-“Өнөөдөр” сонины хамт олны өмнөөс чамд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Тун
сайхан үйл явдал боллоо. “Аса”-гаас хойш сүмогоос хөндийрчихөөд байсан
монголчууд дэлгэцийн өмнө дахин шавахыг харлаа. Үүнийг хийж чадлаа шүү
дээ, Цээгий!
-Сэтгэл
догдлоод, туйлын баяртай өдрүүд өнгөрч байна. Эзэн хааны цомыг ингээд
гардаад зогсож байх юм гэж огтхон ч бодож байсангүй.
-Тэгэхээр үүнийг юу гэж ойлговол зохилтой вэ. Түрүүлнэ гэж барилддаггүй байсан гэсэн үг үү?
-Түрүүлнэ
гэж барилдахаасаа илүү өдөр, өдрийн учраагаа давахын төлөө барилддаг
байсан. Мэдээж Эзэн хааны цомыг, Ялалтын тугтай гардаж үзэхийг
мөрөөддөггүй нэг ч сүмоч байхгүй.
-Тэгэхээр
чи ч гэсэн мөрөөдөж байж. Гэхдээ 20 жилийн дараа мөр өөдлөө биелүүлээд
зогсож байх мөчид их юм бодогддог байж таарна. Эсвэл бүр эсрэгээр юу ч
бодогддоггүй ч юм болов уу?
-Түрүүлсний
дараа юу болоод байгааг хэсэгтээ мэдээгүй. Бүр өөртөө ч итгэхг үй
байсан хэрэг. Эзэн хааны цомыг гардах үед л сэхээ орсон байх. Маш хүнд
юм билээ. Тэр хүнд цомыг мэдрээд зогсож байна гэдэг юутай ч зүйрлэж
боломгүй сайхан мөч байлаа. Өмнө нь тэр цомыг бусдын гарт байхыг л
хардаг байж.
-Яагаад усан нүдлээд байснаа яриач. Тэвчиж үнэхээр барсангүй юу?
-(инээв) Би яагаад байснаа өөрөө ч мэдээгүй гэж ярьсан шүү дээ. Сүүлд бичлэгээс харахад нээрээ л уйлсан байсан.
-Ошима багш мэдээж хамгийн их баярласан байж таарна?
-Багш
минь хязгааргүй баярласан. Би багшийгаа задгай тэвштэй машинд авч явсныг
харсан биз дээ. Дэвжээг нь өвлөх хүн үгүйгээс “Ошима” дэвжээг өөр
дэвжээнд нэгтгэсэн юм. Тэр цагаас хойш манай хэд ямархуу байгаа, яаж
барилдах бол гэж багшийн маань санаа, сэтгэл зовнидог байсан байж
таарна. Бид ч дэвжээнийхээ нэр хүндийг унагахгүйн төлөө сайн
барилдацгааж байгаа. Ошима багшийн сэтгэл тэгэхээр тэнийлгүй яахав.
-Өөрийнх нь дэвжээний нэрээр зодоглож байх үед ингэж түрүүлэхгүй яав гэх бодол багшид чинь төрсөн болов уу?
--Багшид тийм гомдол, харуусал байгаагүй байх аа. Тэртэй тэргүй намайг
“Ошима”-гийнх гэдгээр минь мэдэх хойно. Харин ч өөр дэвжээнд нэгдсэнээс
хойш шавь нар нь сайн барилдаж, багшийнхаа сургалтын чанарыг таниулж
байгаад бахархаж байгаа шүү дээ.
-Тамирчин хүний эрч хүч, амжилт нь харьдаг насан дээр харин ч эсрэгээр улам гялалзаж байгаагийнхаа нууцыг дэлгэхгүй юм уу?
-(инээв) Нууц гэж юу байхав. Уйгагүй, хоёргүй сэтгэлээр 20 жил зүтгэж
байгаагийн үр шим. Залуу бөхчүүддээ, дүү нартаа аливаад сэтгэл зүрхээ
өгч, хөдөлм өрлөж хичээвээс заавал үр дүн гардаг гэдгийг үлгэрлэж
чадсандаа баяртай байна.
-Сүмогийн түүхэнд онцгой амжилт болон үлдэх байх даа, тийм үү?
-Тийм
ээ. Яг үнэндээ 40 нас хүрэх дөхөж байхдаа спортод амжилт гаргана гэдэг
бараг л боломжгүй гэдэг. Надтай нэгэн үеийн тамирчид зодог тайлсан
байгаа. Сүмо гэлтгүй бейсбол, хөлб өмбөгийн миний үеийнхэн бүгд надад
баяр хүргэж байгаагийн учрыг ойлгож байна. 1907 онд 39 настай бөх ийн
түрүүлж байсан юм билээ. Сонирхуулахад энэ башёгийн өмнөхөн тэр бөхийн
харьяалагддаг байсан сургуульд зочилсон юм. Тохиолдлын гэмээр атлаа одоо
бодоход их бэлгэшээлтэй юм болж дээ.
-Үгүй ээ, Цээгий, чамд ямар нэг нууц байгаа юм биш үү. Нас ахих тусам чангараад л...
-(инээв). Мэдэхгүй юм даа.
-Хэрэв чамайг зодог тайлсан бол Ошима багш тань дэвжээгээ өвлүүлэн
үлдээх байсан юм билээ. Гэтэл чи зөрж байгаа юм шиг улам л сайн
барилдаад эхэлсэн.
-Тийм
ээ. Зодог тайлах болоог үй, барилдмаар байсан болохоор яах билээ.
Тиймээс багш дэвжээгээ өөр дэвжээнд нэгтгэсэн юм. Гэхдээ энд нэг
шалтгаан бий. Миний хүү ирэх наймдугаар сард нэг ой хүрнэ. Хүүдээ аав нь
ингэж барилдаж явлаа гэдгээ үзүүлж, харуулмаар байна. Охин маань дөрвөн
настай. Аавыгаа барилддаг гэдгийг маш сайн мэддэг болсон. Тиймээс
хүүгээ бас сүмо бөхийг мэддэг болтол нь барилдаад зодог тайлна гэж бодож
явдаг. Магадгүй чиний асуугаад байгаа нууц энд ч байж мэднэ шүү дээ.
-Тэгж л таарна. За, тэгэхээр Цээгийг ойрын гурав дөрвөн жилд сүмогийн дохё-гоос харсаар байх нь гэдэгт итгэлтэй боллоо.
-Тийм
ээ. -Япон бөхчүүдийн түр үүлэх мөрөөдөл одоо их л холдоо байх даа. Маш
ойрхон ирсэн “шаансыг” нь чи “будаа” болгочихлоо. Бидэнд таатай байгааг
хэлээд юүхэв. Харин япончууд сэтгэлээр унасан байх аа? -Бусад спортын
адил сүмод өрсөлдөөн бий. Хэн хүчтэй, бэлтгэл сайтай байгаа нь л
түрүүлнэ. Энэ башёд түрүүлэх боломжид ойрхон ирсэн япон бөхчүүдийн хувьд
яаж л олигтой байв гэж. Харамсаж л байгаа. Ялангуяа Кисэносато. Хакүхо
аварга түүнийг дарж өгөөгүй бол Эзэн хааны цом өөр хүнд очих ч байсан юм
бил үү. Гэхдээ Японы ард түмэн ч их баярласнаа илэрхийлж байгаа.
Хөгшин, залуу, хүүхэд, багачуудаас “Амжилт чинь бидэнд эрч хүч, урам
зориг, ихийг бүтээх хүслийг бадрааж өглөө” гэсэн захидал мессэж илгээж
байна. Энэ түрүү минь хүмүүст ингэж нөлөөлж байгаад үнэхээр баярлахаас
аргагүй болдог юм байна ш дээ.
-Точиозаны тухайд...?
-Түүнийг
өмнөх барилдаанд хаяж байсан болохоор үнэндээ нэг их зүйлийг бодоогүй.
Сэтгэл зүйн хувьд ялна гэсэн бүрэн итгэлтэй байсан л даа. Манай монгол
бөхчүүд ч гэсэн “Цээгий ахаа. Та тэртэй тэрг үй цаадахаа арчаад өнгөрд
өг хойно, гараад үзүүлээд өг” гэж зоригжуулж байсан. Тэд маань мавашигаа
ч тайлалг үй миний барилдахыг хүлээгээд харцгааж байлаа.
-Хакүхо, Харүмафүжи, Какүрюү нар юу зөвлөж байх юм...?
-Нэг их
олон юм яриад хэрэггүй, Цээгий ахын сэтгэл догдолчихно гэдгийг тэд
мэдэж байгаа л даа. Харин түрүүлсэн хойно бүгдээрээ баяр хөөрөө
гаргацгаасан. Миний Ялалтын тугийг Хакүхо аварга барьсан шүү дээ. Үүн
шиг том хүндлэл гэж юу байхав. Сүмод ч ховор тохиолдох биз.
-Ээж чинь энэ үед Монголд байсан уу?
-Үгүй
ээ. Японд байсан. Ээж ямар их баярласан гээч. Тэр үед аав минь энэ
бүхнийг харсан бол гэсэн бодол өөрийн эрхгүй сэтгэлд харваснаас нулимсаа
барьж чадаагүй юм. Намайг тэртээ олон жилийн өмнө сүмогоос няцаад
гэртээ ирэхэд аав хатуу загнаж “Чи ингэж сул дорой байж болохгүй. Тэр
Энхбат, Батбаяр нар шиг байж яагаад чаддагг үй юм. Чи тэднээс юугаараа
дутуу юм” гээд буцаагаад Япон руу явуулж байхад ээж намайг өмөөрч, “Хүү
чинь чадахгүй болоод л хүрээд ирсэн байхад, буцаад яв гэлээ” гээд
хоорондоо муудалцаж байсныг тод санаж байна. Миний аав хүүгээ түрүүлж,
чадна, амжилт гаргана гэдгийг мэдэж, итгэж байж л дээ.
-Хамгийн дотно анд Аратайгаа баяраа хуваалцаж амжсан уу. Түүнийг Германд амьдарч байгаа гэж сонссон?
-Энхбат
маань намайг түрүүлснийг сонсоод л хамгаас түрүүнд дэвжээн дээр
ирчихээд хүлээж байсан. Мэдээж анд минь хязгаарг үй баярлаж байгаа.
-Васэдагийн их сургуульд одоо лекц уншсан хэвээр үү?
-Одоохондоо үгүй ээ.
-Манай монгол гэлтгүй ер нь сүмочид янз бүрийн хэл аманд их өртдөг. Харин чи энэ бүхнээс яаж “тусгаарлагдаж” чаддаг байна?
-Би ч
“фаакталсан” тал бий. Машины хурд хэтрүүлсэн хэргээр нэг башё барилдах
эрхээ хасуулаад жюр ёод унаж байсан юм. Энэ явдал их сургамж болсон гэж
боддог. Тэгээд ч Ошима багш маань биднийг хатуу гараар сургасны ач
тусаар хэрэг зөрчл өөс хол байж сурсан гэж боддог.
-Зодог тайлсныхаа дараа “Ошима” дэвжээг дахин байгуулж, өв залгамжлах бололцоо чамд нээлттэй байгаа юу?
-Одоо
Сүмогийн холбоо дэвжээний статусын талаар их хатуу бодлого барих болсон.
Дүрэм журмаа өөрчилж байгаа. Чухам хэрхэн яаж өөрчлөгдөхөөс дэвжээ
өвлөх, эсэх шийдэгдэнэ. -За ярилцлага өгсөнд баярлалаа. Дараа баяртай
уулзалдацгаая.
Ш.АЛТАЙ
No comments:
Post a Comment