Эрүүл мэндийн сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаН.Удвалтай ярилцлаа.
-МАХН-ын Бага чуулганы хуралдаанаар таныг Ерөнхийлөгчиднэр дэвшүүлэх боломжтой дөрвөн хүний нэг гэдэг шийдвэрийггаргажээ. Намынхаа гишүүдийн гаргасан шийдвэрийг та хэрхэнхүлээн авч байна вэ?
-Засгийн газар, УИХ-д байгаа, 45-аас дээш настай бүх гишүүнээ нэр дэвшүүлэх боломжтой гэж манай намынхан үзсэн. Тэр дундаас хэн нь рейтинг өндөр байна вэ гэдэг жагсаалтад л би орсон хэрэг. Түүнээс бусдаасаа илүү гарч шалгараад гараад ирсэн асуудал байхгүй.
Нэгэнт намаас явуулж байгаа арга хэмжээ учраас татгалзах эрхгүй. Нам бодлогоороо бидний нэрийг гаргаж байгаа болохоор хэн нэг нь эсэргүүцээд эсвэл хөөрөөд байх шаардлагагүй. Эхлээд дөрвүүлээ байна. Сүүлдээ нэг нь үлдэж өрсөлдөх байлгүй дээ.
Гэнэт Ерөнхийлөгчид нэр дэвших жагсаалтаа гаргалаа гэхэд миний хувьд намын бодлогоос татгалзах ёс суртахууны эрхгүй гэдэг утгаар л хүлээж авсан.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх танай намын сунгаа гэжойлгож болох уу?
-Яг ч сунгаа биш л дээ. Эхний л яриа, чиглэл гэж ойлгож болно.
-"Шударга ёс" эвслээс нэг л хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ёстой гэж МҮАН-ын даргаМ.Энхсайхан ярьсан байна лээ. Бас Ц.Цолмон гишүүн "Бидэнд бодол бий" гэсэн утгаар ярьсан. МҮАН-ынхан танай намаас боломжтой гэж үзсэн дөрвөн хүнийг хүлээн зөвшөөрч байгаа болов уу?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар УИХ-д суудалтай нам, эвслээс нэр дэвших эрхтэй шүү дээ. Тиймээс намаасаа нэр дэвшүүлж ч болно. Мөн эвслээсээ нэр дэвшүүлэх ч боломжтой. УИХ-ын сонгуультай харьцуулахад хувилбарууд бий. Аль хувилбараар, хэрхэн оролцох талаар эвсэл дотроо ярилцана. Одоохондоо аль ч нам нь тодорхой шийдвэр гаргаагүй учраас ярилцаж амжаагүй байна.
-Манай улсад эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан удаагүй. Тэр утгаараа танынэрийг соргог хүлээж авч байгаа олон хүн байна.
-Тийм үү. Мэдээлэл авах завгүй л явна. Ард түмэн тэгж үзэж байгаа бол баярлаж байна. Ер нь эмэгтэйчүүд давуу тал олонтой. Ялангуяа эрэгтэйчүүдийн байр суурь суларсан, эзгүйрсэн үед эмэгтэй хүн давуу байж болно. Ер нь намуудаас нэр дэвших эмэгтэйчүүд байгаа байх.
-Нөгөө талаар танай намын гишүүдийг Н.Энхбаярыг дагаж нам байгуулж, албан тушаалд хүрсэн хүмүүсгэж харах нь бий. Тэр утгаараа даргыгаа шоронд явсны дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихталаар боломжтой гэсэн бүхэн нь ярьж байна гэж шүүмжлэх ч хэсэг бий. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-МАХН улс төрийн нам шүү дээ. Даргыгаа шоронд орчихлоо гээд намаа тараалтай биш. Тиймээс ч сайн муу, сайхан муухай амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилж байна. Амьдрал өөрөө олон өнгөтэй хойно янз бүрийн байр суурьтай хүн байлгүй яах вэ.
-МАХН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай эвсэнэ, нэгдэнэ гэх мэт яриа бий. Бага чуулганыхуралдаанаар та энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн үү?
-Манай намын хувьд Ардчилсан намтай гэрээ байгуулсан. Гэрээнийхээ дагуу АН, ИЗНН-тай хамтран ажиллаж байгаа улс төрийн хүчин шүү дээ. Тэр гэрээний явц ямар байгааг, орон нутгийн сонгуульд хоёр нам гэрээгээ хэрхэн биелүүлсэн бэ гэдгээ хоёр талаасаа ярилцах нь зүйтэй гэсэн саналыг би гаргасан. Улмаар гишүүд маань ч гэрээний биелэлтийг энэ удаад дүгнэх шаардлагагүй гэдэг байр суурин дээр санал нэгдсэн. Нэгэнт хоёр намтай хамтраад ажиллаж байгаа учраас МАН-тай эвсэх тухай асуудал яригдах боломжгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ хоёр тал биелүүлсэн үү, үгүй юу гэдгээ ярилцаж байж дараагийн хувилбар гарч ирнэ шүү дээ.
-Танай намын дарга ч ийм чиглэлийг өгсөн талаар зарим гишүүд ярьсан.
-Чиглэл гээд байх юу байх билээ. Бага чуулганы гишүүдээс гарсан шийдвэр шүү дээ. Намын эрх барих дээд байгууллагын хувьд тал, талаасаа ярьж байгаад шийдвэрээ гаргасан.
-Тэгвэл Бага чуулганаар МАН-тай эвсэх, нэгдэх талаар ямар нэг яриа гараагүй гэж ойлгож болох уу?
-Тэр талаар юу ч яриагүй. Эхлээд Ардчилсан намтай яах вэ гэдгээ ярилцана гэдэг байр сууриа л илэрхийлсэн. Нэгэнт АН-тай эвсчихсэн байж МАН-тай эвсэх талаар ярих ёс суртахууны эрх байхгүй. Гэрээний дагуу тийм боломж ч байхгүй.
-Орон нутгийн сонгуулиар АН гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй учраас бид хэрхэхээ өөрсдөө шийднэгэж ярих хүн ч танай намд бий.
-Орон нутгийн сонгуульд яаж оролцсон талаар манай намын удирдлагууд мэдээлэх ёстой. Надад аль аймгийн ямар суманд яаж оролцсон гэх мэтээр тодорхой мэдээлэл алга. АН, МАХН-ын хувьд аль аль нь улс төрийн хүчин, том намууд. Тэр утгаараа улс төрийн хариуцлагатай байх ёстой. Гэрээ байгуулсан бол аль аль нь үүргээ хүлээх ёстой. Тэр дагуу гэрээний биелэлтээ ярьж, анхааруулж сануулж байх үүрэгтэй.
-"Тусгаар тогтнолын өдөр"-өөр танай намын гишүүд МАН-ынхантай хамт Сүхбаатарын хөшөөнд цэцэгөргөж байгаа харагдсан. Үүнийг хоёр намын нэгдэл гэж харах хүн байх шиг байна.
-Яахав дээ. Морин цагт цэцгээ өргөх гээд очихоор таарчихдаг юм. Өнгөрсөн жил ч Сүхбаатарын талбай дээр тааралдаад цувраад л цэцгээ өргөж байсан. Энэ бол тэгтлээ анзаараад байх асуудал биш.

МАХН (МАН)XXВИ Их хурлаа хийж нэрээ солих талаар хэлэлцэж байхад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, тахоёр хэрхэн эсэргүүцэж, намынхаа удирдлагуудад яаж адлагдаж байсныг уншигчид санаж байгаа байх.Одоо харин МАН-ын удирдлагууд эвлэрэх, нэгдэх талаар ярьж байгааг нь тэр үеийнхтэй харьцуулбал...
-Ө.Энхтүвшин бид нар нэг жигүүр болж байлаа. Ө.Энхтүвшин дарга зохицуулагч нь, би дэд зохицуулагч нь болж МАХН-д явж байсан. Тэр үед ярьж байсныг хүлээн авсан бол магадгүй нам хоёр хуваагдаагүй, УИХ-д олонхи болчихсон сууж байх юм билүү. Ёс зүйн хороог байгуулах ёстой гээд би даргаар нь ажиллаж байлаа. Ёс зүйн хороогоо олигтой ажиллуулчихсан бол өнөөдөр байдал өөр байх байсан болов уу. Нам нэрээ солих гээд "Тэрэлжийн тунхаг" гаргачихаад байхад Н.Энхбаяр дарга мэдэгдэл гаргасан. Тэр үед би Н.Энхбаяр даргатай хамтарч "Ухрах уу, урагшлах уу" гэдэг цуврал хэлэлцүүлэг хийж байлаа. Намынхаа удирдлагуудад ойлгуулъя гээд Удирдах зөвлөлтэйгөө уулзаж "Шийдвэрээ сайн харж үзээч" гэдэг сүүлийн гуйлтаа гуйсан. Түүнийг хүлээгээд авсан бол өнөөдөр ямар ч байх байсан юм. Ингээд бодохоор манай хоёр нам салах нь үнэт зүйлийн зөрүү байжээ. МАН эгэл жирийн гишүүнээ хүн гэж үздэггүй, мөнгөтэй хүн л байвал хамгийн сүрхий, мундаг гэж үнэлж байгааг хүлээн зөвшөөрөх арга байгаагүй. "Тийм шүү, сайхан шүү" гэж нийлээд, албан тушаал, ажил хөөцөлдөөд явах боломж надад байсан. Гэхдээ би тэр замыг сонгоогүй. Тухайн үед намын удирдлага, жирийн гишүүн хоёр ярилцах ижил сэдэв байхгүй байсан. Ярилцах ижил хэл ч байгаагүй учраас тэнд байх ямар ч шаардлагагүй гэдгээ ойлгосон. Тиймээс МАХН-аа сэргээн байгуулах Онц их хурлын түр штабыг байгуулж байлаа. Ямар хүнд замыг туулсныг Монголын ард түмэн мэднэ. Шударга ёсыг тогтоохын төлөө МАХН маань ард түмний хэлээр ярьж, иргэдийнхээ зовлонг ойлгож, тэдэнтэйгээ хамт нэг жилийг маш хүнд өнгөрөөсөн. Нэр төр, амь насаараа дэнчин тавьж шударга ёсны төлөө явсан гэж хэлж болно. Энэ байр сууриндаа одоо ч үнэнч хэвээрээ байгаа.
-Таны ярьсан үнэт зүйлийн зөрүү арилсан болов уу?
-Үнэт зүйлийн зөрүү ч арилаагүй, МАН ч өөрчлөгдөөгүй. Тиймээс эвсэх, нэгдэх асуудлыг тийм амархан шийдэхэд хэцүү. Их ч олон юм яригдана. МАХН шударга ёсны төлөөх хариуцлагатай учраас эхлээд гэрээтэй намтайгаа учраа олно. Нэгэнт гэрээ байгуулчихаад өөр намтай нэгдэнэ, хамтарна гэх асуудал хэдхэн хүнээс гарч байгаа санал л гэж ойлгож байгаа. Тийм ч учраас намын Бага чуулганы хуралдаанаар ийм асуудал хэлэлцээгүй. Хүмүүс ч байр сууриа илэрхийлээгүй.
-Таныг нэрээ солихоо эргэж хараач гэж сүүлийн удаа гуйж байхад МАН-ын удирдлагууд хоёр жилийндараа нийлэх талаар эргээд МАХН-ыг гуйх талаар бодоогүй байх л даа...
-Тийм байх. Тэр үед жирийн гишүүдээ дорд үзээд зогсохгүй биднийг "Гээгдсэн эгшиг", "Балархай эгшиг" гэж хүртэл ярьж байсан. Ямар харгис, ямар аймшигтай болсныг ганц үүгээр л хэлж болно. Гэхдээ нам алдаагаа засч, өөрчлөгдөж шинэчлэгдэж чаддаг чадвартай байх ёстой.
-Та МАН-ын удирдлагууд нийлэх талаар ярьж байгааг алдаагаа зассан гэж харж байна уу. Эсвэл дахинсэргэх гэж өөр намтай нийлэх оролдлого хийж байна гэж харж байна уу?
-Хүмүүс янз бүрээр л ярьж байна. Миний хувьд энэ асуудалд байр сууриа илэрхийлмээргүй байна.
-Өнгөрсөн хугацаанд МАН-ын удирдлагууд МАХН-ын анх байгуулалцсан тантай уулзаж нийлэх, эвсэхталаар санал хэлсэн үү?
-Үгүй.
-Тэгвэл танай намын зарим гишүүнтэй золгож, "Хэдэн бүтэлгүй нөхрийн гайгаар нэрээ сольж хоёр салсаннь буруу" гэх мэтээр гуйсан байна лээ. Энэ нь улс төрийн хувьд хэр ёс зүйтэй алхам бол?
-(Инээв). Хэн хэнтэйгээ уулзаж, хэнтэйгээ золгох нь чөлөөтэй шүү дээ. Үнэхээр алдсанаа хүлээн зөвшөөрч байгаа бол зөв л байна.
-Танай намын Бага чуулганы өмнө танд хариуцлага тооцох талаар яригдана гэж байсан. Тодруулбал,таныг намынхаа даргыг эмнэлэгт шилжүүлж чадалгүй цаг алдсан гэж хариуцлага тооцох байсан юмбиш үү?
-Өдөр бүр миний талаарх "бор шувуу" нисч байдаг болохоор тоодоггүй шүү дээ. Манай намын аль ч хүрээнд ийм зүйл яригдаагүй.
-Бага чуулганы хуралтай давхцаж Н.Энхбаярыг ИЙэмнэлэгт шилжүүллээ. Цаг хугацаа нь ингэж тааравуу. Эмнэлгийн удирдлагууд хоригдол хүлээж авахгүй гэж эсэргүүцээд байсан биш үү?
-Ерөөсөө явж байгаад л ингэж таарлаа. Эрүүл мэндийн сайдын хэдэн жилийн өмнө гаргасан 179 дүгээр тушаал бий. Тэр тушаалаар ИЙэмнэлэгт үйлчлүүлэх хүрээг тогтоосон юм билээ. ИЙэмнэлгийнхэн энэ тогтоолын дагуу харьяаны өвчтөнөө авна гэдэг асуудлыг тавьсан.
-Та өөрөө гуравдугаар шатлалын эмнэлэгт эмчлүүлэх учиртай хоригдлуудыг ИЙэмнэлэгт эмчил гэдэгжурам гаргасан юм биш үү?
-Хууль зүй болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан журмыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор эрүүл мэндийн бүх байгууллагад би албан тоот явуулсан. Өөрийн нутаг дэвсгэр дээрх харьяаллын хүмүүстээ үйлчлээрэй гэсэн утгатай албан тоотыг өгчихсөн байсан. Н.Энхбаяр даргын хувьд Ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх үед ИЙэмнэлэгт эмчлүүлнэ гэсэн Засгийн газрын тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолыг хүчингүй болгосон эрх зүйн акт байхгүй. Тиймээс харьяаллаараа ИЙэмнэлэгт эмчлүүлэх учиртай. Харин хоёр сайдын хамтарсан журам гарснаас хойш ял эдэлж байгаа олон хүн Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нэгдүгээр эмнэлэг, Гуравдугаар эмнэлэгт эмчлүүлж байгаа.
Ял эдэлж байгаа бүх хүнийг зөвхөн ИЙэмнэлэгт эмчилнэ гэсэн журам байхгүй. Ийм мэдээллийг улс төрийн зорилгоор нийгэмд сөрөг ойлголт өгөх гэсэн явуургүй аргаар нийгэмд цацсан.
-Тэгвэл эмнэлэг бүрийн тодорхой тасгийг ИЙэмнэлгийнх шиг торлож, тодорхой шаардлагад нийцүүлсэнүү?
-Бусад эмнэлэгт тийм зүйл байхгүй. Байх шаардлага ч байхгүй. Нийгэмд буруу мэдээлэл өгөх гэж л ИЙэмнэлгийн тасгуудыг торлосон байх. Ямар айхавтар улс төр явж байгааг л харуулж байгаа хэрэг шүү дээ.
-Х.Тэмүүжин сайдын ярьснаар та зөвхөн Н.Энхбаяр даргыг ИЙэмнэлэгт шилжүүлэхийн тулд дур мэдэждангаараа тогтоол гаргасан гэдэг. Хоригдол эмчлүүлэх өрөөг заавал торлож, тусгай шаардлагаднийцүүлж засах ёстой юм биш үү?
-Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуульд 401 дүгээр хорих ангийн эрх үүргийг тодорхойлж өгсөн. Тэр эмнэлгийн асуудлыг Эрүүл мэндийн яам хариуцахыг хуульд зааж өгсөн байдаг. Үүнээс гадна ялтнуудад эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх, ялаас чөлөөлөх шийдвэрийг Хууль зүй болон Эрүүл мэндийн сайд зөвшилцөж гаргадаг. Тэр дагуу би өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Х.Тэмүүжин сайдад саналаа явуулсан. Улмаар 20-иод хоног хүлээгээд хариу ирэхгүй болохоор нь зөвшөөрч байна гэж үзээд тушаал гаргасан. Гэхдээ миний тушаал гаргаснаар асуудал шийдэгдэхгүй. Хууль зүйн яам заавал бүртгэж байж хэрэгждэг. Тушаалаа бүртгүүлэхээр Хууль зүйн яаманд явуулсны дараа Х.Тэмүүжин сайд гарын үсэг зурсан. Ингэж хоёулаа гарын үсэг зурсан учраас тушаалын хариуцлагыг бид хоёр хоёулаа хүлээнэ.
Торлох асуудлыг хуулийн байгууллага санаачилж хийсэн учраас дотоод журмыг нь хүндэтгэсэн. Торлох ёстой бол И эмнэлгийн өрөөг торлоод өвчтөн авъя гэсэн. ИЙэмнэлгийн хүлээн авахын хажуу талын өрөөг торлоё гэж хэлсэн. Ингэж хэлээд би гадаад явсны дараа ИЙэмнэлгийн дээд талын өрөөг торлосон байна лээ. Тэр нь үр дүн ч өгөөгүй. Торлосон нь ИЙэмнэлэг болохоос олон эмнэлэгт хоригдлууд эмчлүүлж байгаа.
-Намын даргын тань бие гайгүй юу?
-Ойрд мэдээ авч чадаагүй байна.
-Эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалт ямар шалтгаанаар хойшлоод байна вэ?
-Яамны Төрийн нарийн бичгийн дарга жинхэлж байж Эрүүл мэндийн дээрх төрийн алба албан ёсны болно. Үүний дараа эмнэлгийн дарга нарын Сонгон шалгаруулалт болно. Одоогоор эмнэлгүүдийн дарга нарыг түр орлон гүйцэтгэгч томилсон байгаа. Мөн яамнаас эмнэлэг бүрт нэг хүн хяналт тавьж ажиллаж байгаа.
Эмнэлгийн дарга, Эрүүл мэндийн газрын дарга нараа томилчихоод энэ сард Удирдах ажилтны зөвлөгөөнөө хийнэ. Үүгээр энэ салбарт хийх шинэчлэлийг нээлттэй ярилцаж, голдрилд нь оруулаад явна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Өдрийн сонин
No comments:
Post a Comment