Театр урлаг судлаач, яруу найрагч О.Цэцэглэн:
-Монголд часхийсэн урлаг судлаач, тэр дундаа кино, театр судлаач байдаггүй юм байхдаа гэж сэтгүүлчийн хувиар сүүлийн жил орчим бодолхийлж, битүүхэн эрж явахдаа тантай санамсаргүй учралаар дайралдсандаа баярлаад ханахгүй нь. Ёстой нөгөө ангасан талд алгын чинээ үүл гарч бороо орохын адил асууж ярилцах зүйл надад даанч их байна. Гэхдээ хоёулаа эхлээд уншигчидтайгаа танилцах ёстой. Бага нас хийгээд хэрхэн театр судлаач болсноо бидэнтэй хуваалцаач?
-Уншигчдынхаа амар амгаланг эрье. Би өвөө, эмээгийнхээ дэргэд хөдөө өссөн болохоор, араг шээзгий өнхрүүлж, зүлэг ногоон дээр тормойж суусаард хүн болсон доо. Ирээдүй цогцолбор сургуульд ерөнхий боловсрол эзэмшиж, Москвагийн Горькийн нэрэмжит Утга зохиол дээд сургуульд Уран зохиол, урлаг судлаачийн ангид суралцах мөрөөдлөө атган байлаа... Аргалтай талаас аргал түүж явсан жаахан охин шүлэгч эмэгтэй, урлаг судлаач болохоо тэр үед мэдээгүй явж дээ.
-Оюутан нас хамгийн дурсамж дүүрэг байдаг он жилүүд. Ямархан оюутан байсан бол?
-Одоо бодоход их л том толгойлсон оюутан байсан даа. Шүлэг бичдэгтээ бардаад ч тэр үү, түүгээрээ дандаа жаргалтай явах юм шиг бардамсаад ч тэр үү, оюутан охин дотоод сэтгэлдээ бага эх орон болж омогшдог байлаа. Заримдаа хичээл дээр дандаа шүлэг бичлээ гэж багш нартаа хөөгдөнө. Ер нь миний амьдралын өдрүүдэд загнах, зэмлэхийн бороо мөн ч их орсон доо. Гудамжинд шүхэр бариад уйлж суудаг байсан үе ч бишгүй.
-Шалтгаангүй уйлна гэж байхгүй дээ?
-Би чинь Монголдоо, ханьдаа огт танигдаагүй бүсгүй байж, алтан заадас салгаж үрийн зулай үнэрлээгүй ч, бүгдийг туулсан юм шиг бодсон, томхон залуу нас яваад л байсан байгаа юм. Нэг өдөр бодохнээ... Энэ том хорвоо ертөнц дээр би ердөө л нэг бяцхан оюутан байснаа ойлгож эхлэхийн дэргэдээс л уйлсан байхгүй юу даа. Намайг муугаасаа илүү сайн дотор нь багтаж яваасай гэж ерөөж өсгөсөн ээжийгээ бодож зөнтэй ихээр нэмж уйлнаа бас.
...Яагаад яагаад мөнх бус нь байдаг юм бол
Яавал би эжийгээ жаргаах уу
Ямархан хувь тавилангаар ирж буцдаг юм бол
Яг тэнцүүхэн наслаад буцахсан ээжтэйгээ
Эрлээр дүүрэн амьдрал минь
Ээжээс минь мөнх гэж үү
Энэ хорвоод тэгэхлээр
Хүний сэтгэл хөлгүй мөрөөддөг гэж үү.
Хүлээ хүлээ хорвоо минь
Жаргааж амжаагүй явна би
Жаргаая жаргаая хорвоо минь
Хүний дайтай явах нь би... Ингээд бодохлоор нэг л их ухаантай амьдармаар бодогдож нулимсаа залгисан даа.
-Францад театр судлалаар ажиллана гэдэг том даваа, том үнэлэмж. Тэр олон зуун жилийн иргэншил, эрхэмсэг соёл, язгууртан ташаал, торгон нарийн мэдрэмж гээд хөгшин европын энэ улс сонгодог урлагийн хөгжил, соёлоороо тэргүүлэгч байсаар иржээ. Энэ улсад театр судлаачаар ажиллах болсон анхны алхам, хүлээн зөвшөөрөгдсөн тэр үеэ дурсаач. Их сонин байна. Яагаад заавал Франц гэж гэдэг ч юм уу.
-Сургуулиа дүүргэчихээд Ломоносовын их сургуульд 2 жил сурлаа. Түүний дараагаар Англи руу "Дэлхийн урлаг судлаачдын шилдэг лектор"-ын наадамд сургуулийнхаа нэрийн өмнөөс оролцож 2-р байр эзэлж "Дэлхийн дэд тэргүүн лектор" цол авсан юм. Эндээс л овоо тоогдсон юм байлгүй дээ. Италийн дуурийн урлагийн театрт шүүмжлэгчээр ажилласан, дараа нь Францын театрт урлаг судлаачаар ажиллах урилга авч, сэтгэлдээ нэг л итгэхгүй, толинд хараад өнөө хэдэн шүлэгтэй бяцхан оюутан охин чинь ямар том болчихсон юм бэ гэж өөрөөсөө асууж байлаа. Тэр үед Францын театр урлаг өөрийгөө тойруулаад улаан бүч татчихсан, хэн дуртай нь сөхөж сэтэлж орж болдоггүй “аюултай” бүс байсан юм. Хэзээ нэгэн өдөр Монголын театр урлагийг Дэлхийн театр урлагт уяж уралдуулна гэсэн ноён мөрөөдөл надад байсан болохоор би тэнд зоригтой ажиллаж эхэлсэн.
-Хөгшин европ хөгжлийнхөө амттай, гал эрчтэй үеийг туулаад дуусчихсан учраас уйтгартай ч гэдэг юм уу, нэг л хязгаарлагдмал болчихсон гэх нь бий. Бодит байдал ямар байгааг байлдааны гол шугаманд яваа таны мэтийн хүмүүс голыг нь олж хэлэх байх. Тэндхийн урлаг яаж, ямар түвшинд хөгжиж байна? Шинэ содон зүйл, чиглэл хандлага нь хаашаа явж байгаа нь сонин байна.
-Дэлхийн хөгжил бол эв эеийн тойрог юм л даа. Түүнийг сэтэлж сөрөг явагч болж болохгүй юм. Гэвч Европын хөгжлийн үзүүр тэр тойргийг зөв сэтэлж өгснөөрөө, хүн төрөлхтөнд оройгүй тэнгэрт бүргэд дүүлэх шиг, аугаа оюун санааны хурдны замыг нээж өгсөн. Францын театр урлаг хэзээ ч хайрцаглалтанд орж байгаагүй. Уран бүтээлчид нь ч сонгодог, театр нь ч сонгодог, сонгодог чигийг л тэд бүтээдэг.
-Уншигчдынхаа амар амгаланг эрье. Би өвөө, эмээгийнхээ дэргэд хөдөө өссөн болохоор, араг шээзгий өнхрүүлж, зүлэг ногоон дээр тормойж суусаард хүн болсон доо. Ирээдүй цогцолбор сургуульд ерөнхий боловсрол эзэмшиж, Москвагийн Горькийн нэрэмжит Утга зохиол дээд сургуульд Уран зохиол, урлаг судлаачийн ангид суралцах мөрөөдлөө атган байлаа... Аргалтай талаас аргал түүж явсан жаахан охин шүлэгч эмэгтэй, урлаг судлаач болохоо тэр үед мэдээгүй явж дээ.
-Оюутан нас хамгийн дурсамж дүүрэг байдаг он жилүүд. Ямархан оюутан байсан бол?
-Одоо бодоход их л том толгойлсон оюутан байсан даа. Шүлэг бичдэгтээ бардаад ч тэр үү, түүгээрээ дандаа жаргалтай явах юм шиг бардамсаад ч тэр үү, оюутан охин дотоод сэтгэлдээ бага эх орон болж омогшдог байлаа. Заримдаа хичээл дээр дандаа шүлэг бичлээ гэж багш нартаа хөөгдөнө. Ер нь миний амьдралын өдрүүдэд загнах, зэмлэхийн бороо мөн ч их орсон доо. Гудамжинд шүхэр бариад уйлж суудаг байсан үе ч бишгүй.
-Шалтгаангүй уйлна гэж байхгүй дээ?
-Би чинь Монголдоо, ханьдаа огт танигдаагүй бүсгүй байж, алтан заадас салгаж үрийн зулай үнэрлээгүй ч, бүгдийг туулсан юм шиг бодсон, томхон залуу нас яваад л байсан байгаа юм. Нэг өдөр бодохнээ... Энэ том хорвоо ертөнц дээр би ердөө л нэг бяцхан оюутан байснаа ойлгож эхлэхийн дэргэдээс л уйлсан байхгүй юу даа. Намайг муугаасаа илүү сайн дотор нь багтаж яваасай гэж ерөөж өсгөсөн ээжийгээ бодож зөнтэй ихээр нэмж уйлнаа бас.
...Яагаад яагаад мөнх бус нь байдаг юм бол
Яавал би эжийгээ жаргаах уу
Ямархан хувь тавилангаар ирж буцдаг юм бол
Яг тэнцүүхэн наслаад буцахсан ээжтэйгээ
Эрлээр дүүрэн амьдрал минь
Ээжээс минь мөнх гэж үү
Энэ хорвоод тэгэхлээр
Хүний сэтгэл хөлгүй мөрөөддөг гэж үү.
Хүлээ хүлээ хорвоо минь
Жаргааж амжаагүй явна би
Жаргаая жаргаая хорвоо минь
Хүний дайтай явах нь би... Ингээд бодохлоор нэг л их ухаантай амьдармаар бодогдож нулимсаа залгисан даа.
-Францад театр судлалаар ажиллана гэдэг том даваа, том үнэлэмж. Тэр олон зуун жилийн иргэншил, эрхэмсэг соёл, язгууртан ташаал, торгон нарийн мэдрэмж гээд хөгшин европын энэ улс сонгодог урлагийн хөгжил, соёлоороо тэргүүлэгч байсаар иржээ. Энэ улсад театр судлаачаар ажиллах болсон анхны алхам, хүлээн зөвшөөрөгдсөн тэр үеэ дурсаач. Их сонин байна. Яагаад заавал Франц гэж гэдэг ч юм уу.
-Сургуулиа дүүргэчихээд Ломоносовын их сургуульд 2 жил сурлаа. Түүний дараагаар Англи руу "Дэлхийн урлаг судлаачдын шилдэг лектор"-ын наадамд сургуулийнхаа нэрийн өмнөөс оролцож 2-р байр эзэлж "Дэлхийн дэд тэргүүн лектор" цол авсан юм. Эндээс л овоо тоогдсон юм байлгүй дээ. Италийн дуурийн урлагийн театрт шүүмжлэгчээр ажилласан, дараа нь Францын театрт урлаг судлаачаар ажиллах урилга авч, сэтгэлдээ нэг л итгэхгүй, толинд хараад өнөө хэдэн шүлэгтэй бяцхан оюутан охин чинь ямар том болчихсон юм бэ гэж өөрөөсөө асууж байлаа. Тэр үед Францын театр урлаг өөрийгөө тойруулаад улаан бүч татчихсан, хэн дуртай нь сөхөж сэтэлж орж болдоггүй “аюултай” бүс байсан юм. Хэзээ нэгэн өдөр Монголын театр урлагийг Дэлхийн театр урлагт уяж уралдуулна гэсэн ноён мөрөөдөл надад байсан болохоор би тэнд зоригтой ажиллаж эхэлсэн.
-Хөгшин европ хөгжлийнхөө амттай, гал эрчтэй үеийг туулаад дуусчихсан учраас уйтгартай ч гэдэг юм уу, нэг л хязгаарлагдмал болчихсон гэх нь бий. Бодит байдал ямар байгааг байлдааны гол шугаманд яваа таны мэтийн хүмүүс голыг нь олж хэлэх байх. Тэндхийн урлаг яаж, ямар түвшинд хөгжиж байна? Шинэ содон зүйл, чиглэл хандлага нь хаашаа явж байгаа нь сонин байна.
-Дэлхийн хөгжил бол эв эеийн тойрог юм л даа. Түүнийг сэтэлж сөрөг явагч болж болохгүй юм. Гэвч Европын хөгжлийн үзүүр тэр тойргийг зөв сэтэлж өгснөөрөө, хүн төрөлхтөнд оройгүй тэнгэрт бүргэд дүүлэх шиг, аугаа оюун санааны хурдны замыг нээж өгсөн. Францын театр урлаг хэзээ ч хайрцаглалтанд орж байгаагүй. Уран бүтээлчид нь ч сонгодог, театр нь ч сонгодог, сонгодог чигийг л тэд бүтээдэг.
-Ингэхэд хээнцэр, гоёмсог юм бүхэн Франц улстай холбоотой байдаг. Хувцас загварын нийслэл, үнэртний эх орон, язгууртан амьдралын эртний соёлтой гэх мэт. Та тэгтэл сая сонгодог хүнтэй, сонгодог улс гэж тодорхойллоо. Францыг чухам юу нь сонгодог болгосон юм бол? Хүмүүс нь үү, ахуй нь уу?
-Тэд аугаа ноён мөрөөдөлтэй ард түмэн. Дэгжин бодолтой ч гэж жигтэйхэн. Ноён мөрөөдлөө хаан бодлоор түлхэж, хатан сэтгэлээр сэнтийлж өгдөг улс юм уу даа.
-Манайд театр урлал ямар түвшинд хөгжиж байна гэж та үздэг вэ? Алдаа оноо, ололт, амжилт бас уналт нь хаанаа байгаа бол?
-Аливаа улс орон 2 төртэй байдаг. Нэг нь улс төр, нөгөө нь урлаг хэмээх төр. Урлаг хэмээх төр ард түмнээ мөнхийн тогтуун байлгадаг. Монголын театр урлаг бол Монголын хувь заяаг өнөө өглөө зарж явсан цүнхтэй мөнгө биш юм гэдгийг мэргэжлийн хүний хувьд дүгнэж явдаг. Дэлхийн театр урлагийн дэргэд, Монголын театр урлаг унага дааганы настай л явна. Манай ахмад үеийнхэн театрынхаа унага дааганыхаа насыг тэнд уяад уралдуулчихсан шүү дээ. Энэ бол Монголын театрын ололт, харин одоо Монголын театр урлагийн соёолонгийн насыг дэлхийн театр урлагт сойж уралдуулах нэг залуухан уяач бий. Тэр бол Н.Наранбаатар найруулагч. Энэ бол театрын өсөлт.
Монголын театр урлагийн алдаа, уналтыг дөрвөн зүйл дээр төвлөрүүлж ярьж болж байна. Нэгдүгээрт, сонгодог бүтээлд сонгодог жүжигчид хомс байгаа нь. Хоёрдугаарт, төр засаг театр урлагаа бүрэн дэмжихгүй байгаа нь. Гуравдугаарт, дэлхийн сонгодог бүтээлүүд Монголд орчуулагдан тавигдах явцад, орчуулагчид чанаржаагүй байгаа нь. Дөрөвдүгээрт, театр урлагийн жинхэнэ үзэгчид нь театраасаа урвасан явдал нь. Энэ бол театрын уналт.
-Найруулагч Н.Наранбаатар гэснээс "Гамлет"-ыг мэдээж үзсэн байж таарна. Театр судлаачийн хувиар шүүмж хэлээч?
-Арваннэгдүгээр сарын 10-ны үдэш Дэлхийн сонгодог бүтээлүүдийн эд эс болсон Уилям Шекспирийн "Гамлет" жүжгийг УДЭТ-т очиж үзлээ. Шүүмжлэгч хүний зүгээс, сэтгэлийн шүдэндээ хазаж суухад Н.Наранбаатар найруулагч үнэхээр мөлжүүртэй найруулжээ. Гэвч зарим жүжигчдийн хувьд болхи тоглолоо. Сайн найруулагчтай театр, зарим нэг болхи жүжигчдээсээ болж нойрсоод, нойрмоглоод байж болохгүй юм шүү дээ. Жүжигчний мэргэжил гэдэг, шууд утгаараа нэг их сайхан жүжиглээд дуусгачих мэргэжил биш. Энэ бол зүрхний юм гэдгийг ойлгох хэрэгтэй. "Гамлет"-ыг үзэж сууж байхдаа Монголын театр урлагт нэгэн сонгодог найруулагч хүү төржээ гэж бодсон. Энэ хүү идэр залуудаа 32 жүжиг найруулж ямархан тэнхээтэй уран бүтээлч болохоо баталлаа. Төгс төгөлдөржүүхэн, зовлон жаргалтай амьдралын эрэмдэг, зэрэмдэгийн дутуу хөтүүг зөвхөн тайзнаас, найруулагчийн ур чадвараар нөхөн сэлбэснээрээ авьяасын их голыг өөрөөсөө урсгалаа.
Ер нь найруулагч хүний дотор хичнээн шаналал асгарч, шаналсан шаналангаа уун байж, нэг амиа хоёр болгож, уран бүтээлдээ хувааж өгдөгийг бид ойлгох ёстой. Говийн тэнхээ, нутгийн тэнхээ гэдэг шиг найруулагч хүний дотор бага эх орон байдаг байх шүү.
-Театр урлаг судлаачийн амнаас нэгэн уран бүтээлчийн талаар ийм амттай үгс асгарна гэдэг төрийн дээд шагналаас ч үнэтэй, сайхан санагдана гэдэгт итгэж байна?
-Төр гэж... чи дурслаа. Би хатуурхчихъя. "Гамлет" жүжгийг үзэж суухдаа, хорвоод оюун санаат дээдсийн аугаа сохорлол байдгийг олж харлаа. Монголын төр сонгодог уран бүтээлчдээ таньж мэдрээгүй, хангалттай үнэлээгүй байж, урлагаа биширдэг, урлагаа ойлгодог дээдсийн хүрээнийхэн болж театрт сэнтэглэж ирсэн байна шүү дээ, тэр үдэш. Энэ чинь ус, сүү хоёрыг ялгахгүй биеэ угаасантай адилхан хэрэг. Одоо яалгах гээд байгаа юм. Идэр залуудаа 32 жүжиг найруулчихсан найруулагчийгаа уртын дуу, дуурийн дуу дуулахыг нь хүлээгээд байгаа юм уу, эсвэл лууны нулимсыг үзэх аятай юм болж, хурууных нь үзүүрт шалбархай гаргаж өгөөд байгаа юм уу. Монголын ард түмэн Наранбаатар найруулагчийг драмын хүү гэдэг. Энэ хүү "Тэнгэрийн хүү" жүжиг тавьсан. Тэр бол урлаг дотроо "Тэнгэрийн хүү". Төр нь үнэлээгүй юмыг энд би хэлчихье. Монголын ард түмний "Бодлын төрийн соёрхолт" бол Н.Наранбаатар найруулагч юм.
-Төрийн дээд шагнал эзнээ онохоо байсан сохор нийгэмд бид амьдарч байгаа шүү дээ, үнэндээ. Гэвч таны үг төрийн өндөрлөгүүдийн чихэнд хүрнэ гэж итгэж байна. Та театрын үзэгчдийг цухасхан шүүмжлээд авах шиг?
-Миний шүүмжлэлд энгийн даруу, төлөв түвшин үзэгчид маань хамаагүй л дээ. Энгийн үзэгчид бол театрт орчихоод биеэ бариад хэлгүй юм шиг суусаар байгаад гардаг. Маажиж болох газар нь загатнасан ч тэвчээд суудаг. Харин Монголын театр урлаг, мөнгө үнэртсэн харгис үзэгчдээр дүүрсэн байна. Харгис үзэгчид л театрт утсаар ярьж, ханиалгаж, урдуур хойгуур босож суудаг... Би хэлье. Та ханиад хүрсэн бол театрт битгий ирээрэй. Эндээс гараад бохир улс төр хийх гэж байгаа бол дахиад битгий театрын босгоор алхаарай. Мөнгө үнэртсэн харгис үзэгчид хүлцэн тэвчих ухаанд суралцах хэрэгтэй.
-Н.Наранбаатар найруулагчтай танил найз, ойр дотны хүний хувьд магтах гэж зорьсон юм шиг амьсгаа мэдрэгдэх байх даа, бид хоёрын ярилцлагаас. Та хоёр ямар холбоотой вэ?
-Буг шиг бодлыг уншигч цээжиндээ тээсэн дээ, Бурхан шиг хариултыг надаас хүлээж сууна. Би хагарсан үнэн, хагацсан үнэнээ эсгэж хэлье. Бидний дунд дорвитой харилцаа байхгүй. Мэргэжил нэгт уран бүтээлчийнхээ хувьд уран бүтээлийнхээ зулайг л хамт илж явах тавилантай хүмүүс. Дэлхийн театр урлагт Монголын театр урлагийг сойход минь түшиг болох л найруулагч. Хааяа хүсэл болгож боддог юм. Н.Наранбаатар найруулагчаас асар их шаналал асгараад байдаг. Энэ л тэр хүний сонгодог мөн чанар. Би дахиад хэлье, Монголын театр урлагт нэгэн сонгодог найруулагч хүү мэндэлжээ.
-Гамлет, Шекспир. Үнэхээр мөнх сэдэв, хуучиршгүй үнэт бүтээлүүд. Шекспир болоод Гамлетын өнө мөнх үнэ цэнэ юундаа оршдог юм бол?
-Хүний бүтээл гэж нэг тусдаа. Бурханы бүтээл өөр тусдаа гэж би үздэг. Бурханы бодлоос сэдэвлэгдэж, хүнээр дамжиж ирсэн энэ сонгодог бүтээлийг хүмүүн бид мөнхөд даган дуурайж, доторлон бүтээж явахаас өөр аргагүй. Дэлхийн сонгодогууд тэр чигтээ Бурхан хүний гараар орж ирсэн бүтээлүүд. Сонгодог гэдэг үгийн мөн чанар нь хүн төрөлхтний дотор оршиж буй уй гуниг, нулимс ганцаардал юм шүү дээ. Хүний энэ араншин өөрөөсөө улбаалж, өөрөөсөө ихэрлэж баяр жаргал болдог. Энэ баяр баясгалан цаашлаад хүний амьдралын гол хөшүүрэг болно. Энд л сонгодог бүтээлийн утга учир, үнэ цэнэ оршдог.
-Тэгэхээр уй гуниг хүний төрөлхийн мөн чанар байж, энэхүү мөнхийн сэдвийг хөндсөнөөрөө сонгодог урлаг болж таарах нь ээ?
-Тэгэлгүй яахав. Хүн уй гуниггүйгээр баяр жаргалыг олно гэж байхгүй шүү дээ. Эхлээд уй гунигийг олж байж дараа нь тайтгарлыг суулгаж, тэндээс баяр баяслыг олно. Үүнийг өгүүлсэн бүтээл сонгодог байлгүй яахав.
-Тэгвэл таны дуртай, хэзээ ч үл уйдам, унших тусам, үзэх тусам амтархан шунадаг сонгодог бүтээл гэвэл та алийг нь онцлохсон бол?
-Дэлхийн сонгодог "Арляндо" театрын үзэгчид тэр болгон мэдэхгүй ч дэлхийн театр урлагийн шүүмжлэгчид энэ бүтээлийг анддаггүй. Үнэхээр сонгодог бүтээл. Амьдрал бол эрэгцүүллийн эргүүлэг юм гэдгийг энэ бүтээл харуулдаг. "Арляндо"-г би нийтдээ 12 удаа үзсэн. Би эр хүнийг хайрлаад, бүсгүй хүний гунигийн нулимс асгаж, заримдаа шазруун загнахдаа, эмэгтэй хүний зам жимээр бишгүй л жороолсон байх. Харин тэр гайхамшигтай бүтээлийг үзээд сууж байхдаа би хичнээн удаа эмэгтэй хүн болсон гээч.
-Аливаа судлаач, шүүмжлэгч гэдэг бол тухайн салбарынхаа үйлдвэрлэгчдээс ядахдаа л тохой илүү байж үнэлэлт дүгнэлт өгөх, сайн мууг нь ялгах эрх бүхий болдог. Жишээ нь театр судлаач бол найруулагч, жүжигчдээс илүү мэдлэгтэй, илүү торгон мэдрэмжтэй байх ёстой гэдэг ч юм уу. Таныхаа харин судлаач хүнд амин чухал нь юу юм шиг санагддаг вэ?
-Мэдрэмж талаасаа, хорвоод хагас зуун жил амьдрах ч мянган жил амьдрах юм шиг тийм ганцаардлыг өөртөө тээж байж, дэлхийн сонгодог уран бүтээлийг шүүмжлэх бядтай болно гэж боддог. Ганцаардаж чадахгүй бол би шүүмжлэгч биш. Ганцаардсанаараа, гунигласнаараа, зовж, өвдөж, шаналснаараа, дотоод сэтгэлээ урж тасдсанаараа дахиад нэг цоо шинэ ертөнц бий болж, тухайн сонгодгийг бүтээсэн уран бүтээлчийн амьдралаар хэсэгсэн зуур ч болов амьдарч, мэдэрч, тухайн уран бүтээлчийн уран бүтээлийг шүүмжлэх тэнхээнд хүрдэг. Хааяа дотроо нугдайж, бодролоо эвхэж, боож, зангидаж байж гэмээнэ миний мэдрэмжийн талстууд бүрддэг.
-Та эх орондоо ажиллаж болохгүй гэж үү?
-/бодлогошров/ Мэргэжил эзэмшсэн, түүнийгээ тээсэн бие махбодь минь Францын театр урлагийн шүүмжлэгчээр очсон ч, миний дотоод сэтгэлээс Монголоо гэх сэтгэл минь нүүгээгүй юм шүү. Хүний нутаг руу орох хаалгандаа цоож зүүгээд, нүгэл түгжсэн тэр түлхүүрээ өөрөө залгиад эх орондоо тогтож суугаад байна. Хүн гэдэг чинь ер нь булган шуба өмсөж, үнэтэй машин уналаа, амттан идэж тансагийг хэрэглэлээ ч, үгүйрэх баяны амьдралаар амьдраад нүцгэн буцдаг хорвоогийн нэг эд эс шүү дээ. Биднийг үхэхэд гэрийн бууринаас бага газар олдоно. Монгол хүн үхэхдээ англиар яриад үхэхгүй шүү дээ. Эх орон хэзээд элэг зүрхэнд оршиж байдаг нандин орон зай юм.
Чи энэ асуултаараа гурав дахь Цэцэглэнг төрүүллээ. Нэг дэх Цэцэглэн, хоёр дахь Цэцэглэн, бага нас, оюутан нас, ажил уран бүтээл гээд завгүй явлаа. Гурав дахь Цэцэглэн Монголын театр урлагаа, дэлхийн театр урлагт уяж уралдуулах, ноён мөрөөдөлтэйгээр ирээд байна.
-Хөгжим урлагийнхан Чайковский төгссөнөөрөө, утга зохиолынхон Горькийг дүүргэснээрээ, өөр бусад зарим мэргэжлийнхэн Ломоносовын дипломтойгоороо илүүрхдэг нэг бичигдээгүй хууль манайд бий л дээ. Школдоо байна уу, хувь хүндээ байна уу боловсролын үнэ цэнэ гээд боддог л юм. Таны хувьд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль Цэцэглэн гэдэг хүнд юу өгсөн бэ? Энэ сургуулийн төгсөгч байснаараа та амьдралдаа юуг бусдаас илүү олж авсан бол?
-Диплом нэр хүнд бол үгүйрэх баяны амьдралын нэг хэсэг юм. Дэлхийн жинхэнэ сонгодог хүмүүст диплом байх албагүй л байсан. Хүн юуг ч авсан байж болно. Гэвч яндашгүй их баялагтай байлаа ч, ямар ч үнээр хоёр эх орон авдаггүй юм шүү дээ.
Би тэндээс олон олз олсоон. Салан баавгайн үлгэр шиг гээж явсан, гээснээ мэдээд эргээд түүж явсан ч үе бий. Ер нь бодохнээ надад ажил л олдсон юм байна. Би жинхэнэ амьдралаа Монголоосоо л хайж явсан хүн шүү дээ.
-Таныг театр судлаачаас гадна яруу найрагч, бичиж туурвидаг гэж дуулсан. Яруу найрагч төрдөг. Яруу найрагчийн зөн мэдрэмж таны амьдралд бас мэргэжилд ямар гялбаа өгдөг бол?
-Чи тун сонин асуулт тавилаа. Шүүмжлэгч нь миний ажил юм даа. Яруу найраг бол миний амьдрал. Төрөхөөс үхэх хүртэлх тэр жамыг тэндээс л би ухаарсан юм чинь дээ...
-Шүлэг найраглал бичих нь, хайрлаж дурлах нь таны хүн мөн чанар байх нь?
-Миний эргэн тойронд нэг л их цэмцгэр хүмүүс. Хүний хорвоо чинь зовлон жаргалтай болохоороо халтар шүү дээ. Гал шиг дотроо дүрэлзэвч хорвоо гараа сарвайтал ус цацдаг ч үе олон тохионо. Энэ бүхэнд намайг тайтгаруулах ертөнц хэрэгтэй байсан юм. Хүний сайхан нь хүнээсээ дайжсан энэ цагт үргэлж шүүмжлэгчийн мэргэжлээрээ ажиллаад байвал би солиорно биз дээ. Сонгодог юм бүхэн заримдаа солиотой байдаг. Би солиотой болж хувирвал яана. Тийм ч учраас би хайрлаж дурлахын их хүслэнгээр дүүрэн явдаг.
-Та яруу найргийн номоо гаргасан уу?
-Францад театр урлагийн тухай олон ном гаргаж, Францын соёлын яаманд бүртгүүллээ. Тэнд дэлхийн урдаа барьдаг уран бүтээлчдийг шүүмжилж ч бичлээ, магтаж ч бичлээ. Найргийн номоо хараахан гаргаж амжаагүй явна. Би нэг өдөр Английн Соёлын Яаманд урилгаар очиж жүжигчин Жет Ли-тэй уулзсан юм. Цэцэглэн гэж бүсгүй яруу найргийн номоо гаргасан уу гэж асуусан. Би хариуд нь тэр номнууд чинь бүгд миний зүрхэн дотор байна. Чи нэг ороод гарах юм уу гэж хэлсэн. Жет Ли хариуд нь хэзээ ч уншигдахгүй, уншиж дуусахгүй ном юм шиг санагдлаа, би тэсэн ядан хүлээнэ гэж хариулсан нь санаанд орж байна /инээв/.
-Ингэхэд хоёулаа баахан урлаг театр судлал гэх мэт албархуу сэдэв хөндлөө. Илүү ойр дотно танилцмаар байна. Та гадаад төрх байдлаасаа гоо үзэсгэлэнтэй, гоолиг залуухан бүсгүй юм. Анхны харцаар таныг загвар өмсөгч юм уу, мисс ч юм уу тэр хашдаг ажил алба, карьер тань хэдийнэ боловсорсон, насаар бол дөчин насны босго алхсан байхаар. Гэр бүл, үр хүүхэд, хайр дурлал, бүсгүй ертөнц гээд хүн бүрт хамаатай, хүн бүрт сонин сэдвээр хоёулаа яриагаа үргэлжлүүлж болох уу?
-Эмэгтэй хүн болж төрөөд хэн байгаад хэн болсон ч эмэгтэй хүний бодлын гоо сайхан, гадаад гоо сайхнаа аварч байдаг юм. Би бодлын гоо сайхнаа л гайхуулж явдаг хүн... /бодол болов/ Гэрлэж амжаагүй л явна би...
-Хайрын шүлгээ харамгүй зориулдаг сэтгэлийн баатар байдаг л байж таарна даа. Нууц биш бол та нандин сэтгэлийнхээ гүнээс хуваалцаж болох уу?
-Миний бодлын сонгодог эр хүний тухай юу... /чив чимээгүй болов/
Намайг нэхсэн бурхан юм байлгүй дээ чи
Надаас төөрч төрсөн хань минь юм байлгүй дээ чи
Насны намарт ирсэн намар нь байж дээ чи
Нинжин ховор нь байж дээ чи...
-Яруу найрагчдын ертөнц их гэгэлгэн, уянгалаг, хайр энэрэл сүлэлдсэн байдгийг мэдэх юм. Тэр тусмаа ийм дурлал найрагч эмэгтэйчүүдийг бүр ч ихээр хөглөж, онгод хайрладаг юм шиг санагддаг. Та санал нийлэх үү?
-Нийлнэ.
Борхон сэтгэл гижигдсэн болохоор чинь
Бороотой хайраар эрхлээд очъё доо
Харгуй олон замын гэрлээр
Харихаас чинь өмнө уулзъя даа
Хажууд минь дасаад инээсэн болохоор чинь
Хайраараа чамайгаа аргадаад очъё доо
Үймсэн олны амьдрал дундуур
Үлгэр шиг жаргаагаад итгүүлье
Зүүдэнд минь дасаад хайрладаг болохоор чинь
Зүрхээрээ чам руу аргадаад очъё доо
Хуурамч өдрүүд зүрхэнд минь шивнэж
Хайраараа чамайгаа түшээд очихсон
Бороонд дурлаад инээсэн болохоор чинь
Бодлоороо хамт шиврээд очъё
Харгуй олон замын гэрлээр
Харихаас чинь өмнө уулзъя даа
-Аргагүй найрагч эмэгтэй шүлэг найргаар хариулт өгч байх чинь. Харихаас чинь өмнө уулзъя гэдэг үгэнд гол зангилаа, гуниг нь оршиж байх шиг. Шулуухан асуучихад та нууц амрагийг хүлээн зөвшөөрдөг үү?
-Хүн төрөлхтөн анх үүсэхэд нууц амраг байгаагүй юм. Сайхан гэр бүлийн хаалгыг нэг л өдөр нууц амраг тогшдог. Найз аа, би нууц амраг байна аа, танайд оръё гэхэд... Үгүй чи муухай найз гэсэн ч, нууц амраг хаалганы завсраар орж ирсэн. Зөв үү, буруу юу гээд асуухлаар Бурхан ч дуугардаггүй сонин хайр байлаа тэр чинь. Энэ үед эр хүний хувьд, авсан эхнэр, амраг хоёр яамай болж, алаг үрс өнчирч эхэлсэн шүү дээ. Үүгээрээ хүн төрөлхтөн аугаа оюун санааны мангарлалыг бүтээсэн. Ханилсан ханиасаа илүү амрагтаа тоогдох гэж хөл алдсан. Түүнийгээ нууц амраг гэж нэрлээд түүнээсээ таашаал авсан... Хэдий ийм байлаа ч... Дэлхий чамайг даахгүй болтол өтлөхийн цагт дэргэд чинь хань чинь байвал хичнээн сайхан бэ.
Эр хүн бүхэнд нэг л бүсгүй гэж Бурхан ч дуугараагүй
Эгзэгтэй агшинд ч эр хүн дурладаг
Эмзэг догшин, энхрий ялдамыг ялгаж явсан тоо тэдэнд байхгүй
Эр хүн бүхэн олон дурлалынхаа тухай согтуудаа ч хэлж чадахгүй
Эхнэртэй эр хүн журамтан болж харагддагаас
Эхнэрээ хуурч яваа нь нүдэнд үзэгдэхгүй
Эр биеийн шунал тачаалаасаа
Эмэгтэй хүнийг огт түлхэж ч үзээгүй
Ээжээсээ илүү хайрласан ч яадаг юм гэж
Энгэр зөрүүлэхийн төлөө л тэд хэлж мэднэ
Аав ээжтэйгээ эр хүнийг дандаа битгий зүйрлүүл
Албатай ч биш дээ үнэнч явах
Амьдралын бэрх, байгалийн жам хоёр даан ч ойлгогдохгүй
Аргыг нь олоорой хүүхнүүдээ
Аргалах ухаан тавилан шүү
Эрт сэрээрэй хүүхнүүдээ
Эр хүнийг амраагаарай... Нөгөө л сонгодог эр хүнд дурлаж байсан үедээ бичсэн шүлэг маань энэ билээ.
-Гайхалтай үнэхээр агуу хайр юм. Тэр бүр хүмүүс ингэж хайрлах болов уу. Магадгүй энэ яруу найрагчид байдагч өвөрмөц мэдрэмж юм болов уу?
-Бүтсэн ч, бүтээгүй ч хайрлаж дурлана гэдэг хүний хамгийн том сайхан чанар юм. Амьд явна гэдэг түүнээс том хайр. Сонгодог эр хүнийг хайрлахаас би айхгүй. Хайрынхаа үүрэг, хариуцлагыг дааж явах тэнхээтэй эмэгтэй.
-Та өөлөх юмгүй сайхан хэрнээ, нүдэндээ гуниг хураачихсан анзаарагдах юм. Энэ юуных юм бол?
-Тийм гэж үү? /бодлогошров/. Өөрөө ч мэдэхгүй дэндүү ихээр гунигтай явдаг минь, буруу жаргахаасаа илүү ухаантай явъя гэж бодсоных юм байлгүй дээ. Харцыг минь харсан хүмүүс илүү үнэнийг олж уншина биз дээ.
-Хайрлаж дурлаж, гэр бүлтэй болох талаар бодоход эрт байна гэж бодож байна уу? Магадгүй барууны соёлын нөлөө юм болов уу?
-Би барууны соёлоос болж гэр бүлтэй болохоо хойшлуулаагүй юм. Амьдралын эрх, байгалийн жамаараа л шүлэгч эмэгтэй Цэцэглэн жороолж, хатирч, цогиж явна даа. Би шүлэг шиг, хүлэг шиг эр хүнийг хүлээдэг ээ.
-Францчууд их дурламтгай улс. Болзооны урилга хэр их авч байна вэ?
-Үгээгүй хоосон ядуу, үнэхээр баян хоёрыг дурлал ялгадаггүй юм шүү дээ. Би завтай, эрх чөлөөтэй үе гарвал шүлэгт л зориулж амьдарч ирсэн. Завгүй юм бүхний завсарт зав гаргаж болзоонд явах боломж хомс л доо. Тэгээд ч би өөрийгөө олон учрал дунд эвдэхийг хүсэхгүй. Би чинь өөрийгөө ханьдаа хадгална... гэж нэг сайхан бодол надад байна шүү дээ.
Бид ийн ярилцлаа. Цаашаа би нэг л явж чадсангүй. Давхраатай алаг нүдэндээ дэндүү их гэмээр гуниг тээчихсэн, сэтгэлээс нь шаналал асгараад байх найрагч бүсгүйг би магадгүй эмэгтэй хүнийх нь хувьд хайрлаад дахин асуулт тавьж зүрхлээгүй байх. Орос школ, франц соёлын нөлөө гэмээр бодлоо нуудаггүй, сэтгэлээ халхалдаггүй чанар нь сэтгүүлчийн хувьд том олз байсан ч... Магадгүй өөрийнх нь хэлсэнчлэн ганцаардал, шаналал, задгай бодол, бүтэхгүй хайрын сүүдэр энэ найрагч эмэгтэйг Францын театрт урлаг судлаачаар ажиллах нөхцөл боломж нь ч юм билүү гэх бодол төрнө. Ямартай ч тэр өөр ертөнц юм.
М.УРАНЧИМЭГ
http://www.grandnews.mn
No comments:
Post a Comment