Дуучин С.Баттулгатай ярилцлаа. Уран бүтээлийн тухай, ”Voice” хамтлагийнх нь Улсын филармонид эмэгтэйчүүдийн баярын наана хийх гэж байгаа тоглолтын талаар ярилцах гэж тухалсан ч бидний яриа арай өөр тийшээ аяндаа яваад байсан юм. Түүний талаар хичээл зүтгэлтэй сайн дуучин, зохион байгуулах чадвартай сүрхий залуу гэж бодож явдаг маань бас нэгэн ойлголтоор баяжсан юм. Тэрбээр амьдран буй нийгмийнхээ талаар олныг бодож, сэтгэлээ чилээж явдаг нийгмийн маш идэвхтэй гишүүн болохыг нь ч мэдэж авсан юм. Түүнтэй ийн ярилцлаа.
-Уран бүтээлчид тоглолт хийх улам л хэцүү болоод байна гэх юм. Та бүхний хувьд хүндрэл байна уу?
-Ер нь бол амар биш. Миний хувьд нэгэнт дуучин болж, уран бүтээлийн зам сонгосон болохоор амжилт гаргахын төлөө сайхан уран бүтээл төрүүлж өөрөө таашаал авч, өрөөлийг баярлуулж, хүмүүст урлагаар дамжуулж ихийг мэдүүлж, мэдрүүлэхсэн гэж бодож ажилладаг. Хийж буй уран бүтээлээ өгөөжтэй байлгаж, амьдралаа сайхан авч явахсан гэж тэмүүлдэг. Урьд өмнө хийснээсээ илүүг хийж байж үзэгчдэд үнэлэгдэнэ. Тоглолт хийх тайз, танхим түрээслэхээс эхлээд сурталчилгаа зэрэгт хөрөнгө хайх гээд хэцүү нь хэцүү. Хүмүүс дуучдыг нэг л сайхан авьяастай төрчихсөн, олны өмнө гарч ганц, хоёр дуу дуулаад л мөнгө халааслаад гараад байдаг орлого нь багтаж ядсан хүмүүс гэж боддог шиг байгаа юм. Үнэн хэрэгтээ дуулна, дуулж сурна гэдэг хэцүү. Олон жил зарна. За тэгээд уран бүтээлийн тоглолт хийх гэдэг бүр ч ярвигтай. Хүний нүд, чих, сэтгэл хуураад байж болохгүй. Бүхнийг үнэнээр, бодитоор хийх хэрэгтэй.
-Танай ”Voice” хамтлагийг одоо мэдэхгүй хүн бараг байхгүй боллоо. Анх байгуулах гэж зүтгэж явахдаа ямар хугацааны дараа өнөөгийн дайны нэр хүндтэй болно гэж тооцоолж байсан бэ?
-Яг тэгж тооцоолсон юм байхгүй. Поп опера чиглэлээр дуулдаг уран бүтээлч ховор болохоор энэ төрөл жанрыг сонгосон. Оносон ч гэж боддог. Гэхдээ Эрдэнэжаргал, Отгонжаргал бид гурав Улсын филармонийн дуучид шүү дээ. Филармонийнхоо аль ч хамтлагтай дуулдаг. Хэвлэл мэдээллийнхэн үүнийг орхигдуулах гээд байх талтай шүү.
-“Voice”-оороо илүү танигдсаных байх л даа?
-Магадгүй. Гэхдээ бидний их гэр орон бол Улсын филармони юм.
-Та түрүүн тоглолт хийх сайхан, харин үр дүн төдийлөн гарахгүйд харамсах нь бий гэсэн. Энэ юу гэсэн үг вэ. Тоглолтын ашиг зардлаа гүйцэхгүй болохоор дэмий хөдөлмөр болдог гэж хэлэх гэсэн үү?
-Өнөө үед тоглолт үнэндээ их зардлаар бүтэж байгаа. Гэхдээ тоглолтын орлого, зардал, ашиг, баланс гэдэг ч юм уу тоон үзүүлэлт гэхээс илүүтэй өөр зүйлд сэтгэл дундуур байх юм. Уран бүтээлийн том хэмжээний тоглолт хийгээд дууслаа, тэгээд л нам жим. Бүх юм зогсонги байдалд орж, ямар ч хөгжил хөдөлгөөнгүй болчихдог. Үүнд би бухимддаг.
-Таныхаар бол ямар байх ёстой гэж?
-Юу ч гэх юм бэ дээ. Нийт уран бүтээлчид ийм байдалд ордог болов уу. Ямар ч урам байхгүй. Яагаад ийм байдал үүсдэг тухай бодоод байхаар залуусаа гэсэн, хөгжүүлж, дэвжүүлэх гэсэн төр засгийн бодлого дэмжлэг огт байдаггүйтэй холбоотой болоод явчихдаг юм. Тэгээд юм л бол энэ тухай яриад байх бас хэцүү. Улстөржлөө, уран бүтээлч юм бол тэр замаараа явдаг юм байгаа биз гэсэн хандлага хаа сайгүй.
-Уран бүтээлч хүн улстөрийн тухай яагаад ярьж болохгүй гэж. Тэр чинь юуны өмнө хүн, мөн энэ нийгмийн гишүүн шүү дээ...
-Тийм л дээ. Наад зах нь бидний насны хүмүүст төлбөрийн хөнгөвчилсөн нөхцөлтэй орон сууц хэрэгтэй байна. Монголын олон мянган залууст байр хэрэгтэй байна. Энэ тухай асуудал хөндөхөөр л бизнес гэхээсээ илүүтэй улстөрийн шийдвэртэй очоод холбогдчихдог. Хүүхдийн сургууль, цэцэрлэг гээд л алхам тутамд хүндрэлтэй асуудал байна. Энэ бүгдэд санаа зовохгүй зөвхөн уран бүтээлээ хийгээд, үзэгч, сонсогчдод гоё сайхан бүтээлээр үйлчлэх ажлаа чанаржуулаад байдаг бол сайхан, хүмүүсийн урлагийн боловсролд, амьдралыг, ертөнцийг үзэх үзэлд сайнаар нөлөөлнө. Даанч тийм мөрөөдлийн орчин алга.
-Тийм орчин бүрдүүлэх байх гэж хэнийг хүлээх вэ?
-Хүлээх хэрэггүй, ажиллах л хэрэгтэй л дээ. Гэхдээ засаг төрийн эрх барьж байгаа хүмүүс зөв ажиллахгүй бол хохирогч нь дандаа олон нийт, тэр дундаа залуус байх юм.
-Одоо хэнд найдах вэ?
-Бас л улстөр болоод ирнэ. Би МАН-ын гишүүн л дээ.
-Тийм үү, сонсоогүй юм байна. Хэзээ элссэн юм бэ?
-Нэлээд олон жилийн өмнө. Амтай болгон тухайн үеийн МАХН-ыг муулж байх үед яахаараа 70 гаруй жил улс орныг удирдаж, ачааны хүндийг үүрч явсан энэ намыг ганцаараа түүхийн өмнө буруутай юм шиг муулаад байдаг юм гэж бодоод яаравчлан элсч байлаа.
-Идэвхтэй гишүүн үү?
-Ер нь идэвхтэй гишүүн. Би хүн ч тэр, нийгэм ч тэр төлөвшсөн байх нь хөгжил гэж үздэг хүн л дээ. Нийгмээ төлөвшүүлэхийн тулд иргэн бүрийг, гэр бүл болгоныг төлөвшүүлэх ёстой гэж боддог. Тийм ч учраас үүнд хүргэх хүмүүнлэгийн замаар замнаж ажиллаж хөдөлмөрлөхийг сонгосон хувь хүмүүсийн нэг нь би.
-Өөрийгөө хэтэрхий хүчлээд, дарамт, ачаа ихээр үүрээд явдаг юм биш биз дээ?
-Үгүй л дээ. Заримдаа тэр тал руугаа хазайчих гээд байдаг талтай. Би зөвхөн өөрийгөө болгоод, урдахаа хийгээд, амин хувиа хичээгээд явж чаддаггүй юм. Хоёрдугаарт бусдын хөдөлмөрийг шулж сорж амьдарч чадахгүй. Би тийм хүмүүст ясны дургүй. Манай сэтгэлгээний урлагийн нэртэй төлөөлөгч Л.Түдэв гуайн хэлсэн үгийг би хэлэх, бодох дуртай. Манай монголчууд угаас цөөхүүлээ, тиймээс бид хөгжихийн тулд урд, хойд хоёр хөршийн чадвал гурав, чадахгүй бол хоёр хүний хийдэг ажлыг нэг монгол хүн хийх ёстой. Монголчууд тийм мэдлэгтэй, боловсролтой, хөдөлмөрч, дайчин байх ёстой гэсэн байдаг. Би үүнийг үнэн гэж боддог. Энд томъёолж хэлсэн агуулга бол үндсэндээ миний амьдралын чиг шугам. Тийм учраас янз бүрийн ажил хийдэг. Нийгэм рүү хандсан ажилд цаг их зардаг. Энэ биеийг хэдэн хэсэг хуваахаас наагуур үе ч бий. Гэхдээ би ганцаараа ингэж зүтгэдэггүй байх. Үеийн үед өөрийнхөө болон бусдынхаа сайн сайхны төлөө ажиллаж ирсэн хүмүүс байдаг. Ийм хүн олон байгаасай гэж боддог. Шимэгч маягаар амьдардаг залуус бас байна аа, аль ч салбарт. Тэгэхээр нийгэм төлөвшсөн байх гэдэг хүмүүс нь төлөвшихийн нэр болов уу. Үүнд урлаг чухал үүрэгтэй. Ийм нийгэм байгуулах гэж байгаа нь энэ гээд бүгдийг өөрчилж, шинэчилнэ гэх нь бас хэр онох бол. Шинэчлэх нэрээр буруу тийш нь өөрчилж орхивол яана. Юм буруудахдаа амархан шүү дээ.
-Та энэ Засгийн газрын бодлогын талаар хэлж байна уу?
-Бүхэлд нь болохгүй байна, буруу юм хийж байна гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ соёл урлагийн салбарынхны ихэд хүсэн хүлээсэн Соёлын яам байгуулагдсан. Гэтэл энэ ССАЖЯ-нд соёл урлагийн чиглэлээ дагнаж хариуцаж байгаа аппаратад нь энэ салбарыг мэддэг хүн ховор бололтой. Үүнд сэтгэл их дундуур байна. Нэгэнт энэ салбарыг өөд татъя, үүгээр дамжуулж нийт нийгмээ хөгжүүлье гэж байгаа бол соёл урлагийн салбарыг нийгмийн бусад салбартай уяж холбож ажиллах чадвартай өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүд баймаар санагдах юм. Урлагийнхан цалин, орлого, бусад төрлийн ямар ч дэмжлэггүй хэвээр л байна. Би урлагийнхныг ядуу байна гэж хэлэх гээгүй. Ажлын хүндийг хийх хэрнэ аливаа юмны ард үлдээд, орхигдоод байгаад харамсдаг. Өмнөх Засгийн газарт ч тэр БСШУЯ гэж байхад том, хөрөнгө шингэсэн төсөл хөтөлбөрүүд нь боловсролд, харин соёл урлагийн салбарт хэрэгжүүлсэн нь их ховор байлаа. Гэтэл энэ Засгийн газрын хувьд мөн адил. Соёлын гэх яамтай болсон ч хийгээд байгаа дорвитой, өгөөжтэй төсөл хөтөлбөр одоогоор харагдахгүй л байна. Үнэндээ бол Соёлын яаманд хүчтэй мэргэжилтнүүд дутаж байна. Гэхдээ цаг хугацаа харуулах байх л даа.
Хөгжсөн нийгэмд нэгэн ойлголт байдаг юм билээ. Надад их ойлгомжтой, хэрэгжүүлмээр бодлого санагддаг. Улстөрийн зэрэгцээ урлагтөр гэдэг ойлголт байдаг юм байна. Эхнийх нь ойлгомжтой. Харин дараагийнх нь юу гэсэн үг вэ гэхээр соёл гэгээрлийн салбарын мэдлэг, авьяас чадвараараа цойлж гарч ирсэн хүмүүсийн үгийг сонсч, ухааныг ашиглаж, бодлогод тусгах, тэднийг дээдлэн хүндэтгэж, олон нийтийн дунд нөлөөтэй байлгаж нэр төр, сүр хүчийг нь нийгэмд наах ухаан юм билээ. Энэ манай улсын хувьд нэг мөсөн алдагдсан бодлого гэж хардаг. Ардын, гавьяат гэсэн цол өгөхөөс цаашгүй.
-Л.Түдэв гуай гэснээс нэг явдал санаанд орлоо. Нэгэн хэвлэх үйлдвэрийн эх бэлтгэлийн газарт яваад ортол Л.Түдэв гуай номынхоо эхийг бэлтгүүлж суулаа. Тэнд ажилладаг болон гаднаас орж гарч байгаа хүмүүс эгээ л мань хүний хөл дээр гишгэх нь холгүй урдуур хойгуур нь сүлжээд л их хэцүү харагдаад байлаа. Дөхөж очин нэрээр нь дуудаж амар мэндийг нь эрж, номоо хийлгэж байна уу гэхчлэн асуулаа. Тэгсэн ч тэр залуус тоож байгаа ч шинж алга. Тэр үед надад “Өнөөгийн залуус энэ хүнийг танихгүй, мэдэхгүй байгаа юм чинь өөд болсон алдартнуудын талаар ярихын ч хэрэггүй юм байна даа. Яах ёстой юм бэ дээ” гэж бодогдсон. Энэ талаар юу хэлэх вэ?
-Үнэнийг хэлэхэд би зохиол бүтээлийг нь уншиж биширдэг ч гэсэн Л,Түдэв гуайтай нүүр тулж үзээгүй. Таарвал би тэр их хүнтэй уулзсанаа их олз гэж бодож тэр өдөртөө баяртай явна. Магадгүй насан туршдаа ч санаж явах байх. Ер нь алдартай, эрдэмтэй хүмүүс гэлтгүй ямар ч ахмад хүнийг хүндлэх, хэрэгтэй үед нь туслах сэтгэл, ухамсар залууст байх ёстой. Төлөвшсөн нийгмийн хүмүүжилтэй залуусын зарчим ийм л байх болов уу. Яруу найрагч О.Дашбалбар гуайн захисан нь бий шүү дээ. Аяа тэр аав чинь ч байж мэднэ, аятайхан харилц гэсэн утгатай мөрт байдаг. Би бүтнээр нь санахгүй байна. Энэ бас л ухаантай хүний хэлсэн амьдралын үнэнийг өгүүлсэн захиас. Үүнчлэн залуус бид ахмадаа дээдэлж, үеийнхэнтэйгээ ойлголцож, хүүхэд залуустаа үлгэр болж амьдрах ёстой гэж үздэг. Энэ бүхний цаана ард түмэн нам, хар болж талцалгүй, мэдлэг чадвартай, хүмүүстээ улс орноо удирдах боломжийг тэгш олгож, эв эеийг эрхэмлэж хөгжил өөд тэмүүлэх ёстой гэж боддог.

Р.ОЮУНАА
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
No comments:
Post a Comment