронд өөр юм яригдаад хэрэгжээд байдаг тэрийг нь Монголд мэдэхгүй байхаар хийх ёстой юм байна л гэж бодож зүтгэж явна даа.
-Та волейболоор хичээллэдэг байсан гэдэг. Өөр ямар спортоор хичээллэж байна вэ?
-Волейбол ч сүүлийн үед тоглохоо байгаад байна даа. Болгоомжтой байхгүй бол бэртэж гэмтчих гээд байх юм. Монголд багийн спорт хөгжих магадлал муу юм. Миний бодлоор манайхан ганцаарчилсан төрөлд илүү амжилт үзүүлнэ дээ. Волейбол гэхэд наад зах нь арван хүн, хөлбөмбөг гэхэд хорь гаруй хүн хэрэгтэй болно. Гэтэл баг нь бүрэлдэж өгдөггүй нэг явдал бий. Олон жилийн дараа юу юм гэхээс хэсэгтээ багийн спорт манайд тиймхэн болов уу. Би сүүлийн үед ууланд л авирч байна даа, уулын спортын мастер цолтой.
-Яаж яваад энэ спортод татагдав. Үзэгчгүй спорт, өөрийгөө ялдаг спорт гээд янз янзаар хэлдэг…
-Хэдэн нөхдөө дагаж явсаар байгаад л ууланд авирдаг болчихсон доо.
-Өөр ямар спортоор хичээллэж байна?
-Би сүүлийн үед керлингийн спортыг хөгжүүлэх тал дээр анхаарч байна. Багийн спорт манайханд жаахан тийм гэж дээр хэлсэн дээ. Гэхдээ хамгийн ойрын үед олон улсын хэмжээний тэмцээнд багийн спортоор өрсөлдөх төрөл керлинг байж магадгүй шүү. Саяхан манай эмэгтэй баг тамирчид Харбинд анх удаа олон улсын хэмжээний бэлтгэл хийхээр явсан байгаа. Болж өгвөл өвлийн олимпод энэ төрлөөр анхны баг тамирчдаа илгээх хүсэл байна. Дөнгөж хөгжиж байгаа спорт.
-Керлинг мөсөн дээр өрнөдөг нь мөсөн харваа зэрэг уламжлалт спорттой манайханд ойр байх тал бий юу. Шал арчиж байгаа юм шиг мөс зүлгээд их сонин харагддаг.
-За даа, их өөр дөө. Мөс нь их барзгар. Маш сайн зүлгэж байж, явах чигийг нь тодорхой болгодог. Бүх насныхан тоглодог спорт.
-Та Олон улсын Оюутны холбооны ерөнхий санхүүч гэсэн албан тушаалтай. Спортын байгууллагын ерөнхий санхүүч гэхээр ямар алба юм бол гэсэн бодол төрж байна?
-Олон улсын спортын ихэнх байгууллагад ерөнхийлөгчөөс гадна санхүүгийн даргыг сонгодог. Энэ бол олон улсын тогтсон жишиг. Ерөнхийлөгчөөс хараат бус байлгах гэж байна аа даа. Санхүүг зөв удирдах, тайлагнах, арвижуулах үүрэг санхүүгийн даргад ирдэг. Энэ албыг би 2007 оноос хойш хашиж байна. Хоёр жил тутам санхүүгийн тайлангаа тавьдаг.
-Манайх хэдэн онд олимпийн наадмыг зохиох бол. Та багцаа хэлэх үү?
-Үүнийг багцаалж хэлэхэд хэцүү. Олимп бол 18 хоногийн хугацаанд 200-гаад орны 12 мянган тамирчин нэгэн дор цуглаж өрсөлддөг наадам. Бид үүнд эхлээд өөрсдөө бэлэн болох ёстой. Үүний өмнө маш олон удаа олон улсын тэмцээнийг Монголдоо зохион байгуулах хэрэгтэй. Барилга байгууламжаас гадна олон улсын зэрэглэлтэй шүүгчид, өндөр зэрэглэлийн техник хэрэгсэл, эрүүл мэндийн ажилтнууд, олон улсын зэрэгт хүрсэн телевизийн дамжуулалт, хэвлэлийнхэнд зориулсан байр сав, нийтийн тээврийн хэрэгслийн бэлэн байдал, сайн дурынхан гээд цаашлаад ард иргэд нь хүртэл үүнд сэтгэл санааны бэлэн байдалтай байх хэрэгтэй. Үүнийг зохион байгуулна гэдэг тоглоом биш. Зүүн хойд Азийн тоглолтыг эхлээд нутагтаа зохион байгуулж, туршлага суух хэрэгтэй. Бид үнэндээ одоо олимп зохион байгуулахад юу хэрэгтэй болдог тухай төсөөлөл ч алга байна шүү дээ.

Э.ЭНЭРЭЛ
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"
No comments:
Post a Comment