УИХ-ын гишvvн, Мэргэжлийн хяналт эрхэлсэн сайд У.Хvрэлсvхтэй ярилцав. Тэрбээр сvvлийн vед сонин хэвлэлээр Ерєнхийлєгчтэй харилцан бичилцэж байгаа захидлынхаа талаар ярьж байна. Тvvний ил захидалд Ерєнхийлєгчєєс ирvvлсэн хариуг доромжлол гэж vзсэн бололтой. Тэрбээр “2007 оны долдугаар сарын 23-ны єдєр МАХН-ын бvлгийн хуралдаан дээр Монгол Улсын Ерєнхийлєгчийг шvvмжилсэн. Тvvний дагуу Ерєнхийлєгчийн зvгээс нэр тєр гутаалаа, уучлалт гуй гэсэн шаардлага ирvvлсэн. Тэр дагуу би Ерєнхийлєгч Н.Энхбаярт ил захидал бичсэн юм.
Гэтэл сонин хэвлэл дээр гарснаас харахад Ерєнхийлєгч миний ил захидалд хариу ирvvлжээ. Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаярын хариуг уншиж vзээд энэ хvн яасан ч жижигхэн хvн юм бэ дээ гэж єєрийн эрхгvй бодогдож байна” хэмээн яриагаа эхэлсэн. Цааш нь хэлэхдээ “Ямар ч худалч хvн юм. Худалч хvн чинь хулгайч л байдаг даа. Ингэж эрээ цээргvй худлаа хэлэхлээр нь ємнєєс нь ичээд байна” гэсэн юм.
-“Зууны мэдээ” сонин, “ТВ-9” телевизийг миний ємч биш гэж хэлжээ. Ерєнхийлєгчийн хувийнх нь ємч мєн гэдгийг нь би мэдэж байна. Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн хамаатан улсын заан Ганболдын дvvгийн нэр дээр энэ сонинг авсан байдаг. “Зууны мэдээ”-г єєрийн болгосон єдрєєс эхлээд л Ерєнхийлєгч Н.Энхбаяр тааруухан харилцаатай хvн болгоноо уг сониноор гvтгэж гутаан доромжилдог болсон. Мєн Ерєнхийлєгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийг бурхны нэрээр аваад єєрийнх болгосон. “Зууны мэдээ”-г эрхлэгч Ганболдоос нь яаж булааж авсныг би сайн мэдэхгvй. Гэвч дээрх мэдээллийн хэрэгслvvд бол яах ч арга vгvй Ерєнхийлєгч Н.Энхбаярын хувийн мэдээллийн хэрэгсэл юм. Энэ мэдээллийн хэрэгслээр явж байгаа бvх мэдээлэл энэ хvний хувийн бодлого явж байгаа шvv гэдгийг албан ёсоор ард тvмэндээ хvргэе. Ийм байхад минийх биш гэсэн байна. Мєн хєрєнгє орлогын мэдvvлэгтээ оруулаагvй байна лээ. Vvнийг тэр Авлигатай тэмцэх газар нь шалгах хэрэгтэй. Би тэр мэдvvлгийг нь уншсан. Надаас ядуу юм бичсэн байсан. Зєвхєн цалингаараа амьдардаг гэснийг нь хvн vнэмшинэ гэж бодсон юм байх даа. Хєрєнгє орлогын мэдvvлгээ худал гаргасан бол албан тушаалаас нь халах арга хэмжээ авна гэж байдаг. Хvн амьтнаас ичдэггvй юм гэхэд єєрєєсєє ичиж амьдрах ёстой. Манай Ерєнхийлєгчийн ичих булчирхай нь байхгvй болчихсон юм шиг байна. Ард тvмэн vvнд нь vнэмшиж магадгvй. Харин хажуу хавирганд нь амьдарч байгаа бидний инээд хvрч байна. Хамт ажилладаг хvмvvсээсээ, найз нєхдєєсєє ингэж улаан цайм худал хэлсэндээ ичих хэрэгтэй. Мєн 2001 онд шиг санаж байна. Баянгол дvvргийнхээ сонгогчидтойгоо уулзалт хийж байхдаа “Миний єрєєнд нэг хvн орж ирээд 500 сая тєгрєг хахуульд єгнє гэсэн. Тэр хvнийг би хєєгєєд гаргасан” гэж Ерєнхий сайд байсан Н.Энхбаяр єєрєє хэлсэн. Энэ тухай нь би асуулга тавьсан. Vvнд хариулсангvй. Тэр хvн хэн гэдэг хvн бэ. Тантай юун тухай ярьж, яагаад хахууль єгєх гэсэн юм хэмээн би асуусан юм. Гэвч vvнд хариулахгvй байна. Иймээс Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаяр авлигын хэргийг нуун дарагдуулсан гэсэн гэмт хэрэг vйлдсэн нь нотлогдож байна. Энэ хvнд эрх бvхий байгууллага эрvvгийн хэрэг vvсгэж шалгах ёстой болжээ.
Єєр олон зvйл энэ хvнд байдаг. Хэвлэл мэдээллээр тvvнтэй холбогдуулан гарч байгаа шvvмжлэл vнэний ортой гэж би ойлгодог. Vvнийг хууль хяналтын байгууллага шалгаж тодорхойлох хэрэгтэй. Надад хаяглаж ирvvлсэн энэ захидал маягийн юм нь хvн гутаасан, доромжилсон хэрvvлийн чанартай юм бичиж ирvvлсэнд их харамсаж байна. Ерєнхийлєгчийн Тамгын газар нь миний ил захидлыг уншаад хариулж бичих юм олдохгvй бужигнаж байна гэж дуулдаж байсан. Бодвол энэ хариу захидлыг єєрєє хэлж єгч бичvvлээ биз ээ. Тэгээд уншиж засаад хэвлэл мэдээллээр цацаж байгаа бололтой. Уг нь ингэж хэвлэлээр дамжуулж “шалчигнах” хэрэг байхгvй. Тєрийн тэргvvн хvн гэдэг чинь арай ч ийм байдаггvй байх. Vнэн худлыг єєрєє гарч ирээд шударгаар хэлж чаддаг байх ёстой биз дээ.
-Ерєнхийлєгч таны хєлийг тань дєрєєнд хvргэж, гарыг тань ганзаганд хvргэсэн. Єєх єгсєн хvнтэй єглєє босоод заргалдлаа хэмээн тэр хариу захидалдаа дурдсан байсан. Vнэхээр таныг ар євєртєє vvрч дvvрч энэ зэрэгт хvргэсэн юм уу?
-Ерєнхийлєгч сvvлийн vед нэг тийм юм яриад байдаг болсон байна лээ. Нямдорж миний хvн байсан, Хvрэлсvх миний хvн байсан, Энхболд миний хvн байсан гэх зэрэг. Тэгээд л ишиг эврээ ургахаар эхийгээ мєргєв гэх зэргээр гоморхоод байдаг. Энэ чинь арай Монголын тєрийн ажил алба Энхбаярын хувийн компанийн ажил алба болчихсон юм биш биз дээ. Би Монголын тєрийг хоёр Ерєнхийлєгчтэй гэж боддог хvн шvv. Нэгдvгээр Ерєнхийлєгч нь Энхбаярын эхнэр Цолмон гэдэг хvн байна. Хоёрдугаар Ерєнхийлєгч нь манай тєрийн тэргvvн Н.Энхбаяр болов уу. Гэхдээ энэ хvн бэлгэ тэмдгийн тєдий Ерєнхийлєгч дєє. Би энэ нєхєдтэй олон жил хамт ажиллаж юу хийдэг, ямар юм зохион байгуулдаг, юу ярьдаг, бусдын эсрэг хvнийг яаж турхирдаг зэргийг мэднэ. Хажуу хавийн УИХ-ын гишvvд найз нєхєд нь бvгд мэднэ. Тийм байхад ингэж ичих булчирхайгvй юм шиг байх хэрэггvй. Тєрийн тэргvvний ажлаа хийж чадахгvй байгаа юм бол хуучин хийж байсан хvмvvсээс асуух хэрэгтэй. П.Очирбат, Н.Багабанди гуай нар байна. Тэд тєрийн тэргvvний ажил гэдэг чинь хов хєєсєн авгай нарын ажил биш хэмээн хэлээд єгнє. Энэ хvн тэгж чадахгvй байна. Ерєнхийлєгч Н.Энхбаяр худал хэлснийхээ тєлєє, гэмт хэрэг нуун дарагдуулсныхаа тєлєє Ерєнхийлєгчийн албан тушаалаас сайн дураараа огцрох хэрэгтэй. Энэ нєхрийг дахин тєрийн хариуцлагатай єндєр албан тушаалд томилж болохгvй гэж ард тvмэнд хэлмээр байна. Мєн МАХН энэ хvний нэрийг дахиж дэвшvvлэхгvй гэж би хэлмээр байна. Vvнийгээ ч єєрєє мэддэг болсон юм шиг байна лээ. Єєрийнхєє “Зууны мэдээ” сонинд Монголын ард тvмэн МАХН-гvйгээр тєрийн vйл ажиллагааг явуулах болно гэх зэргээр бичсэн. Энэ бол Энхбаярын бодлого гэж ойлгож байна. Єєр хэн ч ингэж vзэхгvй гэдэг нь ойлгомжтой. Сvvлийн vед МАХН дотор болж байгаа энэ vл ойлголцлын цаана Н.Энхбаяр л байдаг болоод удлаа.
-Та хоёр дээхнэ vед хоорондоо маргалдаж бєєн асуудал босгож билээ. Юунаас болоод муудалдсан юм бэ?
-Би 2003 оны vед энэ хvнийг нэг шvvмжилсэн юм. Тэгэхэд чинь мань хvн єєрийгєє vндэсний удирдагч гээд нэрлэчихсэн, Ерєнхий сайд, намын дарга том дарангуйлагч байлаа ш дээ. Тэр vеийн тєрийн тэргvvн Н.Багабанди гуайтай бид уулзах хориотой, єєрийнхєє Засгийн газрын кабинетад Ерєнхийлєгчтэй уулзаж болохгvй гэж хориглодог. Намын бvлэг дээр бvлгийн гишvvдэд Ерєнхийлєгчтэй уулзахыг хориглож vvрэг єгдєг нєхєр байлаа. Тэр vед тєрийн тэргvvнийхээ єрєєнд орно гэдэг бол айдас хvйдэс тєрvvлсэн vйл явдал болдог байсан гэхэд одоо хvн vнэмшихгvй. Энэ хvнд цаг vед би “Монгол Улсын тєрийг та удирдаад байна уу. Таны эхнэр чинь удирдаад байгаа юм уу. Та ер нь єєрийгєє магтах євчин тусчихсан байна. Таныг шvvмжилснээр би энэ євчнийг чинь эмчилж байна. Vvнийг буруугаар битгий ойлгоорой” гэсэн. Гэвч дараа нь би “жавтийгаа” хvртсэн дээ. Миний удирдаж байсан Ардчилсан социалист залуучуудын байгууллагыг хагалж хоёр хуваасан. Vvндээ Барсболдыг ашигласан. Энэ нєхрийн амьдралын философи гэж юу байдгийг би хэлье. Энэ хvн бусдыг хооронд нь зєрчилдvvлж тэр зєрчил, тэр хэрvvл дундаас vсэрч байгаа очоор нь хооллож амьдардаг хvн. Нямдоржийг Шаравдоржтой, Шаравдоржийг Пvрэвдоржтой, Энхболдыг Элбэгдоржтой, Хvрэлсvхийг Барсболдтой хооронд нь зєрчилдvvлж яс хаяж тvvнээсээ хоол олж идэж явдаг. Тэдний хоорондын энэ их зєрчилдєєн тvvнд хvчин чадал бяр тэнхээ нь болдог. Ийм байж бурхан буг ярих дуртай. Бурхантай газар буг байдаг гэдэг. Бурхны нэр барьсан буг битгий болоод бай гэж би сануулчихъя.
-МАХН-ын нэр хvнд єсєх, буурах, хоорондоо хагаралдах гэх зэрэг зvйл Ерєнхийлєгчтэй холбоотой гэж сvvлийн vед ярьдаг боллоо. Энэ ортой юу?
-МАХН-ын бvх зvйл энэ хvнтэй холбоотой байсан vе байлгvй яахав. Энэ нєхєр манай намд хvн шиг байсан vе ч бий. 2000 он хvртэл хvн шиг байсан. 1996 онд нэг улаан пиджактай залуу намд элсэж, хуучин Тээврийн товчоо байсан тэр хавьд бид нар пиво уугаад явж л байсан. Адилхан л залуу хvмvvс явсан. 2000 онд Ерєнхий сайд болоод л ааш зан, идэж уух, ємсєж зvvх нь эрс єєрчлєгдсєн. Єєрийгєє vндэсний удирдагч гэж vздэг болсон, надаас єєр хvн байхгvй гэж сагсуурсан. Найз нєхдvvдээ ашиглаад хаядаг болсон. Казахстаны Назарбаев шиг насаараа Ерєнхийлєгч болохыг мєрєєддєг ийм л хvн шvv дээ. Юу хийдэг хvн бэ гэвэл єрєєндєє элдэв хов жив ярьдаг хvн цуглуулаад л хов хєєцєлдєж байдаг. Єєр ажил хийж байгаагvй.
Эхнэр нь болохоор Чєлєєт хэвлэлийн сан ч бил vv, нэг байгууллагаараа хэвлэлийн амыг барьж чаддаг. Тvvгээр дамжуулж янз бvрийн бодлого явуулж, нийгэмд буруу санаа тараадаг. Єєрийгєє шvvмжилсэн болгоныг нухчин дарангуйлдаг, иймэрхvv л хvмvvс байдаг юм. Ерєнхийлєгч болоод одон медаль их тараадаг болж. Хvмvvст хувиасаа одон шагнаж байгаа мэт л олгодог дуулдах юм. Хvмvvс минь та гавьяат болж бололгvй яахав. Гэхдээ энэ чинь та єєрєє хєдєлмєрєєрєє авч байгаа шагнал юм шvv дээ. Би нэг юм боддог болсон. МАХН-ыг шинэчилнэ гэж сvvлийн vед их ярих боллоо. Тэгвэл МАХН-ыг шинэчлэх нэг том зvйл бол энэ намд шургалсан Энхбаярын гар хурууг тасдаж хаях хэрэгтэй. 2004 оны сонгуульд МАХН ялагдсан нь яах арга vгvй энэ хvнтэй холбоотой. Хариуцлага тооцох хэрэгтэй байсан юм. Гэвч зальтай хvн болохоор цэвэрхэн бултаж чадсан. Одоо энэ хvнд намууд хэрэггvй болсон байна. Намууд, иргэний хєдєлгєєнvvдийг л хооронд нь хагаралдуулах зvйлд санаа тавьж байх шиг.
-Энэ бvх булхайтай зvйл хийж тєрийн ажил цалгардуулж байхад нь танаас єєр шvvмжилж хэлж ярьж єгдєг хvн байгаагvй юм уу?
-Н.Энхбаярыг дарж хазаарлаж байсан олон сайхан хvн байсан. Тэд харамсалтай нь бvгд нас нєгчсєн. М.Зэнээ, О.Дашбалбар, Ш.Отгонбилэг, Л.Энэбиш гэх зэрэг. Гэхдээ vе vеийн эх орончид энэ хvнийг дураар нь дургиулахгvй. Єєрєє огцрохгvй бол эх орончид, шударга хvмvvс хэзээд огцруулж чадна. Энэ Н.Энхбаяр нєхєр халдашгvй дархан эрхэнд халдав гэж надад гомдоллосон. Тэр халдашгvй дархан эрх гэдэгтээ єєрийгєє шvvмжлэхгvй байх гэж л ойлгосон бололтой юм . Тийм биш. Ерєнхийлєгчийн дээр Монгол тєр, Монголын ард тvмэн байдаг гэдгийг санаж явах хэрэгтэй. Н.Энхбаярын талаар манай сэхээтнvvд тун таагvй зvйл хэлсэн байдаг. Талийгаач С.Эрдэнэ гуай байна. Тэрбээр “Алсын бодолгvй, алсын шуналтай хvн юм” гэсэн байдаг. Н.Багабанди гуай “Урт шар дээлтийн учруулж болох хор хєнєєлєєс сэргийлж ажиллаарай” гэж байсан.
-Хадгаламж банкны хэрэгт таныг холбоотой хэмээн гадуур яригдаж байгаа. Энэ банкны хэрэгт холбогдохоос айсандаа таныг Ерєнхийлєгч рvv давшлаад байна хэмээн гадуур яригдаад байгаа. Энэ талаар таны бодлыг сонсох хэрэгтэй мэт?
-Хадгаламж банкны хэрэгт би ямар ч холбогдол байхгvй. Тэр мєнгєнєєс нь авч идэж уусан, тэр нь батлагдвал цаазаар авахуулахад ч гомдохгvй. Харин намайг худал гvтгэж vvнд хутгах гэсэн сонирхол байхыг vгvйсгэхгvй. Тиймээс би их болгоомжилж айж байгаа. Энэ хvнээс айхгvй бол болохгvй хvн ш дээ. Аминд халтай хvн байгаа юм. Ийм учраас л ард тvмэндээ ний нуугvй хэлж байна. Єєрийнх нь буруутай vйл ажиллагааг яриад эхлэхээр намайг хууль, шvvхээрээ дарамталж магадгvй. Олон жил нєхєрлєж явсны хувьд юу хийдгийг, ямар юм найруулан тавьдгийг нь мэднэ. Энд нэг юм хэлэхэд би сая ил захидлаараа энэ нєхрєєс биш ард тvмнээсээ хvлцэл єчсєн юм шvv. Би ард тvмэнд таагvй сэтгэл тєрvvлсэн бол уучлаарай гэж л гуйсан юм. Тvvнээс ийм муухай зvйл хийдэг хvнтэй бол хамгийн хатуу vгээр хэлж тэмцэж байх болно. Харин энэ шударга бус зvйлтэй хийх тэмцэлд ард тvмэн минь тус дэм болж намайг дэмжээрэй гэж гуйх байна.
(PS: мэдээлэлийн үнэн бодит байдалыг хангах үүдэнээс оруулав.хэн нэгнийг н дэмжээгүй болно)
No comments:
Post a Comment