Төрийн соёрхолт дуучин Д.Болдын бие даасан арав дахь “Монгол поп-2” цомгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өчигдөрхөн болж өнгөрсөн. "Тэрээр мөн Монгол поп-1,2" цомгоо дэлхийн томоохон хөгжмийн сүлжээ сайтад борлуулж эхлээд байгаа. Бүх зүйлээрээ амжилттай яваа Д.Болдтой сүүлийн үеийн уран бүтээл болон бусад зүйлсийн талаар ийн хөөрөлдлөө.
- “Монгол поп” гэж яг ямар урсгал юм бэ гэж хүмүүс асууж сонирхдог. Та тэдэнд ямар тайлбар хэлдэг вэ?
- "Монгол поп” гэж яг юу юм бэ гэж хүмүүс надаас асуудаг. Дээл өмсөхөөрөө “Монгол поп” болчихдог юм уу ч гэж бас асуудаг. “Монгол поп” гэдэг нь уламжлал дээр тогтсон шинэ цагийн рок поп хөгжмийн урсгал. Тийм учраас би Монголынхоо энэ урсгалыг дэлхий дахинд мандуулна гэсэн дотоод шартай хөдөлмөрлөж яваа. Удахгүй “Мини” тоглолт хийнэ. Ерөнхийдөө бага хэмжээний тоглолт хийж хүмүүст танилцуулбал илүү үр дүнтэй гэж бодож байгаа. Хүн болгон хөгжмийн боловсролгүй учраас бид бүхэн энгийн маягаар “Монгол поп” урсгалыг тайлбарлана. Энэ жил “Камертон” хамтлагийн тоглолт, миний тоглолт, шинэ хамтлагийн тоглолт болно. Ерөнхийдөө их ажилтай байгаа. Өнөөдөр “Монгол поп-2” цомог гарлаа. Энэ бол Д.Болдын урсгал биш Монгол улсын урсгал. Тиймээс Монголынхоо хамтлаг дуучидтай хамтран ажиллах ажил эхэлж байна.
- “Үүлэн домог” дууны аяыг гадны дуунаас хулгайлсан гэсэн мэдээлэл гарсан. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
- “Үүлэн домог” хөгжмийн хэмнэлийг орчин үетэйгээ яаж холбосон, ямар гармони ашигласан, ямар аялгуу хэрэглэсэн гэдгийг хөгжим мэддэг хүмүүс сонсоод хэлэх л байх. Ерөнхийдөө гадны R&B дуунууд Дорны аялгууг илүү ашигладаг болсон байгаа. Хүмүүс үүнийг мэднэ. Үүнтэй төстэй санагдсан юм байлгүй. Мэдээж муу зүйл тарахдаа их амархан. Сайн зүйл тарахдаа удаан байдаг.
- “Монгол поп-2” цомогт урлаг шүүмжлэгчид ямар дүн тавьж байгаа вэ?
- Урлаг шүүмжилдэг мэргэжлийн хүн бага байх шиг байна. Онол болон хөгжим талаасаа шүүжилдэг мэргэжлийн хүн байхгүй. Манай урлагийнханд мэргэжлийн шүүмжлэгч нар их хэрэгтэй байна.
- Та хувцасныхаа загварыг өөрөө гаргадаг гэсэн үнэн үү?
- Загвараа өөрөө гаргадаг. Мөн дээл сайхан хийдэг хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Манайд уран оёдолчид байдаг тэдэнтэйгээ хамтарч ажилладаг.
- Таны уран бүтээл дэлхийн томоохон хөгжмийн сүлжээ сайттай холбогдчихлоо. Дараагийн дуу чинь яг хэдэнд нээлтээ хийнэ гэсэн төлөвлөгөө байна уу?
- Энэ талаар бид нар төлөвлөж байна. “Itunes”-тэй анх удаа харьцаж эхэлж байна. “Itunes”-д бүтээлээ тавьснаас хойш хоёр гурван хоногийн дараа зарим нь гурван долоо хоногийн дараа ордог. Тийм учраас төлөвлөж гадны дуучдын жишгийн дагуу зарлах нь илүү зүгээр юм болов уу? Гэхдээ гадныханы анхаарлыг татахын тулд луугаа маш олон татсан байх хэрэгтэй байх. Топ борлуулалттай альбомд орж байж л манай улс гадныханы анхааралд өртөнө.
- “Монгол поп”-ыг гадныхан мэддэг болоход ойролцоогоор хэдэн жил шаардагдах бол?
- Энэ их хэцүү юм. Нэгдүгээрт манай улс жижиг зах зээлтэй. “Gangnam Style” нэрт гарсны учир нь эхлээд Солонгостоо их хүн үзэж, сонссон. Солонгостоо анхаарлын төв байж дараагаар нь бизнесийн зүйл нь яригдаж эхэлж байгаа юм. Монголд зах зээл нь бага учраас төрийн бодлогын оролцоотойгоор Монголын урлаг дэлхий дахинд гарах байх. Энэ ажил дээр ч би нилээн ажиллана гэж бодож байгаа.
- Үндэсний хөгжим дээр суурилж бичигддэг “Монгол поп” шиг цомог зүгээр нэг R&B цомгийг хийхэд аль нэгэнд нь илүү их хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулдаг байх. Тийм үү?
- “Монгол поп” илүү их зардалтай. Учир нь Монголын эдлэл хэрэглэл их үнэтэй. Аятайхан материалаар хийхгүй бол дээл муухай болчихно. Дээл гутлын хийц, зүүлт, чимэг бүгд урлагийн бүтээл учраас зардал ихтэй. Монголын уламжлалт гайхамшигтай бүтээлээ бид дэлхий дахинд брэнд болгох тал дээр анхаарвал зүгээр. Ийм үнэт эдлэлийг монголчууд бид зүгээр л ахуйдаа хэрэглэж ирсэн хүмүүс шүү дээ. Тэгэхээр Монголын мөнгөн аяга, хоолны хэрэгсэл, эд хэрэглэл дэлхий дахинд брэнд болох бүрэн боломжтой гэж боддог юм.
- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та хоёрыг их дотно харилцаатай байдаг байх гэж хүмүүс ярьдаг. Ер нь та хоёр хэр дотно вэ?
- Би нэг зүйлд их баярладаг юм. “Камертон” хамтлаг 18 жил уран бүтээл хийсэн. Энэ хугацаанд улсынхаа ерөнхийлөгчтэй уулзах юмсан гэсэн хүсэлтийг их тавьдаг байсан. “Бидний тоглолтон дээр хүрэлцэн ирнэ үү. Бид бүхэн уулзах юмсан” гэсэн хүсэлтийг байнга гаргадаг байсан. Тэр болгонд бидний хүсэлтийг буцаадаг байсан. Харин энэ ерөнхийлөгч маань уулзъя гэхээр маш уриалгахан хүлээж авдагт би их баяртай байдаг. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч маань залуусыг дуудаж гэртээ урьдаг. Твиттерийн жиргээчидтэй хамт ууланд гардаг. Ер нь их нээлттэй хүн. Мөн улсынхаа нэг дуучинтай амралтын өдрийн үдшийг өнгөрөөж уран бүтээлийн талаар болон “Монгол поп” урсгалын хүрээнд цаашид хийх ажлын талаар ярилцсан нь миний хувьд их сайхан санагдаж байгаа. Бид хоёр хамаатан биш. Ураг төрөл садан биш. Зүгээр л нэг дуучин хүнтэй дотно яриа өрнүүлж байна гэдэг нь их сайхан санагдсан. Бид бүхэн өөрсдийнхөө хийх гэж байгаа зүйлээ ерөнхийлөгчдөө тайлагнаж ярина гэдэг бол сайхан. Олон жил бид дуулсан. Би баярлаад ерөнхийлөгчийн гэрт зочилсон зургаа фэйсбүүкдээ тавьсан. Дор нь олон хүн санал сэтгэгдлээ бичсэн байсан. “Ингээд л төрийн шагнал авсан юм байна шүү дээ” гэх мэтчилэнгээр бичсэн байна лээ. Би эмзэглэхгүй байгаа. Төрийн соёрхолт шагналын хувьд бол шагналын дор орно гэж байхгүй. Шагналын дээр гарч уран бүтээлээ хийнэ. Шагнал бол залуу насанд өгсөн урам гэж ойлгож байгаа. Миний хувьд шагналаа сайхан өргөөд илүү оргилын төлөө дээш зүтгэнэ гэж бодож байгаа.
- Ам барьдаг дуучдын эсрэг нэгдсэн байсан?
- Дуучид зайлшгүй амьдаар дуулах ёстой. Ингэх нь дуучдад болон үзэгчдэд сайхан сэтгэгдэл үлдээнэ. Гэхдээ бас нэг учир бий. Дуучдыг амьдаар нь дуулуулахын тулд нөхцөлийг нь бүрэн хангасан концертын заал байх ёстой. Яг мэргэжлийн дуугаралттай заал, ажилдаг микрофонтой байх ёстой. Үзэгчид гадуур хувцсаа тайлаад тайван, тухтай концерт үзчих хэмжээний заалтай байх ёстой. Сүүлийн үед гарч ирж буй хамтлаг, дуучид бүгд ам барьж дуулж байгаа. Энэ бол маш буруу.
- Та огт амь барьж дуулж байгаагүй гэж үү?
- Зарим тохиолдолд ам барих зүйл байсан. Яагаад гэхээр зайгүй, дуугардаггүй микрофон тавьдаг. Тийм нөхцөлд яалт ч үгүй бичлэг тавьдаг. Сайхан заалтай болохын тулд соёлын бодлого хэрэгжих ёстой. Дуучидтайгаа тэмцэхээс илүү микрофон, тоног төхөөрөмж, заалыг нь сайн бэлдэж өгөх хэрэгтэй. Дараа нь хариуцлагаа тооцох хэрэгтэй. Ам барьж дуулж болохгүй гэдэг нь 200 хувь зөв. Ам барих нь дэлхийн дахинд гутамшигтай зүйл гэж нэрлэгддэг. “Камертон” хамтлагийн хувьд ч зарим нэг жижиг шоун дээр ам барих асуудал гарч байсан. Бас болсон болоогүй шоунуудыг цэгцлэх ёстой.
“Камертон-2” шоуны ялагчид “Монгол поп” урсгалаар дуулах уу?
Яг энэ урсгалаар дуулахгүй. Би шинэ хамтлагаа поп R&B чиглэлээр дуулуулна.

Т.Хулан
No comments:
Post a Comment