Thursday, 7 June 2012

Б.ЧАДРАА: БҮХ ШАТАНД НИЙГМИЙН УХААНЫ ХҮМҮҮС БАЙГАА ЦАГТ ИННОВАЦЫГ ОЙЛГОХГҮЙ

Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн захирал, академич Б.Чадраатай инновацын талаар ярилцлаа. Тэрбээр Дэлхийн инновацын сангийн бүх насаараа сонгогдсон жинхэнэ гишүүн, Дэлхийн хамгийн том академи болох гурав дахь орны шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүний сонгуульт ажилтай манай тэргүүлэх эрдэмтдийн нэг юм. 
 
-Та дэлхийн инновацын сангийн жинхэнэ гишүүн. Сүүлийн үед Монголд нэлээд ярих болсон энэ үгийг дэлхий нийтэд ер нь хэрхэн тодорхойлж байна вэ?
-Орчин үед шинжлэх ухааныг суурь судалгаа, технологи, инновац гэсэн бүхэл бүтэн систем гэж цогцолбороор авч үздэг болсон. Хуучин шинжлэх ухаан, технологи гэж ярьдаг байсан бол одоо инновац гэдэг үгийг нэмсэн. Цоо шинээр бий болсон мэдлэг, эзэмшсэн мэдлэгээ бүтээгдэхүүн, технологи болгон амьдралд нэвтрүүлэхийг инновац гэж байгаа юм. XXI зуунд дэлхий даяар шинжлэх ухааны үүрэг, хариуцлага, ач холбогдлыг тогтоохоор НҮБ-ын хүрээнд олон удаа хурал зөвлөлгөөн хийж хэлэлцсэн. Үүнийг дүгнэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “XXI зуунд аль ч улс өөрийн шинжлэх ухаан технологигүйгээр оршин тогтнох боломжгүй” гэж хэлсэн. Тийм учраас улс орнууд тогтвортой хөгжлийг бий болгохын тулд юуны өмнө оюунлаг, инновацлагдсан нийгэм байгуулахын төлөө зүтгэж байна.
Дэлхийн инновацын санг Нобелийн гурван удаагийн шагнал авсан Glenn Siborg удирддаг, өргөн далайцтай ажилладаг байгууллага л даа. Би гуравдагч орны шинжлэх ухааны академийн технологи инновацын экспорт буюу өөрөөр хэлбэл олон улсаас шалгарч ирсэн бүтээлүүдийг шалгаруулах таван хүнтэй комиссын гишүүн. Тэгэхээр дэлхий даяар инновацыг яаж хэрэгжүүлж байна, ямар ач холбогдолтой, цаашид хэрхэх вэ гэдэг талаар нэлээд мэдлэг цуглуулсан, ойлгодог болсон байх гэж боддог.
-Тэгвэл инновацыг Монголд хэрэгжүүлэх ямар арга зам байна вэ. Манай улс ч энэ үгийг ихээхэн хэрэглэх болоод байгаа?
-Улс орнууд ДНБ-ийхээ 1-6 хувийг шинжлэх ухаандаа зарцуулж байна. Нөгөө талаар XXI зууны оюунлаг нийгэм байгуулах гэж байгаа орон түүхий эдийг боловсруулалгүй гадаад руу гаргахаас татгалздаг, янз бүрийн аргаар хорьдог. Түүхий эдээ мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн болгон гаргахыг зорьж байна л даа. Тэгэхээр хөрөнгө бий болгох хэрэгтэй. Хөрөнгө гэдэг орчин үеийн инновацлагдсан нийгэмд өөр ойлголт л доо. Оюуны өмч, материаллаг өмч хоёроос хөрөнгө бүрддэг. Улс орнууд аль болох оюуны өмч шингэсэн хөрөнгийг гадаад руу гаргахыг хичээж байна. Жишээ нь, гар утас, компьютер зэрэг электроникийн бүтээгдэхүүнд ордог гол түүхий эд нь цахиур зэрэг бусад үнэт зүйлс байна л даа. Тэдгээрийн үнийн 10 хувь нь материал, 90 хувь нь оюуны өмч байдаг. Ийм баялгийг л гадагш нь гаргах хэрэгтэй.
-Манай улсын хувьд инновацыг хэр зэрэг ойлгож байна гэж та боддог вэ?
-Манай улсын эдийн засгийг авч яваа гол чиглэл, хөдөлгөх хүч хөрөнгийн эх үүсвэр нь түүхий эд. Түүхий эдээ тэр чигээр нь гадаад руу гаргах, хар захын наймаа хоёроор л бид үндсэн орлогоо олж байна. Ийм байхад тогтвортой хөгжлийг бий болгох, өрсөлдөх давуу талыг олж авахын тухай горьдохын ч хэрэггүй юм. Инновацыг бий болгохгүй тохиолдолд эдийн засгийн ийм л үйл ажиллагаа явагддаг. Үүнээс гарахын тулд инновацыг төрийн бодлого болгож хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэгжүүлэхдээ юу ны өмнө эрдэмтдийн боловс руулсан бүтээгдэхүүн технологийг инновац бол го ход чиглүүлэх учиртай.
Монголын ШУА-ийн эрдэмтэд судалгаа шинжилгээнийхээ ажлыг инновац болгоход багагүй анхаарал тавьсан. Би нэгэн зүйлийг хэлье. 1990-ээд оны эхээр академи бүх хүрээлэнгээ технологид чиглэсэн таван салбар болгож хуваасан. 1990- ээд оны сүүлчээр Засгийн газарт асуудал оруулж, барилгын, анагаах ухааны корпорац, хөн гөн үйлдвэрийн, эрчим хүч ний зэрэг есөн корпорац байгуулсан юм. Тэр корпорац бүхэн инновацыг бий болгох ганц зорилготой байлаа. Өөрөөр хэлбэл академийн хэмжээнд хийж байгаа суурь болон нарийн технологийг бүтээгдэхүүн болгох, бий болсон мэдлэгээ чулуу болгох зорилготой байгуулагдсан л даа. Харамсалтай нь сүүлийн 5-6 жилд Монголын төр засаг үүнийг дампууруулсан. Корпорацыг устгасан, бусад дэмжлэг, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг үгүй болгосон. Үүний уршгаар патент, шинэ бүтээгдэхүүн, стандартын тоо эрс цөөрлөө.
-Манай улс ДНБ-ийхээ хэчнээн хувийг шинжлэх ухаанд зарцуулж байна вэ?
-Монголын төр засаг шинж лэх ухаанд зарцуулах хө рөнгийг ДНБ-ий нэг хувьд хүргэж байсан. Тэгвэл одоо энэ төсөв ДНБ-ий 0.2 хувь хүрэхтэй үгүйтэй л байна. Улсын хөрөнгө 20 жилийн өмнөхөөс олон дахин нэмэгдээд байхад ийм өчүүхэн хөрөнгө шинжлэх ухаандаа зарцуулж байгаа нь туйлын харамсалтай. Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд ДНБий 1.5 хувьд хүргэнэ гэж заасан байдаг. Ийм биш юм гэхэд ядаж 1980-1990 оны түвшинд хүргэх хэрэгтэй байна шүү дээ. Тэр үед эрдэм шинжилгээний бүтээлийг үйлдвэр, практикт нэвтрүүлэх ажил хамгийн идэвхтэй, үр дүнтэй болсон. 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед жил болгон ШБОС-ын үзэсгэлэн гардаг. Түүний дараа олон шинэ бүтээгдэхүүн нэвтэрдэг байсныг бүгд санаж байгаа байх.
-Ингэхэд ШУА-аас дэвш үүлсэн инновацын төсөл хөтөлбөр гэж байна уу?
-Хэдэн арваараа бий. Үүнийг салбарын яам баталж өгдөггүй заншилтай. Энэ нь улс оронд ихээхэн хохирол учруулж буй хэрэг гэж үзэж болно. Академи бол Монголын оюуны цөм, эрдэмтдийн сор болсон хүмүүс энд ажилладаг. Төр эднийхээ бүтээгдэхүүнийг хамгийн түрүүнд хэрэглэхийг оролдох хэрэгтэй шүү дээ. Инновацын шинэ техник, технологи гаргах хамгийн боломжтой хүмүүс нь эрдэмтэд гэж дэлхий нийтээр үздэг. Үүнтэй маргах ч хэрэггүй. Хэрэв эрдэмтдийнхээ толгойг ашиглахгүй бол Монгол Улс оюунлаг, инновацлагдсан орчин үеийн нийгэм байгуулахын тухай ярих утгагүй.
-Тэгвэл одоо яах хэрэгтэй вэ?
-Нэгдүгээрт эрхзүйн таа тай орчныг бий болгох хэрэгтэй. Энэ бол хууль гаргаад бай гэсэн үг биш. Хуулийн төсөл боловсруулахад эхлээд биднээс санал аваагүй. Хууль эрхз үйн орчин бүрдүүлнэ гэдэг нэгдүгээрт төр засаг оюунлаг, инновацлагдсан ойрын болоод хэтийн зорилт тавьж байна гэдгээ зарлан тун хаг лах хэрэгтэй. Тэгээд хэрэг жүүлэх ажлыг эхлэх ёстой. Тухайлбал, инновацыг дэмж сэн олон хууль, дүрэм, журам гаргадаг. Бусад оронд ингэдгийг би сайн мэднэ. Инновацыг бий болгохын тулд хөнгөлөлттэй зээл олгодог. Инновацын анхны бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлдөг. Гадаадын хөрөнгө оруулалтын нэлээд хэсэг нь инновацыг бий болгоход чиглэгдсэн байх хэрэгтэй. Бусад орон үүнд л онцгой анхаарал тавьдаг. Манай улсын хувьд эрдэмтдэд инновацын бүтээгдэхүүнээ гаргахын тулд зээл авахыг хорьсон байдаг шүү дээ.
Хоёрдугаарт, зохион байгуулалт хийх хэрэгтэй. Шинжлэх ухаан технологийн хуульд бидний санаачилгаар орсон корпорацуудыг сэргээх хэрэгтэй. Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Тий мээс хөнгөн үйлдвэрийн кор порацыг сэргээх нь зөв. Эрчим хүчгүйгээр хөгжил дэвшлийн тухай санахын ч хэрэггүй. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчний тухай ярьж байна.
Гуравдугаарт, боловсон хүчний хээ бодлогыг эргэж харах хэрэгтэй. Нэн түрүүнд дээд, дунд боловсролын салбар бодлогоо инженер бэлтгэхэд чиглүүлэх хэрэгтэй юм. Инженерийг төрөл бүрийн салбарт олноор бэлтгэж болно. Инженер хүн юу хийх, яаж борлуулах, яаж мөнгө олохоо өөрөө мэддэг. Ийм хүнийг л инженер гэж тодорхойлдог. Олон улсын хуралд инженерийн тухай л хамгийн их ярьдаг болсон. Гэтэл манайх доктор, магистр л бэлтгэдэг дээд сургуулиудтай болж.
Дөрөвдүгээрт, Байгаль, техникийн салбарын мэргэжилт нүүдийг төрийн албанд түлхүү оруулах хэрэгтэй байна. Нийгмийн ухааны хүмүүс бүх шатанд байгаа тохиолдолд инно вацыг ойлгохгүй. Тайвань дэлхийн хатуу валютын нөө- цөөр гуравдугаарт орлоо. Энэ байр сууриа сүүлийн 20 жилд алдахгүй байна. Тайваньд засгийн газрын гишүүд нь байгаль, техникийн салбарын хүн байна гэсэн бичигдээгүй хууль бий. Шинжлэх ухааны академи нь Ерөнхийлөгчийнх өө дэргэд байдаг. Шинжлэх ухааныг ин гэж өндөрт өргөж байж ин новацыг хөгжүүлдэг. Тавдугаарт, Төрийн бодлогоор шинэ техник, технологи гэсэн зүйл ангийг улсын төсөвт суулгаж өгөх хэрэгтэй.
-Бас эрдэмтэд юм хийхгүй байна гэсэн шүүмжлэл байдгийг та дуулсан л байлгүй?
-Монгол Улсын эрдэм шинжилгээний ажилд зар цуул сан хөрөнгө УИХ-ын нэг гишүүний жилийн төсөв зардалтай тэн цэж байна. Тийм байхад эрдэмтдээс юу нэхээд байгаа юм гэж бүх эрдэмтэд асууж байна шүү дээ. Бид өнөөгийн нөхцөлд энэ салбарыг унагаахгүй хадгалж л чадаж байна. Эрдэмтэд бид хамгийн ядуу улс гэж хэлдэг. Эрдэмтдээ дэмжих хэрэгтэй. Дэмжихийн тулд бий болгосон шинэ мэдлэгийг бүтээл болгох хэрэгтэй. Түүнээс цалин мөнгө өг гэсэнгүй. Эрдэмтдийнхээ бүтээлийг чулуу болгож, амьдралд нэвтрүүлэхийг л хүсдэг.
-Албан байгууллага бүхэн жилийн ажлаа төлөвлөдөг шиг ШУА тухайн жилд ямар судалгаа шинжилгээ хийхээ төлөвлөж, түүнээ салбарын яамандаа танилцуулдаг уу?
-Мэдээж танилцуулдаг. Жишээ нь манай хүрээлэн Монголд маш хэрэгтэй гэж үзээд, инновацын гурван төслийг БСШУЯ-нд санал болгосон. Гурвууланг нь хассан. Нэг нь Улаанбаатар хотын утааг яаж багасгаж, үгүй болгох тухай. Бүх оньсон техник технологийн түлхүүр нь электроник байдаг. Электроникийг хөгжүүлэх са нал тавьсан нь хоёр дахь төсөл. Манай хүрээлэн үүгээрээ уламжлалтай. Олон жилийн өмнө Монголын анхны компьютерийг бүтээж, тухайн үедээ гадаадын орнуудыг гайхуулж байлаа. Дэлхийн хиймэл дагуулыг нисгэхэд оролцсон. Анхны санс рын нисгэгчээ нисэхэд бид элект роникийн янз бүрийн багаж хийж байлаа. Үүнийгээ хөгжүүлье гэхэд дэмжихгүй юм.
-Төрөөс инновацын тухай сүүлийн жилүүдэд маш их анхаарч байх шиг харагддаг. Тэр байтугай Инновацын тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байхад та ийм шүүмжлэлтэй хандаж болж байна уу?
-Ярихаас хэтрэхгүй байна л даа. М.Энхболдыг Ерөнхий сайд байхад эрдэмтэд Инновацын тухай хөтөлбөрийг боловсруулж батлуулсан. Гагцхүү энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой яам нь тууштай арга хэмжээ аваагүй. Тийм учраас амьдралд мэдэгдэх үйц үр ашиг өгөх инновац сүүлийн жилүүдэд гараагүй гэхэд хилсдэхгүй. Хаана ч байхгүй бүтээгдэхүүн, технологид үндэслэж, дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд инновацыг гаргадаг. Гаднын юмыг авчрах нь инновац биш. УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа хуулийн төслийг би үзсэн. Эрдэмтдэдээ тулгуурлан инновацыг хөгжүүлэх ёстой байтал тэр төсөлд эрдэмтэд, ШУА гэсэн үг бараг байхгүй. Тэгэхээр энэ хууль гарвал инновацыг хийх зохион бүтээгчдийг үгүйсгэх хууль болно гэж би саналаа хэлсэн. Ингээд инновацгүй, оюунлаг бус улс байвал эцэстээ түүхий эдээ гадагш нь гаргаад, хар захын наймаагаар л амьдрах болох нь. Урьдынх шиг сайхан бэлчээр, тал газарт биш, цөлжсөн нутаг дээр уламжлалт мал аж ахуйгаа эрхэлдэг, дээр нь ямар нэг орны хараат орон болох магадлал их өндөр байна. Энэ бол Монголын тусгаар тогтнолтой ч холбоотой асуудал. Би нэлээд шүүмжлэлтэй ярьж байвал уучлаарай. Дэлхийн академийн гишүүний хувьд олон оронд ярьдаг үгээ л энд хэлж байна. Тэр орнууд үүнийг хэрэгжүүлж байна. Тэр улсууд инновацыг хөгжүүлэхийг төрийн гол зорилго болгож, хурдтай хөгжүүлж байгааг хараад атаа жөтөө хүрч, их харамсах юм.
-Хуулийн төсөл боловсруулахад эрдэмтдийн саналыг аваагүй гэхээр хаана, хэн боловсруулсан хэрэг вэ?
-Юу хийхээ мэдэхгүй хоосон албан тушаалд томилогдсон хүн, шаардлагагүй албан газар Монголд олон болжээ. Эднийг нэгтгэж, бөөгнүүлэх хэрэгтэй. Эрдэмтдээ сээ хөндий тасархай, үгийг нь сонсдоггүй төрийн байгууллагуудыг цомхтгож, нэгтгэх хэрэгтэй. Би энд яамдыг хэлж байгаа юм шүү. Сүүлийн дөрвөн жилд шинж лэх ухааны байгууллагад нэг амбаар ч барьж өгсөнгүй, багаж төхөөрөмж ч авч өгсөнгүй. Монголын шинжлэх ухааны түүхэнд ийм дөрвөн жил маш цөөхөн байсан.
-Манай шинжлэх ухааны байгууллага боловсон хүчний хувьд бэхжиж чадсан уу?
-Монголын нэг гол баялаг бол монгол хүн. Монгол хүн бол сэтгэх чадал, бүтээх чадавх, гүйх ухаан, оюуны бяраар дэлхийд хосгүй. Үүнийг олон зүйлээр баталж болно. Эрдэс баялгаас олж байгаа материаллаг баялаг дээр оюуны баялгийг нэмбэл үсрэнгүй хөгжилд хүрнэ. Монгол залуучууд дэлхийн аль ч том лабораторид очсон, толгой цохиод л гараад ирдэг. Үүгээрээ дэлхийн оюуны ертөнцөд гайхагдаж байна шүү дээ. Энэ их баялгийг бид дотооддоо ашиглах ёстой.
-Монгол залуус сансрын хиймэл дагуул өөрсдөө хийх гэж байгаагаа саяхан зарлалаа шүү дээ?
-Тэд хийж чадна. Хиймэл дагуулыг гадаадаас олон сая доллараар авахгүй, өөрсдөө хийнэ гэж байна. Би тэднээр их бахархаж байгаа. Орчин үеийн техник, технологийн оргил цөм нь сансрын техник технологи хийхэд хэрэглэгддэг. Тиймээс үүний цаадах ач холбогдол асар их. Монголд цоо шинэ технологи, инновац нэвтрэх нэг суваг юм. Ийм суурь технологоос цоо шинэ бүтээгдэхүүн, инновац гардаг. Үүнийг улс дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Дэлхийд урдаа барьдаг эрдэмтдийн чуулганд би сууж байна. Тэнд ордог хүмүүс надаас илүү ухаантай хүн энэ салбарт байхгүй гэж боддог. Тэд чинь ийм юм хийдэг орнуудыг гайхаж байгаа шүү дээ.
Одоо манай залуучуудыг хиймэл дагуулаа бүтээсний дараа асар өндөр үнээр худалдаж аваад л аваад явчихна. Гадаадад ажилладаг зарим хүн “Багш аа, монгол залуучууд хиймэл дагуул бүтээж байгааг сонсоод биднийг үнэлж эхэлж байна шүү” гэж ярьж байна. Төрийн саруул ухаан байвал монголчууд бид шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар оюунлаг, инновацлагдсан нийгэм байгуулж цэнгэлийн манлайд хүрч чадна гэдэгт би бүрэн итгэдэг.
 Э.ЭНХМАА

No comments:

Post a Comment