Thursday, 22 July 2010

Ж.Батсуурь: "Бид хэтэрхий улстєрждєг"



-Хаврын чуулган завсарлахын ємнє тєсвийн тодотголыг баталсан. Багагvй хугацаанд хэлэлцэж шийдвэрлэсэн ч алдагдал ихтэй гэсэн шvvмжлэл дагууллаа?
-Тєсвийн тодотголыг хэлэлцэх vеэр ажил тєрлийн гэхээсээ илvvтэй улстєрийн саад бэрхшээл даван тууллаа. Тєсвийн тодотгол хийх зайлшгvй шаардлага тулгарсан. Єнгєрсєн оны арванхоёрдугаар сард тєсєв батлах vеийн болоод єнєєгийн нєхцєл байдал єєр болсон. Ноднин намрын чуулганаар тєсвийн тодотголыг хэлэлцэхэд эдийн засгийн хямралын нєхцєл байдалтай тєсвийн орлого ямар байх нь тодорхой бус байсан vе. Улстєрийн намуудаас гадна хамтарсан Засгийн газрын мєрийн хєтєлбєр хэрэгжиж байгаа учраас тєсвийн тодотгол хийх зайлшгvй шаардлагатай. Энэ удаа цалин, тэтгэвэр тэтгэмжийг 30 хувиар нэмэхээр болсон нь дэвшил. Тєсвийг алдагдалтай баталлаа гэсэн шvvмжлэл гардаг. Тєсвийн алдагдал сайн зvйл биш ч бvр байх ёсгvй юм ч бас биш. Тєсвєє алдагдалтай баталдаг улс орон олон байдаг гэхээр нэг талаасаа хэвийн зvйл. Гэхдээ тєсвийн мєнгийг жижиг сажиг зvйлд зарцуулах, УИХ-ын гишvvдийн нэртэй тэрбум тєгрєгийн хєрєнгє оруулалтын санал дутмаг, оновчгvй, vрэлгэн гэх мэт иймэрхvv асуудлууд байсаар байна. Миний хувьд эл байдалд шvvмжлэлтэй хандах, ажлын байрыг нэмэгдvvлэх зэрэг vр ашигтай зvйлд тєсвийн хєрєнгє оруулалтыг зарцуулах хэрэгтэй гэж vздэг.

- Дараа буюу эргэн тєлєгдєх нєхцєлєєр бvтээн байгуулалтын ажил хийхээр шийдвэрлэсэн. Хэр оновчтой шийдвэр бол?
-Эргэн тєлєгдєх нєхцєлєєр хийх ажлууд гэж тєсвийн хавсралт болгоод оруулсан. Зарим нь бvтээн байгуулалтын шинж чанартай зам, эрчим хvчний шугам сvлжээ барих ажил байсан. Нэг хэсэгт нь шаардлагагvй гэмээр зvйл ч бий. Дараа тєлбєртэй гэдэг нэрийн доор нууц шахуу хавсралт болгон оруулсан нь ч байна. Тєсвєєс хєрєнгє оруулалтыг нь эргэн тєлєх учраас бодлоготой хандах хэрэгтэй. Тєсвийн тогтвортой байдлын хууль батлагдсанаар тєсвийн vрэлгэн байдалд тавих хяналт сайжирч дээрдэх болов уу гэж бодож байна.

-Иргэдийн хадгаламжид тєрєєс баталгаа гаргасан. Тєсвийн тодотголын vеэр иргэдийн хадгаламжаас 0.5 хувийн хvv авахаар боллоо?
-Засгийн газраас хямралын vед арилжааны банк дахь иргэдийн хадгаламжид баталгаа гаргах санал оруулсан. Банк болоод иргэдийн хадгаламж эрсдэлд орвол аюултай. Тухайн vед улс орнууд ийм нийтлэг арга хэмжээ авч байсан. Манай улсын хувьд банкны салбар даатгалд хамрагдаагvй нєхцєл байдлаас шалтгаалаад тєрєєс арга хэмжээ авсан. Сая бага зэрэг єєрчлєєд завсрын шинжтэй арга хэмжээ авахаар болсон. Цаашид арилжааны банкуудыг, иргэдийн хадгаламжийг ч мєн адил даатгалд хамруулж чадвал тєр оролцоод байх шаардлагагvй болно.

-Тєрийн банкинд 100 тэрбумын бонд гаргахыг УИХ эевшєєрлєє. Сvvлийн vед зарим гишvvн бонд гаргахад их шvvмжлэлтэй хандаад байгаа?
-Бонд зээлийн нэг хэлбэр учраас хvмvvс эмзэглэх нь аргагvй. Гэвч зайлшгvй шаардлага гэж бий. Орлогоор зарлагаа нєхєж чадахгvй тохиолдолд алдагдлаа нєхєхийн тулд бонд гаргадаг. Бодит байдал ийм нєхцєлд аргагvй байх. Мэргэжлийн хороо, салбарын яам нь бонд гаргах саналыг оруулж ирдэг. Цаашлаад Засгийн газар, Vндэсний аюулгvй байдлын зєвлєл дээр ч ярьдаг байх л гэж боддог. Тооцоо судалгаатай хийгдсэн зvйл гэсний vvднээс бонд гаргахыг дэмжиж байгаа.

-Тєсвийн тодотголыг батлахын ємнє хvvхдийн мєнгийг хэрхэн єгєх талаар багагvй санал зєрєлдєєнтэй байсан. Та ямар байр суурьтай байв?
-Манай улс хєгжинє гэвэл хvн амын зєв бодлого баримтлах ёстой. Тєрєлтийг нэмэгдvvлэх, залуу гэр бvлийг дэмжих зайлшгvй шаардлага бий. Тєрийн бодлогоор хvvхдийн мєнгє гэж нэрлэсэн хэдий ч эцэг эхийн мэдэлд л хvvхдийн мєнгє очиж гэр бvлийн амьдралд зарцуулагддаг. Хvvхэд тєрvvлж єсгєхєд єрх гэрийн бодит зардлын хэмжээ зайлшгvй л єсдєг. Залуу гэр бvл хvvхэд єсгєх, єєрсдєє суралцах, орон сууцтай болох гээд зардал их атлаа цалин хєлс, орлого бага. Энэ бvхэнд хvvхдийн мєнгє нэмэр болж л байгаа. Цаашид хvvхдийн мєнгийг нэмэгдvvлэх шаардлагатай. Улс орон хєгжихєд бидэнд бэрхшээл бий. Жижиг дунд vйлдвэр, улс орон хєгжихгvй байгаа нь олон шалтгаантай ч год, хоёр зvйлийг нэрлэж болно. Нэгдvгээрт бид хэтэрхий улстєржєєд байна. Зєвхєн сонгуулиар "амбицилдаг". Улстєржилт єєрєє нийгмийн гаж тогтолцоог vvсгэж хvмvvсийн сэтгэлгээнд нєлєєлдєг. Манай эдийн засаг жижиг, хvн ам цєєн учраас жижиг, дунд vйлдвэрлэл хєгжихгvй байна. Гадаадад амьдардаг монголчуудаа эх оронд нь ирvvлэхэд анхаарах, хvн амынхаа амьдралын чанарыг сайжруулах хэрэгтэй. Тvvнээс биш хvний бvтээсэн сайхан юман дээр бусдын гар харж амьдрах сонирхол, хvсэл эрмэлзэл монголчуудад маань байхгvй болов уу. Хvн ам єсєєд ядаж 4-5 сая болчихвол эдийн засгийн зєв орчин бvрдэж эхэлнэ. Тєсєв алдагдалгvй, сумын эмнэлэг гэхэд л хvн амынхаа тооноос шалтгаалаад даатгалаараа яваад байх боломж бvрдэнэ гэж боддог.

Д.Дамдин
Эх сурвалж "Үнэн" сонин

No comments:

Post a Comment