Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайханыг энэ удаагийнхаа “Ярилцах танхим”-д урьж, цаг үеийн асуудлаар ярилцсан юм.
-МАН, МАХН гэдэг хоёр нам эвсэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох үйл ажиллагааг идэвхжүүлээд байна. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-МАН, МАХН эвсэж, нэгдэхийн тулд эхлээд намынхаа дотоод амьдралыг эргэж харах ёстой байх гэж бодож байна. Ардын намынхны хувьд эхний ээлжинд өөрийн намыг ингэж хоёр хуваагдах хүртэл нь үйл ажиллагаа явуулсан, сонгуульд удаа дараа ялагдал хүлээлгэсэн буруутнуудад арга хэмжээ авч, хариуцлага тооцох нь зөв алхам болно гэж хэлэх байна. Ингэж чадвал намын үзэл бодол, хөтөлбөрөө ойртуулах тухай асуудлыг ярих хэрэг гарах байх. Үүний дараа хоёр нам эвсэх, нэгдэх тухай асуудлыг ярихад болохгүй гэх газаргүй. МАН, МАХН хоёр нэгдэж яагаад болохгүй гэж. Дэлхий дээр нийлдэг, салдаг зүйлс өчнөөн бий. Эхнэр, нөхөр салах нь бүү хэл эрүү, толгой салдаг орчлон шүү дээ.
-Энэ хоёр нам нэгдлээ гэхэд ирээдүйг нь та хэрхэн дүгнэж байна вэ. Зарим хүн “Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж оролцохоос өөр гарц байхгүй учир энэ бүх жүжгийг зохиож байгаа. Цаашид хамтрах нь юу л бол” гэх юм билээ?
-Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж оролцоод, цаашид сална уу, нийлнэ үү хэнд хамаатай юм бэ. “МАН, МАХН эвснэ, нэгдэнэ” гэдэг бол тийм чухал, сонин үйл явц биш шүү дээ.
-Яагаад?
-МАН, МАХН гэдэг хоёр нам чинь урьд нь нэг л нам байсан биз дээ. Хэсэг, бусаг хүмүүсийн хоорондын зөрчил л өнөөдөр МАН, МАХН гэсэн тасархайг бий болгочихсон шүү дээ. Тиймээс тэр хүмүүс нь ойлголцоод өмнө нь нэг нам байсан хоёр нам өнөөдөр нэгдэх нь тийм ч сонин зүйлд тооцогдохгүй гэж хэлэх гээд байгаа юм.
-УИХ-ын 2012 оны сонгуульд танай нам МАХН-тай эвсэж оролцох гэж байгаад Хамаг Монголын хөдөлмөрийн намтай хамтарч эвсэл байгуулж оролцсон. Хэрэв та анхныхаа шийдвэрт үнэнч байсан бол өнөөдөр УИХ-д суудалтай нам болж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ намаасаа сонгох гээд явж байх байсан. Та тухайн үед гаргасан шийдвэртээ харамсдаг уу?
-Ямар нэгэн байдлаар харамсаад байх зүйл алга. Бүгд найрамдах нам бол хөгжил дэвшлийн нам. Улс орныг эрчимтэй хөгжүүлж байж ард иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх зорилготой шүү дээ. Харин бусад нам нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг зорилгоо болгочихоод байна. Энэ хүрээндээ нийгмийн халамжийг хавтгайруулж, ард иргэдээ өдөр хоногийг аргацаах байдалтай амьдруулж байна. Түүнээс биш хөгжлийн тухай асуудлыг хөтөлбөр, зорилго, зорилтдоо оруулахгүй өнөөдрийг хүрч байна. Харин манай нам бол 1990 оноос хойш улс орноо хөгжүүлье. Монгол Улсыг аж үйлдвэржсэн орон болгоё. Монгол хүнийг хариуцлагатай, ажил хэрэгч болгоё гэсэн зорилтуудыг дэвшүүлж ирсэн. Одоо ч энэхүү зорилгоо дэвшүүлж байна. Цаашид ч энэ байр суурин дээрээ баттай зогсоно гэж хэлэх байна.
-Бүгд найрамдах намын үйл ажиллагаа улс төрийн намуудын хэмжээнд байгаа гэж та хэлж чадах уу. Хатуугаар хэлэхэд байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй байгаа шүү дээ. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?
-Өнөөдөр үзэл суртлын намууд байх ёсгүй л байхгүй юу. Тэр ч бүү хэл намуудын гишүүнчлэл ч гэж байх ёсгүй. Яах вэ, намууд төв аппараттай байж болно. Тэр нь сонгуульд бэлтгэдэг, лидер улстөрчдийг төрийн үйл ажиллагаанд оруулж, улс орны хөгжлийг тодорхойлох хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлэх зорилготой байх ёстой. Гэтэл өнөөдөр манайд үйл ажиллагаа явуулж байгаа намууд иргэдийг өөрсдийн үзэл суртлаар “цэнэглэж”, гишүүнчлэх ажиллагаануудыг да-лайцтай явуулах болж. Энэ бол туйлын буруу асуудал. Хүн намын гишүүнчлэлд баригдаж, аливаа асуудалд хандах ёсгүй. Хүний үзэл бодол өглөө босоод л өөрчлөгдөж байгаа өнөөдрийн энэ нөхцөл байдалд иргэн хүн улс төрийн эрх чөлөөг эдлэх эрхтэй. Социализмын үед иргэн бүрийг нэг намын гишүүн болгоод бүгдийг нь намын харьяалал, үзэл суртлаар нь дамжуулж удирдан зохион байгуулж байсан. Өнөөдөр энэ байдлаас бид салах хэрэгтэй байна шүү дээ. Тиймээс Бүгд найрамдах нам гишүүнчлэлгүйгээр үйл ажиллагаа явуулж, зөвхөн сонгуулийн жилд л идэвхтэй үйл ажиллагаа явуулж, сонгуульд идэвхтэй оролцохын төлөө ажилладаг. Энэ хэрээрээ улс орны хөгжлийг тодорхойлох мөрийн хөтөлбөрийг маш хариуцлагатайгаар бэлтгэж, сонгуульд оролцдог гэдгийг энд онцлох хэрэгтэй. Өнөөдөр ардчиллын үлгэр жишээ болсон АНУ-ын хамгийн том нам болох Бүгд найрамдах нам, Ардчилсан нам гишүүнчлэлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг. Яг л манай намтай ижилхэн сонгуулийн үеэр л үйл ажиллагаагаа идэвхжүүлдэг байх жишээтэй.
-Тэгэхээр манай улсад социалист системийн намын тогтолцоо бүрэн гүйцэд задарч, үгүй болоогүй байна гэсэн үг үү?
-Өнөөдрийн намууд маань үйл ажиллагааныхаа гол чиглэлийг хуучны социалист системээсээ хуулбарлаад авчихсан байгаа юм. Тэр үеийн үзэл суртлаар л нийгмийг удирдан зохион байгуулж байна. Түүнээс биш зах зээлийн эрэлт, хэрэгцээ, хуулийн өмнө иргэн бүр эрх тэгш байх асуудал тэдэнд юу ч биш. Намын уриа лоозонгоор иргэдийг хүмүүжүүлэх гэж оролдох нь өнөөгийн нийгэмд бүтэхгүй зүйл гэдгийг ойлгох цаг ирсэн гэдгийг сэхээрэх хэрэгтэй байна.
-Энэ бүхнийг эхнээсээ ойлгоод намын шинэчлэл гэсэн зүйлийг их ярих болж. Тухайлбал, Ардын намын зарим гишүүд намын шинэчлэлийн тухай асуудлыг хурцаар хөндөх болсон. Энэ хүрээндээ ч олон үйл ажиллагаа хийж байх шиг байна. Та Ардын намын шинэчлэлийг хэрхэн дүгнэж байгаа вэ. Ер нь шинэчлэгдэж чадах болов уу?
-Энэ бол их том асуудал шүү дээ. Үүний тулд улс төрийн намуудын тухай хууль, намын дотоод дүрэм, журмыг өөрчилж, шинэчлэх ёстой. Намуудыг гишүүнчлэлгүй болгох хэрэгтэй. Мөн сонгуулийн тухай хуулийг ч өөрчлөх ёстой. Тухайлбал, сонгуулийг 100 хувь мажоратори тогтолцоогоор зохион байгуулдаг болох хэрэгтэй.Хэрэв ингэж чадвал намын дотоод ардчиллыг хөгжүүлэхэд маш их түлхэц болно. Өөрөөр хэлбэл, намын төв аппарат хариуцлагатай болж, намын дотоод амьдралд шинэчлэгдэх үйл явц хурдан өрнөх юм. Нам дотоод дахь амьдралаа хэр зэрэг шинэчилж чадна. Намуудын үйл ажиллагаа төдий чинээ хариуцлагатай болж эхэлнэ. Намын ардчиллыг хөгжүүлж, намаа шинэчлэх нь зүйн хэрэг. Харамсалтай нь энэ асуудал манайд маш удаан өрнөж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд порпорциональ системийг оруулснаас болоод маш их хохирч байгаа. Хэн дуртай хүн нь ороод сонгуулийн саналын хуудсыг тоолдог. Үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг болгомоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийг ил тод зохион байгуулдаг болох ёстой.
-МАХН, МҮАН-ынхан эвсэж, “Шударга ёс” эвслийг байгуулж, УИХ-ын 2012 оны сонгуульд оролцсон. Гэтэл одоо энэ эвсэл ганхаж эхлэх гээд байх шиг байна. Энэ бүх үйл явцыг юу гэж харж байна вэ?
-Улс төрийн хариуцлагагүй байгаа нөхцөлд салж, нийлэх асуудал юу ч биш. Улс төрийн гэрээ, хэлэлцээр хийчихээд хариуцлагатай байж чадахгүй бол салах л хэрэгтэй шүү дээ. Өөр ямар гарц байгаа юм бэ.
-УИХ-д олонхи болсон Ардчилсан намынхны дураараа авирлах үйл явц хэрээс хэтэрлээ гэж бусад намынхан нь шүүмжилж байгаа. Таны хувьд тэдэнтэй санал нэг байгаа юу?
-Би хувьдаа Ардчилсан намынхан дураараа авирлаад байсан зүйл байхгүй гэж харж байгаа. Төрийн байгууллагыг удирдах зохион байгуулах эрх, үүргийг эдлэх гээд төрийн албанд хүмүүсээ байршуулж байна. Үүнийг л дээрх маягаар тайлбарлаад байх шиг байгаа юм.
-Үүнийхээ төлөө Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа бусад намын төлөөллийг хяхаж, хавчиж эхлээд байгаа юм биш үү. Үүний тод жишээгээр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал асан, МҮАН-ын дарга М.Энхсайханыг нэрлэж болох байна?
-Төмөр зам барихын тулд өргөн, нарийн цариг тавих уу гэдгийг бид шийдэхгүй. Эхний ээлжинд хоёр хөрштэйгөө ярилцаж, улс төрийн шийдвэр гаргах ёстой байгаа юм. Үүний дараа бид төмөр зам барих уу, үгүй юу гэдгээ шийднэ. Түүнээс биш энэ бол хоёр хүний ярьж байгаад шийдчих асуудал биш гэж хэлэх байна.
-Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургаадугаар сард болно. Ардчилсан намынхны хувьд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Харин парламентад суудалтай бусад намынхан нэр дэвшигчээ тодруулж чадахгүй хэмжээнд байна. Та Ерөнхийлөгчийн сонгуулийг хэрхэн харж байна вэ. “Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн нь тодорхой” гэсэн утгатай мэдээлэл сүүлийн үед их гарах болж?
-Монголын ард түмнийг ингэж доромжилж болохгүй л дээ. Монгол Улсын иргэн бүр сонгох, сонгогдох эрхийг 1990 онд олж авсан. Энэ эрх чөлөөг нь урьдчилсан байдлаар тооцоолж, дүгнэж цэгнэх эрх хэнд ч байхгүй. Сонгууль бол ил тод, өрсөлдөөнтэй болох ёстой. Үүний төлөө л сонгууль гэдэг зүйлийг хийдэг юм. Түүнээс биш нэг хүнийг буцаагаад томилчихдог бол сонгууль хийж яах гээд байгаа юм бэ. УИХ, Засгийн газар нь хуралдаад л шууд томилчихсон нь шулуухан биз.
-Хамаг Монголын хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэтэй та холбоотой байгаа юу?
-Үнэнийг хэлэхэд ойрд огт холбогдоогүй юм байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Р.САРАНГОО
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
No comments:
Post a Comment