1970-аад оны сvvлээр Монголын эстрад урлагт хvч тvрэн орж басхvv уран бvтээлээрээ мандаж явсан “Инээмсэглэл” хамтлагийг манай үе үеийн vзэгч, шvтэн бишрэгчид сайхан аялгуут дуунуудыг нь даган дуулах дуртай байдаг билээ. Энэхvv хамтлаг тухайн vеийн єндєр шалгуурыг хэрхэн давж уран бvтээлээ vнэ цэнэтэйгээр туурвиж ирсэн нь доорх ярилцлагаас харагдана. Ярилцлагын маань эзэн та бvхний дотно танил хvмvvн. “Инээмсэглэл” хамтлагаас уран бvтээлийнхээ гарааг эхэлж олондоо танигдсан тэрбээр дуулж, хєгжим тоглож, нэвтрvvлэг хєтєлнє гээд урлагийн олон тєрлєєр жигvvр ургуулж яваа нэгэн. Хэвлэл мэдээлэлд тєдийлєн нээлттэй байдаггvй гэр бvлийн тайван уур амьсгал, нам гvмхэн амьдралыг эрхэмлэдэг энэ эрхэм биднийг уриалагхан хvлээж авч ярилцсанд талархаж буй. Ингээд дуучин Н.Ганхуягийг ”Єглєєний цай” буландаа урьж ярилцсанаа уншигчдадаа хvргэе.
-30 гаруй жилийн ємнє “Инээмсэглэл” хамтлаг байгуулагдаж тэр vеийн залуусын шvтээн болж байсан. Мєдхєн ойн тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Тэр гэгээн мєчvvдийг эргэн дурсахгvй юу? -Бид яг 30 жилийнхээ босгон дээр тоглолтоо хийе гэж нэлээн эртнээс ярьсан л даа. Гэвч тус тусдаа ажилтай болохоор нєхцєл нь бvрдэж єгєхгvй явсан юм. Харин энэ жил бидэнд азтай vйл явдал тохиож, хатагтай Отгонтуяа тэргvvтэй Урлагийг дэмжих сан байгуулагдлаа. Энэ бvсгvй нэлээн олон жилийн ємнє “Та нар цомог vлдээх хэрэгтэй. “Инээмсэглэл” бол бvхэл бvтэн нэгэн vеийн тєлєєлєл болсон, олны хайртай хамтлаг. Vлдэх юмгvй єнгєрч болохгvй” гэж хэлсэн. Тэгээд л бид урамшаад цомгийнхоо ажилд орсон. Одоо дуу хоолойны бичлэгээ хийлгээд дуусч байна. Солонгост хэвлэгдэх цомогт маань хvмvvсийн сонсох дуртай 1970-аад оны сvvлээр дуулагдаж байсан шилдэг 20 гаруй дуу орж байгаа. Харамсалтай нь тэр vед хуурцаг гэж байгаагvй, пянзан дээр дуугаа бичvvлдэг байсан болохоор бичлэг vлдээгvй. Харин аз болж Монголын радиогийн алтан фондод олон дуунууд хадгалагдаж байсан юм байна. Бас тэр vед одоогийнх шиг олон телевиз байсангvй. Бидний дууг хєдєєгийн малчид, тариаланчид шугамын радиогоор байнга сонсдог байлаа шvv дээ.
-Та бvхэн сайн яруу найрагчийн шvлэгтэй дууг сонгож дуулдаг байсан байх? -Тэр vед радиод олон сайн яруу найрагчид ажилладаг байсан. Сандуйжав гуай, Шажинбат гуай, Мэнд-Оёо нарын дууны vг бичих оргил vе нь байсан гэж хэлж болно. Бас хєгжмийн зохиолч Энхбазар радиод ажиллаж, анх биднийг єлгийдєж авч байлаа. Энэ vед бидний хэдэн залуус гадаадад сургууль тєгсч ирсэн, ажлынхаа зав чєлєєгєєр дуу хууранд шимтчихсэн явж байсан хэрэг. Ер нь манай “Инээмсэглэл”-ийн тvvх 1960-аад оноос эхтэй. Б.Долгион, Ч. Ганболд, М.Энхсайхан бид дєрєв анх орос гуравдугаар сургуулийнхаа хамтлагийг байгуулж байлаа. Сургуулийнхаа vдэшлэг дээр дуулах гэхээр бага ангийн хvvхэд гээд оруулахгvй. Гэвч хамтлагийн гишvvн гэхээр оруулчихдаг байсан юм. Тэр л vеэс урлаг гэдэг ямар амттай байдгийг мэдэрсэн. Ихэвчлэн орос дуу дуулдаг байлаа. Бас манай сургууль дээр орос цэргийн хамтлаг, хєгжмийн зохиолч Зуундарь хамтлагтайгаа ирдэг байсан. Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны дэргэд дуулж эхэлснээс хойш 30 гаруй жил єнгєрчээ. Бидний уран бvтээл тэр vеийн гадаад худалдааны яам, Мэдээлэл радио телевизийн улсын хороо, Шинжлэх ухаан техникийн улсын хороон дээр тєвлєрдєг байсан юм. Дээрх байгууллагад манай уран бvтээлчид ажилладаг.Тэр утгаараа нэр дурдсан байгууллагууд дээр анх тоглож байгаад дараа нь радиогоор дуулаад эхэлсэн чинь хvмvvс ийм хамтлаг гараад ирлээ гээд их сайхан хvлээж авсан. Чухам тэр vеэс л гадуур уригдаж тоглодог болсон доо. Тэр vед Энхбазарын хєгжим Атраас ирсэн комбайнч залуу амжилт сайн уу, Аварга малчин саалийн эзэн бvсгvй сайн уу... гэсэн vгтэй дуу гарсан. Тэр vед Монголд диско хєгжим анх орж ирж байсан юм. Бид дуугаа хамгийн сvvлийн vеийн диско хэлбэрт оруулж дуулсан. Тэр vед тайзан дээр урт ханцуйтай цамц, костюмтай гарахыг шаарддаг бас дууны vгийг нарийвчлан хянаж, эргэлзээтэй vгийг баталдаггvй байсан юм. Тэгэхээр нь бид vзэл суртлынханд таалагдах vгтэй дуунд залуучуудын сонирхолд нийцсэн ая хийж, стильд оруулж дуулаад л зєвшєєрєгдєж дэмжигддэг байлаа шvv дээ. Дуугаа эхлэхээр л залуучууд балиашиглаад дагаж дуулаад бєєн юм болдог байж билээ. Одоо эргээд бодоход тэр дуунууд маань нэгэн шинэ vеийг нээж байж дээ. Орчин vеийнхээр бидний шинээр гаргасан дуу бvхэн хит болдог байлаа. Дандаа хит болдог байсан учраас радиогоор хамгийн их цацагддаг байсан. Тухайлбал “Зvрхний vг”, “Залуусын уулзалтын дуу” чухам л од болж байсан шvv дээ.
-Уг нь ид хавчиж, шахдаг байсан vе шvv дээ? -Тийм ээ. Яагаад болж бvтэхгvй байгаа хvмvvсийг магтан дуулаад байгаа юм бэ гэж зэмлvvлж л байсан. Хажуугаар инээдэмтэй зvйл ч их тохиолддог байлаа. Нэг удаа манай хамтлагийн гишvvн Батчимэг “Бид цас орох дуртай” гээд дуулсан чинь та нар зуд сурталчиллаа гэж зэмлvvлээд бєєн инээдэм болж билээ. Гэсэн хэдий ч бидний олонх гайгvй байгууллагуудад, хариуцлагатай алба хашиж байсан учраас хаа очиж хавчих шахуулах нь бага байсан. Бас англи хэл дээр анх дуулж, англиар дуулдаг анхны хамтлаг гэж єргємжлєгдєж байлаа. Тэр vед барууны vзэл суртлыг сурталчиллаа гээд тиймэрхvv зvйлийг хориглодог байсан учраас америкийн дэвшилтэт дуу ч гэдэг юм уу дууныхаа ємнє заавал оршил хэлдэг байсан. Тухайлбал Америкийн рок дууг дуулахын ємнє Америкт хар арьстай бvсгvй цагаан арьстай залууд дурлаад гэрлэх гэсэн чинь эцэг эх нь зєвшєєрєєгvйн эсрэг буюу арьсны єнгєєр ялгаварлахын эсрэг дуу дууллаа гэж тайлбарладаг. Vнэн хэрэгтээ хар арьстай охин, цагаан арьст залуу хоёрын хайр сэтгэлийн дуу байсан юм. Зарим vед загнуулж, хориглуулж байсан ч залуучуудад хvсэн хvлээж байсан барууны дуунуудаас оршилтойгоор ч болов хvргэж чаддаг байсан.
-Тэр vед улс тєрийн дууны наадам болдог байсан. Оролцож л байсан биз дээ? - Анх 1980 онд Эвлэлийн тєв хорооноос зохион байгуулагдахад нь бид оролцож тэргvvн байр эзэлж, хэрэндээ л нэр алдарт хvрч, 1981 онд Берлинд болсон олон улсын наадамд оролцох эрх авч байлаа. Тvvний дараа хамтлагийн гишvvн Ганболд Сочид болсон олон улсын наадамд оролцож, харин би дараа жил нь оролцсон юм.1970-аад оны сvvлч, 1980-аад оны эхээр Монголдоо тєдийгvй гадаадын олон оронд бид тоглосон. Ингэж л монголчууд аль ч хэлээр дуулж хєгжимдєж чаддаг улс гэдгийг гадны улс оронд мэдрvvлж явлаа шvv дээ. Бас оюутан байхдаа Молдав, Грузин, Белоруст очиж ая дуугаа хvргэдэг байлаа. Оросын комсмол гэж хvчтэй хєрєнгєтэй байгууллагын буянаар нэлээд олон орныг vзсэн шvv. Сvvлдээ хамтлаг маань єргєжєєд дуучин агсан Б.Бадар-Ууган, эмэгтэй дуучин Оюундэлгэр нараар хvрээгээ тэлсэн. Гэвч бидэнд уран бvтээлдээ зориулах цаг зав хомс болсон. Долгион, Цогдэлгэр, хєгжмийн зохиолч Балхжав, Пvрэвдорж бид нар vндсэндээ халаагаа vргэлжлvvлж хамгийн сvvлд Євєрмонголд анх удаа Монголын эстрад, рок попын хамтлаг гэж очиж байлаа. Тэр vед рок попын талаар ойлголт байгаагvй. Улаан театрын дарга нар нь ногоон шинельтэй орж ирээд эгнээд суучихсан. Бид салют буудаад тоглолтоо эхэлсэн чинь бvгд чихээ дараад доошоо хараад суучихаж билээ. Учир нь тэд анх удаа л чанга хєгжим сонсч байгаа нь тэр. Залуучууд нь Битлзийг хvлээж авдаг шиг л тайз руу дайрч, гарын vсэг авъя гээд л. Тэднийг цагдаагийнхан зохицуулж байж билээ.
-Тоглолт бvхэн тань vзэгчдээр дvvрэн байсан гэдэг. Єєрсдєє ч тоглолт руугаа орж чадахгvй тохиолдол байсан гэдэг юм билээ ? -Тийм шvv. Наадмыг зохион байгуулдаг Эвлэлийн тєв хорооны зохион байгуулагч Ганбат их єндєр хvн байсан. Мань хvн хvмvvсийн толгой дээгvvр биднийг юмаар татаж, арай гэж л Спортын тєв ордонд оруулдагсан. Биднийг дуулахаар хvмvvс хашгирч дайрсаар байгаад хамаг хаалгыг нь эвдчихдэг байв. Дараа нь улс тєрийн дууны наадам Улсын циркт болдог болсон. “Бvсгvйчvvд” дуугаар маань эмэгтэйчvvд давамгайлсан vйлдвэрийн газрууд цуврал нэвтрvvлэг хийдэг байлаа шvv дээ. Мєн “Манайд ирээрэй” дуугаар телевизийн нэвтрvvлэг хийж байсан гээд бодохоор хvмvvсийн амьдралд ойрхон дуу дуулдаг байсан шиг байгаа юм. Одоо ч тэр vеийн дууг сонсохоор залуу нас санагдаад сайхан гэх хvн олон байдаг. Жишээ нь “Хєєрхєн Бурмаа” дуу маань бодит хvнээс сэдэвлэн бvтээгдсэн. Ер нь бид тєгєлдєр хуур, гитар, бємбєр зэрэг амьд хєгжимтэй дуулдаг байлаа. Тэр vед мєнгє тєгрєг авах нь ховор. Энд тэнд очиж тоглоход ширээн дээр тавагтай чихэр, мандаринтай л угтдаг байлаа шvv дээ. Мєнгє тєгрєгнєєс илvvтэй дуулж, хуурдах нь бидэнд илvv таашаал єгдєг байсан юм.
-Єнєєдєр нэрт дуучин Бадар-Ууган гуай та нарын дунд алга. Ойн тоглолт дээр тvvний дуу хоолой vгvйлэгдэх байх даа? -Ууганаагийн маань дууг хvv Наранзун нь дуулна. Бусад vндсэн бvрэлдхvvн бvгд байгаа.
-Ингэхэд яагаад хамтлагтаа “Инээмсэглэл” гэх нэрийг єгсєн юм бэ? -Тэр vед бараан хувцасласан, хємсгєє зангидсан хvмvvс гудамжаар нэлээд явдаг байсан. Тvvний эсрэг хvн болгон дандаа инээд хєєртэй, єєдрєг сэтгэлтэй, єєрийн гэсэн зєв vзэл бодолтой, хvсэл тэмvvлэлтэй, гэрэлтэж яваасай гэж хvссэндээ “Инээмсэглэл” нэрийг єгсєн. Бас тэр vед vзэл суртал гэж мундаг юм байдаг байлаа. Энэ ташрамд хэлэхэд энэ удаа vзэгчдэдээ дахин “Инээмсэглэл”-тэйгээ хамтдаа инээгээрэй гэж хэлэх байна.
-Хамтлагийн гишvvдийн ихэнх нь єєр ажил эрхэлж байсан. Олон жил уран бvтээлээсээ хєндийрсєн хvмvvс цомгийн бичлэгт ороход хэр сандарч байв? -Сандрах зvйл байсан л байх. Дуу хєгжмєєсєє хол байсан ч гэлээ єєрсдийгєє дайчилж маш их бэлдэж байгаа. Нэгэнт vндэс суурь нь байгаа болохоор эргээд сэргэх нь хурдан, гарт ороод ирж байна. Шинэ бичлэгээ сонссон чинь vнэхээр тэр vеийн амьдрал нvдэнд харагдаад ид дуулж байсан торгон агшин санагдаад маш сайхан байна. Тэгээд ч тухайн vеийн дуунууд дандаа сайн сайхныг илэрхийлж ерєєсєн дуунууд байсан. Тэр утгаараа тоглолт хийнэ гэдэг бидэнд єгєєжтэй ажил болж байна. Найз нєхєд маань ч их дэмжиж байгаа. Тэр ч бvv хэл гадаадад ажиллаж амьдарч байгаа найз, танилууд хэзээ тоглох вэ тэр vеэр чинь Монголд очих юмсан гэж ярьж байгаа гээд бод доо.
-Рок, попынхны хувцаслалт сонирхлыг их татдаг. Тэднийг даган дууриах хvн олон ? -Тэр vед богино ханцуйтай цамц, подволк ємсдєг байсан. Бид ч залуу нас, дуу хєгжимтэйгээ зохицуулаад ихэвчлэн чєлєєт хувцастай дуулдаг байлаа. Харин албан ёсны тоглолт дээр костюм ємсдєг байсан. Бидний зурагтай пянз Орост хэвлэгдэж байсан.
-Таны эхнэр мєн л урлагийн хvн. Эхнэртэйгээ санаа оноогоо хуваалцдаг уу? -Тэгэлгvй яахав. Манай эхнэр балетын жvжигчин хvн. Надад сонгодог урлагийн талаар тийм сайн ойлголт байгаагvй. Харин эхнэртэйгээ гэр бvл болсноос хойш сонгодог урлагийн гайхамшгийг сайн мэддэг болсон. Эхнэр маань гадаад дотоодын 30 гаруй балетыг гоцолсон.10 гаруй оронд уригдаж тоглосон. Энэ жил мєн гадны орнуудаас урилга ирсэн. Гэвч би тоглолт гээд завгvй байгаа болохоор ар гэрийн ажлаа зохицуулах гээд гадагш явахаа хойшлуулсан. Одоо мэргэжлээрээ хувийн сургуульд багшилж байгаа.
-Та эхнэрийнхээ юуг нь илvvд онцолж харж байв? -Тухайн vед ажил дээрээ хамгийн эрт ирж, хамгийн орой гэртээ харьдаг ажилсаг бvсгvй байсан. Энэ зан нь эрхгvй намайг татсан даа.
-Хvvхдvvдээс тань урлагаар явж байна уу? -Манайх хоёр хvvхэдтэй. Том охин дунд сургуульд сурдаг. Тvvнийхээ хажуугаар єєрийн сонирхлоороо Хєгжим бvжгийн дунд сургуулийн тєгєлдєр хуурын ангид хичээллэдэг. Энэ жил Ардын жvжигчин Чулууны нэрэмжит єсвєрийн хєгжимчдийн уралдаанд оролцож тусгай байрын шагнал хvртсэн.
-Аав тань ганц хvvгээ эрхлvvлдэг байв уу. Аавын сургаал алт гэдэг. Энэ vvднээс таныг амьд сэрvvн ахуйдаа хэлж байсан олон сургаалаас нь ажил амьдралдаа мєрдлєг болгож явдаг болов уу гэж боддог юм? -Бид буурай дээрээ єссєн. Бага байхад аав ээж маань ажил тєрєл гээд явчихдаг байсан. Буурай маань хичнээн арын ажил ихтэй байсан ч улсын ажлаа чанартай сайн хийж ямагт анд нєхдийнхєє дунд бай гэж захидаг байсан. Харин аав маань ноён нуруутай vг дуу цєєтэй хааяа нэг дуугарахаараа жинтэй, vнэ цэнэтэй vг хэлдэг хvн байлаа. Олон таван vггvй єєрийнхєє байгаа байдлаараа эргэн тойрны хvмvvстээ бvхнийг ойлгуулж чаддаг байсан. Бас vргэлж ном шагайж суудаг байсан.
-Ингэхэд та юуг эрхэмлэн дээдэлдэг вэ? -Миний хувьд бурханыг эрхэмлэн дээдэлдэг. Бясалгал хийдэг. Эхнэрээ ч бясалгалд явуулсан. Энэ утгаараа бvх юмыг амар амгалан байгаасай гэж vздэг.
Д.Нэргvй
Эх сурвалж "Улаанбаатар таймс"
Эх сурвалж "Улаанбаатар таймс"
No comments:
Post a Comment