Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга "40000 айлын орон сууц" хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар болон нийслэлийн нийтийн тээврийн асуудлаар мэдээлэл хийжээ. Түүнээс энэ талаар тодрууллаа.
-"4000О айлын орон сууц" хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн хувьтай байна вэ?
-Энэ сарын 1-ний байдлаар улсын хэмжээгээр 34000 орон сууц барьсан байна. Зэсийн үнэ буурч, үнийн хөөрөгдөл гаарсантай холбоотойгоор зарим барилгын ажил дутуу байгаа. Гэвч хөтөлбөр хангалттай хэрэгжиж байна. Үүнийг бүрэн дуусгасны дараа нийслэл хотод 150 мянган орон сууц барина. Ирэх оноос "100 мянган айлын орон сууц" хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.
-Нийтийн тээврийн паркийг шинэчлэх ажилд төсвийн тодотголоор 10 тэрбум төгрөг тусгахаар оруулсан ч гишүүд дэмжээгүй. "Ямаанд" 30 тэрбум төгрөг олгосон атлаа нэг сая хүн амын гол хэрэглээ болох нийтийн тээврийн салбарт үүний гуравны нэгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө шийдчих боломжгүй байна гэж үү?
-Нийтийн тээврийн салбар 10-аад жил паркаа шинэчлээгүй. Тийм шүүмжлэл гарсан. Бид уг асуудлыг яаралтай шийдэхээр ярьж байна. Тендер зарлах, захиалгаа өгөх зэрэгт 10 орчим сарын хугацаа шаардлагатай.
-400 автобус оруулж ирэхээр ярьж байгаа. Эдгээрийг хэзээ оруулж ирэх боломжтой вэ?
-Нийтийн тээвэрт 1000 орчим автобус үйлчилдэг. Тэгэхээр 400 автобус оруулаад ирвэл 50 орчим хувийг нь шинэчилнэ гэсэн үг. Энэ өвөлдөө багтаж эхний автобуснуудыг шугамд гаргахаар төлөвлөж байна.

С.Уул, Эх сурвалж: Өнөөдөр сонин
No comments:
Post a Comment