Өнөөдөр болсон Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд Зам,тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь танилцуулж байна.Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид, барилгачид та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая !
Барилгын салбарт тулгарч буй санхүүгийн хүндрэл, бүтээн байгуулалтын саатал, зогсонги байдлыг даван туулж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүтээн байгуулалтын зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд та бид өнөөдөр салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхээ тунгаан хэлэлцэж, нэгдсэн бодлого, нэгдмэл зорилттой болох, төр, засгийн зүгээс эрх зүйн хувьд шийдэж зохицуулах зүйлсийг тодотгох шаардлагатай байна.
Эдийн засгийн хямрал Монголын барилгын салбарт хүнд туслаа. Тоогоор илэрхийлбэл өнгөрсөн онд дотоодын барилгын байгууллагууд 250.6 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн нь 2008 оноос даруй 229.0 тэрбум төгрөгөөр буюу 47.7 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Иймд байдалд дүгнэлт хийн барилгын салбар дахь хөрөнгийн урсгалын гацааг гаргах зоилгоор Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас Барилгын салбарын бодлогыг цэгцлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр нилээд ажлуудыг амжуулаад байна. Тодруулбал “Барилгын тухай” хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан :
“Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”,
“Зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, магадлал хийх дүрэм”,
“Барилгын ашиглалтын дүрэм”,
“Барилгын захиалагчийн дүрэм”,
“Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн тогтолцоо”,
“Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр” зэрэг
бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, Засгийн газрын тогтоолоор батлууллаа.
Мөн барилгын салбарт шинээр мөрдөх 10 орчим барилгын дүрэм, заавар, журам, үндэсний 9 стандарт боловсруулж эрхэлсэн сайд болон Стандартчлал хэмжил зүйн үндэсний зөвлөлөөр батлуулж, мөрдүүлэхээр хэрэглээнд шилжүүллээ. Барилгын норм, нормативын баримт бичгийг боловсронгуй болгох ажлыг мөн тодорхой төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэх явц үргэлжилж байна.
Түүнчлэн цаг үеийн асуудалтай холбогдуулан Барилагчдын Холбоо, Үндэсний Ассиоца, Зураг төсөлчид, Үнэ бүрдэл, Материалын Холбоо зэрэг төрийн бус байгуулагуудтай хамтран доорхи асуудалуудыг шийдвэрлээ.
Дайнд оролцсон 1700 гаруй ахмад дайчдад орон сууц олгох тухай,
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж шинэчлэн боловсруулах тухай,
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон түр сургалтаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх тухай,
Дорноговь аймгийн Сайншанд суманд хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах тухай,
Зах зээл дээр бэлэн байгаа 4000 гаруй орон сууцыг урт хугацааны зээлээр төрийн албан хаагчдад болон иргэдэд олгох тухай,
БНХАУ-аас авах 300,0 сая долларын хөнгөлөлттэй зээлээс “Орон сууцны XIY хороолол”, “Орон сууцны YII хороолол”-ын инженерийн шугам сүлжээнд 40,0 сая долларыг, орон сууц барих ажилд 60,0 сая долларыг зарцуулах зэрэг асуудлуудыг холбогдох яамдтай хамтран боловсруулж Засгийн газрын тогтоол, шийдвэр гарган ажиллаа.
Энэ хугацаанд “Барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх дүрэм”, “Барилгын зөвлөх үйлчилгээний дүрэм”-ийг боловсруулж, “Хөтөлийн “Цемент-шохой” ТӨХК-ийн санхүүгийн хүндрэл, Дулааны станцын талаар авах арга хэмжээний тухай” , “Хөтөлийн “Цемент-шохой” ТӨХК-ийн цементийн үйлдвэрийн техник, технологийг шинэчлэх тухай”, ”Барилгын материалын үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газраар батлуулахаар хүргүүлээд байна.
“Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах тухай”, (Ипотек) “Тусгай сангийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” “Хөрөнгийн үнэлгээний тухай” хуулиудыг холбогдох яамдтай хамтран боловсруулж УИХ-ын чуулганаар батлуулсан хөрөнгийн үнэлгээ, санхүүгийн эргэлтийг зохицуулахад чухал ач холбогдолтой эрх зүйн актууд болсон гэж үзэж байна.
2010 он гарсаар Барилгын зураг төслийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, “Барилга-Экспо” үзэсгэлэн яармагийг зохион байгуулах ажлыг хийж, “Орон сууц” үндэсний хөтөлбөр, “100000 айлын орон сууц” төсөл боловсруулах ажлыг үндсэнд нь дуусгаад байна. Төсөлд үндэсний барилгын байгууллага аж ахуйн нэгжүүдийг Оюу толгой, Таван толгойн их бүтээн байгуулалтын барилга угсралтын ажилд хөнгөлтэйгээр ажлуулахаар тусгаж шийдвэрлэх шатандаа ажиллаж байна.
Өнгөрсөн 2009 он бол өмнөх Засгийн газраас дэвшүүлсэн “40000 орон сууц” хөтөлбөрийг дүгнэх он байсан бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд нийт 27555 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ. Гэвч уг хөтөлбөрийн анхны зорилт болох бага, дунд орлоготой иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх биелээгүй гэдгийг шудрагаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголын нийгэм, иргэдийн гол хэрэгцээ шаардлага бол одоогийн нөхцөлд хямд орон сууц гэдгийг барилгын салбарт хөрөнгө оруулагчид, барилгын байгууллагууд бүрэн ойлгож, энэ хэрэгцээ шаардлагыг хангах чиглэлд эрчимтэй ажиллах шаардлага бодитойгоор тулгарч байна.
Засгийн газрын 2007 оны 250, 2008 оны 72 дугаар тогтоолоор дайнд оролцсон ахмад дайчдад орон сууц эсхүл түүнтэй дүйхүүц хэмжээний мөнгөн тусламж олгохоор шийдвэрлэсэн билээ. Гэвч энэ ажлын хэрэгжилт удаашралтай болсныг эрчимжүүлэх үүднээс Зам,тээвэр, барилга, хот байгуулалтын яамны зүгээс санаачлан дээрх тогтоолд өөрчлөлт оруулах замаар ахмад дайчдад мөнгөн тусламж бус, 30 м2-аас доошгүй талбайтай шинэ орон сууц олгох Засгийн газрын 2009 оны 212 дугаар тогтоолыг гаргуулсан. Энэ ажил 2009-2010 онд хэрэгжиж дуусах бөгөөд барилгын салбарт бий болсон санхүүгийн хүндрэлийн үед барилгачдад маань чамгүй туслалцаа болж байна.
Харамсалтай нь барилгын гүйцэтгэгч байгууллагууд санхүүжилт нь шийдэгдчихсэн энэ ажлыг шуурхай хэрэгжүүлж, орон сууцуудыг хугацаанд нь ашиглалтад өгч чадахгүй байгаагаас одоогоор 1000 орчим ахмад дайчин орон сууцаа хүлээсээр сууна.
Засгийн газраас 2009 оныг “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, дотоодын түүхий эдэд түшиглэсэн цемент, арматур, төмөр хийц, шил, дулаалгын материалын үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж, төлөвлөгөө гаргасан боловч үйлдвэрлэгчдийн зүгээс санаачлага муутай, тодорхой төсөл, бизнес саналгүй байгаагаас энэ чиглэлд дорвитой үр дүн харагдахгүй байна.
УИХ-аас 2009.07.16-нд баталсан “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай”, “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулиудад барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн жижиг дунд үйлдэрүүдийг хамааруулахаар тэдгээрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслэлийн жагсаалтыг гарган “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2009.10.14-ний 316 дугаар тогтоолын хавсралтаар батлуулсан. Эрх зүйн энэ том боломжийг ашиглан импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслэлээ гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлж , орон нутагт барилгын материалын жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэн, дотоодын нөөц бололцоогоо дайчлан ажиллахад та бидний идэвхтэй үйл ажиллагаа л хэрэгтэй байна.
Зах зээлийн харилцаанд шилжих явцад барилгын салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлж байсан байгууллагууд хувьчлал, бүтцийн өөрчлөлт нэрийн дор тарж бутрах, үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөн “ашиг” хөөж ажиллах болсноос салбарын бодлого, норм, дүрэм боловсруулах , шинэ техник технологи, материал бүтээцийг үйлдэрлэлд нэвтрүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд суурь судалгаа, эрдэм шинжилгээний материал үгүйлэгдэж байна. Иймд салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын оновчтой хэлбэрийг бий болгон тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Түүнчлэн салбартаа нэр хүндтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлэх асуудлыг авч үзэж болох юм .
“Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг хэрэгжүүлж тендер шалгаруулахдаа захиалагч яам, газрууд зөвхөн бага үнийн саналыг гол үзүүлэлт болгон сонгож байгаа талаар ихээхэн гомдол шүүмжлэл гардаг. Иймд бага үнийг биш харин чанартай ажил, үйлчилгээг гүйцэтгэх боломж нөхцөлийг хангах, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих чиглэлээр энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Барилга, хот байгуулалтын салбарт ажиллаж байгаа архитекторууд төрөл бүрийн мэргэжлийн инженерүүд, төсөвчид мэргэжлийн ёс зүйтэй байж, хариуцлагаа өндөржүүлэн ажил, үйлчилгээний чанар, үр дүнгийн төлөө туйлбартай үйл ажиллагааг явуулдаг байх, түүнчлэн барилгын байгууллагууд хууль тогтоомж, дүрэм журмаар хүлээсэн эрх, үүргээ үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын тайлан, үйл ажиллагааны үр дүнгийн статистик мэдээлэлүүд, норм норматив боловсруулах санд төвлөрүүлэх орлого зэргийг цаг хугацаанд ирүүлдэг байхыг шаардаж байна.
Бид Мянганы сорилын сангийн “Мэргэжлийн боловсрол сургалтын төсөл”-ийн хүрээнд 22.0 сая ам долларын буцалтгүй тусламжаар 15 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлууд эхлэлээ. Барилгын мэргэжилтэй ажилчин бэлтгэх түр сургалтын төвүүдийг дэмжих, мэргэжлийн түр сургалтад суралцагчдын мэдлэг, чадвар, эзэмшсэн дадлагыг үнэлж, дүгнэх стандарт тогтооход цаашид ч олон улсын дэмжлэг, туслалцааг авах болно.
Ер нь барилгын салбарын анхан ба дунд шатны мэргэжилтэй ажилтныг бэлтгэх сургалтыг барилга, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан мэргэжлийн чиглэл, суралцагчийн тоо, суралцах хэлбэрийг урьдчилж тогтоон хэрэгжүүлэх, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагыг ажлын байран дээр нь хийлгэх, барилгын мэргэжлээр суралцах сонирхлыг дэмжих урамшууллын тогтолцоог бий болгох шаардлага байна.
Yндэсний барилгачдаа дэмжих нь хамгийн гол асуудал хэмээн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам үзэж барилгын салбарыг мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчдаар хангах, тэдний мэргэжил, боловсролыг системтэй дээшлүүлэх талаар бодлого боловсруулж байна. Энэ бодлого нь дотоодын барилгын байгууллага, компаниудын зах зээлд өрсөлдөх чадавхийг сайжруулах, өнөөгийн шаардлагыг бүрэн хангаж чадахуйц ур чавдартай үндэсний барилгачид, материал үйлдвэрлэгчид, зураг төсөл зохиогчдоор хангах зорилготой юм.
Зам , тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас барилгын салбарт гадаадын ажиллах хүчнийг хязгаартай оруулах, гол нь шинэ техник, технологид үндэсний ажилчдаа сургахад чиглүүлэхийг үр дүнтэй хэмээн үзэж, зорьж байна
Барилга, байгууламжийг босгохдоо хэрхэвч мартаж болохгүй зүйл бол газар хөдлөлтийн эсрдэл болж байна. Манай нутаг дэвсгэр Төв азийн газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог. 1994 оноос хойш Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн горим, идэвхжилийг судлаачид илүү нарийвчлан судалжээ. Сүүлийн 6 жилийн судалгаагаар хотын баруун хэсэгт газар хөдлөлтийн өндөр идэвхижилт бүртгэгдэх болссон нь нийслэл хотын ойролцоо хүчтэй газар хөдлөлт болох магадлал байгааг сануулж байна.
Түүнчлэн барилгуудын газар хөдлөлтөд тэсвэрлэх байдалд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод газар хөдлөлтөд тэсвэргүй 263 барилга, аюултай 104 барилга, цаашид нарийвчлан судалгаа хийх шаардлагатай 1897 барилга байгаа нь тодорхой болжээ.
Иймд нийт хот суурин газар, ялангуяа нийслэл хотын хувьд газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ төлөвлөгдөөгүйгээр /1950-1970-аад/ онд баригдсан, одоо ашиглалтын шаардлага хангахгүй болж, оршин суугчдадаа аюул учруулж байгаа орон сууцны барилга, хорооллуудыг иж бүрнээр нь шинэчлэх, дахин барилгажуулах асуудлыг төрийн шийдвэр гаргах түвшинд анхаарч хөрөнгө санхүүжилт, эрх зүйн зохицуулалтыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна.
Агшин зуурт асар их хохирол учруулдаг газар хөдлөлтийг өнөөгийн дэлхийн шинжлэх ухааны түвшинд урьдчилан хэлэх боломжгүй боловч газар хөдлөлтийн судалгаанд тулгуурласан стандартын барилга байгууламж барих нь ард иргэдийг газар хөдлөлтийн аюулаас урдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг бууруулах ихээхэн ач холбогдолтой юм.
Түүнчлэн хүчтэй газар хөдлөлтийн макро судалгаа хийх, Нийслэл болон бүс нутгийн газар хөдлөлийн бичил мужлалын зураг зохиох, шинэчлэх, Улаанбаатар хотод баригдаж буй өндөр барилгуудын суурь хөрсний инженер сейсмологийн судалгааг нарийвчлан хийх, Хангай,төв,баруун бүсийн төв болон Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа 1970 оноос өмнө баригдсан иргэн, олон нийт, үйлдвэрийн барилга, дэд бүтцийн байгууламжид үзлэг тооллого явуулж паспортжуулах, газар хөдлөлтийн тэсвэрлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлага ч тулгарч байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар Газар хөдлөлтөөс урьчилан сэргийлэх асуудлыг хэлэлцүүлж, тус зөвлөлөөс Улсын Их Хурал, Засгийн газарт хандаж зөвлөмж, тэмдэглэл гаргасан. Үүний дагуу Засгийн газраас газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан нь батлагдах шатандаа явна.
Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ. Хөдөө орон нутгаас жил бүр 10 мянгаас доошгүй өрх Улаанбаатарт, зөвшөөрөлгүй газарт суурьшиж байгаа нь хотын агаар, ус, газрын хөрсийг бохирдуулах үндсэн нөхцөл болж байна.
Үндэсний статистикийн хорооны вэб сайтад гарсан мэдээгээр 2010 оны 2 дугаар сард гэхэд л Улаанбаатар хотын 13-р хороолол орчимд азотын давхар ислийн агууламж 19 удаа, хүхэрлэг хийн агууламж 24 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 22 удаа, агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэмжээнээс давсан байх юм. Энэ нь агаарын бохирдлыг багасгах гэхдээ улсаас хөрөнгө гарган хэрэгжүүлсэн гэрийн дулаалга, бүрэн шаталттай гэрийн зуух, утаагүй түлш зэрэг төсөл, арга хэмжээнүүдийн хамрах хүрээ, үр дүн багатай байсныг илтгэж байна.
Иргэд орлого багатай, хуримтлуулсан хөрөнгөгүйгээс шинэ орон сууц худалдан авч чадахгүй байна. Нөгөө талдаа орон сууцны хорооллыг иж бүрнээр нь барих хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх санхүү, эрх зүйн механизм байхгүй байна. Монгол Улсын нийт хүн амын 22 хувь нь л өнөөдөр инженерийн хангамж бүхий орон сууцанд амьдарч байна.
Утаа, агаарын бохирдлыг багасгах, газар хөдлөлтөд тэсвэр муутай орон сууцны барилгуудыг шинэчлэх, бага дунд орлоготой иргэдийг зээлийн орон сууцаар хангах асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нэгэнт тусгагдсан “100 мянган айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэхээс өөр арга зам алга байна. УИХ, Засгийн газраас энэ чиглэлд тодорхой хөтөлбөр батлан, хэрэгжүүлэх нь зайлшгүй боллоо. Уг төслийг хэрэгжүүлэхэд 15.5 их наяд төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоог ажлын хэсэг гаргасан.
“100 мянган айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэхдээ орон сууцны хорооллыг худалдаа, үйлчилгээ, эмнэлэг, сургууль цэцэрлэг зэрэг нийгмийн барилга байгууламж, дэд бүтцийн хамт иж бүрнээр нь барьж байгуулснаар иргэдийн орон сууцны хангамж сайжран, үйлчилгээ төвлөрч, ногоон байгууламж нэмэгдэн агаарын бохирдол, авто замын түгжрэл эрс багасах юм.
Үүнийг хэрэгжүүлэхдээ бид шинэ зүйл бодож олох, зохиох шаардлагагүй. Зах зээл хөгжсөн орнуудад иргэдээ хэрэгжсэн орон сууцаар хангахын тулд урт хугацаатай, хүү багатай орон сууцны зээл олгох, үл хөдлөх хөрөнгө, орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаас, бонд гарган хөрөнгийн хоёрдогч зах зээлд борлуулан хөрөнгө босгох замаар санхүүжилтын эх үүсвэр болгодог бэлээхэн арга хэрэгслүүдийг үр дүнтэй ашигламаар байна.
Манай орны хувьд үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, хоёрдагч зах зээл хөгжөөгүй, хууль эрх зүйн орчин нь бүрдээгүйгээс шууд хэрэгжүүлэх боломж хомс байна. Саяхан монгол улсад айлчилсан нэрт эдийн засагч Эрнанда де Сотогийн сануулгыг энд ахин дурдмаар байна. Сото газар болон үл хөдлөх хөрөнгөө бүрэн, бодитойгорр бүртгэлжүүлэхгүйгээр монголд асар их хөрөнгө түгжигдэж байгааг бидэнд анхааруулсан. Бид бэлэн байгаа үл хөдлөх хөрөнгөө бүртгэлжүүлж, эргэлтэнд оруулах замаар тодорхой хэмжээний мөнгө зах зээлээс босгож болохоос гадна монгол орны хөрсөн доор байгаа нь тодорхой болчихсон, ашиглах нь тодорхой байгаа баялгаа барьцаалах замаар шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бий болгож болно. Ирээдүйд олох орлогоороо одоогийн амьдралаа өөд татъя д гэсэн үг.
Арилжааны банкуудаас иргэдэд олгож байгаа орон сууцны зээлийн барьцаа, шалгуур өндөртэй, хугацаа богино /10 орчим жил/-той, зээлийн хүү өндөртэй, олдоц багатайгаас түүний хамрах хүрээ бага байгаа нь анхаарахгүй орхих боломжгүй асуудал болж багаа юм.
Улсын Их Хурлаас өнгөрсөн онд “Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах тухай” хуулийг батлан гаргасан. Гэвч түүнийг дагалдан гарах ёстой “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай” багц хуулиуд батлагдаагүйгээс орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаас гарган хөрөнгө босгох, орон сууц барих хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх боломж муу байна.
Ийм нөхцөлд стратегийн орд газруудынхаа ирээдүйн орлогыг барьцаалан үнэт цаас гаргаж, олон улсын хөрөнгийн зах зээлд борлуулан хөрөнгө босгох боломжийг ашиглах хэрэгтэй болж байна. Үндсэн хуульд зааснаар “газрын хэвлий дэх баялаг нийт ард түмний өмч”. Тэгвэл иргэд энэ өмчийнхөө тодорхой хэсгийг, тухайлбал стратегийн орд газруудын мөнгөн үнэлгээний 2 хувийг барьцаалан үнэт цаас гаргаж олон улсын хөрөнгийн зах зээлд борлуулахад “100 мянган айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломж байна. Өөрөөр хэлбэл баялгаасаа ирээдүйн олох орлогоо хүлээж суулгүй, одоо эргэлтэнд оруулъя, барилга, орон сууцны салбарт урьчилан оруулъя, тодорхой бүтээлч ажил өрнүүлье гэсэн санаа юм.
Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт барилгын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гол зорилт, бүтээн байгуулалтын гол ажил бол энэ төсөл. Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлээд 2 жил өнгөрч байхад энэ төсөл дөнгөж батлагдаж, хэрэгжиж эхлээгүй байгаа нь хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг шийдэж чадахгүй байгаатай холбоотой. БНХАУ-ын зарим банкууд энэ төсөлд зориулан зээл олгох саналаа илэрхийлсэн ч Засгийн газар баталгаа гаргахгүй байгаагаас төсөл хэрэгжих бодит боломжгүй болсон.
Барилгын ажил нь хатуу тогтоогдсон дэг журам, норм стандартын дагуу, мэргэжлийн арга технологиор, байнгын хяналттайгаар хийгддэг, чанар, үр дүн нь олон жилийн явцад харагдах өвөрмөц ажил юм. Энд ямар ч улс төрийн үзэл баримтлал, онол, талцал хамаагүй. Энэ бол иргэдийн бодит хэрэгцээ. Хэн ч байсан хийх ёстой, хэрэгжүүлэх шаардлагатай ажил. Үнэхээр ард түмний төлөө л байгаа бол эн тэргүүнд шийдэх учиртай зорилт билээ.
Монголын барилгачид, зураг төсөл зохиогчид, барилгын материал үйлдвэрлэгчид, материал түүхий эд бэлтгэж, ханган нийлүүлэгч, тээвэрлэгчид гээд олон мянган ажилчид энэ төслийг хэрэгжүүлэх гар бие оролцох, ажилтай, орлоготой болохыг хүсэж, хүлээж байна. Нөгөө талд мөн олон мянган монголчууд тохилог сууцанд, сэтгэл тэнүүн амьдрахыг мөрөөдөж байна. Монголчуудын олонхийнх нь хүсэл мөрөөдөл, хэрэгцээ шаардлага болсон энэ төслийг бодит ажил болгох нь улс төрийн зориг, шийдлээс л хамаарах болоод байна.
Энэ зөвлөлгөөнд оролцож буй та бүгдийг барилгын салбараа хямралаас гаргаж, сэргээн хөгжүүлэх асуудлыг “100000 айлын орон сууц” төсөл, түүний санхүүжилтын эх үүсвэр. Ашигт малтмалын ирээдүйн орлогын “Хоёр хувь”-ийг барьцаалан хөрөнгө босгох тухай асуудлууд зэргийг тойрон нухацтай яриа өрнүүлж, хэлэлцэж ярилцаж, тодорхой санал, дэмжлэг гаргаасай хэмээн хүсч байна. Мөрөөдлийг хэрэгжүүлэхэд хүсэл, эрмэлзлээс гадна мөнгө хэрэгтэй. Мөнгө бол зам. Энэ бол хүслийг бодит зүйл болгон хувиргах хөшүүрэг билээ. Тийм учраас бид эх орноо хөгжүүлэхсэн гэж санаашрах бус хөгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг бий болгоход анхаарах цаг ирлээ. Оргүй хоосноос бус хөрсөн доор минь бодитойгоор байгаа, ашигтай хэрэгтэй нь тодорхой зүйлээ “хөдөлгөж” их бүтээн байгуулалтаа өрнүүлье !
“Хоёр хувь” төсөл зөвхөн хэдэн орон сууцны асуудал биш, барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, барилгачдын иж бүрэн сургалт, хүн амын төвлөрлийг сааруулах, утаа, газар хөдлөл гээд бүх асуудлыг зохицуулах бодит шийдэл. Хоёр хувь төслийг та бүхэн барилгын салбарт хамаарч байгаагийн хувьд төдийгүй энэ улсын иргэнийхээ хувиар ч гэсэн дэмжээсэй гэж уриалж байна. Утаагүй цэвэр агаар, ажилтай орлоготой амгалан амьдрал бодитой хөрөнгө оруулалт, өрнүүн хөдөлмөрөөр л ирэхээс бус хэзээ нэг цагт мөнгөтэй болохоороо... гээд суувал бид хэзээ ч юутай ч болохгүй.
Бид “100000 айлын орон сууцны төсөл”-ийг Засгийн газарт оруулахаар маш их тооцоо судалгаа хийж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, барилгын материалын үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэх, хөрөнгө санхүүжилтын эх үүсвэрийн асуудлыг хэрхэн шийдэх гээд бүх асуудлыг хамруулан бэлтгэсэн . Энэ зөвлөгөөн дээр та бид нарын ярих, хэлцэх тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх гарц энэ төсөлд бүрэн тусгагдсан.
Орон сууцны хорооллыг шинээр барих газар, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний асуудлыг улсаас хөрөнгө гарган шийдэж өгөхөөр, барилгын компаниуд нийлээд уг хороололд баригдах орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээний объектуудыг иж бүрнээр нь барихаар, хэрвээ иж бүрэн хорооллыг дэд бүтцийн хамт хувийн хөрөнгө оруулалтаар барьвал тэдгээр компаниудыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг шийдэхээр тусгасан.
Хотын төвлөрлийг сааруулах нь утааны асуудлаа шийдэх нэг нөхцөл. Иймд бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдийг хөгжүүлэх талаар 100000 айлын орон сууц төсөлд давхар орсон. Тэнд ч бас орон сууцны хорооллыг сургууль, эмнэлэг, ясли, цэцэрлэг, олон нийтийн барилгыг хамтатгаж шийдэх ёстой.
Нөгөө талаар энэ төсөл хэрэгжихэд барилгын салбарт юу үлдэх вэ ? 40000 айлын орон сууцны төсөл хэрэгжсний дараа энэ салбарт юу ч үлдээгүй. Харин 100000 айлын орон сууц төсөлд барилгын материал, хийц эдлэхүүний чанарыг шалгах лаборатори, сургалтын төвүүд, мэргэжилтэй ажилтан бэлтгэх асуудлыг давхар тусгаж өгсөн.
Одоогийн байдлаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрлэлийн нойтон технологийг хуурай технологит шилжүүлэл тухай УИХ-ын хууль гараад ЗГ-аар хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргуулахаар ажиллаж байна. Ингэснээр үндэсний үйлдвэрлэлээс гарах бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин өсөхөөр байна. Мөн нөгөө талаар Дарханы төмрийн үйдвэрээс гадна Бэрэн ХХК арматур үйдвэрлэх үйл ажиллагаагаа үндсэндээ эхлээд байна.
Энэ төсөл хэрэгжихэд бусад салбарын яамд, барилгын төрийн бус байгууллагууд ямар ямар асуудлыг хариуцаж шийдэх юм гэдгийг нэр устай нь тодорхой болгож, энэ чиглэлээр төрийн бус байгууллагууд тодорхой саналууд гаргаж яримаар байна. Бас Улаанбаатар хотын захиргааг энэ асуудалд татан оролцуулж, утаанд дэмий үрдэг хөрөнгө, мөнгөө нааш нь энэ төсөлд оруулах талаар ярилцмаар байна.
Бид барилгын материалын үндэсний үйлдвэрлэлийг дээш нь гаргаж, гаднаас материал авахгүй байх талаар ажиллах ёстой. Барилгын үйлдвэрлэл муу байхад материалын үйлдвэрлэл сэргэнэ гэж байхгүй. Хөтлийн цементийн үйлдвэрийн шинэчлэлт , Сайншандад бас нэг цементийн үйлдвэр барих гээд материалын үйлдвэрийн чиглэлээр яригдаж байгаа асуудлууд бий. “100000 айлын орон сууц” төслийг батлуулж, ажлыг эхлүүлэхгүй бол барилгын үйлдвэрлэл зогсонги хэвээр үргэлжлэхийг анхаарах хэрэгтэй. Тийм учраас би Та бүхнийг энэ төлсийг хэрэгжүүлэхийн төлөө өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг барилгачныхаа хувиар, иргэнийхээ хувиар хийгээсэй хэмээн ахин дахин хүсэж байна.
Хийвэл хийсэн шиг хийе. Их бүтээн байгуулалтыг өрнүүлье.
“Надад тулах цэг өгвөл би дэлхийг хөшүүргээр эргүүлчихье” гэж нэгэн цагт Архимедийн хэлж байсан шиг “Бидэнд хөрөнгө босгох боломж өгвөл бид эх орноо барилгажуулъя, иргэдээ орон сууцжуулъя, эх орноо хөгжүүлье” хэмээн ам бардам дуугарах чадвар, мэдлэг дадал, туршлага та бүхэнд хангалттай байгаа гэдэгт би итгэдэг шүү.
Сайн үйлс дэлгэрэх болтугай. Та бидний санасан хэрэг сэтгэгчлэн бүтэх болтугай
Анхаарал тавьсанд баярлалаа.

No comments:
Post a Comment