Thursday, 7 June 2012

Үйлийн үрийн ҮРГЭЛЖЛЭЛ

Номын дэлгүүрийн булангийн ширээнд тухалснаар зохиолч, шүүмжлэгч П.Батхуяг бид хоёрын яриа эхэллээ. Тэр бол нэгэн мод. Гэхдээ ойн хэсэг бус, буйд газрын ганц мод мэт санагдсан. Түүний сүүдэрт хоргодохоор зорих нэгэн байхад үр жимснээс нь хүртэхийг хүсдэг нь ч бий. Энэ нь тэр модны хувьд аз жаргал юм шиг. Магадгүй өөрийнх нь тодорхойлсноор үйлийн үр ч юм бил үү.
-Тавдугаар ангид байхдаа зохиолч болох тухай зохион бичлэг хийж байсныг эсээнээс тань уншсан. Энэ нь таны сонголт байсан уу, эсвэл хувь заяа юу?
-Зохиолч болсон нь нэг талаар хувь заяаны сонголт, нөгөө талаар үйлийн үр минь. Манай удамд дээшээ хоёроос гурван үед бичиг ном, яруу найрагт ойр хүмүүс тасралтгүй явж иржээ. Тэдний үргэлжлэл болж мэндэлсэн над дээр хувь заяаны оноолт, үйлийн үр буусан нь тэр болов уу. Тийм ч учраас би тэр эсээнд “Бидний бо дож, тооцоолж байгаагаар амьдрал өрнөж буй мэт боловч угтаа өөр юм. Цаанаасаа зурагдчихсан зураасын дагуу бид алхдаг” тухай бичсэн.
-Хэрвээ тийм бол тэр зураасыг зурсан хэн нэгэн цаана нь байгаа ч юм шиг. Таны хувьд тэр нь бурхан мөн үү?
-Хүн олон зүйлд итгэж үнэмшихээс гадна үй түмэн эргэлзээ дунд амьдардаг. Эргэлзээ нь амьдралыг утга учиртай болгодог ч байж болох юм. Бүх зүйлд итгэж, юунд ч эргэлздэггүй хүн ч гэж бараг байхгүй. Би бурхан бийд итгэдэг. Гэхдээ тэр хаа нэгэн газар сууж байгаа гэдгээс илүүтэй өөрийн доторх бурханлиг чанараа сэргээхийг эр мэлздэг нь намайг уран зохиол руу түлхсэн нэг хүч биз. Мэдээж залуу байхдаа үүнийг бүрэн ухаарч, ойлгоогүй явсан ч сүүлийн үед хүмүүсийн бурхан гэж нэрлэдэг тэр хүчийг өөр дотроосоо нээх, гаргаж ирэх, бусдад харуулахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, өөрийгөө таньж мэдэх гэсэн үг. Хүн 60-70 насаллаа гэж бодоход сэтгэлийнхээ мөн чанарын 50 хувийг л нээдэг юм шиг санагдсан. Олны дунд байдаг, нийтэч маягийн хүмүүс өөрийгөө таньж, олсон мэт бусдад санагддаг ч эсрэгээрээ байх тохиолдол давамгайлах нь бий.
-Надад таны зохиолын баатрууд ганцаардмал хүмүүс шиг санагддаг.
-Ний нуугүй хэлэхэд хүн найз нөхөд, гэр бүл, хамт олноороо хүрээлүүлэн, бужигнасан орчинд байдаг ч сэтгэлийнхээ гүнд ганцаардмал. Тэр ганцаардлаа даван туулах, мартахын тулд дэмий хоосон зүйл зохиож, бүтээж, жаахан хүүхэд мэт баясдаг. Миний бодлоор оюун санааны ганцаардал цаашид үргэлжилсээр байх бөгөөд бие биенээ мэдэрч, ойлгодог хүний тоо улам цөөрөөд байх шиг. Магадгүй ихэнх хүн олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, нөхөрсөг хараг дахыг хүсдэг. Хэрвээ хүн үүний мөн чанарыг нээж, зөв ганцаардаж, дотоод дуу хоолойгоо сонсож чадвал гэгээрэхүйн үүд нээгддэгийг хүн төрөлхтний түүх харуулдаг.
Зохиолын баатруудын хувьд миний дүр тодорхой хэм жээгээр агуулагдаж буй. Амьдралаас үзэж, харж, сонссон, ухаарсан бүхний минь тусгал зохиолоор дамжин хэн нэгний дүрд хувирна. Нэг зохиол бичиж дуусаад цэг тавьсан л бол надаас ангид болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэр зохиол өөрийн хувь тавилан, амьдралын замдаа орж буй хэрэг. Хүүхдүүдийнхээ араас санаа зовж, 20, 30 нас хүртэл нь бөөцийлдөг тэр сэтгэлгээгээр уран бүтээлд хандаж болохгүй. Зохиол хоёр хоног эсвэл 20 жил наслах эсэхт би санаа зовдоггүй. Бүх зохиолдоо хайртай ч гэж хэлэхгүй. Эргэлздэг зүйл олон бий
-Хувь хүн болон уран бүтээлч болоход тань хамгийн их нөлөөлсөн хүн, үйл явдал байдаг уу?
-1990 оны ардчилсан хувьсгал. Хэн нэгэн Дорж, Дулмаагаас илүү нийгэм, цаг үе бидний бүтээлд нөлөө үзүүлдэг. Тэглээ гээд би олны анхаарлын төвд байж, нийгмийн эргүүлгэнд хутгалдахыг хүсдэггүй. Сүүлийн үед олны хөлийн газар, бужигнасан орчинд улам дургүй болж, ганцаар буйд байхыг илүүд үзэх болж. Нийгэм бол хувь хүнийг дарангуйлж, угаалгын машины хатаагчид сэгсэрсэн мэт болгочихдог.
-Хэрвээ танд 20 нас руугаа буцах боломж гарвал юуг өөрчлөх вэ?
-“Муу хүний заяа завагт” гэгчээр залуудаа тэгтлээ алдаж явсангүй. Хэрвээ цаг хугацааны машинд суугаад 20 насандаа очлоо гэхэд утга зохиолтой танилцаж, уншиж болохуйц нэг хэлийг нэвт сайн эзэмших байсан.
-Судлаач, шүүмжлэгч хүний үүднээс харахад “Хүрээ хөвгүүд” бүлгэм Монголын уран зохиолын ертөцөд ямар нөлөө үзүүлсэн бэ?
-1990 оны эхэн, дунд үед энэ асуултад хариулах түвэгтэй байсан. Тэгвэл өнөөдөр эргэн харахад “Хүрээ хөвгүүд” бүлгэм Монголын утга зохиолын нэгэн үеийг хүссэн, хүсээгүй хүмүүжүүлжээ. Гэхдээ бид шинэ үеийн залуусыг хүмүүжүүлье гэж огт бодоогүй. Тухайн үед бүлгэмийн уран зохиолд эзэлж байсан байр суурь, чиг хандлага нь зөв байсан юм. Байгаа зүйлийг муулж, магтаж бичихээс илүүтэй байхгүй зүйлийг, бий болох юмны тухай, бий болчихсон ч хэн ч анзаарахгүй зүйлийг бичих нь ирээдүйн утга зохиол гэдгийг бид таньсан. Үүнийг сүүлийн үеийн залуус ч дэмжиж байгаа. Энэ бол “Хүрээ хөвгүүд”-ийн Монголын уран зохиолд хийсэн нэг алхам. Үүнийг эсэргүүцэх хүнд “2000 оноос хойш гарч ирсэн залуусын шүлгийг 1995-1996 оны “Хүрээ хөвгүүд” болон чөлөөт сэтгэлгээ, өөр байр сууринд байсан хүмүүсийн шүлэгтэй харьцуулан уншина уу” гэж хэлье.
-Та нэгэн ярилцлагдаа Монголын урлагт клубийн систем дутаж буй тухай ярьсан байсан. Гэтэл урлаг нийгэм, бүлэг бус хувь уран бүтээлчийн давтагдашгүй мэдрэмж, сэтгэлгээгээр тодорхойлогддог.
-Монголын уран зохиолд шинээр гарч ирж байгаа залуусын оюун санааг хамгийн их бохирдуулж байгаа хүн нь П.Батхуяг гэх хүмүүс цөөнгүй бий. Гэтэл надад бүхэл бүтэн үеийг булингартуулах сэтгэл, боломж, хүч ч байхгүй. Би хэсэг бүлэг хүнд нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй. Миний хүндэлдэг нэгэн хүн “Да раа үеийнхээ тухай мунхаг бодолтой байх нь өөрөө мунхаг буйн шинж” хэмээсэн нь бий. Тий мээс ч би уран зохиолд дөнгөж орж ирж буй хэ нийг ч хоёр гараа дэлгэн, халуун сэтгэлээр уг тан авдаг. Анхны ном бүхэнд нь халуун сэтгэлээр үг бичнэ. Дөнгөж шүлэг бичиж эхлэн, яруу найрагт дуртай болж байгаа хүүхдэд “Чамд ямар ч авьяас алга” гэх сэтгэл надад байдаггүй. Харин хоёр, гурав дахь номноос нь тэр хүний авьяас, чадвар бүхнийг шийдэх болно. “Монголын уран зохиол хаашаа чиглэж байна вэ, ер нь яах ёстой юм бэ” гэх асуулт хүмүүст байдаг. Тэгвэл хүчтэй бүлгүүдийн өрсөлдөөнд Монголын уран зохиол дараагийн алхмаа хийнэ.
Сүүлийн үед гарч ирж байгаа залуус үзэл санаа, амьдралыг харах өнцөг, туурвин бүтээх төстэй талаараа нэгдэж байж хүчтэй болно. Тэгснээр зөвхөн энэ тойрогтоо эргэлдэх биш, гадагшаа гарч, оюун санаагаа импортлох арга зам бий болно. Монголд сайн зохиолчид байсан, одоо ч байгаа. Гэхдээ өнөөдрийн цаг үе, XXI зуунд ганц хүний тоглолтоор хаашаа ч явахгүй. Л.Толстой, Ф.Достоевскийн амьдарч асан үед хүмүүс зөвхөн ном уншиж байсан учраас өөрийн үзэл санааг тунхаглаж, ганцаар гарч ирэх боломж илүү нээлттэй байв. Гэтэл өнөөдөр техник технологиор түүчээлсэн нийгэмд энэ нь боломжгүй. Тийм ч учраас БНСУ, Англи, Шотланд, Уэльсийн зохиолчид бүлгийн системд хэдийнэ орсон. Жишээ нь ганц Дублин хотод гэхэд маш олон утга зохиолын бүлгэм байдаг.
Тэнд нэг жилийг П.Батхуягын гэж зарлаад бусад нь бүтээлээ туурвихын зэрэгцээ П.Батхуягыг дэмжих, гаргаж ирэх тал дээр ажилладаг. Дараа жил нь нөгөө зохиолч нь гарч ирнэ гэх жишээтэй. Хүч ямар чухал болохыг энэ харуулж байгаа юм. Харин урлаг хувь хүний авьяас, мэдрэмжинд тулгуурлаж, “би”-гийн илэрхийлэл болдогтой 100 хувь санал нийлнэ. Тэр дундаа энэ цаг үед хүн бүр онцгойрох зүйлээ хайж байна. Нэг хүн надад дуртай байхад, нөгөө нь хөгийн зохиолч гэж бодож болно. Хэрвээ хүн бүрт таалагддаг зохиолч байгаа бол тэр нь бэлгийн үеэр ном бичдэг шоуны эсвэл арилжааны хүн.
-Таны бодлоор “Болор цом”, “Алтан өд” зэрэг наадам жинхэнэ хэмжүүр мөн үү?
-Цаг үеийн шалгуур хэмжүүр болох үзэгдэл утга зохиолд байдаг. Жишээ нь Нобелийн шагналыг зөвхөн амьд зохиолчид өгдөгөөс гадна улс төр, үзэл бодол ч нөлөөлдөг. Гэхдээ дэлхийн утга зохиолын тун боломжийн төлөө- лөгчид Нобелийн шагнал хүртсэн байдаг. Ямар ч төрлийн уралдаан, наадам тухайн цаг үеийн шалгуур болохоос цаг хугацааны шалгуур огт биш. 1990-ээд оны үед “Болор цом”-ын тайзнаа тодорч байсан хүний дийлэнх нь одоо утга зохиолын амьдралыг орхисон, арчигдсан байна. Тэгэхээр наадам нөгөө талдаа шалгуур биш. Буруу замаар яваад байгаа Монголын уран зохиолыг цэвэрлэх эхний ажил бол “Болор цом” наадмыг зохион байгуулахыг болиулах явдал гэж би үздэг. Шагнал хэрэгтэй. Гэхдээ шар тэмдэг бус шагнасан шиг шагнадаг мөнгө хэрэгтэй болов уу. Тухайн зохиолч ахуй амьдралын асуудалд санаа зоволгүй, тайван сууж зохиолоо бичих тэр боломжийг бий болгох нь чухал. Тэрнээс биш, улирал, жил тутам зохион байгуулдаг наадмууд зохиолчдыг улам тайзны шинжтэй, олод таалагдах дуртай, хий хоосон дүртэй болгож байна. Харин “Алтан Өд”-ийг харьцангуй бодитой гэж би одоохондоо дүгнэдэг.
-Хамгийн сүүлд бусдын амнаас сонссон өөрийн тань тухай үнэн үг юу байв?
-Гурав хоногийн өмнө н.Эрдэнэбулган зураач миний сүүлд бичсэн шүлэгний тухай үнэн үг хэлсэн. “Таны энэ шүлэг муу болж, төгсгөлөөс нь авах юм алга” гэсэн. Шүүмжлэгчийг шүүмжлэх хүн бараг олддоггүй. Ми ний ан заарс наар “П.Батхуяг мэргэжлийн шүүмжлэгч. Хэрвээ түүний зохиолд шүүмж бичвэл эргээд намайг шүүмжилнэ” гэж хүмүүс боддог юм шиг байгаа юм. Түүнчлэн шүүмжийг хувийн өс хонзон мэтээр ойлгох нь ч бий. Зөвхөн утга зохиол тө дийгүй Монголын урлагт мэргэжлийн шүүмж дутаж байна. Театр нь гэхэд үзэгчийг да гуулж, хүмүүжүүлэх ёстой атал хүмүүс юу үзэхийг хүснэ тэрийг л хийж байна. Тайзан дээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс үнсэлцэхгүй бол хэн ч жүжиг үзэхгүй гэж ярьж байна шүү дээ.
-Хөгжмийг хөглөдөгтэй адил та өөрийгөө хэрхэн хөглөдөг вэ?
-Миний сэтгэл хоёр туйл руугаа чиглэлтэй. Баярлах нь ч, гуних нь ч хурдан. Тиймээс цаг, нийгмээс ирж буй цочроонд бага өдөөгдөх хэрэгтэй. Хэрвээ тэр бүхэнд хариу үйлдэл үзүүлээд л байвал хоёр талтай над шиг хүмүүс хохирчих гээд байдаг тал бий. Нийгмийн муу муухай, хэцүүг анзаарахгүйн тулд заримдаа нүдээ аниад дуу дуулахад орчноос таслагдчих шиг болдог. Сэтгэл үймсэн хийгээд гэрэлтсэн аль ч үед өөрийгөө хөгжимдөж сэргээдэг.
  Б.ЭГШИГЛЭН

No comments:

Post a Comment