Хэдхэн хоногийн өмнө Герман улсын нийслэлд болсон дэлхийд алдартай “Берлинале” кино наадамд Монголын төлөөлөгчид оролцоод иржээ. ССАЖЯ-ны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргилоос Берлинд дэлхийн кино урлагийн нэрт төлөөлөгчид Монгол киноны тухай хэрхэн ярилцсан аян замын сониныг сонслоо.
-Герман улсад болсон “Берлинале” олон улсын кино наадмын талаар товч танилцуулаач. Манай төлөөлөгчдийн хувьд ямар зорилготой явсан бэ?
-Манай яам Монголын кино урлагийг хөгжүүлэх зорилгуудыг тодорхойлон хэд хэдэн асуудалд анхаарч ажиллаж байна. Юун түрүүнд киноны тухай хуультай болохоор анхны хувилбараа гаргалaa. Хоёрдугаарт, дэд бүтцийн асуудлаа шийднэ. Олон улсын төвшний кино үйлдвэртэй болнo, сум бүрт кино үзвэрийн танхим байгуулна. Урьд нь манай улс 500 гаруй кино үзвэрийн танхимтай байсан. Харин одоо 500 биш юм гэхэд сум бүрт нэг, нийтдээ 350 орчим үзвэрийн газар бий болгох юм. Гурав дахь том зорилго нь монгол киногоор Монгол Улсаа сурталчлах. Ер нь кино монгол ахуй, түүх, соёл, аж амьдрал гээд бүх зүйлийг сурталчилж, таниулж болдог агуу урлаг шүү дээ. Тийм учраас монгол киног дэлхийн кино урлагийн эргэлтэд оруулах, олон улсын зах зээлд таниулах гэсэн зорилгоо биелүүлэх үүднээс “Берлинале” наадамд оролцоод ирлээ.
“Берлинале” кино наадам олон улсын төвшинд нэр хүндтэй, том наадам. Холливудын уран бүтээлчид, баруун, зүүн Европын кино бүтээгчид, Африк, Ази, өмнөд Америк тивийн орнын уран бүтээлчид ч ирсэн байлaa. Бид тэр олон уран бүтээлчидтэй уулзаж, Монголын кино өдөрлөг зохион байгуулж “Фильм Ток” гэдэг уулзалт хийсэн юм. Кино урлаг, соёлоо, түүхээ одоо хийж байгаа ажил, цаашдын төлөвлөгөөгөө ч танилцууллаа. Олон улсад монгол киног сурталчлах анхны алхам хийлээ гэж бодож байна.
-Танилцуулга, уулзалтад оролцсон уран бүтээлчдийн талаар сонирхмоор байна. Ер нь Монголын кино урлагийн талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Бид Герман дахь Монголын ЭСЯ, Унгар улсын соёлын төвтэй хамтарч монгол киноны “Фильм Ток” уулзалт зохион байгуулсан. Уулзалтад Герман, Орос, Унгар, Америк, Швед, Польш гээд олон улсын кино продюсерууд, захирлууд, нэрт төлөөлөгч оролцсон юм. Тэр хүмүүст Монголын тухай ярихад хүндэтгэлтэйгээр хүлээж авч байсан. Урьд нь олон орны кино өдөрлөг хийж байсан ч Монголынх хамгийн сонирхолтой, шилдэг уулзалт боллоо гэж өөрсдөө хэлсэн. Тэгэхээр хүмүүсийн сэтгэлд хүрсэн, сонирхолтой хэлэлцүүлэг болсон гэж дүгнэж байгаа. Уулзалтаа нээлттэй ярилцлага хэлбэрээр зохион байгуулж, найруулагч Батмөнх бид хоёр өөрсдийн бэлдсэн материалаа танилцуулахаас гадна Монголын ба бусад орны бүтээлийн тухай сэтгэгдлээ хуваалцсан юм.
-“Берлинале” наадамд өрсөлдөх хэмжээнд хүрсэн бүтээл өнөөдрийн Монголын уран бүтээлчдэд байна уу?
-Үгүй. Учир нь яг одоо олон улсын кино наадамд өрсөлдөхүйц бэлэн монгол кино алга. Ерөнхийдөө монгол киноны хөгжил, дэвшил, одоо байгаа байдaл болон ирээдүйн зорилгоо танилцуулсан. Mанай яам гурван кино төсөлд хөрөнгө оруулалт хийсэн, бүтээл нь арай дуусаагүй. Тийм учраас төслийнхөө тухай товч ярьж, Монгол түүх, соёл, язгуур урлагаа танилцууллаа. “Эгшиглэн” хамтлагийн язгуур урлагийн тоглолтоос ч сонирхуулсан. Зочдын сонирхлыг татсан зүйл нь бидний өмнөө тавьсан том зорилго байсан болов уу. Дэлхийн кино урлагт байр сууриа эзэлсэн том гүрнээс дутахааргүй зорилго тавиад орж ирэхээр монгол хүний чөлөөтэй сэтгэдэг, юмыг далайцтай хардаг, хийдэг нь анхаарал татсан байх. Бид Монголын тухай юу ярьсан, яаж танилцуулсан нь тэдний сонирхлыг татах шиг болсон.
-Уулзалтад оролцогчдод та бүхний зүгээс өгсөн гол мэдээлэл юу байв?
-Бид судалгаа хийж, тэр хүмүүст өмнө нь мэдээлэл өгсөн. Монголын киноны түүх бусад социалист орнуудын түүхтэй ойролцоо. Герман улстай хамтарч хоёр кино хийж байсан тухай ч дурдсан. Тэгээд уулзалт дээр орчин үеийн киноны нөхцөл байдлыг ярьж, ирээдүйд хийхээр төлөвлөж буй зүйлээ танилцуулсан юм. “Берлинале” наадмын нээлт нь Хонгконгийн найруулагч Вон Кар Вайгийн киногоор эхэлсэн. Урлагийн маш сайн бүтээл болсон тухай би өөрт төрсөн бодлоо хэлэхийн хажуугаар давхар Монголын киног сурталчилж ярилаа. Энэ кинонд Хятадын гүн ухаан, тулааны урлагийн түүх, үндэсний хувцас, хятад хүний үнэт зүйлс, хайр дурлал гэх мэт зүйлсийг найруулагч гайхамшигтайгаар, маш тод, чадварлаг гаргажээ. Агуу түүхтэй улс агуу соёлтой байх хэрэгтэй. Цагтаа бид монгол хүний ухаан, монгол морь, эрэлхэг баатруудын хүчээр Евразийг эзэлсэн гэхээсээ илүү хамтран хөгжиж, соён гэгээрүүлж, шинийг эрэлхийлж явсныг дурьдаад харин одоо монгол кино урлагаар Евразид довтолмоор байна гэдгээ хэлсэн.
-Берлин хотод болсон уулзалтын зорилго биелсэн болов уу? Төлөвлөсөн үр дүндээ хүрсэн гэж үзэж байна уу?
-Монгол кино урлагийг таниулах гол зорилгодоо хүрсэн. Олон улсын томоохон киночид манай киноны тухай мэдээлэлтэй болж, сэтгэгдэлтэй хоцорсон. Урьд нь харилцаатай байсан уран бүтээлчидтэй ч хамтын ажиллагаагаа улам бататгаж, өргөжүүлэхээр боллоо. Харин одоо цаашид дэлхийн кино зах зээлд өрсөлдөхийн тулд бид дэлхийн хэмжээний монгол киногоо хийх хэрэгтэй. Ирэх жилийн наадамд ямар ч байсан удахгүй дуусах хоёр бүтээлээ аваад очих ёстой юм. Сая “Берлинале” наадмаас олон улсын кино фестиваль яаж болдог, ямар бүтээл шалгардгийг харлаа, мэдлээ. Тэгэхээр ирэх жилээс олон улсын кино наадамд монгол кино оролцоно гэсэн бодолтой байна.
-Монголын уран бүтээлчид сүүлийн үед кино урлагт их хүч үзэж байгаа. Өрсөлдөөн ч их болчихлоо. Гэхдээ та бодлогын яаманд энэ салбарг хариуцаж ажиллаж байгаа хүний хувьд энэ талаархи бодлоосоо бидэнтэй хуваалцвал?
-Кино урлагийг нэг хэсэг төр анхаарахгүй хаячихсан нь маш том алдаа. Харин одоо энэ салбарт анхаарах яам байгуулагдаж, яамны нэр нь Соёл гэдэг үгээр эхэлдэг боллоо. Монголын кино урлаг хөгжлийн гараан дээрээ ирээд байна гэж ойлгож байгаа.
Сүүлийн үед олон кино гарч, өрсөлдөөн ширүүсч байгаа нь маш зөв. Энэ эрчим дээр нь бид эрх зүй, дэд бүтцийг нь бүрдүүлж өгөх ёстой. Тэр ч утгаараа киноны хууль, үзвэрийн цэгийг сэргээх, олон улсын төвшний кино үйлдвэр байгуулах ажлууд хийгдэж дуусах ёстой. Германы кино үйлдвэрт орж үзлээ, маш том газар, техник, павилонуудтай сайхан байна. Тэнд гуравдугаар сард Холливудаас Жорж Клүүний ирж зураг авалт хийж, маш их хөрөнгө оруулалт хийчихээд буцах гэнэ. Тэр үйлдвэрт монгол залуус ажиллаад, туршлагажчихсан байна. Хэрэв манай улсад үндэсний том кино үйлдвэр байгуулагдвал ирээд ажиллахад бэлэн гэдгээ хэллээ. Энэ бүх ажлыг хийх л үлдлээ дээ. Эх сурвалж: www.assa.mn

No comments:
Post a Comment