Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийнзохиолч, "UBS" телевизийн ерөнхий захирал Л.Балхжавтайярилцлаа.
-Үзэгчдийн хэдийнэ хүлээдэг болсон нэвтрүүлгийн нэгяах аргагүй "Universe-Best Songs" наадам болчихож. Энэжилийн наадам эхлэх болж байна уу?
-Тэгэлгүйяахав "Universe-Best Songs" наадмын тухай ярихдаа би нүүр бардам байна. Хэрэв наадам анх удаагаа болох гээд би танд ярилцлага өгч байгаа бол оролцогчид маань ямархуу авьяастай хүмүүс байх бол, нэвтрүүлэг маань хүмүүст хүрч чадах болов уу гээд санаа зовж, зүрхшээсэн аястай байх биз. Харин энэ төсөл маань үзэгч олондоо хүрээд таван оныг үдлээ. Энэ хугацаанд манай наадмыг тасралтгүй шүүсэн шүүгчид байна. Рагу гэхэд хөгжмийн маш өндөр мэдрэмжтэй, боловсролтой, Монголын хөгжмийн урлагт хэдийнэ өөрийн гэсэн орон зайгаа эзэлчихсэн хүн. Манай Б.Долгион Монголын рок поп ертөнцөд ноёрхож байгаа эрхэм. Б.Амархүү маань Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж яваа бас л авьяаслаг уран бүтээлч. Наадам маань өөрөө ганцхан хүнтэй ярилцаад өнгөрдөг ток шоу биш. Өмнөх жилийнхээс өөр өнгө төрхтэй байлгахын тулд ард нь маш их ажил явагдаж байдаг. Ажиглагч нар ямар байх вэ, жилээс жилд чанарыг нь сайжруулахын тулд юу хийх вэ гэхчлэн арын албаныхан тун өндөр хариуцлага үүрдэг. Телевизийн төсөл нэг доошоо орохоороо дахиж сэхнэ гэсэн ойлголт бараг байхгүй. Газар хөдлөлтөд гайгүй байшингийн карказ үлдээд дахин шинэчилж болдог бол телевизэд тийм ойлголт байдаггүй. Уран бүтээл нэг л нурвал хар толботой үлддэг. Тиймээс энэ бүхэнд хөг эгшиг оруулж хамтарч ажилладаг бүх уран бүтээлчиддээ талархал илэрхийлмээр байна. Ямар ч байсан төсөл маань таван жил амжилттай үргэлжиллээ. Цаашид ч шинэ авьяастнуудын эрэлд гарна гэж боддог.
-Наадмын ялагчид Монголын хөгжмийн ертөнцөд нэлээдгүй амжилттай уран бүтээлээ туурвижбайгаа байх шүү?
-Бид зүгээр нэг нэвтрүүлэг хийгээд байсан уу гэвэл үгүй. Анхны ялагч Ч.Цэлмүүн гэхэд бие даасан цомгоо гаргаад тун амжилттай явж байна. Мотив хамтлаг байна. Б.Жавхлантөгс, П.Өнөржаргал, Т.Амина, Л.Насанбуян нар Цагдаагийн чуулга, Улсын филармоний дуучин болчихлоо. Энэ мэтчилэн манай наадмаас төрөн гарсан авьяастнууд Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгох гээд уран бүтээлээ амжилттай туурвиад явж байгаа. Монгол хүн дөнгөж төрөөд л ээжийнхээ бүүвэйн дуунд хөглөгддөг, амьдрал ахуй, ёс заншил нь хөгжимтэй нягт холбоотой дууч ард түмэн. Наадамд маань нэг жилдээ 800 гаруй хүн оролцдог. Тэдгээрээс Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн зам мөрийг гаргаж чадах шинэ авьяастныг нээн илрүүлэхэд нэвтрүүлгийн ач холбогдол оршиж байдаг юм.
-Яагаад эх хэл дээрээ биш, гадаадаар дуулдаг наадам зохион байгуулах болсон юм бэ?
-Дуулах дууныхаа үг, утга санааг ойлгож хүнд хүргэхийн тулд толь бичиг бариад ганц нэг үг хараад сууж байна гэдэг тухайн хүнийхээ мэдлэгийн санд хэрэгтэй биз дээ. Жаахан ч гэсэн судлаад нэг үнэрлэчихсэн хүн чинь цаашид улам ахихыг хүснэ. Дуу дуулсан хэлээ гүнзгийрүүлж сураад, бүр цаашлаад тэр орныхоо хэл соёл, зан заншилтай нь танилцъя гээд гадаад орныг зорьж байгаа оролцогч ч бий. Нэвтрүүлгийн цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, төсөл маань зөвхөн телевизийн ажил биш болчихож. Үзэгч түмэн маань гэртээ шүүж байна. Ажил дээрээ ирээд сонин болгож ярьж байна. Урлаг гэдэг тухайн улсынхаа хөгжлийг тодорхойлдог болчихоод байгаа.
-Энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнд хэн хэн багтсан бэ?
-Шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй. Рагу маань шүүдгээрээ шүүнэ. ОХУ-ын Буриад Улсын ардын жүжигчин, дуучин Б.Амархүү, "Пентатоник" академийн тэргүүн Б.Долгион нар маань шүүгчээр ажиллана. Харин ажиглагчаар УГЗ Д.Ухнаа, япон судлаач Т.Төмөрбаатар, "Киви" хамтлагийн дуучин Ука, "Гурван охин" хамтлагийн ахлагч Соло, ОХУ-ын дуучин Влада нар ажиллах хэвээрээ. Тэрчлэн Турк улсаас ч ажиглагчид оролцох учраас оролцогчид маань турк хэл дээр дуулж болно. Энд би нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Хэвлэл мэдээллийн салбарынхан бид дөрөв дэхь засаглалд ажиллаж байгаа. Харин урлаг, уран бүтээлийг тав дахь засаглал гэж нэрлэмээр байгаа юм. Уран бүтээлчид уран бүтээлээрээ нийгмийг хөтөлж болж байна, шүүмжилж болж байна, аливаа зөв зүйлд уриалж ч чаддаг. Тав дахь засаглал буюу их урлагийг би, хүүхдээ аргадаж хүмүүжүүлж, чиглүүлж залж авч явдаг аав хүн шиг гэж хэлмээр санагддаг. Зөв зүйлд уриална, зөв шүүмжилнэ, зөв хөтөлнө гээд. Сая АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тангаргаа өргөхөд алдартай дуучид очиж ая дуугаа өргөлөө шүү дээ. Тэгэхээр нийгмийн бүх л салбар, бүхий л харилцаа уран бүтээлтэй ямар нэг байдлаар холбогдож л байдаг. Урлаг, уран бүтээл гэдэг хүнийг зөв зүйлд хөтөлдөг. "Universe-Вest Songs" наадамд оролцохыг тухайн жилийнхээ гол зорилго болгож байгаа залуус цөөнгүй бий. Франц хэлээр дуулахын тулд хэлний дамжаанд сууж, франц хүнтэй танилцаж хэлнийхээ түвшинг сайжруулж байна. Тухайн орныхоо соёл, зан заншлыг судалж байна. Тэгэхээр залуусын оюунд хөрөнгө оруулалт хийж байгаа бас нэгэн хэлбэр болжээ. Баар саванд суугаад архи, тамхи хэрэглэж байхаар ийм гэгээлэг зүйлд цагаа зарцуулах нь эх орны ирээдүйд хэрэгтэй шүү дээ.
-Энэ жил гадны оролцогчид нэмэгдэж байгаа болов уу?
-Хэд хоногийн өмнө бид техникийн хурлаа хийсэн. Ямар ч байсан АНУ-ын иргэн өнгөт арьстай залуу манай наадмыг зорьж ирээд оролцож байна. Японоос нэг эмэгтэй, ОХУ-аас 3 дуучин оролцохоор Монголд ирчихсэн байгаа. Гадаад иргэдээс гадна харьд сурж байгаа монгол оюутнууд маань нэвтрүүлэгт оролцохын тулд ОХУ, АНУ, ХБНГУ, Япон Улс, БНСУ-аас зорин ирж байна. Энэ жил шилдгийн шилдэг 15 оролцогчийг шалгаруулна. Шүүлт нь улам чангарна гэх үү дээ. Түрүүлсэн 15 оролцогчоо томоохон төсөлд хамруулах бодол байна.
-Наадмын уриа ямар байх бол?
-Энэ жил бид "Хайрлая, хүндэлье, инээмсэглэе" гэсэн уриатай байгаа. Маш өргөн агуулгатай, учир утгатай уриа байгаа биз дээ. Аливаа сайн сайхан бүх зүйлийн эхлэл бие биенээ хайрлаж, хүндлэхээс эхэлдэг шүү дээ. Залуусаа аливаа зүйлийг хайрладаг, хүндэлдэг, ямар ч зүйлийн өөдөөс инээмсэглэдэг байгаасай гэдэг үүднээс ийм уриатай зохион байгуулж байна.
"UBS" телевизийн бас нэг том төсөл драмын урлаг руу чиглэж байгаа. Уг төслийнхөө талаар ярихгүй юу?
-У.Шекспирийн хэлсэн үг байна шүү дээ. "Орших уу, эс орших уу" гэж. Үүнийг манай "To Вe or Not To Be" театрчилсан тв нэвтрүүлэг "Чи хүн болж чадах юм уу, үгүй юу" гээд л асуучихаж байгаа юм. Драмын төсөл шүү дээ. Драм гэдэг чинь тэр чигээрээ амьдрал. Би хүүхдүүдэд хэлдэг юм. Орж ирээд ахмад хүмүүсийн нүд рүү хараад инээмсэглээд мэндэлж бай, битгий дальдчаад бай гэж. Зөвхөн эндээс эхлээд тухайн хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлнэ. Амьдрал гэдэг чинь тэртээ тэргүй театр. Тиймээс хүн яаж амьдрах нь тэр хүний дүрээ хэр сайн бүтээж байгаагаас л шалтгаална. Драмын төслийн оролцогчид болон "Universe-Вest Songs" -ын оролцогчидтойгоо хамтраад дараагийн төслөө гаргаад ирсэн. Энэ бол "Ногоон ирээдүй" төсөл. Хот маань тэр чигээрээ цөлжлөө шүү дээ. Надаас ахмад нь бүр хэцүү зүйл ярих байх. Би залуу байхдаа нэг кино хийх гэж Туул гол дээгүүр сал урсгаж байсан юм. Гэтэл одоо юун сал урсгах. 30 жилийн өмнө нэвтрүүлэг хийхээр хөдөө хээр явахад ан амьтан, ургамал ногоо хараад явдаг байлаа. Харин одоо ямар ч амьтны бараа харалгүйгээр баруун хязгаарт хүрчих гээд байна шүү дээ. Юм хийх бүтээх насан дээрээ амжаад эх орныхоо ирээдүйд хэрэгтэй зүйл санаачилж хийе л дээ. "Гэртээ харих зам" зорилтот нэвтрүүлгээрээ дамжуулаад орон гэргүй, траншейд амьдардаг хүүхдүүдийг амьдралын зөв хэмнэлд оруулж өгсөн. Оролцогч хүүхдүүд хөгжмийн чуулга байгуулаад Солонгос улсад хүртэл очиж тоглолтоо сонирхуулсан.
-"Гэртээ харих зам"-ын оролцогч хүүхдүүдтэйгээ холбоотой байдаг уу?
-Тэгэлгүй яахав. Бидэнтэй байнга холбоотой байдаг юм. Гудамжинд гуйлга гуйж байгаа хүмүүс хүний хүүхдийг тэврээд, тэднийг ашиглаж мөнгө олдог байсан. Бид тэр хүүхдийн өвчнийг эмчлүүлж, төрсөн эцэг, эхтэй нь уулзуулж өгсөн. Энэ манай нэвтрүүлгийн хамгийн том үр дүн байлаа. Аав ээж нь архи уудаг бол архинаас гаргаад ажил төрөлд оруулан Монголынхоо хэд хэдэн өрхийг элэг бүтэн болгосон. Одоо хүүхдүүд маань ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа. Нэвтрүүлэг үзээд олон гэр бүл их зүйл ойлгож авсан байх.
-Та сүүлийн үед шинэ уран бүтээл хийж байна уу?
- Уран бүтээлээ хийж байгаа. Хамгийн сүүлд Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржтой хамтран "Гүрэн Монгол чинь хүлээж байна" гэдэг дуугаа хийсэн. "Чингис хаан" хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Жаргалсайхан дуулсан сайхан уран бүтээл боллоо. Монголчуудыгаа эх орондоо ирж ажиллаж, амьдрахыг уриалсан бүтээл болсон. Дан ганц монголчууд гэлтгүй монгол туургатнуудаа эх нутагт нь дуудсан утгатай. Ерөнхийлөгч хэдэн жилийн өмнө ийм уриалга гаргасан. Үүнийг нь дөрөв дэх, тав дахь засаглал уран бүтээлээрээ дэмжиж байгаа юм.
-Та жил бүр "Миний дуунууд" тоглолтоо хийдэг. Уг тоглолт цаашид хэдэн жил үргэлжлэх бол?
-Өнгөрсөн намар би 14 дэх тоглолтоо хийлээ. Ирэх хавар "Миний дуунууд"-ынхаа 15 жилийн ойг тэмдэглэнэ. Тоглолтын бэлтгэлд одооноос ороод явж байна. М.И.Глинкийн нэрэмжит тэмцээнд түрүүлсэн МУГЖ Г.Ариунбаатар, дуурийн Ө.Уянга нартайгаа хамтраад бас нэг уран бүтээл хийсэн. Би "Миний дуунууд"-ынхаа 20 жилийн ойг ямар ч байсан хийнэ гэж боддог. Тэрнээс хойш манай телевизийн уран бүтээлчид үргэлжлүүлээд авч явах байх. Сайн уран бүтээл ардын дуу болж мөнхөрдөг. Тэгэхээр уран бүтээл хэчнээн жил цааш үргэлжлэхийг би таашгүй.
Таны "Миний дуунууд хэчнээн цаг хугацаа, орон зайг туулж танд хүрч..." гэсэн үг байдаг. Энэ ишлэлийнхээ санааг хэрхэн гаргаж байсан юм бэ?
- Миний энэ үг "Миний дуунууд"-ын хамгийн анхны тоглолт дээр гарч ирсэн юм. Телевизийнхээ залуучуудад өөрийнхөө санааг хэлэхэд л тэд маань энэ үг, өгүүлбэрийг илүү төгөлдөр болгож гаргаж ирсэн. Тэгээд л хүний сэтгэлд хүрсэн, хөгжмийг мэдрүүлсэн ийм нэг сайхан үг бүтсэн түүхтэй.

С.АЛТАНЦЭЦЭГ
Өдрийн сонин
No comments:
Post a Comment