УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.
УИХ-ын чуулган завсарлаад гишүүд тойрог руугаа явах нь явж, хуулийн төслүүд дээрээ нягтарч суух нь сууцгааж байх шиг байна. Та энэ хугацаанд юу хийж байна вэ?
-Чуулган завсарлахаар гишүүдийг ажил багатай болж, амарчихдаг гэж ойлгох гээд байдаг юм. Үнэндээ энэ хугацаанд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, тойрог руугаа очиж хуулиа танилцуулж, тайлбарлахаас эхлээд гишүүдэд ажил мундахгүй их байдаг. Миний хувьд “Монгол сүү” хөтөлбөрийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа хүний хувьд үүн дээр нэлээд анхаарч ажиллаж байна. Монголчууд 40 сая малтай, 400 сая литр сүү уух боломжтой мөртлөө импортын хуурай сүү уугаад л сууж байна. Нийт сүүний хэрэглээний 80 хувь нь импортын сүү байна шүү дээ. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ажиллаж байгаа. 1997 онд батлагдсан энэ хуулийг эргэж үзэхээс аргагүй болсон талаар олон хүн ярьж байна.
Тухайн үеийн 10 сая төгрөгийг өнөөдрийнхтэй харьцуулахад тун харьцангуй ойлголт л доо. Одоо аж ахуйн нэгж байтугай хувь хүн бараг ийм хэмжээний орлогыг цалингаараа олчих ч боломжтой болсон. Тэгэхээр улсын төсвийн ихээхэн хэсгийг бүрдүүлдэг бизнес эрхлэгчдийнхээ татварын ачааллыг бууруулах үүднээс 10 сая гөгрөгийн орлогоос дээш орлоготой бол нэмэгдсэн өртгийн татварт хамрагддаг байдлыг 200 сая төгрөгөөс дээш болгож өөрчлөхөөр ажиллаж байгаа. Төр татвар төлөгчдийнхөө бизнесийн орчинг сайжруулж байж, атвараар илүү хангалттай мөнгөө цуглуулж чадна шүү дээ. Нэг үгээр элбэл, тахиагаа сайн тэжээж байж, өдөр бүр өндөглүүлдэг байх хэрэгтэй. Ингэхгүй, тахианыхаа хамаг тэжээлийг хамж авчихаад байвал өдөр бүрийн өндөг байхгүй болохтой л адил.
-Танай нам дараалсан сонгуулиудаас ялагдал хүлээчихээд амаргүйхэн үеүд үргэлжилж, бас зарим гишүүд тань жигүүр далавч ургуулан байр сууриа илэрхийлж эхэлж байх шиг. Энэ тал дээр ямар бодолтой явна вэ?
-УИХ-ын сонгуулийн үр дүнгийн дараа өмнөх дарга нартаа хариуцлага тооцоод өөрчилж, шинэ удирдлагатай болсон. Шинэ удирдлагуудын орон нутгийн сонгуульд авч ороод үзүүлсэн үр дүнг бид мэдэж байгаа. Үүний дараагаас гишүүдийн дунд одоо ямар өөрчлөлт хийж, яах бол гэсэн хүлээлт үнэндээ их байлаа. Манай нам нэрээ сольж, намынхаа удирдлагуудаа сольсноос нь харвал өөрчлөлтийг хийгээд ч байгаа юм шиг. Гэхдээ бодлого, үйл ажиллагаа нь өөрчлөгдөж шинэчлэгдэж байна уу гэвэл үгүй. Хоёр ч удаагийн сонгуульд үзүүлсэн үр дүнгийн нокаутаасаа манай нам гарч чадахгүй байна. Намын гишүүдийн хувьд удирдлагуудаа юу хийх бол, яаж өөрчлөх бол гэж их хүлээлттэй байсан. Харамсалтай нь тэр итгэл, тэр хүлээлт цөхрөл болж, манай намын гишүүдийн тэвчээр алдагдаж эхэлж байна.
Нэг талаас нь харахад намаа ялагдсан үед нь дайрч шахаж, удирдлагуудаа шахамдуулах нь буруу мэт боловч нөгөө талаас манай залуучууд намын удирдлагаасаа өөрчлөлт шинэчлэл, дорвитой алхмыг нэхэж шаардаж байгаа нь зүй ёсных гэж би бодож байна. Одоо бид нар намын удирдлагуудаа яах нь вэ гээд дуугүй суугаад байж болохгүй байна. Дарга нар маань намаа сэргээх талаар юу бодож, хийж байгааг иргэд, намын жирийн гишүүд байтугай Удирдах зөвлөлийн гишүүн би ч ямар ч ойлголтгүй байна. Иргэд намын гишүүдтэй уулзаж, тэднийг сонсч байхад намынхаа төлөө сэтгэл зовнисон гишүүдийн хүлээлт, тэвчээрийн тэлээ нь тасарч байгаа нь анзаарагдаж байна. Гишүүдээ манлайлж урагш зүтгэх биш ухарч цахлаад байхаар гишүүд нь шүүмжилж эхлэхээс ч яах билээ дээ.
-Танай удирдлагууд чинь нарийн төлөвлөгөө тактик боловсруулаад цагийн байдлыг хараад байгаа юм биш үү?
-Би хувьдаа саяхныг болтол тэгж харж, бас хүлээж байлаа. Юм бодоод яваад байгаа гэж найдаж, дуугүй байгаа нь тактикийн асуудал байх итгэж байв.
Харин сүүлийн үед бодож санасан юм ч байхгүй байгаа юм биш байгаа даа гэж айх болсон. Би энэ намын УИХ дахь намын бүлгийн дэд дарга, Удирдах зөвлөлийн гишүүний хувьд өөрийгөө үүрэг хариуцлага хүлээх ёстой гэж үзэж тодорхой ажлуудыг, акцуудыг хийж, санал бодлоо хэлж ярьж ирсэн. Манай нам УИХ-д бүлэг ч үгүй байх өдрүүдэд бүлэгтэй болгохоос эхлээд бид хичээж ажиллаж ирснийг хүмүүс мэдэж байгаа. Бас намынхаа гишүүдийн хүсч хүлээж байгаа тэр алхмуудыг хийх ёстой гэж үзэж санал санаачилга гаргаж, Удирдах зөвлөлийнхөө хурал, бүлгийн хурал дээр ч удирдлагууддаа үгээ хатуухан хэлж үзлээ. Бидний ажлын арга барил биш байна аа, олон түмнийхээ дунд оръё, ажлаа сайжруулъя өөрчилье гэж. Гэвч сүүлдээ ад болдог юм билээ.
Дарга хүн бол удирдан чиглүүлэгч байхаас эрх мэдлээрээ лаахайдагч байж болохгүй. Орон нутгийн сонгуульд ялагдсан хариуцлагыг тооцох ёстой гээд манайхан шүүмжилж байхад нь ажлаа аваад удаагүй сонгуульд орсон удирдлагууддаа боломж олгох ёстой гэж үзэж дэмжиж хамгаалж байсан. Бид атгасан гар шиг нэг цул байж, ажиллах ёстой гэж би бодсон. Зангидсан гар, ганц хурууны чадал нөлөө өөр шүү дээ. Тэгвэл биднийг хэн зангидах ёстой юм. Зангидах ёстой хүн нь яагаад зангидахгүй байна, хэзээ зангидах ёстой юм, эсвэл зангидах чадвар алга уу гээд асуултууд ар араасаа гарч ирсээр л байна. Тэвчээрт хязгаар байдаг юм байна. Уг нь ч хамтдаа нэгдээд зүтгэвэл манай намын хүч чадал их шүү дээ. Ардын намын төлөө зүрх сэтгэлээ өгсөн тэр их сайхан хүмүүсийн хүчийг хэн ч зогсоож чадахгүй. Тэднийг зөв удирдаж, манлайлж чиглүүлмээр байна.
-Танай намын дарга гишүүд, дэмжигчдэдээ хандан үлэмж хэмжээний захидал хэвлэлээр дамжуулан илгээсэн. Та энэ тухайд юу хэлэх вэ?
-Манай намын дарга чухам юу нь болсон, юу нь болоогүй тал дээр бодож санаж байгаагаа дүгнэн хэвлэлээр дамжуулан гишүүд бидэндээ хүргэсэн байна лээ. Ихэнхтэй нь санал нийлсэн, бас нийлэхгүй ч байгаа зүйлүүд надад байгаа. Чухам юун дээр санал нийлэхгүй байгаа вэ гэвэл, манай дарга ярих гэж байгаа бол бүгдийг илэн далангүй ярих ёстой. Түүнээс бусдын алдаанууудыг ярьдаг, өөрийнхөө алдааг нуудаг байж болохгүй. Илэн далангүй ярих гэж байгаа бол өөрийнхийгөө ч ярьж дахиж иим алдаа гаргахгүй гэдгээ ч хэлдэг баймаар байна.
-Чухам юун дээрээс та тэгж үзэж байгаа хэрэг вэ?
-Өнгөрсөн УИХ-ын сонгуульд Улаанбаатар, Ховд, Дорнодод зөв хүнээ дэвшүүлж чадаагүй гэж үзэж байгаагаа хэлсэн байна лээ. Хэрэв тэгж үзэж байгаа бол Архангай, Баянхонгор, Сэлэнгэд зөв байсан уу гээд яриад эхэлбэл ярих зүйл олон. Бас Хөвсгөл аймагт Ц.Даваасүрэнг нэр дэвшүүлэхгүй байсан юм бол яагаад Ө.Энхтүвшин дарга өөрөө нэр дэвшээгүй юм бэ. Өөрөө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байхдаа яагаад бүлгийнхээ Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарыг явуулав, тэд МАН-аас нэр дэвшсэн бол бид ялах байсан юм биш үү гээд асуултууд ар араасаа гарч ирнэ. Ө.Энхтүвшин дарга тухайн үед ч намын удирдлагад байж, бүлгийн даргын албыг хашиж явсан хүн шүү дээ.
Гэхдээ би өнгөрснийг яллах биш харин урагшаа харж, одоо бид чухам юуг хийх вэ гэдэг тухайд ярьж хэлэлцэх ёстой гэж бодож байна. Одоо бидэнд тийм амин чухал цаг үе ирээд байна. Захидал биччихээд суугаад байх биш захидалд дурдагдсан ажлуудаа хийж хэрэгжүүлэх, олон түмнийхээ дунд орж нүүр тулж ажилпах, намын даргаа тойрсон олон дарга, Удирдах зөвлөлийн гишүүдээ ажиллуулах гэх мэт маш олон ажлууд биднийг шил шилээ даран хүлээж байна.
-Та бол намынхаа удирдлагуудын нэг. Гэтэл ийм цөхрөнги байгааг бодвол танай намын дарга гишүүдийнхээ үгийг сонсохгүй байгаа юм уу даа. Удирдах зөвлөлийн гишүүний үгийг авахгүй байгаа бол жирийн гишүүдийн үг бүр хол юм байна, тийм үү?
-Ер нь тэгж ойлгож болно. Би бүх шатны хурал дээр байнга хэлж ирсэн. Нэр, удирдлага сольсноор биш бодлогоор, гарч байгаа шийдвэрээр өөрчлөлт харагдах ёстой гэж. Хийх гэж орон нутгийн сонгууль өнгөрсөн, одоо хийж байна гэсээр Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөрөөх нь. "Ерөнхийлөгчийн сонгуульд ялахгүй байх магадгүй нь, бид муу ажиллаж байна" гэж өнөөдөр ярихгүй бол хэзээ ярих вэ. Намын гишүүд дарга руугаа яс горьдсон нохой шиг юу гэх бол гээд хүлээж байх ёстой хүмүүс биш. Тонгойчихоод байгаа онгоцны хошууг өндийлгө, намаа удирдсан шиг удирдаж, манлайлсан шиг манлайл гэж тэд хөлгийн ахмадаасаа шаардах эрхтэй. Учир нь тэд нэг онгоцонд сууж яваа хүмүүс. Ер нь алийн болгон бурууг бусдаас хайж, өөрт нь тал зассан хүмүүсийн хутгуурын үгээр ажлаа хийхэв дээ. Манай намын удирдлагуудын гол алдаа энд л байдаг. Алтан гургалдай дуугаар магтсанд нь итгээд ажлын төлөө, амжилтын төлөө гэж санаа зовнисон, ажил хэрэгч шүүмжлэл хэлсэн гишүүдийнхээ үгэнд итгэдэггүй том гэмтэй дээ.
-Сүүлийн үед яригдаад байгаа МАН, МАХН нийлэх тухайд таны бодол?
-Хоёр нам нийлж нэгдэх гэдэг асуудпаас өмнө бидний ярих нэг зүйл бий. МАН бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл мөн гээд бид дүрэмдээ заачихсан.
МАХН гэсэн брэнд нэр бол яах аргагүй МАН-ын өмч юм. Бидний брэнд болсон, өмч болсон энэ нэрийг яагаад алдчихав. Эхний ээлжинд энэ хууль ёсны өмч болсон нэрээ эргүүлж авах талаар бид ярих ёстой.
Үүний дараагаас МАХН нэрийг ашиглаж яваа хэсэг бүлэг хүмүүстэй нийлж нэгдэх талаар ярих нь зүйтэй болов уу. Ер нь цөөхөн монголчууд бид алийн болгон талцаж муудалцаж явхав гэж би боддог юм. Хоорондоо үл ойлголцдог, үл ойлголцол нь зөрчил болж, зөрчил нь үзэн ядалт, үзэн ядалт нь өш хонзон болж хувирдаг энэ байдлаасаа бид салмаар байна. Зөвшилцлийн ардчиллыг бид хөгжүүлмээр байна. Намууд эвлэлдэж нэгдэж, ойлголцож явдаг болмоор байна.
-МАХН гэдэг нэрээ МАН авах боломж байгаа юм уу?
-Би боломжтой гэж үзэж байгаа. Дүрэмд нь нэгэнт заагаад өгчихсөн байна. Анх МАН гэж байгуулагдаад дараа нь нэрээ МАХН болгож өөрчлөөд 2010 онд өөрчилсөн байгаа. МАХН гэсэн нэрийн дор үйл ажиллагаа явуулж байх үөийн бүхий л алдаа эндэгдэл, алдар гавьяа МАН-д хамаарагдаж явж байгаа шүү дээ. Тиймээс бид нэрээ авах асуудпыг хөндөж тавих ёстой гэж боддог.
-Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, МАХН эвсэх үү гэсэн яриа гарах болсон. Бас МАН-д нэр дэвшигч ч олдохгүй байгаа гэх яриа байна. Та үүн дээр юу хэлэх вэ?
-Хүмүүсийн дунд энэ мэтийн яриа гарах болсон нь яах аргагүй удирдлагууд бидний үйл ажиллагаатай холбогдох байх. Үнэндээ МАН-д Ерөнхийлөгчийн сонгуупьд нэр дэвшиж, улмаар Ерөнхийлөгч болоод төрийн тэргүүний албыг хашаад явчих туршлага чадвартай хүмүүс гарын арван хуруунаас олон байгаа гэдгийг хэлмээр байна. Сонгуульд МАХН-тай л нэгдэхгүй бол ялахгүй гэсэн яриа байна л даа. Гэхдээ нэгдэхээс наана эвсэх, хамтарч ажиллах гээд олон хувилбар бий. Тэрнийг ашиглаж яагаад болохгүй гэж. Энэ хоёр намын нийгэмд эзлэх байр, нэр нөлөө ямар билээ. Нийлж нэгдэх нь нэлээд ярьж байж шийдэх асуудап болов уу. Өнөөдөр үүнийг ярих цаг нь биш.
-Танай намыг нэлээд хүчтэй сөрөг хүчин болно гэж хүмүүс харж найдаж байсан байх. Санаанд хүртэл сайн ажиллаж чадахгүй байгаа гэвэл та санал нийлэх үү. Сул сөрөг хүчинтэй байх мэдээж эрх баригчдад ашигтай байх?
-Нэг талаасаа эрх баригчдад ашигтай гэж хэлж болох ч нөгөө талдаа дураараа дургидаг байх тусмаа эрх баригчдад хортой юм шүү дээ. Хянапт бага байх тусам эрх баригчдад өөрсдтгөө хянах хяналтаа алдаж, алдаа их гаргана. Сөрөг хүчнийхээ гар хөлийг боомилж, амыг нь боох тусам өөрсдөд нь аюултай. Өнөөдөр эрх баригчид хэт их хөөсөрч, хийрхэж байна. Бага алдъя гэж бодож байвал үүнийгээ засч залруулмаар байгаа юм. Бид алга ташаад л байвал тэд улам их алдана л даа. Гэхдээ муу бол сайн гэдэг байдпаар бид хандахгүй байгаа. Тэдний алдаа бүрийн цаана Монгол Улсын эрх ашиг байгаа учраас бид улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавина. Эрх баригчдын гаргаж байгаа алдаа бүрийг бид хатуу шүүмжилж засч эалруулахын төлөө ажиллана. Хэдийгээр сөрөг хүчнээ аль болох боомилохыг оролдож байгаа ч бид шүүмжилж хяналт тавьсаар байх болно.
-Р.Амаржаргал гишүүн УИХ-аас гарч буй бичиг баримтын дутуу дулимаг байдал нь байнгын хороодын тэгш бус хуваарилттай холбоотой гэж шүүжилсэн байсан. Танай намын гишүүд ганцаас илүү байнгын хороодод орж чадахгүй байгаа асуудал юу болсон бэ?
-Үүн дээр хууль цоорхойтой байгаа гэж би үзэхгүй байгаа. Харин хуулиа зөрчдөг, үүндээ тохируулж хуулиа засдаг гаж байдал бий болсон гэж би хэлнэ. УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хууль, Төрийн албан хаагчдын тухай хууль гэж бүгд зөрчигдөж байгаа. Бүлэг байгуулах талаар Үндсэн хуулийн заалт тодорхой байхад зарлахгүй хагас жил болсон. Энэ бол цэвэр хүч түрж хууль зөрчиж байгаа асуудал. Байнгын хороодод улс төрийн намууд УИХ-д суудал авсан тэр хувиараа тэгш хуваагдах ёстой байтал эрх баригч ндмын гишүүд гурван байнгын хороодод хуваарилагдаж, цөөнх нь ганц байнгын хороонд байгаа нь бас л хууль зөрчсөн хэрэг. Улс төрийн аль ч намын харьяалалгүй Төрийн албан хаагчдыг намын угшлаар нь хоморголон халлаа. УИХ-ын гишүүд асуулга тавихад хариу өгөхгүй өнгөрүүлж байгаа нь бас л хууль зөрчсөн хэрэг. Төрийн албыг намын хараат байдлаас гаргана гэсэн хууль гарч, тухайн үөд намын харьяалалд байсан хүмүүс сонголтоо хийгээд намаасаа гарсан байтал угшлаар нь халж байгаа нь хууль зөрчиж л байгаа хэрэг.
Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь мөн хууль зөрчсөн хэрэг, үүнийгээ засч сонгон шалгаруулалт зарласан болоод жинхэлж байна, Ерөнхий сайдын зарим аймгийн дарга нарыг томилсон захирамж Үндсэн хууль зөрчсөн нь тодорхой болж, өөрөө захирамжаа цуцаллаа. Сөрө хүчний оруулсан санал санаачилгыг хэчнээн ул оронд хэрэгтэй, Монгол Улсын эрх ашгийн төлөө байлаа ч унагах ёстой гэсэн зарчмаар явж ирсэн нь нийт том эрх ашигтаа маш халгаатай байгааг бүгд харж байна. Э.Бат-Үүл баатар ч гэсэн алдаагаа хүлээгээд эхэллээ. Гэр хорооллын суурин дээр нийтийн орон сууц барих бодлогыг буруу хувийн орон сууц барина гээд эхэлсэн. Одоо хагас жилийн дараагаас нийтийн орон сууц барина гээд яриад эхэлж байна. Өмнөх удирдлагуудын зөв зүйтэй бодлогыг залгамжлаад явуулахын оронд зөвхөн үгүйсгэх гэж хичээж байсан нь ил болж, одоо үнэнд гүйцэгдэж зөв байсан шийдвэрээ дагахаас аргагүй болоод байгааг нь бид харж байна. Гэхдээ хэт хүч түрэмгийлж, хууль зөрчиж, сөрөг хүчнээ үгүйсгэж ажиллах нь Монголын ард түмний амьдралд халгаатай шүү л гэдгийг хэлмээр байна.
-Гэхдээ эрх баригчдын асуудлаас илүү танай нам доторхи ойлгомжгүй байдал, яахаа мэдэхээ байсан энэ үл ойлголцол чинь илүү өвтгөж байгаа өвчтэй шүд чинь гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?
-Ер нь сөрөг хүчин хүчтэй байж гэмээнэ эрх баригчид нь алдаа эндэгдэлгүй ажиллана гэдэг утгаар нь тэгж ойлгож болно. Сөрөг хүчин сул байвал эрх баригчид алдаж улмаар Монголд Улсад маань ашиггүй. Тэр утгаараа манай намын гишүүдийн дарга удирдлагууддаа тавьж байгаа шаардлага хүсэлт яах аргагүй зөв. Би эхэндээ тулгамдаж байгаа байх, боломж бололцоог нь гаргаж өгөх ёстой гэж хүлээцтэй харж байлаа. Одоо намынхаа бусад гишүүдийн адилаар үнэхээр тэвчээр алдарч байна. Тэвчээрт хязгаар байдаг юм байна. Бид хоёр сонгууль дараалж ялагдал хүлээсэн. Одоо Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд ирчихлээ. Энэ байдлаараа байвал бид Ерөнхийлөгчийн сонгуульд ялахгүй нь
.
-Танай намд жигүүр байгуулагдаж, Онц их хурлын төлөө гэсэн хөдөлгөөн ч гарч байсан. Гэхдээ үе, үеийн удирдагчид нь албан тушаалаар дөрлөгдөөд дуугүй болдог байсныг хүмүүс мэдэж байгаа. Намынхаа удирдлагуудыг ингэж шүүмжлээд эхлэхээр ийм хардлага өөрийн эрхгүй төрдөг л дөө?
-Асуудлыг ингэж өрөөсгөлөөр харж болохгүй л дээ. Өнөөдөр шүүмжилж байгаа хүмүүсийнхээ амыгтаглах гэж манай нам хүмүүст юу өгч чадах юм. Тэр үеийнх шиг эрх барьж байгаа нам биш. Дийлэнх нь намынхаа төлөө, энэ нам сайн байх нь улс орны хөгжилд тустай гэж бодож байгаа гэж би ойлгож байна.
Би өнөөдөр УИХ-ын гишүүн хүн. Бүлгийнхээ дэд даргын албан тушаалтай, Удирдах зөвлөлийн гишүүн. Над илүү дутуу харж байгаа зүйл алга. Би энэ намын гишүүний хувьд хариуцлага хүлээж яваа, хариуцлагыг хамтдаа л хүлээх хүн учраас ганцаараа хэлээд юу ч хийхгүй байгаа удирдлагууддаа намынхаа жирийн гишүүдийнхээ хамтаар хэлж, шаардъя гэсэн хүсэл л байна.
-Танай намд үе, үедээ эрх мэдлээ шилжүүлдэг уламжлал тогтчихоод байсан гэж болно. Тавиад оныхноос жараад оныхон руу гэх мэтээр. Одоо далаад оныхонд намын удирдлага ирэх ёстой гэсэн яриа ч дотроо байдаг. Цаг нь ирсэн нь үү, болоогүй юу?
-МАН бол ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээс дээр тогтож ирсэн. Ахмад нь сургаж, залуус нь сонсдог тогтсон дэг жаяг бий. Цаашид ч үүгээрээ явна. Үе хоорондын зөрчил хэзээ ч байх ёсгүй. Хэрэв ахмадууд маань далаад оныхон та нар ачааны хүндийг аваад явах цаг болсон гэж зүтгээд үзэх юм бол бид зүтгээд үзэхээс аргагүй, түүнээс бус болоогүй байхад нь бидний үе ирсэн гэж амбицлаад байх зүйл байхгүй ээ.
-АН-ын хувьд фракцийн тогтолцоотой нам. Танайх тийм биш гэдэг ч лидер дагасан бүлэглэлтэй байгаа чинь тодорхой байдаг. Нэгмөсөн АН шиг ил зарлачихвал дээр бус уу?
-Уг нь нэгдүгээрт улс орны эрх ашиг, хоёрдугаарт намын, гурав: дугаарт хэсэг бүлгийн, тэгээд хувийн эрх ашиг гэсэн эрэмбэ байх ёстой гэж би боддог. АН-ын хувьд фракцийн буюу хэсэг бүлгийн эрх ашгаа нэгдүгээрт тавьдаг нам. Манай намын хувьд албан ёсоор бүлэг фракц байхгүй ч таны хэлснээр лидер дагасан бүлэглэл байгаа нь үнэн. Өөрт нь буюу лидерт ашигтай байвал тухайн хүн Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллах хүн үү, үгүй гэдэг нь хамаагүй байдаг. Гэхдээ энэ нь бидний алдаа байж гэдгийг манайхан ойлгож байгаа байх аа. Ингээд л яваад байвал цаашдын олон олон сонгуулийг алдах учраас бид өөрсдөө дүгнэлт хийж, асуудлыг хайрцагласан хэлбэрээр шийддэг бугшсан энэ буглаагаа задалж цэвэрлэх хэрэгтэй гэж би боддог шүү. Хайрцаглаж асуудлыг оруулж ирээд эрүүл шударгаар шийдэх боломжийг хаадаг байсан маань бидэнд юу авчирсныг манайхан харж байгаа байх аа.
-Намын шалгуураар төрийн албанаас халагдсан хүмүүс эргээд та нарт хандаж байна уу?
-Уг нь намын гишүүн байсан ч гэсэн Төрийн албаны хуулиар төрийн албаа сонгоод, төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан олон хүмүүс өнөөдөр намын шалгуураар халагдаж байна. Хууль зөрчиж энэ хүмүүсийг халж байгаад манай нам ямар ч алхам хийж чадахгүй байгаа нь харамсалтай, Олон хүн дотор алдаа эндэгдэл гаргаж, идэж уусан цөөн тооны хүмүүс байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ бүгдийг нь энэ мэтээр харлуулж, буруутгаж байгаа нь буруу. Төрийн албанд зүтгэж явсан энэ хүмүүсийн ар гэр амьдрал гээд бүх зүйл хаягдаж байна. Намын харьяалалд байсан гээд ажилгүй болсон энэ хүмүүс эргээд намдаа хандахад даанч юу ч хийхгүй байна шүү дээ. Төрийн албаны хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад миний бие асуулга тавьсан ч харамсалтай нь хууль зөрчөөд хариулт өгөөгүй.
-Та түрүүнд зөвшилцлийн ардчилал бидэнд хэрэгтэй байна гэж дурдсан. Түүнийгээ тодруулахгүй юу?
-Зөвшилцлийн ардчиллыг хөгжүүлэх нь үнэхээр хэрэгтэй гэдэг нь сүүлийн үед илүү харагдах боллоо. Нийгэмд үзэн ядсан, айж эмээсэн байдал анзаарагдаж байна. 2008-2012 онд Хамтарсан Засгийн газрыг байгуулаад ажилласныг хүмүүс мэдэж байгаа. Шүүмжлэх явдал байсан ч гэлээ муугаасаа сайн нь хамаагүй илүү байсан гэдгийг одоо хүмүүс бүгд хэлж байна. Эдийн засгийн өсөлтүүд, ард түмний амьжиргааны дээшлэлт, төрийн тогтвортой байдал, нийгэмд байгаа айдас, нэгнээ үзэн ядсан байдал огт байхгүй байсан. Энэ бол мөн үеийн УИХ, Засгийн газрын удирдлагуудын арга барил, зөвшилцлийн, ойлголцлын ардчиллын үр дүн байсан юм. Бид нэгэнт бий болгосон ийм түвшнээ алдахгүй, үүнээс илүү дээш гаргаж ажиллах хэрэгтэй. Үүнийг эрх баригчид маань мэдэрч, мэдэж ажиллаасай гэж хүсэх байна даа. Ийм л учраас зөвшилцлийн ардчилал гэж хэлээд байгаа юм. Шаардлагатай бол Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, олонхийн суудал авсан нь Засаг байгуулдаг биш, авсан суудлынхаа тоогоор Засгийн газрын бүрэлдэхүүний хувиа тооцож ажилладаг болоход ч болохгүй зүйлгүй гэж боддог.

Өдрийн сонин 2013/03/11
No comments:
Post a Comment