Монголбанкнаас мөнгөний бодлогын хэрэгсэл тэр дундаа хүүний бүтцийг боловсронгуй болгох үүднээс хүүгийн коридорыг нэвтрүүлж эхлээд буй.
Энэ арга хэрэгслийн ач холбогдол болон эдийн засгийн зарим асуудлаар Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн газрын дарга Б.Бадамцэцэгтэй цөөн хором ярилцлаа.
-Монголбанкнаас хүүгийн коридорыг нэвтрүүлж эхэллээ. Үүний ачаар бизнес эрхлэгч, банкууд болоод Монголын эдийн засагт томоохон хэмжээний өөрчлөлт гарч чадах болов уу?
-Тэгэхээр статистикийн байгууллага гэдэг нэг талаараа бодлого боловсруулагч биш харин төр засгаас явуулж буй шийдвэр, ажлын үр дүн нь манай статистикийн гүйцэтгэлийн үзүүлэлтээр илэрч байдаг. Монголбанкнаас бодлогын хүү, инфляцийг бууруулах үүднээс олон арга хэмжээ авч, хэрэгжүүлж эхэллээ.
Тэр нь ч зарим талаараа үр дүнгээ өгч байна. Тухайлбал эдийн засагт эерэг үр дүн авчрах, бизнес эрхлэгчдэд боломж олгох үүднээс саяхан хүүгийн коридорыг нэвтрүүлэх шийдвэрийг төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл гаргасан. Энэ нэр томъёо монголчуудад анх удаа сонсогдож байгаа юм шиг боловч өмнө нь ч хэрэглэж байсан зүйл. Нөгөөтэйгүүр эл арга хэрэгслийн эцсийн зорилго нь бизнесийн орчинг илүү боловсронгуй болгох, мөн зээл, хадгаламжийн хүүний зохистой харьцааг бий болгох гэж байгаагийн эхлэл гэж үзэж байна. Мэдээж хэрэг ингэснээр ямар сайн нөлөө, үр дүн гарах вэ гэх асуулт гарч ирнэ. Цаашдаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чухал нөлөө гарч эхлэх байх. Өөрөөр хэлбэл хүүгийн коридорыг нэвтрүүлснээр бизнесийн орчинг өргөжүүлэх зам руу нэг алхам урагшиллаа гэсэн үг. Түүнчлэн зөвхөн хүүг төдийгүй түүний хэлбэлзэх мужийг тодорхойлдог орчин үеийн төв банкны практиктай нийцэх алхам юм. Товчхондоо бол банкуудын өөр хоорондоо хийж буй хэлцлүүдийн хүү нь хүүний коридорын хүрээнд буюу 10.5-14.5 хувийн хооронд хэлбэлздэг болно.
-Төв банк болон Засгийн газрын зүгээс инфляцийн өсөлтөд гол нөлөө үзүүлж буй бараа бүтээгдэхүүн рүү онилсон бодлого явуулах болсон. Тэгэхээр танай байгууллагын судалгаагаар тэдний хийж буй ажлын үр дүн нь харагдах учиртай. Он гарснаас хойш ямар эерэг, сөрөг үзүүлэлт ажиглагдаж байна вэ?
-Ер нь он гарснаас хойш тодорхой ахиц ажиглагдаж байгаа. Тодруулбал инфляцийн өсөлтийн хурд саарах болсон. Мөн боловсруулах аж үйлдвэрийн салбарын өсөлт өмнөх жилүүдэд байгаагүйгээр өндөр гарч байна. Боловсруулах салбар гэхэд 22 хувийн өсөлттэй байгаа. Түүнчлэн барилгын материалын үйлдвэр, хүнс, нэхмэл гээд гол салбаруудад эерэг үзүүлэлт ажиглагдаж эхэллээ. Мэдээж хэрэг энэ өсөлтийг бий болгож буй эцсийн үр нөлөө нь төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр юм.
-Түүнээс гадна иргэд нэг зүйлийг ихээхэн гайхаж байгаа. Өмнөх жилүүдэд Монголбанк инфляцийг бууруулахын тулд мөнгөний бодлогоо удаа дараа нэмэх шийдвэрийг гаргаж байлаа. Гэтэл энэ жил эсрэгээр нь 13.25-12.5 хувь болтол бууруулчихлаа. Харин ч бүр инфляцийн хурд саарах байдал ажиглагдаж байна. Энэ талаар та мэргэжлийн хүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Ер нь бол өмнөх оны төгсгөлөөс төв банк, Засгийн газар хамтраад нэлээд олон арга хэмжээ авч эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Тухайлбал импортын зарим гол нэрийн бараа, бүтээгдэхүүнийг төвөггүй оруулж ирдэг болсон, мөн мах, гурилтай холбоотойгоор хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн биеллээ олж буй дүр зураг гарч байна. Энд нэг зүйл онцолж хэлэхэд сүүлийн хэдэн жил инфляцийн хурд ингэж саарч байсан хандлага байхгүй. Уг нь дөрөв, тавдугаар сараас л хэрэглээний үнийн индекс буурдаг байсан шүү дээ. Өнгөрсөн нэгдүгээр сард баг зэргийн сааралттай байсныг энэ сард баталчихлаа.
-Та сая инфляцийн хурд өмнөх жилүүдийг бодвол саарсан гэлээ. Яг хэдий хэмжээгээр хурд нь саарсан юм бэ?
-Одоогоор бараа бүтээгдэхүүний үнэ хэдийгээр бага зэрэг өндөр байгаа гэсэн ч өмнөх оны нэгдүгээр сарыг бодвол нэлээд хувиар буурсан. Тухайн үед инфляци он гарсанаас хойш 2.7 байсан бол өнгөрсөн нэгдүгээр сард 1.8, харин хоёрдугаар сарын 2.7 хувь одоо нэг хувь болтлоо буурсан байна. Түүнчлэн өмнөх оны эхэнд 5.4 байсан инфляци энэ үед 2.8 хувьд хүрлээ. Тэгэхээр энэ хандлагаас үзэхэд хурд нь яалт ч үгүй саарч байгаа юм.
-Танай байгууллагын өмнөх сарын мэдээллүүдээр гадаад худалдааны тэнцэл байнга алдагдалтай байгаа гэсэн мэдээллийг өгдөг байсан. Тэгвэл энэ сард ямар ямар үзүүлэлттэй байна вэ?
-Гадаад худалдааны өсөлт, бууралтыг тодорхойлдог импорт, экспорт, нийт бараа эргэлт, тэнцэл гээд үндсэн дөрвөн үзүүлэлт байдаг. Гэтэл энэ сард дээрх дөрөв бүгдээрээ буурчихсан байна. Тодруулбал 100 сая ам.доллараар буурсан байна. Гол нөлөөлсөн зүйл нь суудлын автомашины импорт. Өмнө нь автомашин гэхэд манай улсад 75 мянга орчим орж ирдэг байсан нь одоо 40 гаруй мянга болж буурсан. Тэгэхээр гадаад худалдааны тэнцлийн алдагдалдыг 25 хувиар бууруулах нөхцлийг бүрдүүлсэн байгаа. Мөн экспортын барааны орлого олигтой орж ирэхгүй байна л даа. Яагаад гэвэл уул уурхайн салбарын бүтээгдэхүүний гадаад зах зээлийн үнэ сайн өсөхгүй байгаатай холбоотой юм. Өнгөрсөн онд нүүрсний үнэ гэхэд 100 гаруй ам.доллар байсан бол энэ жил дундаж нь 70 гаруй ам.доллар байна.
-Нөгөөтэйгүүр иргэд банкинд мөнгөө хадгалуулах байдал сүүлийн хоёр жилд нэмэгдэж байгаа гэх мэдээ бий. Энэ нь нэг талаараа инфляци өндөр байгаатай холбоотой гэж эдийн засагчид үздэг. Одоогоор манай улсын иргэдийн хадгаламж хэдэн тэрбумд хүрэв?
-Хадгаламжийн бүтцийн хувьд нэг их өөрчлөгдөөгүй. Инфляци харьцангуй өндөр байгаа улсуудад хадгаламж, зээлийн хүү төдий чинээ өндөр байдаг. Харин өнгөрсөн саруудад манай улсын хадгаламж гэнэт өссөн байна. Уг сард төгрөгийн хадгаламж нийт мөнгөний нийлүүлэлтэд эзэлж байгаа жин нь хоёр функтээр нэмэгдсэн. Түүнчлэн вальютын хадгаламж буурч, төгрөг 2.5 хувь буюу 3.7 их наядад хүрсэн байна. Харин чанаргүй зээл 5.8 хувьтай харьцангуй тогтвортой байгаа.

Л.БААТАРХҮҮ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сони
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сони
No comments:
Post a Comment