Thursday, 7 June 2012

Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ: ХАЯГ АНДУУРСАН ШҮҮМЖЛЭЛ МАНАЙХЫГ ЧИГЛЭЭД БАЙГАА НЬ ТООГҮЙ


Төрийн албаны зөвлөл (ТАЗ)- ийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал, цаашдын хандлага, анхаарал татсан асуудлын талаар илүү тодорхой мэдээлэл өгөх зорилгоор тус зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамтай уулзаж ярилцлаа.
-Сүүлийн үед ТАЗ шалгаруулалт явуулж, яам, агент лагийн түвшний томоохон хэд хэдэн томилгоо хийснийг дагаж мэр сэр хэл ам гарч байх шиг байна. Энэ сэдвээс ярилцлагаа эхлэх үү?
-Төрийн албанд хийх ёстой томилгоонуудыг хийж, ажил нэлээд жиг дэрчихээд байтал Засгийн газрыг хамтарч бай гуулсан нэг нам нь засгаас гарснаас болоод улс төрийн зарим албан тушаалын орон тоо гарсан.Мөн Засгийн газар зарим албан тушаалтанд хариуцлага тооцож ажлаас чөлөөллөө. Сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх хүмүүс хуулийн дагуу хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдсөн. Эдгээр сул орон тоог нөхөх ажил хийлээ. Ер нь бол удирдах албан тушаалын биш, яам тамгын газрын бүтцийн нэгжийн дарга, ажилтнуудын албан тушаалын сонгон шалгаруулалт байнга л явж байдаг. Нэг үе энэ ажил хүмүүсийн анхаарлыг сүрхий татдаг, дараалал үүс дэг, тест задарлаа, шалгалт буруу явж байна гэх мэтийн хэл ам гардаг байснаа больсон. Тухайн байгууллага сул орон тоондоо шалгаруулалт явуулж, хүн авах тухай за хиалга ирүүлснийг манай зөвлөл ил тод нээлт тэй зарлаж, бүрт гээд, шалгалт авч байгаа. Шалгалтыг цахим хэлбэрээр авдаг болсон нь шударга, ил тод, маргаан маапаангүй байх нөхцөлийг бүрдүүлж байна.
Харин Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга мэтийн төрийн жинхэнэ албаны хамгийн том албан тушаалд хэн очих нь олны анхаарлын төвд байдаг. Сонгон шалгаруулалт дөхөөд ирэхээр сонин хэвлэлд элдэв янзын таамаг, “бор шувуу” нисэж эхэлдэг. Зарим нь нэлээд шүүмжлэлийн чанартай байх нь ч бий. Бүр өдөөн хатгасан гэмээр зүйл ч гардаг.Сая хэд хэдэн Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргын сонгон шалгаруулалт болох үеэр хэвлэлийн тийм ээлжит аян өрнөлөө. Шүүмжлэл янз бүр. Жишээ нь, ТАЗ төрийн албан хаагчдын хувь заяаг гаргуунд нь гаргалаа гэж шүүмжилдэг. Энэ бол хууль бусаар төрийн албанд шургалсан хүмүүсийг илрүүлж, арга хэмжээ авсантай холбоотой гарч байгаа яриа. Нэгэнт хууль зөрчсөн бол засаж сайжруулах нь бидний үүрэг шүү дээ. Бас нэр дэвшигчдийн заримд зориуд тааруулсан шалгуурыг ТАЗ бий болго чихоод сонгон шалгаруулалт явуулдаг гэсэн яриа гарах боллоо.
ТАЗ сонгон шалгаруулалт л явуулдаг болохоос тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, албан тушаалд тавигдах шаардлагыг боловсруулж баталдаггүй. Захиалж буй байгууллага, албан тушаалтан нь шалгуураа гаргаж, ийм мэргэжилтэй, мэргэжлээсээ гадна тийм чиглэлээр мэргэшсэн байх ёстой, энэ хэмжээний туршлага дад лага шаардлагатай гэж тодорхой заасанбайдаг. Бид тэр шалгуурт нь тэнцэж буй хүмүүсийг бүртгэн шал гаруулалтаа явуулж, бүх шалгалтын дүнгээр эрэмбэлээд хамгийн эхний байр эзэлсэн нэг хүнийг л санал болгодог. Энэ үйл явц зарим хүмүүст буруу ойлгогдоод, хаяг андуурсан шүүмжлэл манайхыг чиглээд байгаань тоогүй. Бид уг нь тайлбар ярилцлага хэвлэлд өгдөг л юм. Гэвч хардлага сэрдлэг байсаар л байна.
Бид шалгаруулалтаа хуулийн дагуу, ямар нэгэн ар өврийн хаалга хэрэглэлгүй шударга явуулж чадаж байгаа. Гэхдээ хаяг нь андуурагдаад, ТАЗ-ийг хардаад байгаа юм шиг боловч шүүмжлэх ёстой сэдэв мөн үү гэвэл мөн. Учир юу вэ гэвэл жишээ нь, 11 яамны Төрийн нарийн бичгийн даргын тоо зэрэг суларлаа гэж тооцоход аягүй л бол Засгийн газраас 11 өөр шалгууртай захиалга орж ирж мэдэхээр байгаа. Бид заримдаа заавал ийм шалгуур тавих ямар шаард лага байна вэ, үүнийгээ эргэж хараач, өөрчлөөч гэсэн саналыг Засгийн газарт тавьж, буцаадаг. Тухайлан хэн нэг хүнд зориулчихсан юм шиг шалгуур хааяа ирдэг нь үнэн. Биднийбуцаасныг за саж ирүүлэх нь ч бий, тэр чигээрээ үлдэх нь ч бий. Бидэнд шалгалт авахгүй байх, ирүүлсэн захиалгыг өөрчлөх хуулийн боломж байхгүй.
-Хуульд юу гэж заасан байдаг вэ. Хэдэн удаа буцааж болдог юм?
-Нарийндаа бол бидэнд бу цаах эрх үгүй. Ажлын шугамаар тодруулах, нягтлах асуудал л байна. ТАЗ тэдэн удаа буцаана, буцаасныг хү- лээж авахгүй бол тэгнэ ингэнэ гэсэн юм огт байдаггүй юм шүү дээ.
-Үүнийг тэгээд залруулах, өөрчлөх боломж байхг үй юу?
-Байлгүй яахав. Төрийн албаны тухай хуульд удирдах албан тушаалтны, ажлын байранд тавих тусгай шаард лагын стандартыг УИХ батална гээд заачихсан байгаа. Бид тэр стандартыг нь боловсруулж УИХ-д өргөн бариад хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
-Яагаад баталдаггүй юм бол?
-Бид албан тушаал карьерийн зарчмаар явах ёстой гэсэн байр сууринаас боловсруулсан. Жишээ нь, яамны газ рын дарга болох хүн доод шатныхаа албан тушаалд ажилласан байх ёстой, Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвших хүн яамны түвшинд газрын даргаар ажиллаж байсан, түүнээс дооших албан тушаалыг гурваас доошгүй жил хашсан байх ёстой гэх мэтээр тусгасан. Яаманд мэргэжилтэн болсон хүн ажлаа маш сайн хийгээд явах юм бол есөн жилийн дараа Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвших, энэ албан тушаалыг хаших эрхтэй болох юм байна гэдэг ил тодорхой баймаар байгаа юм. Үнэхээр ийм байх нь зөв гэж нэг хэсэг гишүүн дэмжиж байхад нөгөө хэсэг нь төрийн албыг вакуумжуулж байна, зөвхөн дотроосоо л хүн гаргадаг, гаднаас хүн орох боломжийг хааж байна гэж үздэг. Анхны хэлэлцүүлгээр ий мэрхүү асуудал яриад таг зогссон. Уг нь бол төрийн албаны хувь заяаг шийдвэрлэхэд амин чухал асуудал энэ мөн. Батлагдахгүй байгаа нь ч энэ асуудал үнэхээр чухал болохыг харуулж байгаа юм. Эсэргүүцээд байгаа хүмүүс нам, улс төрийн эрх ашгийг эрхэмлээд байна уу, эсвэл өөрийгөө гэж хараад байна уу гэмээр байдаг. Төрийн албанд хэн хамаагүй хүн намын нэрээр, танил талын шугамаар шургалах нүх сүвийг хэвээр байлгах нь юунд хэрэгтэй, хэнд ашигтай юм бэ. Хэрвээ энэ стандарт батлагдчих юм бол одоо яриад байгаа хүнд тохируулж шалгуур зохиогоод байна гэсэн яриа алга болно. Тийм агентлагийн дарга, тэр яамны Төрийн нарийн бичгийн дарга ийм боловсролтой, энэ хэмжээний мэргэшил, туршлагатай хүн байна гээд УИХ батлаад өгчих юм бол асуудал нэг мөр болох юм.
-Гэхдээ бас бодох асуудал байгаа юм биш үү. Жишээ нь, гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, дэлхийд нэртэй компани, олон улсын байгууллагуудад алба тушаал хашиж, шилдэг мэргэжилтэн гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн хүн Монголдоо ирээд төрийн албанд зүтгэе гэвэл бүр эхнээс нь эхлэх шаардлага гарах нь байна шүү дээ.
-Удирдах ажлын туршлага гэнэт бий болчихдог зүйл биш. Удирдлагын академи төг сөөд удирдах чадвартай бол чихдог ч юм биш. Гэхдээ таны саяын хэлсэн шиг үнэхээр үнэлж, ашиглах ёстой, гарцаагүй хүлээн зөв шөө- рөгдсөн мэргэжилтэн байх юм бол тодорхой албан тушаалын зэрэг дэв, ажилласан жилтэй дүйлгэж үзэж болно л доо. Ямар ч удирдах ажлын туршлагаг үй, яам, салбар, мэргэжлийн мэдлэггүй хүн тухайн чиглэлээр туршлага, мэдлэг хуримтлуулж, шат шатаар нь өгсөн дэвшиж яваа хүмүүсийг захирахаар гэнэтхэн давхиж очоод толгой дээр нь га раад суучихдагийг хүлээн зөвш өөрөх учиргүй гэж бид үзэж байгаа.
-Шалгалттай холбоотой санал гомдол хэр гардаг вэ?
-ТАЗ сонгон шалга руулалтыг буруу явуулжээ, журмаа зөрчсөн байна, тест нь хүний гарт орчихож, дүгнэлтээ буруу хийчихэж гэсэн шүүмжлэл хэрвээ гарах юм бол бид хүлээж авахад бэлэн. Ол зуурхууштай нь сүүлийн үед ийм асуудал огт гарахаа больсон. Шалгаруулалтад орсон хүмүүсийг бүгдийг нь Зөвл өлийн хуралдаанд оруулж ирээд “Шалгалт шударга бол сон уу, гомдол санал байна уу” гэж асуудаг. Буруу болчихлоо гэсэн нэг ч хүн байхгүй. Гэхдээ бүх юм сайхан болчихлоо гэж бид ойлгохгүй байгаа. Цаашдаа шалгалтын агуулгыг нарийвчлах шаардлагатай. Олон улсын практикт сэтгэл зүйн тестийг өргөн хэрэглэдэг болсон байна. Логик гаргалгаатай бодлого, IQ-гийн даалгавар өгдөг болж. Энэ чиглэлээр судалж, бо ловсруулж байгаа зүйл бий. Саяхан “Хан Уул” дээд сургуулийн захирал Ц.Дэмбэрэлтэй уулзаж санал солилцсон.
-Ер нь ямар шалгалт авдаг юм бэ?
-Эхлээд ерөнхий мэдлэгийн шалгалтыг тестээр авна. Тестэд төрийн албан хааг чийн зайлшгүй мэдэж байвал зохих хуулиудыг оруул даг. Бичиг баримтын шал галт гэж бий. Боловсрол, мэр гэжлийн байдал, доктор уу, магистр уу, дипломын голч дүн хэд байна гэдгээр оноо өгнө. Магистр бол нэг, доктор бол хоёр оноо илүү авах жишээтэй. Ажлын туршлагыг үнэлнэ. Төрийн албанд нийт хэдэн жил ажиллаж, ямар шат дамжсан бэ, түүнээс удирдах албан тушаалыг хэдэн жил хашсан байна гэдгээр ажлын туршлага, мэргэшсэн байдал гэдэг дээр оноо өгнө. Сэдэв өгч эсээ бичүүлнэ. Ажил олгогчоос ямар нэмэгдэл шалгуур тавьж вэ гэдгийг харгалзана. Зарим ажлын байрандгадаад хэлний иймтүвшний мэдлэгтэй, компью терийн тийм программуудыг эзэмшсэн байх ёстой гэж заасан байдаг. Гадаад хэлний шалгалтыг мэргэжлийн байгууллагуудтай гэрээ хийж авахуулдаг.
АНУ-д төвтэй олон улсын хэлний “Сантис” төвтэй саяхан гэрээ байгуулсан. Шалгалт өгсөн хүний материал шууд АНУ-д очиж дүгнэгдээд тэр дороо хариу нь ирдэг арга руу шилжиж байна. Эцэст нь нийлбэр оноог гаргана. Гэхдээ математик нийлбэр гол үзүүлэлт биш. Гурваас дөрвөн багц шалгалтын аль олон дээр нь тэрг үүлсэн хүнийг сонгох зарчимтай. Жишээ нь, нэг нь хоёр багц дээр нэгээр гарч, нийлбэр оноогоор тэргүүлсэн байхад өрсөлдөгч нь нийлбэр оноогоор хоёрт орсон ч гурван багцад хамгийн өндөр оноо авсан байвал хоёрдахийг сонгоно.
-Томоохон албан тушаал дээр ийм хүмүүс нэр дэвших нь, тэдгээрээс энэ хү- нийг зүтгүүлж байгаа юм байна гэсэн хандлага хэвлэлээр гардаг нь үнэн. Гэтэл үнэхээр нөгөө хүн л томилогдож байна шүү дээ. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Гол шүүмжлэл наадах чинь. Гэхдээ тийм байж ч болно, үгүй ч байж болно. Жишээ хэлье. Төрийн өмчийн хорооны даргад Заяабал гэдэг хүнийг томилох гэж байна гэцгээсэн. Гэтэл нөгөөх нь шалгуурт тэнцэлгүй хасагдсан. Батлан хамгаалах яам ны Төрийн нарийн бичгийн даргаар Чойжамцыг тавих нь гэж байтал Тогоо гэдэг хүн нэгээр гараад томилогдсон. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Авто тээврийн газрын даргын орон тоон дээр хэд хэдэн хүн өрсөлдөөд унах нь унаж, хасагдах нь хасагдсаар, шалгаруулалтад орсон хүмүүсээс нэгээр гарсныгнь бид санал болгосныг томилсон байна лээ. “Чиний нэр сонин хэвлэлээр гараад байсан” гээд бид бүртгэхээс, шалгаруулалтад оруулахаас, шалгарсан хойно ньнэр дэвшүүлэхээс татгалзаж болохгүй л дээ. Адил тэнцүү боломж, нөхцөл дээр л хүмүүс өрсөлддөг. Тааварт өртөөгүй хүн чзөндөө томилогдсон. Тэрийг анзаардаггүй юм байна. Харин тааварт өртсөн нь гараад ирэхээр л их тод харагдаад байх шиг байгаа юм.
-Аль нам засгийн эрхийг барьж байгаагаас хамаараад өөрийнхөө хүнийг төрийн өндөр албан тушаалд томилуулахыг эрмэлздэг, түүндээ тохирсон шалгуур бий болгодог жишиг тогтох юм биш биз. Тухайлбал, одоо МАН засгийн эрх барьж байна. Дараа нь АН баривал МАН-ын угшилтай дарга нарыг шахах, оронд нь өөрийн хүнийг зүтгүүлэх байдал гарах уу?
-Би дээр хэлсэн, тусгай шаардлага, стандартыг УИХ баталж өгөхгүй байна гэж. Уг нь ийм стандартыг хуулиар тогтоочих юм бол ямар нам засгийн эрхэнд гарахаас үл хамаараад төрийн албаны ажил явдгаараа явж, төрийн албан хаагчийн дархлаа тогтох ёстой. Бодлогоор ийм хүнийг ажиллуулъя гэх юм бол уг шаардлагыг хангасан байх ёстой. Шалгуураа бүрэн хангасан бол ямар намын угшилтай байх нь хамаагүй шүү дээ.
-Та тэгэхээр төрийн албаны шинэчлэл, түүн дотроо албан тушаалын томилгоонд хамгийн гол зангилаа асуудал бол стандарт гэж харж байгаа юм байна, тийм үү?
-Тусгай шаардлага буюу стандарт бол нэн тэргүүний, чухал үндэс суурь. Түүн дээрээ суурилаад шалгуураа улам сайн нарийвчлах ёстой. Канадын төрийн албаны сонгон шалгаруулалтыг үзэхэд их нарийн юм байна лээ. Төрийн албаны комисс нь 1000 хүнтэй, түүний 200 нь сэтгэл зүйч байх юм. Тэд сонгон шалгаруулалтын сэтгэл зүйн тестийг боловсруулдаг л ажилтай. Тестээ боловсруулж, хянаж, энэ тест л хамгийн бодит үнэлгээг өгч чадаж байна гээд стандартжуулчихдаг юм билээ. Манайд одоохондоо тийм нөхцөл алга. ТАЗ 10 гаруйхан хүнтэй, тийм хэмжээний тестийг боловсруулчих сэтгэл зүйчид нь ч алга байна. Төрийн албаны туршлага, стандартаар үлгэр жишээ болж буй Канадын төрийн албаны комисстой бид сүүлийн жилүүдэд нэлээд нягт хамтран ажиллаж, туршлагыг нь авч хэрэгжүүлэхээр чармайж байна.
-ТАЗ гэж яг юу хийдэг газар болох нь мэдэгддэггүй байгууллага байлаа. Жилд нэг удаа ч бил үү, шалгалт авч байна гэж хэдэн зуун хүн бужигнадаг, тэр нь тэгээд ямар үр дүнтэй нь мэдэгддэггүй байсан. Харин сүүлийн жилүүдэд олны анхааралд сүрхий орсон нь энэ байгууллага онцгой үүрэг гүйцэтгэдэг газар болсныг харуулж байгаа юм биш үү?
-2009 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэ баг бүрдэн ажиллаж эхэлсэн. ТАЗ-ийн орон тооны гишүүнээр Д.Батбаяр, Б.Өнөбаатар бид гурвыг томилсон. Түүнчлэн төрийн дээд институц үүдийг төлөөлж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын ХЭГ-ын Тэргүүн дэд дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга нар ТАЗ-ийн орон тооны бус гишүүнээр ажилладаг. Миний өмнө Ж.Норовсамбуу. Л.Лингов гээд төрийн албаны асар их туршлага, мэдлэгтэй, хүндтэй хүмүүс ажиллаж, энэ байгууллагыг үүсгэн байгуулах, төлөвшүүлэн бэхжүүлэх ажлыг хийсэн. Би энэ байгууллагыг толгойлж байгаа гурав дахь хүн нь.
2008 онд Төрийн албаны тухай хуульд хэд хэдэн зарчмын шинжтэй нэ мэлт өөрчлөлт орсон. Өмнө нь төрийн албанд зургаан сарын хугацаатай түр аваад жинхлүүлчихэж болдог, сул орон тоо гарахаар үүрэг гүйцэтгэгчээр аваад тэр чигт нь мартчихдаг байлаа. ТАЗ сонгон шалгаруулалтыг ямар нэг хэмжээгээр явуулдаг ч эрх бүхий албан тушаалтанд 3-5 хүнийг томилуулахаар санал болгодог, тэгэхээр хам гийн сайныг биш, өөрийн хүнээ, танил талаа ав даг гэсэн шүүмжлэлд өрт дөг байсан. Хуулийн өөрчлөлтөөр энэ бүгдийг цэгцэлсэн. Төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгосон. Хуулийн эдгээр өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх томоохон зорилт манайханд ногдсон хэрэг. Одоо бол төрийн жинхэнэ албанд буюу улс төрийнхөөс бусад албанд намын харьяа лалтай хүн байх гүй. Гишүүнчлэлтэй байхаар намынхаа ямар нэгэн үүр, хороонд харьяалагдана, тэн дээсээ үүрэг даал гавар авна, сонгуулийн үйл ажиллагаанд оролцоно.
Сонгуулийн үр дүнгээр аль нэг нам ялахаар халаа сэлгээ хийдэг байв. 2008 оны сон гууль хүртэл энэ байдал нэлээд хавтгайрсан, ширүүн байсныг та мэдэж байгаа байх. Сонгуулийн дараа төрийн албан хаагчдад би эрхэлж байгаа ажил дээрээ байх уу, үгүй юү гэдэг асуудал үүсдэг, байлгах эсэхийг бараг л нам мэддэг жишиг тогтсон, тодорхойгүй, дархлаагүй байдал ноёлж байлаа. Үүнээс улбаалсан төрийн албанхаагчдын гомдол олон ирдэг байснаа 2008 оны сонгуулийн дараа 2/3-оор буурсан. Төрийн албан хаагчдыг баруун зүүнгүй сольж холь дог байдал бүрэн зог ссон гэж хэлж чадахгүй ч түрүүчийн үеүдтэй харьц уу лахад эрс саарсан. Ийм төрлийн гомдол маргааныг ТАЗ хуульд заасны дагуу нэлээд зарчимтай шийдэж байгаа.
Шинэ хуулиар албан тушаалтнуудын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхийг ТАЗ-д өгсөн юм. Тиймээс ТАЗ эрхийнхээ хүрээнд сайд, агентлагийн дарга, Засаг дарга гээд бүх шатны албан тушаалтны хууль бус олон шийдвэрийг хүчингүй болгосон. Улсын хэмжээнд хууль бус томилгоо, халаа сэлгээний чиглэлээр шалган зааварлах ажил хийж, 300-гаад зөрчил илрүүлэн, засаж сайжруулах арга хэмжээ авсан. Одоо бол хууль бусаар хүмүүсийг халж сольдог байдлаа албан тушаалтнууд үндсэндээ цэглэж, тоормосоо татсан гэж болно. Төрийн алба хаагчид ч ТАЗ-дөө хандах нь их болов. Өнгөрсөн долоо хоногт болсон ТАЗ-ийн хуралдаанаар гэхэд л Газрын тосны газрын даргыг халсан Засгийн газрын, Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргыг өөрчилсөн Засаг даргын шийдвэрийн талаарх гомдлыг хэлэлцээд хоёуланд нь алба хаагчийн талд шийдвэр гарсан байх жишээтэй.
Бид тал тохой татаж төрийн алба хаагчийн талд шийдээд байгаа юм биш, хуулийн дагуу байх зарчмаа л барьж буй хэрэг. Гэхдээ зарим хүмүүсийн ойлгоод байгаа шиг ТАЗ бол Засгийн газар зэрэг институцүүдийн сөрөг байгууллага биш ээ. Төв, орон нутгийн төрийн алба хаагчидтай уулзаж явахад “Төрийн алба эзэнтэй, төрийн албан хаагч хамгаалалттай болчихлоо. Бидэнд ажлаа санаа амар хийх нөхцөл бүрдэж байна” гэх мэтийн урамтай үг сонсдог. Бид хариуд нь “Ажлаа хариуцлагатай сайн хий. Төрийн үйлчилгээг зөв шуурхай хүргэ. Олон нийтийн итгэлийг хүлээх хэмжээнд ажлаа хий. Тэгвэл та нарт хууль бусаархандаж чадахгүй” гэж хэлж байгаа. Халагдчихлаа гээд толгойгоо унжуулаад яваад өгдөг хүн бараг алга болж. Би үүнийг их зөв хандлага гэж харж байгаа.
-Гэхдээ төрийн албанд нэг ор чихвол, мөрөө хөөгөөд яваад байвал намайг хэн ч хөндөхгүй гэсэн үзэл бодол төлөвшиж байгаа юм биш биз. Төр хүчгүй байна гэдэг. Гай ч тарьдаггүй, гавьяа ч байгуулдаггүй, хөшүүн хойрго хүмүүсийг халж яагаад болохгүй гэж. Ер нь халсан нь зөв байсан гэсэн шийдвэр танайхаас гардаг уу?
-Гарна аа, гаралгүй яахав. 2011 онд энэ төрлийн маргааныг шийдсэн байдлыг үзэхэд 1/4 нь алба хаагчийн талд, 3/4 нь шийдвэр гаргагчийн талд гарсан байна лээ. Үр дүнгийн гэрээг дүгнээд, хангалтгүй биелүүлсэн бол халж болно гэсэн хуультай. ТАЗ-өөс “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг Засгийн газраар батлуулаад мөрдөж эхэлж байгаа. Ёс зүйгээ зөрчих юм бол халагдаж таарна. Гэхдээ манай удирдах ажилтнууд дутагдал доголдлыг нь нүүрэн дээр нь хэлж, нотлоод арга хэмжээ авахын оронд бүтцийн өөрчлөлт нэрээр албан тушаалыг нь байхгүй болгох, нэрийгнь өөрчлөх гэх мэтийн хоёрын хооронд зальдах маягийн арга хэрэглэх гээд эцэстээ өөрөө ороогдож байна. Эсвэл дарамт шахалт үзүүлж байгаад өөрөөр нь өргөдлийг нь өгүүлдэгдалд хэлбэр рүү шилжиж байгаа нь зохимжгүй. Нэг зүйлийг зориуд тэмдэглэж хэлэхэд, төрийн албаны үйл ажиллагаатай холбоотой бүх асуудал ТАЗ-д хамаатай юм шиг хүмүүс ойлгоод байна. ТАЗ бол төрийн албаны хүний нөөцийн менежментийг хариуцдаг, маргаан гарвал хянан шийддэг, арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг хуулиар заасан үүргийг хэрэгжүүлдэг л байгууллага шүү дээ.
-Сонгууль болгоны дараа төрийн алба бужигнадаг. Одоо бол засгийн эрх барих эрх авсан нам сайд, дэд сайд нараас өөр хүнийг томилох, ажлыг нь өөрчлөх эрхгүй болж байгаа юм аа даа?
-Тийм ээ. Улс төрийн албан тушаалтнуудаас бусад төрийн жинхэнэ албан тушаалтнуудыг хөндөх эрх үгүй. Жишээ нь 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа төрийн албанд бужигнаан, халаа сэлгээ үүсэхгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. -Сонгон шалгаруулалтад орсон хүмүүсээс зарим нь нөөцөд бүртгэгддэг. Тэд өрсөлдсөн албан тушаалд нь орон тоо гарахгүй бол хүлээгээд л байгаад байх уу. Нөөцөөс төрийн албанд орох боломж хэр байдаг юм бэ? -Бид нөөцийг хөдөлгөөнд оруулах арга сүвэгчилсэн. Ямар нэг орон тоо гарах юм бол нөөцөөс нэр дэвшүүлж авна гэсэн зарыг 14 хоногийн хугацаанд тавьдаг болсон. Энэ хугацаанд нөөцөөс хүн бүртгүүлбэл тэр хүнийг авна. Үгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлана гэсэн хоёр үе шаттай болгосон. Нөөцөөс хүн авъя гэсэн санал нэлээд ирнэ шүү. Нөөцөөс нэр дэвшүүлэх асуудлыг орон тооны гурван гишүүн хуралдаад шийддэг.
-Нөөцөд байх хүчинтэй хугацаа гэж байна уу?
-Хоёр жилийн хугацаанд хүчинтэй. ТОЕФЛ-ийн шалгалтын дүн ч тодорхой хугацаанд хүчинтэй бай даг шүү дээ. Нөөцөд нэг л бүрт гэгдчихвэл тэндээ хугацаагүй байгаад байна гэж байхгүй л дээ.
-“Төрийн албаны зөвлөлийг татан буулгах ёстой. ТАЗ одоогийн энэ байд лаараа ажиллаж таарахгүй” гэсэн үгийг Ерөнхийлөгч байсхийгээд хэлдэг. Та энэ үгэнд хэрхэн ханддаг вэ?
-Төрийн албаны зөвлөлийг татан буулгах нь зөв шийдэл биш байх гэж боддог. Ерөн хийлөгчийн хэл дэг үгийн хувьд гэвэл Төрийн алба ны шинэтгэлийн шинжтэй үйл ажиллагаа, өнөөгийн хүрсэн түвшний талаар Төрийн тэргүүнд жаахан ташаа мэдээлэл хүрээд байгаа юм болов уу гэсэн бодол байдаг. Төрийн алба гал алдаж байх үеийг хүмүүс мэднэ дээ. Төрийн албанаас гарч ганзага руу, хувийн хэвшил рүү шилжиж, цөөхөн хүн үлдсэн, зарим газар дээд мэргэжилтэй хүн хүрэлцэхгүй байсан үе бий шүү дээ. Одоо бол ардчилсан нийгмийн үеийн төрийн албаны шинж төрх бүрэлдэж, төлөвшиж байна. Шүүмжлэл дагуулдаг ч ухраагүй, урагшилсаар яваа.
Төрийн алба туулах ёстой замаа туулж, хүрэх ёстой газар руугаа нэлээд дөхөж явна гэж би хувьдаа ойлгодог. Төрийн албаны зөвлөл гэж бие даасан, хараат бус байгууллага байгуулсан нь зөв шийдэл байсан. Үүсэн байгуулагдаад 15 жил л боллоо. Манайхтай холбоо тогтоогоод байгаа Канадын Төрийн албаны комисс 101 жилийн түүхтэй, өнөөгийн бидний байдлыг өөрсдийнхөө 70-аад оны үетэй зүйрлэдэг. Тэгэхээр байр сууриа олж, төвхнөж яваа Төрийн албаны төв байгууллагыг шууд татан буулгах нь буруу. Энэтхэгийн Төрийн албаны комисс Үндсэн хуулиараа баталгаажсан, төрөөс санхүүжилт авдаггүй, тусгай сангаас санхүүждэг. Энэ мэтээр дэлхийн улс орнууд хараат бус байгууллага байгуулж төрийн албаа улс төрийн нөлөөлөөс ангид, мэргэшсэн, тогтвортой байх зам руу нь хөтөлсөөр ирж. Ер нь бол Төрийн тэр гүүний энэ үг Төрийн албаны зөвлөлийн ажлыг илүү оновч той, хүртээмжтэй, шударга, шуурхай болгох асуудлыг л хөндөж байна гэж би ойлгодог.
-Сонгон шалгаруулалт болох үеэр таньдаг хүмүүсээс, яамнаас, Засгийн газраас “Наад хүнээ нэг бодоорой” гэх мэтийн хүсэлт захиас ирдэг үү?
-Ер нь тийм юм байхгүй дээ. Анх ирж байх үед хүмүүс нэлээд утасддаг байсан. Одоо бол тэгж хандах хүн байхгүй болсон. Би гэхэд л зарим сонгон шалгаруулалтын талаар анзаараагүй, нэг мэдэхэд дуусчихсан байх жишээтэй. Ном журмаараа явдаг, бидэнд хэлсэн ч хэлээгүй ч адилхан гэдгийг хүмүүс мэддэг болсон шиг байгаа юм.
  Р.ОЮУНЦЭЦЭГ

No comments:

Post a Comment