Удаан хугацаанд харь нутагт эмчлүүлж байгаад нутагтаа ирсэн УИХ-ын гишүүн Санжийн Баяр саяхнаас чуулгандаа оролцож, намын бүлэг, байнгын хорооны хуралдаа суух болсон билээ.
-Таны бие сайн уу. Эмчилгээ хэр болов доо. Таны зүс царай өнгөрсөн хавраас хойш нэлээд сайжирсан харагдаж байна. Ерөнхий сайдын албаа өвчний улмаас орхисон хүний тань хувьд энэ талаар ярилцлагаа эхлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна...
-Уулзсан хүмүүс өнгө зүс маань сайжирсан тухай хэлж байгаа. Үүнийг сонсоход урамтай юм. Эмчилгээ зохиж байгаа юм байлгүй бие овоо сайн болж байна.
-Таныг Ерөнхий сайд байхдаа гадаадад эмчлүүлэхээр явсныг мэдэгдэх хэвлэлийн бага хурлын үеэр эмчилгээний зардлаа өөрөө дааж байгаа тухай онцолж байсныг санаж байна. Яагаад тэгж онцолж байсан юм бол. Та тэгж онцолж хэл гэсэн юм уу, ямар учиртай юм бэ?
-Хэвлэлийн бага хурал дээр энэ тухай асуусан учраас л хариулсан байлгүй дээ. Тэрнээс нэг их онцлоод байх юу байхав. Гэхдээ л тодорхой байвал зохих асуудал. Эмчилгээнд зардал гарах нь мэдээж. Тэр тусмаа гадаадад эмчлүүлэхэд нэлээд зардал гарна.
Би Ерөнхий сайд байхдаа ч, одоо ч Засгийн газраас ямар нэг зардал мөнгөний тусламж дэмжлэг аваагүй. Яагаад аваагүй талаар зарим хүмүүс, сэтгүүлчид ялангуяа асуудаг л юм. Тэгэхэд нь би "Хожмын өдөр чам шиг сэтгүүлч энэ тухай асуухад нь ам бардам суухын тулд аваагүй" гэж тоглоом шоглоомоор хэлж байсан удаатай. Гэхдээ үнэндээ бол өөрөө Засгийн газраа тэргүүлж байж тэндээсээ өөрийнхөө эмчилгээний зардлыг шийдүүлэх нь зохимжгүй юм шиг.
Хэдийгээр Ерөнхий сайдын алба хашиж буй хүний эмчилгээний зардлыг улс хариуцна гэсэн хуультай ч нэг л зохимжгүй санагдсан. Тэгээд ч тэр үед хямрал нүүрлээд Засгийн газар мөнгө санхүүгийн хувьд тун хэцүү байдалд байлаа. Энэ мэт учир шалтгааны улмаас би эмчилгээний зардлаа Засгийн газраас аваагүй юм.
-Харин намаасаа бол авсан биз дээ?
-Намаасаа болон намын олон нөхдөөсөө бол тусламж, дэмжлэг авсан. Журмын олон нөхөд маань тусалсан. Намын бүлэг, Удирдах зөвлөлийн бүх гишүүд надад тусалсан. Улсын их Хурал ч гишүүний минь хувьд надад тусалсан. Анд нөхөд, хамтран зүтгэгчид, жирийн сайхан танилууд, огт танихгүй хүн хүртэл тусалсан. Эм шиг үйлчилдэг дэмийн сайхан үгээр ч тусалсан, эмчилгээнд нэмэрлэх мөнгөөр ч тусалсан. Нөхдийн дэм гэдэг их хүчтэй. Тэр дэмийн ачаар л одоо ингээд сэргээд, өнгө зүс ороод байгаа маань энэ. Сэтгэл гаргасан бүх нөхдөдөө энэ дашрамд дахин дахин талархал илэрхийлж байна шүү.
-Нэгэндээ туслах шиг сайхан зүйл юу байх вэ. Гэхдээ зарим нь өөр зорилго, ашиг сонирхлын үүднээс танд тусалж байна гэж та бодож байсан уу?
-Өөр ямар зорилго гэж? Би надад тусалсан хүмүүсийг ямар нэг өөр зорилго, атгаг сэтгэлээр хандсан гэж бодохгүй байна. Тэр тусмаа намайг Ерөнхий сайдын албаа өгсний дараа тэр хүмүүс тусалсан юм шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн албан тушаалд биш хувь хүний минь хувьд надад тусалсан хэрэг. Ямар юмны ашиг сонирхол энд байх вэ дээ.
-Ерөнхий сайдын албаа өгсний тань дараа танд хандах хүмүүсийн хандлага эргэж байна даа гэж мэдрэгдсэн зүйл байна уу. Хүмүүс зангаа хувиргадаг тухай ярих нь байдаг шүү дээ?
-Амьдрал баян хойно тийм зүйл гардаг л биз. Гэхдээ миний хувьд алба өөрчлөгдлөө гээд хүмүүсийн тэгтэл өөрчлөгдсөн хандлагыг мэдрээгүй явна. Харин ч урьд нь зөрж, зөрчилдөж байсан хүмүүс хүртэл илүү зөөлөн ханддаг болсон шиг санагдаж байгаа. Хэлж ирдэггүй хийсээд ирдэг өвчний улмаас албаа өгсөн болоод ч тийм байж магадгүй л юм.
-Хэдийгээр таныг албаа өгсөн ч гэлээ МАХН болон Засгийн газарт ч хуучны нөлөө нь хэвээр байгаа гэж хардах хэсэг байдаг. Магадгүй тийм нөлөөтэй байгаа учраас хүмүүсийн хандлага өөрчлөгдөхгүй байгаа юм биш биз дээ. Та намынхаа болон Засгийн газрын шийдвэрт хүчтэй нөлөөлсөн хэвээрээ байгаа нь үнэн үү?
-Надад олон дутагдал бий. Гэхдээ ганц нэг гайгүй чанар бас бий. Жишээ нь, би тодорхой хэдэн зарчим барьдаг. Нэгдүгээрт, асуугаагүй бол бүү зөвлө гэдэг зарчим барьдаг. Асуувал өөр хэрэг. Зөвлөж болно. Хоёрдугаарт, эрх мэдлийг хариуцлага дагах ёстой гэсэн зарчим барьдаг. Энэ хоёрыг хооронд нь салгаж огт болохгүй. Эрх мэдлийг хэн эдлэх ёстой вэ гэвэл, хариуцлага үүрч байгаа тэр хүн л эдлэх ёстой. Түүнээс хариуцлагыг нь хүлээхгүй атлаа хажуунаас нь хошуу дүрээд, шийдэлцэх гээд байна гэвэл аль ч талаасаа буруу болно. Тогтолцоо гажна. Харилцаа муудна. Шударга ёс алдагдана гэх мэтээр буруу зүйлс ар араасаа цуварч өгнө шүү дээ.
-УИХ-аар Таван толгойн асуудлыг ид яригдаж эхлэх үед С.Баяр хүрээд ирлээ гэсэн мессэж зарим хэвлэлээр явсан. Удтал хүлээгдсэн Оюу толгойн гэрээг батлахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн та Таван толгойн асуудлыг хэлэлцэх үеэр ирлээ гэх ярианд ямар хариу барих бол?
-Эмчилгээний маань нэг үе шат дуусаад Монголдоо ирлээ. Нутагтаа буцаж ирсэн энэ цаг мөч Таван толгойн асуудлыг хэлэлцэх үетэй давхцаж таарсан нь миний буруу биш байлтай. Тэгээд яах гэж. Элдэв мессэж явах вий гээд гадаа хүлээзнэх болж байна уу. Таван толгойн хувьд миний байр суурь дэндүү тодорхой. Би Засгийн газрын байр суурийг бүрэн дэмжиж байгаа. Оруулсан төслийг нь батлуулахын төлөө байгаа. Гэхдээ Таван толгойн асуудлаас гадна өөр олон чухал асуудал яригдаж, шийдлээ хүлээж байна, цаана чинь. Жишээ нь, Сонгуулийн тухай хууль байна. Үүнийг өөрчлөх ёстой гэж хэдэн жилийн өмнөөс би ярьсаар, зүтгэсээр ирсэн. Нөгөө таван төгөлдөршил гэж яриад байсны маань хоёр асуудал нь энэ шүү дээ. Тиймээс би УИХ-ын гишүүнийхээ хувьд энэ бүгдийг шийдэхэд оролцох эрхтэй, бас үүрэгтэй.
-Таван толгойн асуудлыг шийдэх олон хувилбар яригдаж байна. Засгийн газар нэг хувилбар дэвшүүлж байхад, иргэний нийгмийнхэн өөр юм ярьж байх жишээтэй. Бизнесийнхэн ч бас нэг хувилбар зүтгүүлээд л. Бас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Засгийн газрын хувилбарыг шүүмжлээд, огт өөр юм ярьж байх шиг. Таны бодлоор аль хувилбараар явах нь зүйтэй вэ?
-Асуудлыг шийдэх арга чарга олон байж болно. Тэр олон аргыг хооронд нь харьцуулж яриад, дүгнэж шүүмжлээд, шүүн хэлэлцээд байж бололгүй л яахав. Гэхдээ эцэс төгсгөлгүй хэлэлцээд, шүүмжлээд, цаг алдаад суугаад байна гэж юу байхав дээ. Аль нэг хувилбарыг нь сонговол сонгоод, асуудлыг тас гээд шийдэх нь л чухал, эцсийн дүндээ.
-Тэгээд хэлэлцэхгүй, хөндлөнгөөс гарч ирж байгаа саналыг огт харгалзахгүй шийдэх гэж үү?
-Саналын цаана учир бас бий л дээ. Асуудлын шийдлийг зөв, оновчтой болгох зорилгоор гаргасан санал гэж байна. Гэтэл асуудлыг зүгээр л гацаах зорилгоор санал дэвшүүлсэн болоод, ухаантай царайлаад олон юм яриад байгаа хүн мэр сэр бас байна. Монгол Улс хөгжлийнхөө хувьд цаг хожиж урагшаа ахих уу, эсвэл бахь байдгаараа байрандаа шигдээд, эцэс төгсгөлгүй хэлэлцээд, хэрэлдээд суугаад байх уу, нөхөд өө. Хөгжил бол гол асуудал. Өнөөдрийн Монголын хамгийн гол энэ асуудал дээрээ бид хүчээ нэгтгэх ёстой л гэж боддог.
-Өнгөрсөн жил Оюутолгойн гэрээг Ерөнхий сайд С.Баяр яаруу сандруу байгуулсан, хөндлөнгийн олон санал гарсаар байтал тэдгээрийг огт тоогоогүй, аваагүй гэсэн шүүмжлэл одоо ч тасрахгүй байна. Оюу толгойн гэрээг маш муу гэрээ болсон гэж бас шүүмжлэх юм. Үүнд та юу гэж хариулах вэ?
-Яаруу сандруу шийдсэн юм биш. Харин ч их цаг их алдсан гээч. Оюутолгойн гэрээг эцэслэн байгуулах гэж тав зургаан жил болоо биз дээ. Хугацаа алдсанаас болж гарааны нөхцөл маань нэн дордсон. Оюу толгойн хөрөнгө оруулалтын асуудлыг нэг, хоёр тэрбум ам.долларт өлхөн шийдэх боломжтой байсан бол одоо дөрөв, таван тэрбумаас доошгүй болсон байх жишээтэй. Оюу толгойн гэрээ муу гэрээ болоогүй. Сайн гэрээ болсон. Гэрээг хоёр тал тохирч хийдэг. Нэг тал санасныхаа зоргоор хийдэггүй. Өнөөгийн нөхцөлд хөрөнгө оруулагчтай тохирч болох цаад хязгаарт нь зад тулгасан л гэрээ болсон. Үүнээс илүү удсан бол гэрээний нөхцөл бидний хувьд дордоно гэхээс дээрдэнэ гэж байхгүй. Санал шүүмжлэлийн хувьд гэвэл хэрэгтэйг нь, оновчтойг нь авсаар л ирсэн. Огт шүүмжлүүлэхгүй байх нь чухал гэж үзвэл гарсан санал болгоныг судалсан, хэлэлцсэн болоод юу ч шийдэхгүй, эрсдэл гаргахгүй суугаад байж бас болох л байлаа. Тэглээ гээд хэн хожих юм бэ. Лав л улс орон, ард түмэн хожихгүй.
-Та ч яахав Оюутолгойн гэрээгээ зад хамгаалж л таараа. Одоо сэдвээ өөрчилье. Саяхан долдугаар сарын 1-ний өдөр болж өнгөрлөө. Та юуны тухай асуух гэж байгааг гадарлаж байгаа байх. Олон хүн хоёр жилийн өмнөх тэр өдрийг дурсч, иргэд таван хүний халуун амийг нэхэж байна. Буруутай гэгдэж байгаа хүмүүсийн дунд таны нэр бас явж байгаа. Гэтэл та энэ сэдвээр ярихаас зайлсхийгээд байдаг юм шиг. Хэдхэн хоногийн өмнө танаас энэ талаар юм асууя гэсэн сэтгүүлчдэд "Үгүй дээ, үгүй" гэж хэлчихээд яваад өгч байх жишээтэй. Та яагаад энэ сэдвээс зайлсхийгээд, байр сууриа илэрхийлэхгүй яваад байдаг юм бэ?
-"Долдугаар сарын нэгэн" бол өнөөгийн монголчууд бидний хувьд хамгийн эмгэнэлтэй, хамгийн эмзэг сэдэв болсон. Энэ бол босон суун ярьдаг, Төрийн ордны хонгилоор холхингоо хөнддөг сэдэв лав биш. Тийм учраас эртээд би чуулганы танхимаас гарахад намайг бүчээд авсан, энэ сэдвээр асуулт тавиад эхэлсэн сэтгүүлчдэд үүнийгээ учирлан хэлсэн. Тэд ч ойлгосон байх. Би энэ сэдвээс зайлсхийгээд, таг дуугүй яваад байгаа юм биш. Одоогоос яг хоёр жилийн өмнө, үйл явдлын өрнөлийн дараахан би Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын даргын хувьд ард түмэндээ хандаж байр сууриа албан ёсоор илэрхийлсэн, уучлал гуйсан. Тухайн үед хэлэх шаардлагатай гэж үзсэн бүх зүйлээ хэлсэн байдаг.
Өнгөрсөн намар УИХ-ын хэсэг гишүүдийн санаачлагаар энэ сэдвээр нээлттэй ярилцах үед ч би сэтгүүлчдийн асуултад хариулж байсан. "Буудах тушаал өгсөн үү" гэсэн тодорхой асуултад баримт нотолгоотой тодорхой хариултаа өгсөн. Тэрнээс бусдаар долдугаар сарын нэгний асуудлаар бусдын адил чанга чанга дуугараад, олон долоон юм яриад байх нь илүүц гэж боддог.
-Яагаад?
-Яагаад гэдэг нь дэндүү ойлгомжтой юм биш үү? Долдугаар сарын нэгний талаар өнөөдөр ам томтой болгон нь ярьж байна. Дээр нь би гээч этгээд тухайн үед Ерөнхий сайд байсныхаа хувьд, сонгуульд ялсан намын даргын хувьд байр сууриа хамгаалаад, өөрийгөө өмгөөлөөд, бусдыг буруутгаад суулаа гэж бодъё. Өнөөдрийн Монголын тулгамдсан гол асуудлаа шийдэхэд энэ нь тус болох уу, ус болох уу? Аньж ядаж байгаа гүн шархыг энэ нь сэдрээх үү, эдгээх үү? Үүнийг бодоод л илүү үг хэлчих вий гэж өөрийгөө хоёр жил татаж, дуугаа хурааж явлаа. Тэрнээс биш хэлэх юмгүйдээ, эсвэл хэн нэгнээс эмээсэндээ дуугүй яваад байгаа хэрэг огт биш. Тэгээд ч хэн нэгний чанга дуугарснаар, эсвэл түрүүлж дуугарсныхаар нь асуудлыг эцэслэн дүгнэхгүй нь ойлгомжтой. Дахин хэлэхэд бид өнөөдөр гол асуудал дээрээ хүчээ нэгтгэх ёстой гэж боддог. Эс тэгвээс цаг хугацаа биднийг хүлээхгүй. Бид хөгжих үү, хөглөрөх үү гэсэн зааг дээр дэндүү удаж байна.
-Тэгээд гол асуудал дээрээ хүчээ нэгтгэж байгаа нь энэ гээд энэ асуудлыг орхих ёстой гэж үү. Тантай адил бүгд энэ сэдвээс зайлсхийгээд, дуугаа хураагаад байвал юу болох вэ?
-Дуугаа хураах ёстой гэж би хэлээгүй. Харин дуугарвал үнэн үг дуугарах ёстой л гэж хэлмээр байна. Долдугаар сарын нэгний эмгэнэлт явдлын үнэн учрыг олох ёстой. Хэн юу хийв гэдгийг бодитоор тогтоох ёстой. Буруутанд хариуцлага хүлээлгэх ёстой. Сургамж авах ёстой. Дахин давтагдахгүй байх бүх талын баталгааг бүрдүүлэх ёстой. Энэ бол ойлгомжтой. Гэтэл үнэн учрыг олохын оронд зарим нь эмгэнэлт явдлаар улс төрийн шоу хийгээд эхэлж байгаа юм биш үү. Бүгд харж л байна шүү дээ.
-Юуг харж байна гэж?
-2008 оны долдугаар сарын нэгэнд юу болсныг Монголын ард түмэн харсан. Хэн өдөөсөн, хэн өртсөн. Хэн дайрсан, хэн дайруулсан. Хэн шатаасан, хэн шатсан гээд бүх юм тодорхой харагддаг. Гэтэл дайрсан этгээд нь өнөөдөр хохирогч шахуу болчихоод чанга чанга дуугараад, том ам гаргаж хөмсөг зангидан сагаж явна. Өөрсдийнх нь өдөөсөн үймээний харгайгаар амиа алдсан иргэдийн ар гэрийнхний гашуудал зовлонгоор ээлжит шоугаа найруулж "Хариуцлага хаа байна" гээд орилж явна. Энэ нь зөв үү. Үүнийг шударга ёс гэж үзэх үү гэж асуумаар санагдаад өнөөдөр би тэсэлгүй хэдэн үг дуугарч байгаа нь энэ.
-Долдугаар сарын нэгний үйл явдлыг сонгуулийн булхай луйврын эсрэг боссон ард түмний шударга тэмцэл гэж үздэг хүн олон байдаг. Үүнийг та арай үгүйсгэхгүй юм байгаа биз дээ?
-Миний үгүйсгэх, эс үгүйсгэх нь чухал биш. Бодит баримт чухал. УИХ-ын чуулган дээр яригдсан нэгэн баримтыг сануулъя. Долоон сарын нэгний жагсаал нь үймээн болсон. Тэр үймээнд оролцсон мянга орчим хүнийг баривчилж цагдан хорьсон байдаг. Тэдгээрээс хоёр зуу орчим хүн л хуруун дээрээ сонгуульд оролцсон тэмдэгтэй байсан гэдэг. Таван хүний нэг нь гэсэн үг. Оролцоогүй сонгуулийнхаа дүнг эсэргүүцнэ, тэмцэнэ гэж байх уу. Тэр өдрийн жагсаалд оролцсон иргэдийн тодорхой хэсэг нь сонгууль луйвар болсон гэж үзэж байсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ долдугаар сарын нэгний жагсаал цуглаан, үймээн самуун, адал балмад явдлыг бүгдийг нь нийлүүлээд "Шударга бус сонгуулийн эсрэг боссон ард түмний шударга тэмцэл" гэх нь үнэнд нийцэх үү. Сонгууль луйвартай боллоо гэхэд тэр луйврыг дан ганц МАХН хийсэн гэхэд хэн үнэмших юм бэ. Энэ мэтээр асуугаад байвал урт жагсаалт болно биз. Үүгээр хязгаарлая. Тэгээд ч ярилцлага маань мэтгэлцэл маягийн юм болох гээд байна. Мэтгэлцэх, эсвэл өөрийгөө өмгөөлөөд өрөөлийг буруутгах бодол надад алга байна.
-Тэр өдөр ямар ч үймээн шуугиан болсон байлаа гэхэд хүний амь л үрэгдэх ёсгүй байсан гэж олон хүн үздэг. Үүнийг сэргийлж чадаагүй учраас төр, төрийн цагдаа, түүнийг удирддаг Засгийн газар буруутай гэж үздэг хүн ч цөөнгүй. Тэр үеийн Засгийн газрын тэргүүн нь та байсан. Шулуухан асуухад та өөрийгөө буруутай гэж үздэг үү. Ерөөс тийм хэмжээний үймээн самуун гарахад Монголын төр бүхэлдээ бэлэн биш байсан гэдэгтэй та санал нийлэх үү?
-Зөвхөн төр биш, хэн ч бэлэн байгаагүй юм шүү дээ. Тийм ч учраас бүгд цочирдсон. Бусдын тухай яриад яахав. Би хувьдаа ийм юманд бэлэн байгаагүй. Гэтэл юунд ч бэлэн байх нь миний албан үүрэг. Бэлэн байгаагүй учраас тухайн үед би буруу, зөв хөдөлсөн үү, алдсан бол юун дээр алдсан бэ гэдгээ одоо хүртэл эргэцүүлж боддог. Хүний амь хохирчих вий гэсэн бодол тэр аймшигт өдрийн гол бодол байсан. Тийм ч учраас доороосоо шатаж, дөрвөн талаасаа чулуу тоосгоор бөмбөгдүүлж байсан намын байрнаасаа тэнд байсан олон зуун хүнийг, түүний дотор сэтгүүлчдийг эсэн мэнд гаргах гэж нөхөдтэйгээ хамт байдгаараа үзсэн. Дараа нь шатсан байрнаасаа хамгийн сүүлд тавуулаа гараад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр "Галт зэвсэг хэрэглэж хэрхэвч болохгүй" гэж Ерөнхий сайдын хувьд хүчний байгууллагын удирдлагад тушаал буулгаж байсан. Гэлээ ч хүний амь үрэгдсэн...
Олон юмыг нөхөж, сэргээж болдог. Хүний амийг л нөхөх аргагүй. Хүүгээ, дүүгээ, ахаа алдсан ар гэрийнхний зовлонг юугаар ч нимгэлэх боломжгүй. Ямар ч учирлал, мөнгө төгрөгөөр уй гашууг нь тайлах арга байхгүй. Тийм ч учраас уй гашуундаа гандаж яваа тэднийг эгцлэн хараад "Би огт буруугүй" гэж хэлэх эрх надад л лав байхгүй. Ийм эмгэнэл болсон байхад Засгийн тэргүүн буруугүй байна гэж үгүй дээ гэж боддог. Тиймээс буруутай бол түүнийгээ өөрөөсөө зайлуулах, огт буруугүй хүн болж харагдах бодол надад алга. Гэхдээ би л буруутай шүү гээд бүхнийг өөр дээрээ тохоод авах бодол ч бас алга байна. Тийм хуурамч өгөөмөр зан үнэн мөнийг тогтооход хэрэг болохгүй.
-Алдсан бол юун дээр алдсан бол хэмээн эргэцүүлэн боддог гэж та сая хэллээ. Сонгуулийн дүн албан ёсоор гараагүй байхад танай нам ялалтаа зарласанд хүмүүс их бухимдсан гэж үздэг. Энэ нь эхнээсээ буруу шийдэл байж, шаазгай суух овоохой нь болсон ч гэдэг?
-2008 оны УИХ-ын сонгууль бол ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш хийгдсэн тав дахь сонгууль. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгууль гээд нэмбэл сонгуулийн тоо арав гараад явчихна.
Энэ бүх сонгуулийн урьдчилсан дүн гарахад намууд хэвлэлийн хурал хийлгэж түүнийгээ танилцуулдаг тогтсон жишиг байдаг. Тэр жишгээрээ л явсан тул үүнийг буруу гэх, тэгэх тусмаа шаазгай суух, шаагих шалтаг болгох гээд байх нь хаашаа л бол.
-Тэр өдөр таныг жагсаад ирсэн олны өмнө гарч ирээд байдлыг намжаачихаж болоогүй юм уу гэж бас ярьдаг. Үүнийг та юу гэж үздэг вэ?
-Би гарч ирснээр жагссан гэхээсээ улангассан хүмүүс тайвшраад тараад явчих байсан гэж огт бодохгүй байна. Нэгд, тэр өдрийн жагсаал цуглаан урьд урьдынхаас огт өөр зорилго, агуулгатай байсан. "Уулзаж ярилцъя" гэсэн бодолтой биш "МАХН-ын байранд галын наадам хийе" гэсэн зорилготой тодорхой хүмүүс тэр жагсаалыг зохион байгуулж, шидэх чулуу, шатаах түлшээ фургон фургоноор урьдчилан базаасан байдаг. Үгүй гэж үү. Тийм хүмүүстэй энгийн номхон яриа өрнөх байсан гэж үү. Хоёрт, сонгуулийн урьдчилсан дүнг үгүйсгэж байгаа тийм хүмүүсийн өмнө би гарч ирээд "Уучлаарай, манай нам сонгуульд ялсан биш, ялагдсан юм байна шүү" гэж хэлэхгүй нь лавтай. Нэгэнт тэр үгийг хэлэхгүйгээс хойш би гарч ирснээр тэд тайвшраад явна, байдал намжаад сайхан болчих байсан гэдэгт итгэх эрүүл ухаантай хүн олдох юм уу?
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой сэдвээр танаас асуулт асуух гэсэн юм...
-Уучлаарай, Н.Энхбаяртай холбоотой сэдвээр ярих сонирхол надад алга. Учир нь, өнгөрсөн хавар энэ сэдвээр би хангалттай ярьсан. Олон ч асуултад хариулсан, байр сууриа ч тодорхой илэрхийлсэн байгаа. Энэ сэдвээр байн байн яриад байх сонирхол надад үнэндээ алга байна. Би ямар Энхбаяр судлаач биш. Надад судалмаар санагддаг илүү сонирхолтой сэдэв олон бий. Өөр сэдвээр ярья.
-Үгүй ээ. Н.Энхбаяртай холбоотой биш, долдугаар сарын нэгэнтэй холбоотой сэдэв. Саявтар телевизийн хэд хэдэн сувгаар гарсан "Захиалгат нэвтрүүлэг"-ээр долдугаар сарын нэгний гол буруутнаар таныг нэр зааж тодруулсан байсан. Харин уг нэвтрүүлгийг Н.Энхбаяр захиалж хийлгэсэн гэх хүмүүс цөөнгүй байна. Өнгөрсөн бямба гаригт гэхэд л МҮОНТ-ээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ярилцлага өгч дээрх нэвтрүүлэгтэй санаа нэг зүйлс ярьж байна лээ. Та тэр нэвтрүүлэг, ярилцлагыг нь үзсэн үү?
-Заримыг нь үзсэн, заримыг нь үзээгүй. Юу гэж?
-2008 оны долдугаар сарын нэгэнд Онц байдал тогтоох тухай зарлигт Ерөнхий сайд С.Баяр шахаж байгаад Ерөнхийлөгчөөр гарын үсэг зуруулсан гэж тэр нэвтрүүлгээр гарч байсан. Нээрээ та Ерөнхийлөгчийг шахаж шаардаж байгаад тэр зарлигт гарын үсгийг нь зуруулсан юм уу гэдгийг танаас тодруулмаар байна?
-Энэ асуултын агуулгыг эргээд сайн бод доо. "Ерөнхийлөгчөөр гарын үсгийг нь зуруулна" гэдэг чинь юу гэсэн үг вэ. Арай ч дээ. Дарж байгаад, гараас нь барьж байгаад зуруулчихсан хэрэг үү. Ямар балчир хүүхэд, эсвэл амьгүй албат байгаа биш дээ. Төрийн тэргүүн, Улсын маань Ерөнхийлөгч шүү дээ. Хэн нэгэн этгээд шахаж шаардлаа гээд гарын үсэг зурчихдаг байсан болж байна уу, тэгээд. Тэгээд ч онц байдал тогтоох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл албан ёсоор хэлэлцэж байгаад Зөвлөлийн гишүүдийн санал нэгдсэн учир зарлиг шийдвэр гардаг. Санал нэгдээгүй бол тэр зарлиг гарахгүй шүү дээ. Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн шийдвэрийн онцлог нь ийм юм. Мөн онц байдал тогтоох тухай Ерөнхийлөгчийн зарлигийг УИХ-ын онцгой чуулганаар хэлэлцэн, эрх зүйн талаар баталгаажуулсан тусгай тогтоол гаргасан байдаг. Тэр зарлиг, дараа нь гарсан УИХ-ын тогтоол хоёр бол Монголын төр тэр хэцүү цаг мөчид бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрүүд мөнөөс мөн. Өөр юу хэлэх вэ дээ. Мэдээжийн, хэнд ч тодорхой байгаа юм шүү дээ энэ бүхэн чинь.
-Мэдээжийн юм бол яагаад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ийм юман дээр мэдэн будилаад, бусдыг буруутгаад сууж байна гэж?
-Би үүнийг яаж мэдэх вэ дээ. Төрийн шийдвэрийг гаргалцсан төрийн тэргүүн асан маань өнөөдөр телевизээр алийгаа алдчихсан, өмнөхөө ор тас үгүйсгээд сууж байгаа нь дэндүү харамсалтай...
-Үнэнийг хэлэхэд МАХН-ын дээд удирдлага, тодруулбал, С.Баяр, Сү.Батболд, М.Энхболд, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс нэгэн үе танай намыг авч явсан лидер Н.Энхбаярыгаа намаасаа зайлуулах ажил хийгээд байгаа юм биш үү гэж асуумаар байна?
-Нэгдүгээрт, энэ оны дөрөвдүгээр сараас хойш би МАХН-ын дээд удирдлагад хамаарах хүн биш болсон. Хоёрдугаарт, МАХН-ын удирдлага хэн нэгнийг аль нэг газраас зайлуулах бодлого хэрэгжүүлж байна гэж үзэхгүй байна. Гуравдугаарт, Н.Энхбаярыг улс төрөөс зайлуулах ажлыг Н.Энхбаяр өөрөө хийгээд байх шиг. Сав л хийвэл бусдыг яллан буруутгаж, өөрийгөө өмөөрч магтаад яваа. Өмнөхөө үгүйсгээд, орон гаран юм яриад байгаа хүн улс төрийнхөө ирээдүйг өөрөө л баллаад байгаа юм биш үү?
-Та Н.Энхбаяртай хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-За одоо болно. Энэ сэдэв хангалттай боллоо. Н.Энхбаярын талаар би өөр юм яримгүй байна. Тогтсон цаг маань ч гүйцэж байна. Дараа арай илүү сонирхолтой, илүү гэгээлэг сэдвээр хоёулаа ярилцъя.
-Эцэст нь өөр нэгэн сэдэв товчхон хөндье. Таны санаачилсан Хамтарсан Засгийн газрыг долдугаар сарын нэгний үйл явдал өрнөөгүй бол байгуулахгүй байсан гэж ярьдаг. Энэ тухайд?
-Энэ сэдвээр би мөн ч олон удаа ярьсан даа, уг нь. Хамтарсан Засгийн газар байгуулах амьдралын шаардлагын талаар нэн дэлгэрэнгүй, үндэс нотолгоог нь удаан бясалган байж ярьсан маань "Нэгэн зууны дөрвөн том сонголт" гэсэн нэртэй илтгэл болсон байдаг юм. 2008 оны есдүгээр сард МАХН-ын Бага хурал дээр тавьсан илтгэл маань л даа. Сайн ухвал энд тэндхийн сайт дээр үлдсэн байж юу магад. Үнэхээр сонирхож байвал олоод үзээрэй. Тэнд дэлгэж тавиухан ярьсан байдаг тул одоо энд хумиж товчхон хариулъя. "Долдугаар сарын нэгэн" гэдэг сэдэв хэдийгээр хүнд, эмзэг сэдэв ч гэлээ энэ бол бидний өнгөрсөн түүх. Хамтарсан Засгийн газрыг хойшоо биш, урагшаа харж, ирээдүйгээ чиглүүлж байгуулсан байдаг. Монгол орноо хөгжүүлэх бодлогыг сайн ч, муу ч өнөөдөртөө хэрэгжүүлж яваа хоёр том намын түүхэн том шийдвэрийн дагуу байгуулсан хамтарсан Засгийн газар байгаа юм даа.
-Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас тун удахгүй гарна гэлцэх юм. Сонгуулийн өмнөх энэ шийдэл нь зүй ёсны асуудал гэх ч юм билээ. Та юу гэж бодож байна?
-За даа. Наад асуултын чинь хариу надаас хамаарахгүй юм байна. Үндсэн хаягаар нь хөөгөөд асуувал дээр биз дээ.
-Таны ойрын төлөвлөгөөг сонирхож болох уу?
-Ойрын болон хэтийн төлөвлөгөөний минь асуудлаар хоёулаа дараа тухтай уулзаж ярилцъя. Би дараа өөрт чинь дэлгэрэнгүй ярилцлага өгнө гэдгээ амлачихъя.

Энэрэл, эх сурвалж баабар доот ээм ээн
No comments:
Post a Comment