УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа. Тэрбээр “Хэн нэгнийгээ дутуу үнэлэх, өөрийгөө илүү бодох байдлаас болж зохион байгуулалтад орсон том улс төрийн хүчнийг ямар байдалд оруулав гэдгийг харуулсан сургамжийг Орон нутгийн сонгууль өглөө” гэж байв.
-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд ҮШН хэрхэн оролцов?
-ҮШН харьцангуй амжилттай оролцсон. Юун түрүүнд бид дангаараа сурталчилгаа хийх бололцоо байгаагүй. Учир нь орон нутгийн сонгуульд эвслээрээ орно гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэвч манай хамтрагч тал болох МАХН орон нутгийн сонгуульд дангаараа оролцоно гэдэг шийдвэрийг их тулгамдаж гаргасан. Тиймээс бид дангаараа сурталчилгаа хийх, сонгуулийн стратеги тактик боловсруулах хугацаа үнэндээ байгаагүй. Гэвч бид оролцсон. Ямар ч байсан бидний барьж байгаа байр суурь бол хамтарч засаг барьсан том эвслийнхээ хүрээний намуудтай хамтарч ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг баримталлаа. Зарим газар “Шударга ёс” эвслээрээ, бас нэг хэсэгт нь МҮАН дангаараа, мөн Ардчилсан намтай хамтарч орсон. Муугүй амжилт үзүүлсэн. Гэхдээ нэг харамсалтай зүйл нь бид “Шударга ёс” эвслээрээ орсон бол илүү өндөр амжилт үзүүлэх бололцоо байсныг ашиглаж чадаагүй. Үүнийг орон нутгийн сонгуулийн дүн харуулж байгаа. Дээрээс нь “Шударга ёс” эвсэл орон нутгийн сонгуульд хамтарч ороогүй байдлыг ашиглаж эвслийн болон МҮАН-ын нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх сонгуулийн хэсэг маш олон газарт байсан. Тухайлбал Хөвсгөл, Өвөрхангай зэрэг аймгуудад нэр дэвшигчид маань бүртгүүлж чадаагүй. Сонгуулийн хуулийн хэрэгжүүлэх явцад иймэрхүү луйвар булхай гарсан тохиолдол зөндөө бий. Гэхдээ бид энэ талаар гомдоллохыг урьтал болгохгүй байна. Орон нутгийн сонгуулийн дүн ерөнхийдөө УИХ-ын сонгуулийн дүнг баталгаажуулсан сонголт болсонд олзуурхаж байна. Энэ нь төр өөрөө тогтвортой, нэг бодлоготой, нэг бүтэц байх системийг төлөвшүүлэхэд МҮАН-ын ганц нэг гишүүн ИТХ-д сонгогдохоос илүү чухал зүйл гэж бодож байна. Тиймээс ач холбогдлын дарааллаар Ардчилсан нам олонхи болж байгаа нь илүү үнэ цэнэтэй зүйл юм гэж үзэж байгаа.
-Сонгуульд нийслэлийн иргэд, хөдөө орон нутгийнхнаас илүү идэвхигүй байлаа. Энэ нь юутай холбоотой юм бол?
-Энэ юуг хэлээд байна вэ гэвэл ингэж олон дахин сонгууль хийдэг, жилжингээ сонгуульддаг байдлаа болио гэсэн үг. Бид НИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамт хийсэн. Яг энэ үеэрээ орон нутгийн сонгуулиа хийх ёстой байж. Ер нь цаашдаа Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, сонгууль нэг өдөр л болдог баймаар байна. Ингэхдээ төр бүх түвшиндээ удирдлагаа хангадаг, нэгдсэн бодлогоо гаргадаг, хэрэгжүүлэх бүтцээ хэрэгжүүлдэг зөв систем байхгүй бол олон дахин сонгуульддаг нь цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн хувьд ч хүнд хүчир байна. Цаг агаар хүйтэрсэн ийм үед бол бүр төвөгтэй. Ер нь бол системээ өөрчил гэдгийг сануулж байгаа хэрэг. Би харин ч иргэд гайгүй оролцсон гэж бодож байна. Угаасаа орон нутгийн сонгуульд иргэдийн идэвхи муу байдаг. Иргэдийн төлөөлөл гэхээсээ илүү намын гишүүдийн хэрэг болж хувираад, түүнд нь иргэд ач холбогдол өгдөггүй. Тиймээс би дараагийн удаад УИХ, НИТХ, аймаг, сум дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчдөө хамт сонгодог болох нь зөв гэсэн бодолтой сууна.
-Орон нутгийн сонгуульд бүр засагт эвссэнээрээ орох тухай ярьж байлаа. Гэвч яг цагаа тулаад ирэхээр амь амиа л бодлоо. МАХН орон нутгийн сонгуульд бие дааж орно гэсэн шийдвэрээ яг хэзээ мэдэгдсэн бэ?
-МАХН, МҮАН зарим тойргуудад эвслээрээ орох гээд тойргийн хорооны сонгуулийн байранд бүртгүүлэх гээд байж байхад нь МАХН-ынхан “Дээрээс ийм шийдвэр өглөө” гэж хэлээд дангаараа орох болсноо мэдэгдсэн. Зарим газар нь хамтарч орсон л доо. МАХН орон нутгийн сонгуульд дангаараа орох болсон үндэслэлээ тайлбарлахдаа “МҮАН орон нутагт хөл байхгүй” гэж хэлж байгаа. Гэхдээ энэ бол үндэслэл биш. Харин МҮАН, Үндэсний үзлийг дэмжих холбоо, “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны гишүүд МҮАН-ын хөл байж, маш том дэмжлэг үзүүлж байсан. Тиймдээ ч бид УИХ-ын сонгуульд амжилт гаргасан. Орон нутгийн сонгуулийн дүн ч гэсэн МҮАН бодитой улс төрийн хүчин байжээ гэдгийг баталж харууллаа.
-МАХН УИХ-ын сонгуульд үзүүлсэн амжилтаа энэ удаа бататгаж чадсангүй. Энэ нь МҮАН-тай эвсч ороогүйтэй холбоотой гэж ойлгож болох уу?
-“Шударга ёс” эвсэл орон нутгийн сонгуульд тусдаа орсон нь буруу процесс биш. Энэ бол бидний алдааг ойлгуулж өгч байгаа процесс. Хэн нэгнийгээ дутуу үнэлэх, өөрийгөө илүү бодох байдлаас болж зохион байгуулалтад орсон том улс төрийн хүчнийг ямар байдалд оруулав гэдгийг харуулсан сургамж боллоо. Бид “Шударга ёс” эвслээрээ хамтраад улс төрийн гуравдагч хүчнийг УИХ-д бодитойгоор харуулсан амжилтыг үзүүлж чадсан. Өмнө нь гуравдагч хүчин гэж ярьдаг байсан боловч хэн ч энэ орон зайг бодитой эзэлж чадаагүй. Харин бид чадсан. Үүнийгээ баталгаажуулж авч явах нь улстөрчдөөс маш том ухаан, тэвчээрийг шаардана. Энэ шаардлагыг сая болсон орон нутгийн сонгуульд манай “Шударга ёс” эвсэл хангаж чадсангүй. Энэ алдаагаа би бол дотроо ойлгож байгаа. Эвслийн бусад гишүүд маань ч гэсэн ойлгож байгаа байх.
-Орон нутгийн сонгуульд намууд нэлээн ач холбогдол өглөө. Магадгүй энэ нь ирэх оны эхнээс хэрэгжиж эхлэх орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэх хуультай холбоотой болов уу?
-Ер нь бол тийм. Гэхдээ УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг орон нутагт эмэгтэйчүүдээ дэмжиж ажилласан. Орон нутагт маш их төсвийн эрх мэдэл шилжиж байгаатай холбогдуулан намууд орон нутагт маш их ач холбогдол өгч оролцсон. Энэ төсөв орон нутагтаа яг хэрэгтэй зүйлдээ зарцуулагдахад эмэгтэйчүүд түлхүү орох ёстой гэдэг дээр давхар ажилласан. Гэхдээ энэ бол муу үр дүн биш. Бүх түвшиндээ бодлогоо хэрэгжүүлэх субьект нэг байна гэдэг тэр төсвийг захиран зарцуулах, хэрвээ буруу зүйлд зарцуулсан бол хариуцлага хүлээх улс төрийн хүчин байна гэдэг буруу зүйл биш. Хэн хэн рүүгээ чихэх бололцоогүй бодлого, нэг шугамаар явна гэдэг Монголын төрд хэрэгтэй гэж бодож байна.
-Оюутолгойн гэрээний талаар С.Ганбаатар, С.Баярцогт нарын гишүүд халз мэтгэлцлээ. Та ч гэсэн Оюутолгойн гэрээнд шүүмжлэлтэй ханддаг гишүүдийн нэг. Энэ мэтгэлцээний үр дүнгийг та хэрхэн харж байна?
-Халз мэтгэлцээн олон нийтийн хүсч байсан тэр мэдээллийг өгч чадаагүй. С.Баярцогт гишүүн өөртөө давуу байдал олсон мэт бодож байгаа боловч яг үнэндээ тийм биш. С.Баярцогт гишүүн их дээрэнгүй, дээрээс нь нөгөө талын эрх ашгийг хамгаалсан, хүмүүст мэдээлэл өгөхөөсөө илүү С.Ганбаатарыг л ялах ёстой гэсэн бэлтгэлтэй орсон. Хэтэрхий их дүр үзүүлсэн байдал нь надад үнэндээ таалагдаагүй. Харин С.Ганбаатарын хувьд хэтэрхий их хичээсэн үү яасан, үнэндээ бол гэрээний талаар олон нийтэд дорвитой ойлголт өгөх тал дээр алдаа гаргасан. Гэхдээ халз мэтгэлцээн Оюутолгойн гэрээ зөв байж ээ гэдэг ойлголтыг иргэдэд өгч чадаагүй. Мөн тэр гэрээ буруу юм аа гэдгийг ч хангалттай нотлоогүй. Тиймээс мэтгэлцээн дахиад үргэлжлэх ёстой юм байна гэдэг ойлголтыг би авсан. С.Ганбаатар гишүүн гэрээ байгуулахад оролцсон хүмүүсээс дараагийн ээлжинд дуудаасай гэж хүсч байна. Хоёр цаг үргэлжилсэн ганцхан мэтгэлцээн Монголын ард түмэнд энэ гэрээ, Оюутолгойн орд, ер нь Монголын уул уурхайн талаар мэдээлэл өгөхөд хангалтгүй.
Тухайлбал тэр үнээ байна. Тэр үнээг хэрхэн тэжээх тухай л яриад байлаа. “Айвенхоу майнз”, “Оюутолгой” компани тэр үнээг яаж тэжээж байгаа нь биш, үнээ өөрөө ямар үнэтэй вэ гэдгийг ерөөсөө яриагүй. Тэр үнээ л бидний өмч байхгүй юу. Сүүлдээ бүр золбин үнээ болоод таарч байх шиг. Ийм байдлаар асуудалд хандаж болохгүй. Энэ гэрээний тухай байтугай Оюутолгойн тухай ч бүрэн ойлголтыг иргэдэд өгөөгүй. Тиймээс тэр халз мэтгэлцээний үр дүн хангалтгүй гэж хэлмээр байна.
-Хэрэв дараагийн удаад халз мэтгэлцээн болохоор бол ямар байдлаар зохион байгуулах ёстой гэж бодож байна?
-Одоо бол багаар мэтгэлцэх ёстой. Гэрээг эсэргүүцэж байгаа УИХ-ын гишүүд эрдэмтэн мэргэд нэг талд, гэрээ байгуулсан хүмүүс нь нөгөө талд суугаад багаараа өргөн мэтгэлцээний үр дүнгээс Монголын ард түмэн бүрэн дүүрэн мэдээлэл авч чадна. Бидний хэн нь ч “Оюутолгой”, “Рио Тинто”, гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг биш байгаа. Зүгээр Оюутолгойн гэрээг сайжруулах үндэслэл байгааг олж харсан. С.Ганбаатар гишүүн болон бидний хэсэг хүмүүс олон жилийн турш энэ гэрээ “шударга биш байна” гэдгийг тууштай илэрхийлж ирсэн. Энэ бүхний үр дүнд монголчууд нийтээрээ юу олж авах ёстой вэ, манай уул уурхайн бодлого ямар байх вэ гэдэг нь тодорхой болох ёстой. Монголын төр уул уурхайгаа ашиглах стратегаа боловсруулах ёстой. Тэр хүрээнд мэтгэлцээн явах ёстой юм.
-Мөнгөн хадгаламжид төр баталгаа гаргах тухай хуулийг нэг жилээр сунгах талаар парламентын түвшинд ярьж байна. Таны хувьд энэ төслийг эсэргүүцэж байгаа. Мөнгөн хадгаламжид төр баталгаа гаргахыг сунгах нь буруу гэж үзэж байгаа шалтгаанаа тайлбарлахгүй юу?
-Нийт даатгалтай хадгаламжийн 98 хувь нь том хадгаламж эзэмшигчид. Тиймээс эдгээр хүмүүсийн хадгаламжид л баталгаа гаргаж байгаагаас ялгаагүй болчихоод байна. Банкны хадгаламжийн хоёрхон хувь нь хэн бэ гэвэл дандаа арван саяас доош төгрөгийн хадгаламж эзэмшдэг хүмүүс л дээ. Тэгэхээр баталгаа эдгээр хүмүүст гэхээсээ илүү том хадгаламж эзэмшигчдэд хамаатай болчихоод байна. Нэгэнт Монголын банкууд найдвартай, хадгаламж эзэмшигчдийнхээ өмнө бүтэн хариуцлага хүлээж чадахаар нөхцөлд ганцхан жилийн хугацаагаар энэ хуулийг сунгах шаардлагагүй гэж үзэж байгаа юм л даа. Заавал сунгаж байж дараагийн хуулийг хэрэгжүүлэх гээд байгаа тэр процесст ямар зүйл яваад байна вэ гэсэн хардалт байна. Ерөөсөө л том хадгаламж эзэмшигчдийн хадгаламжид баталгаа гаргаад, дараа нь банкийг нь дампууруулах, үр дүнд нь том хадгаламж эзэмшигчид төсвөөс хохирлоо барагдуулах, банкинд зээлээ төлөхгүй байх нөхцөл бүрдэж байгаа юм биш биз дээ гэсэн хардалт байгаагаа нуухгүй. Ийм процесс өмнө нь олонтаа явж байсан учраас олон ч хүнд ийм хардалт байгаа байх. Тиймээс бид мөнгөн хадгаламжид баталгаа гаргах энэ хуулийн төслийг ганцхан жилийн хугацаагаар сунгах шаардлагагүй гэж бодож байна.
-Нэг жилийн хугацаанд энэ хуулийг сунгах шалтгаанаа ажлын хэсгийнхэн юу гэж тайлбарласан бэ?
-Өгсөн тайлбарынх нь хувьд хангалттай үндэслэл биш. Тэд хэлэхдээ нэгэнт банкинд актив төвлөрч байгаа үйл явц удааширч байна, дэлхийн эдийн засгийн хямралаас болоод мөнгөн хөрөнгөө татах нөхцөл үүсч байгаа. Тиймээс эдийн засаг, банк санхүүгийн тогтвортой байдлын үүднээс энэ хугацааг сунгаж байна гэсэн. Тэгээд үргэлжлүүлээд дараагийн хадгаламжийн даатгалын тухай хуулиа оруулж ирэх нь зөв гэж үзэж байна. Энэ тайлбар надад хангалттай үндэслэл шиг сонсогдохгүй байна.

Б.ЭНХЖАРГАЛ
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
No comments:
Post a Comment