УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Тавантолгойн ордын нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар “Чалко” компанид борлуулж байсан нь хамгийн их анхаарал татах сэдэв болж хувирлаа. “Эрдэнэс Тавантолгой” компани энэ гэрээнээс болж алдагдал ч хүлээгээд байна. Гэтэл зарим хүн “Уурхайн аман дээр нэг тонн нүүрс 25 ам.доллар байхад “Чалко” компанид 70 ам.доллараар нүүрсээ борлуулах хэлэлцээрийг байгуулсан. Нөхцөл амаргүй байсан гэх. Үнэхээр тийм амаргүй нөхцөл дунд гэрээг байгуулсан гэж та үзэж байна уу, эсвэл өөр байр суурь барьж байгаа юу?
-“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийн “Чалко”-той байгуулсан Тавантолгойн нүүрсийг борлуулах гэрээ нь стратегийн ордыг хэрхэн зүй зохистой ашигтай ашиглах вэ гэдгийг харуулах эхлэлийн гэрээ байсан. Гэтэл энэ гэрээ нь ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа нь харамсалтай. Шүүмжлэл дагуулахаас ч аргагүй байгаа. Яагаад гэвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Чалко” компанид нийлүүлж байсан нүүрс чинь коксжсон нүүрс байхгүй юу. Харин тэр нэг тонн нүүрс 25 ам.долларын үнэтэй гэдэг бол хүрэн нүүрс. Гэрээг байгуулах үед дэлхийн зах зээл дээр коксжсон нүүрсний үнэ нэг тонн нь 100 гаруй ам.долларын үнэ хүрч байсан юм билээ. Тийм учраас “Тавантолгойн гэрээг ашиггүй байгууллаа” гэдэг асуудлыг хөндөхөөс аргагүй байгаа болов уу. Дээр нь энэ гэрээнд нэг хачирхалтай заалт байна гэж байгаа юм, дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсвөл дагаж өсөхгүй гэсэн. Тодруулж хэлбэл, дэлхийн зах зээлд коксжсон нүүрсний үнэ нэг тонн нь 150-160 ам.долларт хүрэхэд нөгөө 70 ам.доллараараа л тооцож нүүрсээ өгөөд байна, гэсэн үг л дээ. Гэтэл нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унаад эхэлбэл өнөөх 70 ам.долларын үнэ бууна. Жишээлбэл, өнгөрсөн зунаас дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ бууснаас Тавантолгойн нүүрс 50 ам.доллар луу буучихсан байгаа шүү дээ. Эндээс харахад л “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Чалко”-той байгуулсан гэрээ ямар болох нь тодорхой харагдаж байгаа. Хэний төлөө хийчихсэн гэрээ юм бэ гэж эрхгүй бодогдохоор. Нүүрсний үнэ өсвөл хэнд ашигтай вэ, манайд ашигтай байх ёстой атал тийм биш. Дээр нь үнэ буурахаар улам л үнэ буураад аль ч талаараа манайд ашиггүй ийм л гэрээ. Одоо бүр сонин юм дуулдаж байгаа нүүрс олборлоод зараад байна гэсэн чинь зардлаа ч нөхөхгүй байна гэж. Тэгэхээр байгальдаа нүүрс байж л байг л дээ, тэгж ашиггүй газар шороогоо ухаж, дээрээс нь байгалиа сүйтгээд яах юм.
-Тэгэхээр та “Чалко”-той байгуулсан гэрээг сайжруулах ёстой гэсэн байр суурь барьж байна гэж ойлголоо?
-Хэлэлцээр хийж гэрээгээ сайжруулах ёстой. Ер нь Тавантолгойн ордоор зогсохгүй Оюутолгойн орд дээр ч засаг төрийнхөө хэмжээнд нэг байр суурьтай болж ирж байгаа нь сайн зүйл. Стратегийн ордуудынхаа эхний гэрээнүүд дээр бид алдаа гаргах юм бол цаашаа засч болохгүй алдаа дараагийн гэрээнүүд дээр гарна. Тиймээс мордохоо зөв болгох л хэрэгтэй.
-Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг бүхий ажлын хэсгийг тухайн үедээ Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ахалж байсан байдаг. Гэтэл одоо “Засгийн газар ашиггүй гэрээ байгууллаа” гээд шүүмжлээд байх юм. Дээр нь Тавантолгойн ордын гэрээтэй холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлыг хэлэлцэж зөвлөмж өгсний зэрэгцээ УИХ-аас тодорхой үүрэг чиглэлүүд өгч байсан. Яагаад энэ алдааг олж хараагүй юм бол. Жишээ нь та өмнөх УИХ-д сууж байсан хүний нэг, энэ асуудал УИХ-д орж ирэхэд “Тавантолгой ордын гэрээ ашиггүй байдлаар байгуулагдах гэж байна шүү гэдэг анхааруулгыг өгч байсан уу?
-УИХ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан 57 дугаар тогтоол гаргаж байсан шиг Тавантолгой орд дээр мөн тогтоол гаргаад чиглэл өгч байсан. Түүндээ ийм ийм нөхцөл тавьж, ийм хэм хэмжээнд дунд ажиллаарай гэж. Түүнээс дараа нь ийм нөхцөлөөр гэрээ байгуулах гэж байна гэдэг байдлаар асуудал УИХ-д буцаж орж ирээд яригдаагүй л дээ. Ер нь тэгээд Засгийн газрын төвшинд тэр үед хэн нь хариуцаад хэн нь ахлаад Тавантолгойн гэрээг байгуулсныг мэдэхгүй. Гэхдээ миний нэг мэдэж байгаа зүйл бол Засгийн газар бол кабинетаараа хариуцлага хүлээдэг. Тэрнээс биш хэн нэг сайд дангаараа хариуцлага хүлээдэггүй. Тийм болохоор Тавантолгойн гэрээтэй холбоотойгоор Засгийн газар кабинетаараа хариуцлага хүлээх ёстой л гэж хэлэх байна даа.
-Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариуцлага хүлээх хүний нэг гэж хэлж болох уу?
-Кабинетын гишүүн байсны хувьд нэг оролцогч мөн л дөө. Тэгэхдээ Н.Алтанхуяг сайд дангаараа хариуцаад ахлаад энэ алдааг гаргасан гэвэл нэг тал руугаа гажаад явчих жишээтэй. Яагаад вэ гэвэл гэрээг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэр гаргасан байгаа, нэг ёсны кабинет л тэр шийдвэрийг гаргасан гэсэн үг л дээ. Тийм болохоор тухайн үеийн Засгийн газар ашиггүй гэрээ байгуулсныхаа хариуцлагыг хүлээх ёстой гэж бодож байна.
-Нийгмийн даатгалын сангийн 5.6 их наяд төгрөгийг мөнгөжүүлж, моргейжийн зээлд зарцуулна гэсэн мэдэгдлийг Эдийн засгийн хөгжлийн сайд хийсэн. Гэтэл Сангийн сайд өөр байр суурьтай байна. Төсвийн байнгын хорооны хувьд Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлж, моргейжийн зээлд зарцуулъя гэвэл ямар зөвлөмж өгөх вэ. Боломжтой юу?
-Нийгмийн даатгалын сан бол нэг их наядтай тэнцэх хэмжээний тэтгэвэр, тэтгэмж олгодог сан. Гэхдээ энэ сан төсвөөс ихээхэн хэмжээний татаас авч явж байгаа, алдагдалтай ч байгаа. Нөгөө талаар бол төсвийн байгууллагуудаас төлж байгаа Нийгмийн даатгалын шимтгэл өндөр хувь эзэлдэг. Зөвхөн хувийн хэвшлийн даатгалын сангаар явж байгаа биш. Тийм болохоор Нийгмийн даатгалын сангийн асуудалд Засгийн газар анхаарал тавьж цаашид бие даалгах ёстой. Одоогийн нөхцөлд 1960-аад оноос хойш хуримтлагдаад явж байгаа асуудлыг нэг далайлтаар шийдэх бололцоогүй, нэлээд судалгаа хийх шаардлагатай. Гадаадын зарим оронд Нийгмийн даатгалын санг урт хугацааны хөрөнгө оруулалтад ашиглахын зэрэгцээ урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр болгож ашигладаг. Тийм болохоор энэ чиглэл рүү Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлээд ашиглах тийм арга зам байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ одоо бол энэ асуудал хоёр сайдын хүрээнд саналын хэмжээнд яваа болов уу.
-Хэрвээ Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлээд, моргейжийн зээлд зарцуулбал орон сууцны үнэ дахиад өсдөг болов уу. Үүнээс сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авбал зохистой вэ?
-Орон сууцны санхүүжилтийг бонд гаргах замаар нэмэгдүүллээ ч нөгөө талд барилгын метр квадратын үнэ өсөөд байгаа. Үнэ өсөөд байгаа шалтгааныг нь олж үүнийгээ эхэлж эмчлэх ёстой. Миний ойлгож байгаагаар нийлүүлэлт хоцроод байна гэж хэлнэ. Хэдийгээр бид эрэлтийг нэмэгдүүлж, орон сууц авах эх үүсвэрийг иргэдэд бий болгоод өглөө ч нийлүүлэлт хоцроод зах зээл дээрх байрны тоо нь бага байгаа учраас үнэ өсгөөд байна. Тийм болохоор энэ асуудлыг эрэлт нийлүүлэлттэй нь холбож уялдуулж авч үзэх ёстой. Ойрын хугацаанд УИХ-ын хаврын чуулган эхлэхээс өмнө Орон сууцны санхүүжилтийн корпорацийн санхүүжилтийн үйл ажиллагаатай Төсвийн байнгын хороо танилцана гэж төлөвлөж байгаа. Энэ хүрээнд орон сууцны үнэ өсч байгаа шалтгаан нөхцөлийг тодруулна.
-Олон нийтийн анхаарлыг татах болсон мэдээ бол “МАН, МАХН хоёр нэгдэх процесс руугаа явж байна” гэх. Та бол энэ намын гишүүн байсан хүн. Хоёр намыг нэгдэх асуудалд ямар байр суурь барьж байгаа вэ?
-МАН, МАХН хоёр нэгдвэл сайн шүү дээ. Би угаасаа аль ч улс төрийн намыг салж бутрахыг сайшаадаггүй. Салж бутарсны дараа орон зайг нь хэн нэгэн л эзэлнэ ш дээ. Аль нэг үндсэрхэг үзэлтэн нь юм уу, аль эсвэл нэг нам шинээр байгуулагдаад орон зайг нь эзэлнэ. Тийм учраас одоогийнхоо байгаа хэмжээнд намуудын төлөвшил яваасай л гэж боддог. Хагарч бутраад хүч нь сарниад байх нь улс төрийн төлөвшилдөө сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй төрийн төлөвшилд ч сөрөг нөлөөтэй. Тийм болохоор гарал угсаа нэгтэй хоёр намыг нэгдэнэ гэвэл дэмжинэ.
-МАН-ын гишүүд дотор намаа шинэчлэх зорилготой хоёр ч хөдөлгөөн байгуулагдлаа. Шинэчлэл хийж чаддаг болов уу. Шинэчлэл нэрийн дор намын даргаа огцруулаад л тэгсхийгээд болчих гээд байна уу гэж харагдах юм?
-МАН эрүүлжих хэрэгтэй ш дээ. Би бол энэ асуудлыг дахин дахин хэлж байгаа. Яагаад алдаа гаргачихаад хариуцлага хүлээж чадахгүй байгаа юм бэ гэж. Сонгуульд ялагдуулсан л бол намын удирдлага хариуцлагаа хүлээдэг байх ёстой, хүлээхгүй болохоор ард түмэн “Бидний шийтгэлийг хүлээж авахгүй байгаа юм байна” гэж харна. Тэгэхээр дараа дараагийн сонгуульд ялагдал л хүлээхээс өөр яах юм. Одоо дахиад Ерөнхийлөгчийн сонгууль айсуй, ард түмэн дүнгээ тавих гээд хүлээж байна. Гэтэл нөгөө намаа сонгуульд ялагдуулсан хариуцлага алдсан нөхдүүд нь дахиад л сууж байвал муу дүнгээ л дахин авна шүү дээ. Тэгж бодож л ажиллах хэрэгтэй.
-Тэгвэл та МАН-ын дарга Ө.Энхтүвшинг өөрчлөх ёстой гэж хэлээд байна уу даа. УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсан нь хариуцлагаа хүлээгээд огцорчихсон. Гэтэл орон нутгийн сонгуульд намаа ялагдуулсан дарга нь хариуцлагаа хүлээхгүй байна гэж хэлээд байх шиг?
-Би МАН-ын гишүүн байхаа больсон шүү дээ. Энэ намын гишүүн хүн биш байж, тэр даргыг ингэ тэг гэж хэлэх эрх надад байхгүй. Ер нь миний харж байгаагаар МАН шинэчлэгдэх нь зайлшгүй юм аа гэж л хэлнэ. Бид ч энэ намд байхдаа “Шинэчлэгдэх хэрэгтэй” гэдэг зүйлийг ярьж байсан. Харамсалтай нь, ингэж хэлснийхээ төлөө намаасаа хөөгдсөн дөө. Гэхдээ шинэчлэгдэж чадаагүйнхээ дүнг МАН сонгуулиар ард түмнээр тавиулсан юм.
-МАН-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд явах лидер хэр олон гэж та харж байгаа вэ. УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнө УИХ дахь МАН-ын бүлэг нь Удирдах зөвлөлөө оролцуулсан өргөтгөсөн хурал хийгээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ ард түмнийхээ саналыг үндэслэн тодруулж гаргаж ирнэ гэсэн. Харин улс төрийн намуудын зүгээс “МАН лидергүй болсноо харууллаа” гэж байна, та харин?
-Сүүлийн үед хэвлэлээр нэлээд яригдаж байгаа сэдэв л дээ. МАН лидергүй болсон юм уу гэж. МАН бол хангалттай боловсон хүчинтэй нам. Ер нь боловсон хүчнийхээ хувьд хамгийн том нам байхгүй юу. Гэхдээ нэг хэсэг нь бусаддаа орон зай өгөхөө больчихсон. Дээр нь гарч суучихаад хуйвалдаад нөгөөдүүлийгээ шахахыг нь шахаад гаргаж ирдэггүй. Энэ алдаагаа ойлгоод жирийн гишүүд, дэмжигчдээ оролцуулаад дээр нь иргэдээ оролцуулаад сунгаа хийгээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ гаргаж ирье гэж байгаа бол тэр эрүүл зүйл. Яагаад гэвэл нам нь идэвхижих байхгүй юу. Эцсийн дүндээ улст төрийн нам гишүүд дэмжигч дээр оршин тогтнодог болохоос биш Бага хуралд байгаа 200 гишүүн, Үндэсний зөвлөлдөх хорооны 200 хүн дээр тогтдоггүй юм шүү дээ. Тэр намыг дэмжиж байгаа массын асуудал байхгүй юу. Массаа идэвхитэй байлгаж, массынхаа саналыг сонсдог байна гэдэг бол энэ бол эрүүл нам. Ялангуяа нийгэм өөрөө залуужчихсан, залуучуудад тохирсон бодлого барьж явдаг нам байхгүй бол улс төрийн тавцанд оршин тогтнож чадахгүй.
-МАН-боловсон хүчин сайтай гэж та хэллээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хүнээр та хэнийг нэрлэх вэ?
-Хангалттай л байгаа ш дээ, тэр энэ гэж нэр заахыг хүсэхгүй байна. Гол нь зөв тодруулах л хэрэгтэй.
-Хэрэв хоёр нам нэгдвэл та буцаж очих уу?
-Тухайн үед хэр шинэчлэгдэхийг нь л харна.

Г.ДАРЬ
No comments:
Post a Comment