Thursday, 22 July 2010

Х.Үнэнхүү: "Дууг ємчилж болдоггүй юм"


“Дэнсээ хvv,” “Нvд хємсгийг чинь харъя л даа”, “Юугаа ч хайрлаагvй аав” зэрэг зохиолын дууг ард тvмнийхээ зvрх сэтгэлд хоногштол дуулж хvргэсэн дуучны нэг бол Монгол Улсын гавьяат жvжигчин Х.Vнэнхvv. Оюутан байхаасаа дуурьт хvч сорьж “Учиртай гурван толгой” дуурийн Улсын уралдаанд Балганы дvрийг чадварлаг бvтээн хоёрдугаар байрт шалгарч байсан тэрбээр Дархан аварга Х.Баянмєнх, Даян аварга Г.Єсєхбаяр, Тvвдэндорж, Цэрэн аварга нарт зориулсан дууг дуулж олны хvртээл болгосон. Харин тэрбээр тун удахгvй бие даасан тав дахь тоглолтоо хийхээр бэлдэж байгаа аж. Тvvнийг энэ удаагийнхаа “Єглєєний цай” буландаа урьж ярилцлаа.
-Та ойрд тайзнаа гарч харагдсангvй. Хаагуур юу хийж явна вэ?
-Би Хєгжим бvжгийн дунд сургуулийн дуулаачийн ангид дуулах ур зvйн багшаар гурав дахь жилдээ ажиллаж байна. Мэргэжлээрээ багшилна гэдэг vнэхээр сайхан байдаг юм байна. Хувь хvнээс ч их чадвар, дадлыг шаарддаг юм байна. Олон сайхан шавь нар бэлтгэж, гэгээлэг ажил хийж байгаадаа сэтгэл єндєр байгаа.
- Таны “Дэнсээ хvv” дууг мэдэхгvй хvн байхгvй. Энэ дуу ард тvмний дунд маш хурдан тvгсэн шvv? -Энэ дуу 1994 онд намайг оюутан байхад зохиогдсон юм. Ємнє нь би Пvрэвхvvгийн “Бvvвэй ээж” дууг дуулсан. Тухайн vед зохиолын дууны уралдаанд их оролцдог байлаа. ”Дэнсээ хvv” дуу ардын дууны хэлбэрээр бичигдсэн сайхан дуу. Энэ утгаараа ард тvмэнд маш амархан хvрсэн. Тэр vед Монгол телевизээс “Хvрээ танил” зохиомжит нэвтрvvлэг явуулдаг байлаа. Тvvнд би оролцож “Дэнсээ хvv”дуугаа дуулснаас хойш хvмvvсийн дунд тvгэж ард тvмний дуулах дуртай дууны нэг болсон. Олны сэтгэлд хvрсэн дуу нэлээд дуулсан. Тухайлбал “Нvд хємсгийг чинь харъя л даа”, “Сэтгэл гэдэг мундаг шvv” Юугаа ч хайрлаагvй аав”, “Авзага хайрхан” зэрэг дуу бий. Тvvнээс гадна талийгаач Монгол улсын гавьяат жvжигчин П.Ганбат агсны дуулсан “Ус мєрєн олон чиг”, Ц.Тvвшинтєгсийн “Хайрхан уулын бараа” гэх мэт мэргэжлийн хэмжээнд бичигдсэн дуунууд ч байна. Нийтийн дуу дуулахдаа тухайн дуу бvрт нь тохируулж мэргэжлийн хэмжээнд дуулах нь зєв гэж би хувьдаа боддог.
-Уг нь дуурийн дуучдыг зохиолын дуунаас татгалзах хэрэгтэй гэдэг юм билээ?
-Хэдийгээр би Дуурийн театр хэмээх урлагийн том тогоонд чанагдаж байгаа ч гэсэн vзэгчдэдээ нийтийн дуу дуулж сонирхуулах нь дуучин хvний vvрэг гэж vздэг. Нєгєєтэйгvvр хєдєлмєрєє vнэлvvлж, vзэгч олныхоо хайр хvндлэлийг хvлээнэ гэдэг эрхэм зvйл. Тэр хэмжээгээр хариуцлагатай байх хэрэгтэй. Миний хувьд энэ зритель сайхан, энэ нь муухай гэж бодож явсангvй. Урлагийн хvний ганц тэжээгдэж байдаг зvйл vзэгчдийн алга ташилт байдаг. Зритель сайхан хvлээж авахын хэрээр сэтгэл санаа єєдрєг болж уран бvтээл нь амилж байдаг. Ер нь хэдий чинээ vзэгчдэдээ чанартай уран бvтээл хvргэнэ, тєдий чинээ хvндлvvлж явна шvv дээ.
-Хэнтий аймгаас олон сайхан дуурийн дуучид тєрсєн. Дуучин болоход тань тэдний нємєр нєєлєг багагvй байсан биз?
- Тийм ээ. ДБЭТ-т ороход гавьяат Г.Эрдэнэбат, Ц.Тvвшинтєгс хоёрын нєлєє их байсан. Тvвшинтєгс бид хоёр нэг сургууль тєгссєн. Сайн найзууд. Эрдэнэбат гавьяатыг Эрка ах гэдэг. Аливаа юманд эрэмбэ гэж байдаг болохоор бид Эрдэнэбат ахаас эмээж явдаг. Бид нэг групп болж Капитан ахын удирдлага дор нэг vеийг тєлєєлж уран бvтээлээ хийж явсан. Ер нь намайг дуурь болоод нийтийн дуунд Ардын жvжигчин А.Долгор эгч, гавьяат жvжигчин Д.Сосорбарам ах, Тvвшээ, Капитан ах нар хєтєлж оруулсан гэж хэлж болно.
-Таны дvvтэйгээ хамтарч дуулсан “Налгар намрын уянга”-нд хvмvvс их дуртай байдаг. Дvvгээ хэр ирээдvйтэй дуучин болно гэж боддог вэ? -Дvv маань одоо ДБЭТ-т найрал дуучнаар ажиллаж байгаа. Цаашид єєрийгєє хєгжvvлж сайн дуучин болно гэж итгэдэг. Гадуур явж байсан чинь “Налгар намрын уянга” дуу “FM”-ээр явж байсан. Их сонин дуу шvv дээ. Тэгээд л дvvтэйгээ хамтарч дуулахаар шийдсэн. Монгол Улсын гавьяат жvжигчин Дашням ах, Соёлын тэргvvний ажилтан Баянмєнх эгч хоёрын давтагдашгvй дуу л даа. Гэхдээ бид Баянмєнх эгчээс зєвшєєрєл авч дуулсан юм. Дууны vг ая нь гоё болохоор аяндаа л хvнд хvрээд явчихдаг юм билээ. Тэгээд ч бид хоёрын хоолойд тохирсон дуу санагдсан.
-Баянмєнх дуучнаас зєвшєєрєл авсан гэснээс зарим дуучид бусдын дууг хулгайлж дуулдаг гэсэн яриа мэр сэр байдаг. Та энэ тал ямар байр, суурьтай байдаг вэ? -Манайхан анх дуулсан дуучнаас нь зєвшєєрєл авах, уран бvтээлийн патент гэж ярьдаг. Тэр нь байг гэхэд жаахан эрэмбэ, хэмжээ хязгаартай байх нь дээр гэж боддог. Гэхдээ уран бvтээлийг нэг хvн хувийн ємч шигээ ємчилж авч дараад байж болохгvй. Дуулж байх хэрэгтэй. Тvvнээс ч илvv дуулдаг хvн байж болно шvv дээ. Тухайлбал миний дуун дотор єєр хvнд илvv тохирох дуу байж болно. Тийм учраас би энэ тал дээр уян хатан хандах ёстой гэж боддог. Ер нь залуучуудад хэлэхэд хvний дууг бvдvvлэг байдлаар шvvрч авчихаад тvvнийгээ дуулчихлаа гэж ойлгож болохгvй. Хэдийгээр дуулах нь зєв ч гэлээ энэ тал дээр соёлтой хандах ёстой.
-Ингэхэд та хэд хvртлээ дуулна гэж боддог вэ?
-Манай багш нар дуучин хvн насаараа сурдаг гэж ярьдаг. Тэгэхээр би дуулж чадахаа больтол дуулна. Мэргэжлийн хувьд ярих юм бол єєрийгєє ид дуулдаг насан дээрээ яваа гэж боддог. Би дуурьт хэд хэдэн гол ба туслах дvр бvтээсэн. Оюутан байхдаа “Учиртай гурван толгой” дуурийн улсын уралдаанд Балганы дvрээрээ оролцож хоёрдугаар байрт орж байлаа. Ер нь Балганы дvрээр дуурьт дуулах гараагаа эхэлж байлаа.
-Vе vеийн сайхан залуучууд Балганд тоглосон байдаг? -Би Балганыг залуу хvvхэд гэж ойлгодог учраас Балганд сайхан залуу, бvр залуу хvн тоглох ёстой гэж боддог. Тийм учраас нэг их хvнд будаг хийж хєгшрvvлээд, том ширвээ сахал тавих шаардлагагvй. Яагаад гэвэл би Балганыг 18-22 насны залуу байх болов уу гэж дотроо бодож дvрсэлж тоглодог. Vе vеийн Балганууд хурц, ухаантай эсвэл даруухан Балгануудыг гаргасан байдаг. Манай Жагаа багш гэхэд маш хурц, талийгаач Пvрэвдорж багш мундаг том Балган болдог. Баатар, Тємєр-Очир гуай гээд л хууччуулаас ч гэсэн дан мундгууд Балганд тоглосон. Балганыг гурав дахь удаагаа шинэчилж тавьсан. Тэр vед Эрдэнэбулган найруулагч намайг чи залуу хvн гэдгээ бодолцоорой гэж хэлж байсан.
-Мэдээж танд урлаг єгєєжєє єгсєн байх. Урлагт зvтгэснээр таны амьдралд єєрчлєлт орсон уу? -Нэгдvгээрт урлагийн хvн, хоёрдугаарт хєдєлмєрлєж байгаагийн хувьд нэг байрандаа нэг хувцастай байгаад байж болохгvй биз дээ. Тиймээс олны жишгээр аятайхан амьдрахыг хичээдэг. Гэхдээ бусдаас илvvрхэж гял цал байхыг хvсдэггvй. Юм хураах ч сонирхол багатай. Мэдээж vр хvvхдээ юмаар дутаахгvй, сургууль соёлд нь анхаарах хэрэгтэй учраас амьдралаа тэгшрvvлэхийн тєлєє явах vvрэгтэй. Эхнэр маань арван жилийн сургуульд дуу хєгжмийн багш хийдэг. -Ингэхэд таныг дууриасаа хєєгдсєн гэсэн яриа гараад байсан? -Алдаагvй хvн гэж байхгvй шvv дээ. Итали явж ирснийхээ дараа ажлын хариуцлага алдаж дууриасаа хэсэг хєндийрсєн тал бий. Дуурийг би орхилоо гэхэд дуурь намайг орхихгvй. Нєгєє талаар сонгосон мэргэжил маань учраас би хэзээ ч дууриас салж чадахгvй. Би дуурийн гоцлол дуучин В.Эрдэнэтуяатай Италид арван сар мэргэжил дээшлvvлсэн. Сvvлийн vед хvмvvс тодорхой уран бvтээл хийхгvй байна гэж шvvмжлээд байгаа. Гэхдээ ард тvмэндээ гурван жил тутамд бие даасан уран бvтээлээ толилуулдаг.
-Хобби?
-Хоол хийх дуртай. Гэхдээ бидэнд гэртээ хоол хийгээд байх цаг зав бага. Миний хийсэн хоолонд гэрийнхэн маань их дуртай . Бас кино vзэх дуртай. Ялангуяа тvvхэн сэдэвтэй киног сонирхож vздэг. Ялалтын баяраар эх орны дайны сэдэвтэй кинонуудыг их vзсэн. Ялангуяа дээр vеийн монгол кинонууд хэчнээн vзсэн ч уйддаггvй. Vзэх тусам л уран бvтээлийнх нь чанар, тоглох чадвар нь улам тод томруун харагддаг юм шиг санагддаг. Тухайлбал “Дайсны цэргvvд сонсоцгоо”, “Хєдєєгийн баясгалан”, “Илvv сартай зун”, “Мандухай цэцэн хатан” гээд сайхан кинонууд байна шvv дээ. -Мэдээж хєлбємбєг сонирхоно биз дээ? -Завтай vедээ vзэлгvй яахав. Би Аргентиний багийг дэмждэг. Тийм учраас багаа сайн тоглоосой гээд л хараад байгаа.
-Та монгол бєхийг магтан дуулсан олон дуутай. Энэ vvднээсээ бєхчvvдтэй ойр дотно биз?
-Тэгэлгvй яахав. Хvндэлж явдаг бєх Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Бас Даян аварга Г.Єсєхбаяр, Д.Сумьяабазар аварга нарын барилдааныг байнга vздэг. Тэднийгээ дахин дахин тvрvvлээд байгаасай гэж хvсдэг. Би энэ бєхчvvдтэй уран бvтээлээрээ холбогдсон. Хамгийн анх Б.Бат-Эрдэнэ аваргын дууг дуулж байлаа. Дараа нь С.Цэрэн аварга, Д.Тvвдэндорж аваргын дууг дуулсан. Дархан аварга Х.Баянмєнх “Монгол бєхийн дуулал” нэртэй дууны шvлэг бичсэн юм. Тvvнд Ардын жvжигчин Н.Жанцанноров гуай ая хийж би дуулсан. Хамгийн сvvлд “Єсєх аварга” нэртэй Єсєхєє аваргад зориулсан дуу дуулсан. Цагаан сар, наадмын барилдааныг байнга vздэг.
-Та юунаас кайф авдаг вэ?
-Дэлгvvрт ороод нvд хужирлах юм уу эсвэл зургийн vзэсгэлэн музей vзэх vед кайф авдаг. Нэг ёсны тэр vед тархи амарч алжаал тайлагддаг юм.
Эх сурвалж "Улаанбаатар таймс"

No comments:

Post a Comment