Tuesday, 12 March 2013

Д.Бямбацогт: Уран бүтээл төгс биш. Би ч бурхан биш шүү дээ

0481a52250547b9cbig
“Ноён солиот”-ын дүрээр жинхэнэ од болж чадсан жүжигчин Д.Бямбацогттой ярилцлаа.
-    Хамгийн сүүлийн уран бүтээл гэвэл “Улаан эрэг” уран сайхны кинонд коминтерний төлөөлөгчийн дүр мөн үү?
-"Улаан эрэг” уран сайхны киноны зураг авалт өнгөрөгч оны наймдугаар сараас эхэлж явсаар байгаад энэ оны гуравдугаар сард дууссан. Уг киноны зураг авалтын дундуур “Нарны өнгө” гээд хүүхдийн киноны зураг авалтад орсон. Сүүлд тайзны уран бүтээл болох “Шилдэг өнгө” продакшны “Амьдрал өөрөө хичээл" жүжигт тоглолоо. Оюутан залуусын хайр сэтгэл, адал явдлыг харуулсан хөөрхөн жүжиг болсон. Амбийгийнхаа санаачилсан “Найрын ширээний ууц" жүжигт тоглосон доо.

-Таныг уран бүтээлээ л хийж байгаа гэж бодож явснаас багшилж байгааг мэдсэнгүй. Салхи Дамбий хэзээнээс “Сити” дээд сургуульд багшлах болсон бэ?
-”Салхи Дамбий”, “Ноён солиот” хоёроор л намайг үзэгчид таньдаг. Нэр нэрээр минь сая дуудчихваа. Энэ сургуулийн захирал Ц.Байгалмаа бол миний багш байгаа юм. Өнгөрөгч гуравдугаар сараас эхэлж багшлах болсон. Урлагийн замаар хэдэн жил явсных туршлагаасаа залуучуудтай хуваалцаж, анхаарал хандуулахгүй бол болохгүй байна.

-Урлаг өөрөө адармаатай шүү дээ. Залуу уран бүтээлчдэд үнэхээр анхаарал халамж хэрэгтэй байна уу?

-Яахав дээ бид өөрсдийнхөө сурцаар энэ цагийг үнэлээд байж магадгүй. Уран бүтээлч, урлагийн хүн байх, урлагт өөрийнхөө хүчийг зориулах энэ талын зүйлс чинь бидний үетэй харьцуулахад өөр болчихож. Манай ахмадууд өөрийн дэг, ёс зүйтэй байхыг нэгдүгээрт тавьдаг байсан. "Чи өөрөө урлагаа, үзэгчдээ хүндлэхгүй бол цаашаа явахгүй ээ” гэсэн баримлалтай байх ёстойг сургадаг байлаа. Тэр бүгдийг өнөөдөр харьцуулаад харахад хангалтгүй байна л даа. Яагаад гэвэл бүгд дур дураараа дунд чөмгөөрөө жиргэж байна.

    -Залуус од болох гэж үйлээ уздэг болж дээ?

    -Од болох хүсэл байлгүй яахав. Аль ч цаг үед байдаг. Харин од болох арга гэж бий. Мөнгөтэй хүн байх юм уу, авьяастай байх юм уу гэдэг бол тусдаа асуудал. Авьяасыг яаж үнэлэх вэ гэдгээс эхлээд янз бүрийн хүчин зүйл нөлөөлөх байх. Од болохыгхүсэж мөрөөдөхгүйгээр урлагийн хүн болохгүй. Би хүртэл кинонд тоглох юмсан гэж мөрөөдөж байсан, Урлагийн босгоор алхсан л бол дор хаяж ажлын бээлийг нь өмсөх, хөдөлмөр хамгаалал, цаг баримталдаг байхаас эхлээд дэг журам бий. Энэ нь байхгүй хүмүүс босго давж орч ирээд дураараа дургиад бурхан тахил дээр нь гарчихаад гутлаа тайлаад ч юм уу, хувцасаа тайлаад, унтаад, хэвтээд байгаа байхгүй юу. Үүнийг нь хэлж ярьдаг хүмүүс алга. Хэлж ярьснаараа ахмадууд маань ад болдог. Социализмын үзэл сурт- лаасаа салж чадахгүй шинэ нийгмийн харилцаанд дасан зохицоход бэрх байгаа байх. Тийм болохоор ‘залууст хэтэрхий их үглээд байгаа юм шиг санагдаж магадгүй. Эсвэл өнеөдрийн амьдралаас хол хөндий бодит бус шаардлага тавьж байж болох. Бид өмнөх үеэсээ авахыг нь аваад үлдсэнийг нь хаях ,нь юу юм цаанаа нэг “фолдер” нээгээд хадгалчих хэрэгтэй. Тэгэхгүйгээр учиргүй устгаж болохгүй. Энэ бүгд чинь дараагийн уран бүтээлд хэрэг болно. Ахмадууд миний үед тийм байлаа гэхэд залуус нь танай үе өнгөрсөн гээд бие биенээ тамлаад, тарчлаагаад байгаа нь дэмий зүйл гэж боддог. Өмнөх үеийнхэн хийдгээ хийчихсэн болохоор бид өөрсдийн үеийг тунхаглах ёстой. Эд нар минь ийм юм хийсэн. Үүнээс илүү чанартай уран бүтээл хийх тухай бодох ухаан жаахан дутмаг байна.

-Манай урлагийг цахилгаан шат гэж бодоход аль зэрэг хурдан дээшээ явж байна вэ?

-Хүмүүс манай урлаг хөгжиж байна уу гэсэн асуултыг их тавьдаг. Би бол үүнд дургүй. Цаг үеэ өөрсдөө дүгнэж болохгүй. Хөгжиж байсныг дараагийн цаг үе дүгнэдэг. Харин ганцхан бид хийх ёстой зүйлээ хийж чадаж байна уу гэдгээ бодож байх ёстой.

-Та хийх ёстой зүйлээ хийж чадаж байна уу?
-Энэ бол миний өөртөө тавьж буй гол шаардлага юм. Чадах үедээ чадаад чадахгүй үедээ чадахгүй байна. Уран бүтээл амжилттай болж байгаа үед чадаж байна гэж ойлгодог.

-”Салхи Дамбий” зохиомжоор хөдөөний хээгүй эрийн дүрийг гаргасан даа. Та л тэр дүрийг бүтээж чадсан гэж санагддаг?
-Надаас өөр хүн тоглохгүй болоод л би тоглож байгаа гэж боддог. Өөр уран бүтээлчийн ард түмэнд хүрсэн дүрийг энэ жүжигчин л тоглохгүй бол өөр хүн чадахгүй гэж ойлгодог. Тийм хувь зохиол байдаг биз дээ. “Салхи Дамбий" -д тоглох болсон шалтгаан гэвэл театрт “Саран хөхөө" жүжгийг үзэгчдийн хүртээл болгож байхад МҮОНТ-ийн ерөнхий редактор Ж.Сарантуяа эгч анх санал тавьсан. Сараа эгч “Ийм нэг зохиол байна. Чи тогло" гэсэн юм. Би “Мөнхөө найруулагч явуулахгүй байх” гэсэн чинь найруулагчтай яриад хоёр өдрийн чөлөө авчихсан байсан. Найруулагч нь "Бор чоно” киног найруулж байсан “хар" Нацгаа байж таарсан. Бид бие биенээ мэднэ гээд Сонгины тийшээ айлын гадаа хоёр хоног зураг авахаар болсон. Анх тэр чинь “Салхи Дамбий” ч биш “Аваргын дэвэлт” гэдэг нэртэй байсан юм. Зохиол нь сайн бичигдсэн байсан. Дээр нь өөрийнхөө санаа бодлыг нэмэрлэж байгаад тоглосон.

-Зарим найруулагч, продюссерууд зохиол дээр өөрийн үзэл бодл ыг хэт тулгадгаас болж уран бүтээл үнэ цэнээ алддаг гэдэг. Тийм зүйл хэр тохиолддог вэ?
-Тийм зүйл тохиолддог. Ямар ч уран бүтээлч тэрхүү уран бүтээлээрээ өөрийгөө илэрхийлж байдаг. Уран бүтээлийн өөр үзэл, өер өнцгөөс харах шаардлагатай. Аливаа уран бүтээл үзэгчдэд хүрэх шалтгаан нь тухайн нийгэмд эрэлт хэрэгцээтэй эсвэл үгүйлэтдэж байгаа зүйл байдаг.
Монголчууд айрагны хөхүүрээс пиво аягалаад уухгүй нь лавтай. Аливаа зүйлийн цаад мөн чанарыг олно гэдэг амаргүй. Гаднаас нэг продюссөр ч юм уу ирээд ингэж хий гэдэг. Уран бүтээлчид тодорхой хэмжээгээр түүнд нь зохицох хэрэг- тэй болдог. Яагаад гэвэл тэд захиа- лагч, найруулагч нь учраастэр. Би мэргэжлийн жүжигчив. Найруулаг- чийн үгийг сонсож, дүрээ судалдаг.

-”Улаан эрэг” киноны Балдановын дүрд өөрийнхөөрөө тоглож чадаагүй гэх юм билээ. Энэ үнэн үү?

-Ямар ч байсан Балдановын дүрдээ сэтгэл хангалуун байгаа. Уран бүтээл өөрөө төгс биш. Би ч бурхан биш шүү дээ. Тэр утгаараа Дутуу юм бий. Тэр тексттэй холбоотой асуудал.

-Киног үзэж байхад харин 1930-аад оны үйл явдал өрнөөд байгаа хирнээ өнөө цагийн хэллэгийг арай л их оруулсан санагдсан...

- Хэтэрхий орчин үежее тексттэй мөртлөө тухайн цэг үе маань 1930-аад оны үйл явдлыг өгүүлж байгаа нь хоорондоо зөрчилтэй болчихож байгаа юм. Би дүрийнхээ үүднээс харахаар өөрөө байх тухай болчихсон. Зарим хэсэг дээр гэхдээ өөрийнхөөрөө байж чадсан.
"Барын зулзагыг бага дээр нь дарвал дээргүи юу?"! гэхэд “Юун барын зулзага. Энэ чинь улс төрд ямар хамаатай юм" гэх мэтэзр уг нь нааж өгсөн бол зүгээр байх байсан болов уу. Орчин үежсэн текстийг Балданов яаж хэлэх байсан бол Үзэгчдэд монгол хэл төгс шддэг хүн шигхарагдаад байгаа байхгүй юу. Унаган монгол хэлтэй ч юм шиг. Тэр надад их зөрчилтэй байлаа. Бид тухайн үед хэрэглэгддэг байсан монгол хэлний үгийн сангаас ашиглаж болох байсан. Харин зохиолч маань хуучны үг хэллэг ашиглаагүй. Текстээ анх хараад энэ хүн ямар аймар монгол хэл мэдэж байна аа гээд гайхсан. Миний дүр Балданов л гэсэн нэртэй болохоос оросоор яриагүй. Үүнд сэтгэл жаахан гонсгордуу байна. Уг нь яг оносон бол энэ дүр шууд үзэгчдэд зөвшөөрөгдөх байсан. Нэлээд зүдэрч байж зөвшөөрөгдсөн. Эхний ангиуд үзэгчдэд сонин санагдсан байх. Олон ангит уран сайхны кино тулдаа хүмүүс дасаад хүлээж авсан. Дүрээ өөрийнхөө хэр хэмжээнд тоглосон гэж бодож байгаа.

-Яг яах ёстой байсан юм бол. Буриад аялагаар ч юм уу ярих эрэгтэй байсан уу?

-Халимаг хүн ч юм уу тэр нь сайн тодорхойгүй. Буриад хүн гэхээр бас олохгүй. Буриадууд монголчуудад ийм дарамт үзүүлж байсан юм уу гэх мэт гомдол надад ирж байсан. Зүгээр л “помещик”-ийн хүүхэд байхгүй юу. Балданов нэг ахтай, үүтэй. Ахыг нь алсан. Амьд гарахын тулд дүүгээ өөрөө хөнөөсөн. үнээс болж ээж нь галзуурсан. Аав ь помещик буюу торгон баян байсан гээд мөн зүйл дуусгасан. "эгэнгүүт манай хүн амьд үлдэхийн улд улаан хувьсгалч болж хэнийг ч хамаагүй алж итгэл олж авсан. Тэгж л амьдарахгүй бол хэлмэгдэх байсан. Хэлмэгдэл бол хэлмэгдэл л байхгүй юу. "Зохиолын үг хэллэгийг өөрчлөхгүй" гэсэн продюссерийн шаардлагын доор уран сайхны кино бүтсэн. Тэр нь надад хүнд байсан даа. Тийм цаг хугацаа ч байгаагүй. Текстийгзасна гэхээр 60 ангит уран сайхны киноны Балдановын тексыг тэр чигээр нь өөрчлөх шаардлагатай болсон. Ёстой нүдээ аниад л зүтгэчихсэн. Яалт ч үгүй орчин үеийн сонсогдоод байгаа хэсэгт нь ганц хоёр текст оруулах гэх мэтээр аргалсан. Арай л “Үез, океу” гэж ярихгүй байгаа юм. Энэ нь киногоо үзэгчдэд хүрэхэд хялбар гэсэн зохиолчийн бодол байсан байх. Соёлын гавьяат зүтгэлтэн Золоо ах хэлж байсан. “Чи энэ киноны текстийн хэллэг дээр нэг сар ажилчихсан бол” гэсэн. Тэр бол үнэн.
Би энэ дүрийнхээ хэл яриа, аялаганд нэлээд анхаарсан. Дүрээ монголжсон оросуудаас судалсан. Манайхан мёстний оросууд гэж ярьдаг даа. Тэдний хэл ярианы онцлогийг ашигласан юм. Ингэж тогло гэж зөвлөсөн олны танил нэг хүн байгаа. Тэр хүнд баярлалаа гэж хэлье.

-Хэн юм бол?
-Тэр бол нууц. Нэг настай хүн бий. Балдановтой тун төстэй ярьдаг. “Чи юу кэлнэв” гээд л. Бид хоёр их ойр л доо. Хааяа нэг биллиард тоглочихно. Би анх маяг юм уу гэсэн чинь үгүй местний орос юм билээ. Багад нь Монголд өргүүлчихсэн юм шиг байгаа юм. Тэр аялагаа бүр моод болгочихсон.

-Та “Ноён солиот”-ын дүрээр жинхэнэ од болсон доо?

-Намайг урлагийнханд таниулсан, миний хайртай дүр бол "Бэрд" гэж жүжгийн Карпон гэж өвгөний дүр. Миний дипломын ажил байсан. 1999 онд Багануурт амь- дарч байсан. Тэндээс ирээд уран бүтээлдээ эрчимтэй орсон. Хүмүүст илүүтэйгээр хүрсэн нь “Ноён солиот”-ийн дүр байлаа. Үүнээс өмнө хэд хэдэн кинонд тоглосон. Даанч олигтой тоогдоогүй. “Ноён солиот” тэр үед чинь сенсааци болж чадаагүй. Театрт гардгаараа гараад шахагдаж буугаад гарсан. Тухайн үедээ үзэгчдийг байлдан дагуула гүй. Зардлаа нөхсөн юм уу үгүй юм УУ бүү мэд. Одоо ярих гэж байгаа зүйл маань онгирох гээд байна л даа. Уран бүтээл маань дүрийн хувьд хүмүүст хүрчихсэн учраас өнөөдрийг хүртэл байсаар байгаа юм. Телевизээр гараад байгааг бодоход хүмүүст үзэх юм байгаа л юм байна гэж боддог. Энэ киноны онцлог нь гол дүр дээрээ бүх ачааллаэ үүрүүлчихсэн. Аймаар хямсгар ямаан омогтой хүн байж байгаад сүүлд нь нусаа татсан амьдралын мөн чанар руугаа орчихсон хун болдог. Жинхэнэ зөв үзэл бодолтой хүн болсон байдаг. “Ноён солиот”-ын дүр ахин хөрөнгө мөнгөтэй болчихвол урдны хамартаа баас наачихсан юм шиг байхгүй л байхгүй юу.

-Таны шавь нараас хэзээ цахиур хагалах вэ. Халгисан авьяастай залуус гарч ирэх цаг болсон доо уг нь?

-Энэ нууц.

-Цаг хугацаа нь болоогүй гэсэн үг үү?
-Тэгэхээр хүлээлт үүсчихнэ. Ер нь бол би өөрөөрөө юм хийж урлагт зүтгэлээ. Бусад хүмүүсээр уран бүтээл хийлгэх цаг үе маань ирчихсэн юм болов уу. Өмнө нь би жүжиг найруулж байсан. Манай урлагийн номнууд ихэнх нь орос хэл дээр байдаг. Орчуулснаар нь уншина гэхээр өөр хүний үзэл бодлыг унших болчихдог. Тийм болохоор өөрөө уншиж даван туулах хэрэгтэй. Монгол ухагдахууныг гаргаж ойлгох хэрэгтэй.


-Монгол ухагдахуун гэдгээ тодруулахгүй юу?

-Төрийн томчууд монгол хөрсөн дээр энэ хуулийг суулгана гэж ярьдаг. Үнэхээр инээд хүрдэг. Монгол хөрсеө өөрсдөө мэдэж байгаа юм уу. Эмнэлгийнхэн гэхэд л онош тавихдаа оросоор биччихдэг. Нугасны өвчтэй хүн байлаа гэхэд мозок гээд өвчтний карт дээр нь бичдэг. Тархи, нугасыг мөн тэгж нэрлэдэг. Гэтэл монгол хэлэнд нугас, тархи гээд тусдаа нэршилтэй. Эн? сэтгэхүй монгол сэтгэхүй хоёр өөр. Монгол хөрсөнд суулгана гэж байгаа бол үүнийгээ эхлээд арилгах хэрэгтэй. Монгол, монгол гэж хүмүүс цээжээ дэлдээд байна. Угтаа энэ ойлгомжгүй сэтгэлгээ рүү яваад байгаа юм. Суурин соёлд шилжээд ахуй өөрчлөгдөж байгаа энэ цагт нь бол хэцүү шүү. Бидний сэтгэхүй орчуулгын сэтгэхүй байхгүй юу. Эцэг, дээдсээс уламжлагдсан байгальтайгаа ойрхон мөн чанар руу эргээд очиход их цаг хугацаа зарцуулна. Ядаж л хөдөө очоод хутгаа зөв бариад мах огголчихдог хүн байхгүй болчихож. Хотын бид хөдөө 14 хоноход махаа зулгааж идээд арчаагаа алда- на. Энэ хүмүүсийн ард эд материалын сонирхол бий.

-Урлагийнхан нийгмээ ман- лайлж явах ёстой гэдэг. Жүжиг- чид үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?
-Өнөөдрийн тухайд монголд хуулах, барлах үе шат хөгжиж байна. Яг үнэндээ хэлж мэдэхгүй юм. Гаднаас янз бүрийн мэдээлэл орж ирж байгааг анзаарч байгаа биз дээ. Эмх замбараагүй байдал газар авсан. Үүнийгээ ардчилал гээд ойлгочихсон. Замбараагүй байх, чөлөөтэй байхын ялгаагаа ойлгоогүй байна шүү дээ.

-Яагаад чөлөөт уран бүтээлч болох замыг сонгох болов. Уг нь бол театртаа байсан бол зүгээр санагдах юм?
-Наад бодол чинь чиний л бодол.

-Драмын театрын жүжигчин болох гэж хүмүүс амиа тавих юм байна шүү дээ?
-Чөлөөт уран бүтээлч боллоо гээд муудсан юм алга. Төатрт би хийх зүйлээ хийсэн.
http://www.24tsag.mn

No comments:

Post a Comment