УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Саяхан тангараг өргөсөн Д.Арвин гишүүн намаасаа гарах өргөдлийг намын үүрт өгсөн байна. Намаас гарах болсон шалтгааныг нь олон янзаар тайлбарлаж байгаа. Гарах болсон шалтгааныг нь хэрхэн дүгнэв?

-Д.Арвин гишүүнийг өргөдлөө өгсөн эсэхийг өөрийнх нь амнаас сонсоогүй. Өнөөдөр цахим хуудсанд түүний зурагтай, өргөдөл байна билээ. Миний хувьд энэ асуудалд дүгнэлт өгөөд байх зүйл алга. Ер нь улс төрийн сонгуульд нам итгэл хүлээлгээд өөрсдийн гишүүдийг илгээдэг. Түүнд очиж ажиллах нь тухайн итгэл авсан хүний өөрийх нь асуудал. Би Д.Арвин гишүүнд хүндэтгэлтэй ханддаг. Монголын улс төрд дөрвөн удаа сонгогдсон чадалтай улстөрчийн нэг гэж боддог. Хэрвээ ийм шийдвэр гаргаж байгаа бол чухам яагаад гэдгийг нь хэлж мэдэхгүй. Янз бүрийн гомдол, тунирхал байж болно. Гэхдээ өөрийн үзэл бодлоосоо урвахгүй байх гэж бодож байна.
-УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ынхан Д.Арвинг гадуурхсан, шахсан учраас гомдолтой байгаа гэсэн, үнэн үү?
-Энэ талаар мэдэх юм алга. Яагаад гэвэл Д.Арвин гишүүн нийслэлд нэр дэвшсэн. Би Дархан-Уул аймагт нэр дэвшсэн учраас сонгуулийн үйл ажиллагаа тухайн аймагтаа явагдсан. Үнэндээ энэ талаар хэлж мэдэхгүй.
-Өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Г.Батхүү тангараг өргөлөө. Үүнээс өмнө тангараг өргөх асуудал чуулганы хурлыг гацааж байсан. Гэтэл энэ удаад хоёр нам тохироо хийчихэв үү гэж хардах боллоо?
-Ард түмний сонголтыг хоёр нам яриад, тэрийг тэрнээр сольчих уу гээд ярьчихдаг бол сонгуулийн утга учир алга болно. Өнөөдөр МАН, АН хоёр тохироо хийсэн талаар яриа сонсоогүй. Гишүүд тангараг өргөхийн хувьд хуулийн байгууллагаар явж, асуудал нь нэгэнт шийдэгдсэн тохиолдолд бид мянга эсэргүүцээд яах билээ. Нөгөө талаас Д.Зоригт гишүүн ярилцлагадаа эцсийн шийдвэрийг харах тухай ярьсан байна билээ. Би Д.Зоригт гишүүнийг хүндэтгэж явдаг хүн. Улс төрд ийм соёл байх ёстой. Тийм болохоор шүүх хяналтын байгууллагаар асуудлыг хэрхэн шийдэх, түүний дагуу асуудал шийдэгдэх байх. Ер нь сонгуулийн дараа үүссэн нөхцөл байдлыг харахад бид нэг л буруу яваад байх шиг санагдаж байна.
-Яагаад?
-Би нэг үгийг маш сайн санадаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ард түмний сонголт хаан сонголт байх ёстой. Энэ сонголтыг шүүх хяналтын байгууллагаар өөрчилж болохгүй” гэсэн хатуу байр суурийг илэрхийлсэн. Энэ үнэхээр чухал. Сонгуулийн дараа янз бүрийн асуудал гардаг. Энэ бүхэнд ард түмэн өөрсдөө анхаарч байх ёстой ч сүүлийн үед шүүх, сэргийлэхээр явж шийдүүлдэг боллоо. Энэ бүхнээс харахад бид буруу явж байна гэсэн бодол төрж байна. Үнэхээр ард түмэн сонголтоо хийсэн бол тэр сонголтыг ямар нэгэн хэл амгүйгээр хүлээн зөвшөөрдөг байх нь хамгийн чухал. Миний хувьд сонгуульд гурван удаа оролцож, ялж, ялагдаж явлаа. Тухайн үед нэгэнт ялагдсан бол ялагдлаа хүлээн зөвшөөрөх нь чухал гэдгийг сайн ойлгож авсан.
Тэгэхээр улстөрчдөд жудаг гэдэг зүйл байх ёстой. Ардчиллын үнэт зүйлсийн нэг нь ялагдлаа хүлээж сурах асуудал гэж би боддог.
-Орон нутгийн сонгуулийн маргаан дуусаагүй байна. Харин энэ маргааны эхлэлийг МАН тавьсан гэх яриа бий. Өөрөөр хэлбэл, МАХН-ынхан хэлмэгдүүлэлт болчихлоо гэж яриад байгаатай санал нэгдэх үү?
-МАХН-ынхныг хэн нэгэн дарахаар оролдсон гэдэгтэй санал нийлэхгүй байна. Түүнээс биш МАН, АН-ынхан тухайн сонгуулийн хороонд очиж МАХН-ын гишүүнийг ингэ, тэг гэсэн зүйл гараагүй. Ер нь МАХН, МАН нь нэг угшилтай нам. Өнөөдөр хоёр өөр нэртэй нэг нам, үзэл баримтлал адил улс төрийн хүчин. Цаашид бодох зүйл их байгаа байх гэж бодож байна.
-МАН, МАХН-тай нэгдэх яриаг дэмждэг үү?
-Улстөрчдийн хатуу байр суурийг хэвлэл мэдээллээс уншсан. Ер нь өнөөдөр улстөрчид бие биенийгээ элдэв муугаар цоллоод байвал энэ нийгэмд хэн улстөрчдийг хамгаалах вэ. Өөрөө өөрсдийгөө бузар булайгаар дуудаад яваад байвал хамгаалах хүн байхгүй. Иймэрхүү хэт хоёр туйлаас бие биенийгээ хэвлэл мэдээллээр доромжлоод байхаар нийгэмд үзүүлэх сөрөг зүйл нь их байна шүү дээ. Миний өөрийн баримталж байгаа байр суурь гэхээр яагаад энэ хоёр нам нэгдэж болохгүй гэж. Ер нь монголын нийгэмд өрсөлдөг талууд аль болох цэвэр, зөв шударга байх ёстой.
-Өмнөх сонгуулийн будилаан дуусаагүй байхад дараагийн сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заавал өөрчлөлт оруулах шаардлага бий юу?
-Сонгуулийн системд автомат машин оруулж ирсэн нь дэвшилттэй хэлбэр. Мөн үүнийг сонгуульд ашиглаж байгаа нь ашигтай. Харин өнөөдөр эргэлзээтэй зүйл олон байгааг манай намынхан хэлж байгаа. Энэ программыг АНУ-д хийж байгаа ч үүнд монголын талаас хяналт тавих ямар ч бололцоо алга. Тийм болохоор манай нам үүнд эргэлзэж байна. Бид эргэлзэх эрхтэй. Яагаад гэвэл Монгол Улс төрийн тэргүүн, эрх барих дээд байгууллагаа сонгох эрхээ ард түмэн нэг удаа, нэг цаг мөчид эдлэж байхад гадныханы хийсэн программ дээр ажиллана гэдэг нь учир дутагдалтай. Хоёрдугаарт, хяналтын тооллого гэдэг зүйлийг маргаантай байгаа тойрог дээр олон түмний нүдэн дээр яагаад хийж болохгүй гэдэг асуудлыг тавьж байна. Яагаад гэвэл сонгуулийн үед он сар, тоо зөрсөн маргаантай зүйл гарсан. Тиймээс үүнийг нягтлаад үнэхээр маргаангүй гэвэл бид энэ асуудлыг хүлээн зөвшөөрнө. Гуравдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулаад хэлэхэд энэ сонгуулийн саналыг тоолох нь хамгийн хялбар. Яагаад гэвэл МАН, АН, МАХН, МҮАН, ИЗНН эдгээр намаас таван хүн дэвших бололцоотой. Үүнийг тоолох нь маш энгийн. Хэрвээ хоёр, гурван хүн нэр дэвшвэл бүр хялбар. Заавал автомат машин гэхгүй гараар тоолох бололцоо байна. Өмнөх эргэлзээ тайлагдаагүй байхад дахин ингэж машин ажилласангүй, тэглээ ингэлээ гэхгүй гараар тоолох саналыг дэвшүүлж байна. Үүнээс гадна сонгууль болох хугацааны хувьд нэг сараар сунгалаа. Хуучин тавдугаар сард болдог байсан. Үүнээс харахад ерөөсөө сонгуулийн хуульд манай намын оролцоо бага болж байна. Ардчилсан нам Орон нутгийн сонгуулийн хуулийг өөрсдийн хүслээр шийдэж батлуулсан. Гэтэлд одоо энэ хуулийг мөн л дээрх зарчмаар батлуулах гэж байна. Өөрөөр хэлбэл, Дэгийн тухай хууль буюу манай намын бүлэг байгуулах тухай асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ард оруулсан байгаа. Хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталвал МАН бүлэгтэй гэсэн зүйлийг цагаан цаасан дээр бичээгүй ч шууд харагдаж байна. Тэгэхээр Ардчилсан намынхан хүч түрсэн байдлаар цаашид асуудалд хандвал нийгэмд тодорхой хэмжээний бухимдал бий болно. Тийм учраас шударгаар улс орны хөгжлийг зөв залж, хүчтэй улс төрийн хүчин байя гэвэл өөртэй нь өрсөлдөхүйц хэмжээний улс төрийн хүчний ажиллах бүх нөхцөл бололцоог хангаж өгвөл хэн хэндээ хэрэгтэй.
-Энэ удаагийн сонгуулийн хандивын асуудал багагүй маргаан дагуулаад байгаа шүү дээ?
-УИХ-ын сонгуулиар хандвыг 1-3 сая төгрөгөөр хязгаарлаж өгсөн. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулиар байгууллага 100 сая төгрөгийн хандив өгөх юм гэнэ. Өнөөдөр Монгол Улсад 100 сая төгрөгийн хандив өгөх чадвартай компани хэд байх бол. Хандив өгөх чадвартай компани гэхээр тодорхой, нийгэмд ямар нэгэн хэлбэрээр улс төрийн бүх төрлийн лобби хийх чадвартай тийм л хүмүүс байгаа. Тийм болохоор энэ удаагийн сонгуульд 100 саяар нь хандив өгөх асуудлыг хүлээн зөвшөөрч болохгүй.
-Үүнээс гадна саяхан олон улсын зэх зээлд Засгийн газраас бонд арилжлаа. Сангийн сайд байсан хүний хувьд бондыг үр ашигтай зүйлд зарцуулах тал дээр ямар хариулт өгөх вэ?
-Өнгөрсөн Засгийн газрын үед 580 сая төгрөгийн бондыг Хөгжлийн банк босгож, тэр үед бид бөөн баяр болж байсан. Тухайн үед би Сангийн сайдаар ажиллаж байх үедээ Хөгжлийн банкинд хандаж ямар төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх гэж байна гэхэд бэлэн төсөл хөтөлбөр байгаагүй. Тэр үед “Монгол Улс хөгжилд бэлэн биш байна” гэж би хэлж байсан. Яагаад гэвэл мөнгө орж ирсэн ч тухайн мөнгийг юунд зарцуулах нь тодорхойгүй байлаа. Гэтэл сая дэлхийн зах зээл дээр 1.5 тэрбум төгрөгийн бонд босгож, хүү нь төлөгдөөд эхэллээ. Өөрөөр хэлбэл, манай улс өдөр бүр 270 орчим сая төгрөгийг хүүд нь төлж, манай улсын өр энэ хэмжээгээр нэмэгдэж байна. Энэ удаад бид төсөл хөтөлбөрүүдээ бэлэн болгож, тооцоогоо зөв гаргачихаад ийм юманд зарцуулна гэдгээ бэлэн болгочихоод авсан бол бидний төлөгдөх өрийн хэмжээ багасна. Цаг хугацааны ч гэсэн тохиромжгүй үе. Манай улсад дөрөвдүгээр сард л барьж байгуулах ажил эхэлдэг шүү дээ.
-Зарим эдийн засагчид хүүг бага гэж байгаа эсрэгээр өндөр гэж тайлбарлах тохиолдол ч олон байна шүү дээ?
-Манай том эдийн засагчдын нэг Р.Амаржаргал гишүүн хүүг өндөр байна гэж шүүмжлэлтэй хандсан байна лээ . Миний хувьд ч гэсэн адилхан бодолтой байна. Ер нь өнгөрсөн Засгийн газрын үед ямар алдаа оноо байсан, түүнийгээ эрэгцүүлэн бодож, алдсан алдааг давтахгүй байвал манай улсын хөгжилд хэрэгтэй. Энэ талаас нь харах хэрэгтэй. Бэлэн байгаа мөнгийг эргэлтэд оруулах нь чухал. Монгол банктай ярилцаж, зөв шийдэл олох талаар ярьж байгаа юм билээ. Хөгжлийн банкын 580 сая ам.долларын бондыг тухайн үед арилжааны банкиудад эх үүсвэр маягаар байршуулах тухай асуудлыг олон удаа ярьсан. Тэр бүхэнд хана мөргөж байсан. Гэтэл өнөөдөр ийм зүйл яригдаж байна. Гэхдээ Засгийн газар эрсдэлээ маш сайн тооцох ёстой. Өөрөөр хэлбэл, арилжааны банкиудад өглөө гэхэд тухайн банк дампуурахгүй, эргээд төлөгдөх нөхцөл, хугацаа гэх мэт олон зүйлийг сайн бодох хэрэгтэй. Ингэхийн тулд цөөнхийн хяналт хэрэгтэй. Энэ мэдээллийг үнэн зөв цөөнхдөө өгөх хэрэгтэй. Ер нь аливаа бодлого шийдвэрийг гаргахдаа олуулаа ярилцаж зөв шийдвэрийг гаргаж, хяналтаа зөв тавьж чадвал үр дүнд хүрнэ. Түүнээс биш 1.5 тэрбум ам.долларыг тойрсон асуудлыг шүүмжлэл талаас нь яриад, юу ч хийлгэхгүй хав дараад байвал буруу. Нэгэнт улс орон гэж байгаа бол бид хэнээр дэнчин тавьсан байгаа билээ гэдгээ сайн бодох хэрэгтэй.
-Бондын хүү төлөгдөж эхэлсэн цагаас эхлэн Монгол Улсын иргэн бүр өртэй гэж ярьж байна. Нөгөө талаар АН бонд гаргаж арилжаалсан болохоор энэ өрийг тус намынхан төлөх ёстой. Яахаараа хүн бүхэн өртэй байх ёстой юм гэж хэлдэг?
-Энэ маш буруу ойлголт. Энэ чинь Монгол Улсаа үндсэндээ барьцаанд тавьж, 5-10 жилийн хугацаатай авсан зээл. Тэгэхээр аль ч Засгийн газар байсан төсөл хөтөлбөр хэрэгжээд өр нь төлөгдөөд явна. Тийм учраас энэ бол монголчууд бидний өр. Зөв зарцуулж чадвал үр ашигтай. Буруу ашиглавал бид л хохирно. Тийм учраас аль, аль талын хяналт хэрэгтэй.
Э.Пагма

No comments:
Post a Comment