НИТХ-ын төлөөлөгч Г. Ганбаяртай ярилцлаа
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухай асуудал багагүй хугацаанд яригдсаны эцэст саяхан батлагдлаа. Энэ асуудлыг ярьж эхэлсэн цагаас та өөрийн байр суурийг илэрхийлж байсан. Таны хүссэн хэмжээнд энэ журам батлагдаж чадав уу?
-Ажил нь сайн явчхаасай л гэдэг байдлаар асуудалд хандсан. Журам миний хүссэн хэмжээнд батлагдаж чадсангүй. Яагаад сэтгэл дундуур байна вэ гэхээр нэг хашаанд хоёр, гурван айл байх нь энүүхэнд. Хүн бүхэн л мэддэг. Нийслэлд ийм л дүр зураг байдаг. Хоёр гурван айлын нэг л тэр хашааны газрын эзэн. Сая батлагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмаар бол тэр хашаа, газрын эзэнтэй тухайн бүс нутгийг барилгажуулах гэж байгаа хөрөнгө оруулагч уулзаж тохиролцоонд хүрнэ. Тэр хашааны эзэн бусад айлуудтайгаа тохирно. Бусад айлуудын өмнө нөгөө хөрөнгө оруулагч ямарч хариуцлага хүлээхгүй. Энэ нь 1000 хашааны цаана байгаа 3000 өрхийн эрх ашиг орхигдох гээд байгаа асуудал юм. Өмнө нь яг ийм дүр зураг байсан. Бид нар энэ ажлыг аль эрт 2006 оноос хойш явуулах гэж оролдсон.
Тэгэхэд хамгийн их тулгарч байсан саад бэрхшээл нь нэг хашаанд байгаа гурван өрх нь хаачих вэ гэдэг асуудал. Нэг нь яахав тохиролцоонд хүрлээ гэхэд нөгөө хоёр нь тохиролцоонд хүрэхгүй нүүхгүй байх асуудал гардаг. Ийм байдлаас болж ажил зогсдог. Тийм болохоор л ажил нь зогсчих вий гэдэг үүднээс асуудалд хандсан. Харамсалтай нь эрх барьж байгаа намынхан энэ асуудлыг анхаарч сонсохгүй, албадан чөлөөлнө гэдэг байдлаар шийдлээ. Энэ чинь иргэдийн өмч хөрөнгө рүү хүчээр хандах гэж байгаа л хэлбэр шүү дээ. Харамсалтай л байна.
-Өнгөрсөн жилүүдэд гэр хорооллыг орон сууцжуулах ажилд иймэрхүү бэрхшээл тулгарахад яаж зохицуулдаг байв. Аль аль талаасаа хохирохгүй байх боломжийг нь хангаж байв уу?
Тухайн үед ч тэр, одоо ч тэр хууль эрх зүйн орчин үнэндээ дутуу байна. Нэг талаасаа хашааны эзний эрх ашгийг хамгаалах, нөгөө талаасаа бизнес хийгээд явж байгаа ашгийн төлөөх байгууллагын эрх ашгийг хамгаалах асуудал, бас тэр дунд зуучлах төрийн байгууллагын үүрэг оролцоог нь тодорхой болгож өгөх хууль эрх зүйн орчин өнөөдөр бүрэн утгаараа батлагдаж гараагүй байгаа. Миний хувьд 2008 онд НИТХ-д орж ирэх үед нэг метр квадрат газрын үнэ 13000 орчим төгрөгийн үнэтэй, нэг хашааны газар хамгийн ихдээ гурав орчим сая тєгрєгийн өртөгтэй жишиг үнээр засаг худалдаж авдаг байсан л даа. Тэр үнэ зах зээлийнхээ үнэлгээтэй харьцуулахад хаанаа ч хүрэхгүй мөнгө байсан. Бид нэг мкв газрын үнийг 100 мянган төгрөг болсон. Тэгснээрээ 0.07 га газартай айл өрх 70 сая төгрөгтэй, 0.05 га газартай айл өрх 50 сая төгрөгтэй болох боломжтой болж энэ нь орон сууц худалдаж авахад хүрэлцэхүйц, урьдчилгаа болох хэмжээний мөнгө болж болох юм гэдэг байр сууринаас асуудалд хандаж байсан. 1200 орчим айл өрхийн газар чөлөөлөлтийг хийгээд, айлуудад газрыг нь бэлэн мөнгөөр биш орон сууц өгөх замаар сольсон. Энэ ажлыг одоо эрх барьж байгаа нам тухайн үедээ буруу үйл ажиллагаа явуулж байна гэж шүүмжилж, орон нутгийн сонгуульд ялалт байгууллаа. Гэтэл одоо тэдний явж байгаа энэ арга зам тэр зам руу хазайгаад байна. Тэр хашаанд байгаа газрын эзэн биш, газрын эзэнтэй хамааралтай тэр гэр бүлийн хүмүүсийн асуудлыг шийдэхгүйгээр барилгын ажил явахад хэцүү. Нөгөө талаасаа Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл анх ярьж байсан, иргэдэд амлаж байсан тэр амлалтаасаа хойшоо суугаад эхэллээ. Анх юу гэж ярьж байсан бэ гэхээр иргэдийн хашаа үнэд орох ёстой. Иргэн болгоны хашаанд дэд бүтцийг нь татаж өгөх ёстой. Тэгсний дараа тухайн газар тэрбум хүртэлх төгрөгний үнэд хүрнэ. Үнэд хvрсний дараа иргэд газраа зарах ёстой. Иргэн өөрөө тохилог орон сууц болгох эрхтэй гэж ярьж байсан бол одоо хийж буй үйлдэл нь эсрэгээрээ яваад байна. Тухайлбал энэ жил нийслэлийн төсөвт инженерийн шугам сүлжээ гэр хороололд татахаар 40 тэрбум төгрөг суулгасан. Тэр мөнгийг төсөл хэрэгжүүлэх компани руу шилжүүлнэ гэж байгаа. Тухайн компани шугам сүлжээ татахын тулд иргэнтэй тохиролцоно. Тэр үед тохиролцоонд хүрч чадахгүй байдал гараад ирж болно. Тэгэхээр энэ журманд зааснаар албадан чөлөөлөх болж байгаа юм. Ийм нөхцөл байдал үүсэх гээд байна. Эрх бариад удаа ч үгүй байж ярьсан хэлсэн үгнээсээ буцаад байгаад үнэхээр харамсах сэтгэл төрж байна.
-НИТХ-ын хоёрдугаар сард болсон хуралдаанаар Баянзүрх дүүргийн II хороог дахин төлөвлөлтөд оруулах боломжтой байхад яагаад оруулахгүй байна гэсэн асуудлыг ярьж байсан. Тухайн хороонд ямар боломж байна?
-Гэр хорооллууд дотроос шугам сүлжээнд холбоход хамгийн бололцоотой инженерийн шийдэлтэй газар нь энэ. Сансрын клонкоос Дамбадаржаа хүртэл цэвэр усны төвийн шугамыг нь татчихсан. Эх үүсвэрийн худгийг 102 дугаар сургуулийн ард байгуулсан. Мөн төвийн бохирын шугамыг ойролцоо татсан. КТМС, Мамба дацангийн ойролцоо төвийн дулааных нь шугамыг оруулаад ирчихсэн. Хороолол доторх замыг нь хүртэл тавьчихсан. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд ийм бэлээхэн дэд бүтэц байхад үүнийг ашиглаад амины орон сууц барих боломжтой. Үүнийг би 2008 оноос эхлэн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа цэвэр усных нь шугамыг Нийтийн аж ахуйг сайжруулах төслийн хүрээнд тавиулсан. Дулааных нь шугамыг Мөнхбаяр даргын чихэнд хонх уясаар байгаад татуулсан. Бохирын шугам нь тэр хавьд байгаад байдаг. Тэр орчимд хэрэглээ багатай гээд ашигладаггүй. Хэдхэн метр шугам сүлжээ татаад л тэр хавийн айлуудыг бүгдийг нь орон сууцтай болгох боломж байгаа. Гэтэл Э.Бат-Үүл дарга надаас иргэдийн гарын үсэг цуглуулж ир. Техникийнх нь хувьд бололцоотой. Иргэд нь хүсэхгүй байгаа юм биш үү гэсэн зүйл яриад байгаа. Тэгэхээр энэ хүнд гэр хорооллыг барилгажуулах сонирхол ер нь байна уу.
-Хамгийн гол нь иргэдийн саналыг харгалзаж дахин төлөвлөлтийг хэрэгжүүлнэ гээд байгаа. Долоон байршлыг сонгосон жишгээр сонгох ёстой байсан юм биш үү?
-Долоон байршлыг яагаад оруулж ирж байгаа вэ гэдэг шалтгаанаа чуулган дээр олигтой тайлбарлаж чадаагүй. 12 байршлын тавыг нь бид баталчихсан байсан. Үлдсэн долоон байршлыг ямар учир шалтгаантай, яагаад сонгосныг нь асуухад олигтой тайлбарлаагүй. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил нэг ийм байдалтай л байна даа. Яг инженерийн бүтцийнхээ хувьд Баянзүрх дүүргийн II хороо шиг ийм байршилтай, боломжтой гэр хороолол Улаанбаатар хотод байхгүй. Энэ бол хэрэгжихэд хамгийн бодитой, тийшээ хөрөнгө оруулахад ч гэсэн амар. Хамгийн үнэтэй хороолол болох "Сөүл констракшн"-ы барьсан "Сөүл бизнес плаза гоулд" тус хорооны замынх нь урд байгаад байдаг. Тэнд нийслэлийн тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөтэй хэсэг нь амьдраад байдаг. Гэтэл замын нөгөө талд дундаж амьдралтай, дундаас доош амьдралтай хүмүүс амьдраад байна. Юунаас болоод тэд хөгжихгүй байна гэхээр ерөөсөө л дэд бүтцийн асуудлаас болоод байгаа юм. Үүнийг хөгжүүлэхгүйгээс болоод байна. Энд тодорхой хэмжээний төсөв мөнгө гаргаад ажлыг цааш нь үргэлжлүүлчих юм бол ажил явах бүрэн бололцоотой. Ийм боломжтой ажлыг яагаад цааш нь үргэлжлүүлэхгүй хойрго хандаад байгааг би цэвэр улс төрийн өнцгөөс харж байгаа. Яагаад гэхээр МАН-аас нэг нөхөр сонгогдчихсон тэнд очоод үнэлгээ авах гээд байна гэдэг байдлаар асуудалд хандаад байна уу даа гэж эмзэглээд байна. Тийм ч учраас би өмнөх чуулган дээр хэлсэн. Хэрвээ тиймэрхүү байдлаар хандаад байгаа бол би төлөөлөгчөөсөө нэрээ татъя гэдгийг хэлсэн. Намайг тэгж хэлэхээр зөрүүлээд чи иргэдээсээ гарын үсэг цуглуулаад ир гэсэн хариулт өгдөг.
-Энэ онд Нийслэлийн төсөв өндөр батлагдсан. Хөрөнгийн зарцуулалт ч нийслэлийн мэдэлд шилжиж байгаагаараа онцлог. Та үүнийг хэрхэн харж байна?
-Урд өмнө нь Улаанбаатар хотын түүхэнд байгаагүй тийм их хэмжээний төсөв энэ онд батлагдсан. Намайг анх НИТХ-д орж ирэхэд нийслэлийн төсөв сангийн яамны хувиарлалтаар 60 тэрбум төгрөг байсан. Тэр 60 тэрбум төгрөгний 30 тэрбумыг нь хөдөөнөөс Улаанбаатар хотод сурдаг оюутнуудын замын зардлын мөнгө гээд Боловсрол соёл шинжлэх ухааны яам руу эргүүлээд татчихдаг байсан. Хотын мэдэлд ерөөсөө л 30 тэрбум төгрөг үлддэг байлаа. Тэр мөнгөөр инженерийн шугам сүлжээ татах, зам барих, төрийн өмчийн барилгуудын халаалт, дулаан, цахилгааных нь мөнгийг төлөх, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн цалин мөнгө өгөх гээд тэр мөнгө хаанаа ч хүрдэггүй. Ийм л төсөвтэй байсан. Тэрний дараа 100 тэрбум болсон. Бас л улсаас татаад авчихдаг байсан. Энэ удаад санхүүгийн эрх мэдлийг өөрт нь үлдээе гэдэг байдлаар 200-гаад тэрбум төгрөг, дээрээс нь гадны зээл тусламжтай нийлээд 440 тэрбум хөрөнгө төсөвлөгдсөн. Ийм их хөрөнгө байсаар байхад ажил хийж чадахгүй бол харамсмаар л зүйл болно.
-Та өмнө нь Нийслэлийн хөрөнгө оруулалтыг хариуцдаг, мэддэг байсан хүнийхээ хувьд ямар боломж байгааг харж байгаа байх?
-Зураг төсөв нь хийгдчихсэн олон ажил байгаа. Хороо болгонд цэцэрлэг барих бололцоо байна, баруун, зүүн дөрвөн замыг давхар зам огтлолцохгүй шууд явуулах бололцоо байна. Мөн Улаанбаатар хотод одоогийн байдлаар 600 орчим км хатуу хучилттай зам байгаа. Энэ замыг 1200 км болгож өргөтгөх бололцоотой байна. Түүнчлэн нийслэлийн хүүхэд залуучуудад зориулаад дүүрэг бүрт соёлын төв, спорт байгууламжийг барих бүрэн бололцоо бий. Дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдийг засварлах, төрөх эмнэлгийн барилгыг дуусгах бололцоо байгаа юм. Би нэгдүгээр төрөх эмнэлгийг бариулахаар өнгөрсөн хоёр, гурван жил хөөцөлдөж байж төсвөөс нэг ч төгрөг гаргуулахгүйгээр 10 тэрбум төгрөгийг гадны хөрөнгө оруулалтаар бариулж байсан. Яг энэ жишгээр төрийн хөрөнгөөр, гадны хөрөнгө оруулалт, тусламж дэмжлэгээр гуравдугаар төрх, хоёрдугаар төрхийг барьчих бүрэн бололцоо бий. Мөн техник эдийн засгийн үндэслэлийг нь гаргачихсан ус цэвэршүүлэх технологи, нийтийн тээврийн салбарын төслийг нь боловсруулчихсан бэлэн зүйлүүд байгаа. Эдгээрийг үргэлжлүүлэх бололцоотой. Энэ мэтээр яриад байвал маш олон боломж байна. Эдгээрийг бүгдийг нь төлөвлөөд цаасан дээр буулгачихсан, цааш нь ажил хэрэг болгоход бүрэн бололцоотой байдлаар бэлдчихсэн. Тийм учраас одоогийн засаг дарга их азтай засаг дарга гэж би бодДог. Наранцацралт даргаас хойш гурав дөрвөн үеийн засаг дарга нарын бэлдсэн инженерийн шугам сүлжээ, хотын төсөв мөнгөтэй холбоотой зүйл дээр шууд ирж байна. Тэдний үед ийм боломж байгаагүй. Яахав алдаа оноо гаргаж байсан уу гэвэл гаргаж байсан. Газрын асуудлууд байсан. Түүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ хийж бүтээх бололцоо нь илүү их байгаа. Өнгөрсөн 2008 онд Улаанбаатар хотын төсөв 30 тэрбум байсан бол одоо 440 тэрбум болж бүхэл бүтэн 410 тэрбум төгрөгөөр нэмэгдчихээд байна. Тийм болохоор бүрэн боломж бололцоо байгаа шүү. Улаанбаатар хотын нийт хэрэгцээ намайг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт ажил хариуцаж байхад 1,2 их наяд төгрөг гэж байсан. Тэрний ядаж 30,40 хувийг нь хангах хөрөнгө одоогийн засгийн халаасанд байна. НИТХ-д байгаа МАН-ын бүлгийн зүгээс бүх ажлыг нь дэмжиж байгаа. Ингэвэл ажил сайжирна гэдэг байдлаар хандаж байна. Зарчмын хувьд бол дэмжиж байгаа. Шийдвэр гаргах тал дээр ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй байгаа.
-Энэ дөрвөн жилийн хугацаанд яаж ажиллах гэж байна. Таны хувь хүний болоод намын бүлгийн байр суурь ямар байгаа вэ?
-Миний хувь хүний байр суурь бол ялангуяа орон нутгийн удирдах байгууллага бол улс төрийн намаас ангид байх ёстой. Үнэхээр Э.Бат-Үүл хэлсэн амандаа хүрээд 165000 айл өрхийг амины орон сууцтай болговол сайн л биз дээ. Би, миний хүүхэд, гэр бүл маань утаагүй эрүүл орчинд амьдрах, амьд явах баталгаа бий болно. Гэхдээ гурван жилийн хугацаанд амжихгүй. Гурван жилийн дараа гэр хороолол байхгүй болно гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Ядаж тодорхой хувийг нь барилгажуулаад, шугам сүлжээг нь шийдээд орон сууцжуулаад, тохилог амины сууцыг нь бий болгоод өгчихвөл энэ сайн хэрэг. Бид үүний төлөө л шийдвэр гаргахад туслаж ажиллана. Үйл ажиллагааг нь иргэдэд сурталчлах, иргэдэд хүргэх гэх мэтчилэнгээр гар бие оролцоно. Энэ ажил бол нөгөө намын ажил гэж хойш суухгүй. Тэгвэл энэ хэтэрхий явцуу хэрэг болно. Заавал гүйцэтгэх засаглалд ороод, дарга гэдэг сэтэр зүүх шаардлагагүй.
-2007 онд "Монгол мөрөөдөл" гэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж эхэлсэн. Тэр ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Тэр ажлыг яг үнэндээ нэг жил л хийсэн. Эхлүүлэх шатны ажлуудыг хийж байгаад 2008 онд өөр ажил аваад "Монгол мөрөөдөл" төслөөс бүрэн холдсон. Одоо ажил хэр зэрэг явж байгааг хэлэх бололцоо байхгүй. Яагаад гэвэл би дотор нь ажиллахгүй байгаа болохоор энэ талаар хэлэх боломжгүй байна. Одоохондоо инженерийн шугам сүлжээн дээрээ захирагдаад зогсчихсон байгаа юм болов уу гэсэн ойлголттой л байна. Барилга барих хөрөнгө, хүч нь байгаа ч инженерийн байгууламждаа захирагдаад ажил удаашраад байгаа юм болов уу гэсэн ойлголттой байна.
-"Ургах наран" хорооллын барилгын чанар муу байна гэсэн гомдлыг иргэд гаргаж таныг шүүхэд дуудагдсан гэсэн мэдээлэл гараад байсан. Энэ хэр үнэний ортой мэдээлэл вэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг тиймэрхүү зүйл гарчихсан байсан. Цагдаагийн байгууллагаас дуудаж уулзах нь уулзсан. Иргэдийг хандсаных нь дагуу тодорхой асуудлуудаар асуух, тодруулах зүйл байна гээд хандсан нь үнэн. Гэхдээ буруутай гээд шүүхийн байгууллагаар шийдүүлээд, эрүүгийн хариуцлагад татаад, сэжигтэн болгоод явсан зүйл байхгүй. Өөрийнхөө тухай би өрөөл бусдаас, хэвлэл мэдээллийн хэрэгслээс сонсдог. Тэр болгоныг яриад, зарга шүүгээд байх хэцүү. Би тэрэнд нэг их ач холбогдол өгдөггүй. Өнөөдөр би энд байнгын хорооны дарга гэсэн алба хашаад сууж байна. 35 мянган иргэнийг төлөөлнө гээд сонгогдсон төлөөлөгч хүн. Нэгэнт би иргэдийн өмнө намыг биш иргэдийг төлөөлж ажиллана гээд сонгогдоод ирсэн учир ам алдвал барьж болдоггүй гэгчээр ямар ч байсан 2016 он хүртэл чаддаг, мэддэг бүхнээ зориулж ажиллана.
-Хоёрдугаар сарын 25-нд болсон НИТХ-ын хуралдаанаар НИТХ-ын ажлын албыг шүүмжилсэн. Энэ талаар?
-Иргэдийн хурал ийм байж болохгүй. Ганцхан зүйлээр жишээ авахад хамгийн сүүлд батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам есөн бүлэгтэй, хоёр хавсралттай гэж байгаа. Гэтэл надад зургаан бүлэг нь л ирсэн. Үлдсэн гурван бүлэг нь хаачсан юм бүү мэд. Энэ материалыг хурал болохоос гурван өдрийн өмнө хагас дутуу нэг юм өгсөн. Хуучин бол хурал болохоос хоногийн өмнө бүрэн гүйцэд материалыг өөрийнх нь гарт өгдөг байсан. Тэр хугацаанд төлөөлөгч асуудлаа боловсруулж, хуралдаанд бэлдэж ордог, ингэж байж илүү бодит болдог байсан. Иймэрхүү хойрго асуудал ганцхан надад биш, олон төлөөлөгчдөд давтагдсан учраас төлөөлөгчид бухимдалтай байгаа. Тийм болохоор хурлын ажлын алба ажлаа муу хийж байна гэдгийг хэлсэн.

Нийслэл таймс
No comments:
Post a Comment