Цаг үеийн сэдвээр УИХ-ын гишүүн Х.Баттулгаас тодруулга авлаа.
-"Зоос" банкны барьцаанд байсан "Олон овоот"-ын алтны орд "Жаст" компанид шилжсэн байна. Үүнд таны бодол?
-Энэ бол яах аргагүй хувь компанийн хоорондын асуудал. Тийм болохоор төр үүнд оролцох эрхгүй болчихоод байгаа.
-Гэхдээ "Зоос"-ыг төрийн банк болгоод бонд гаргасан шүү дээ. Тэгсэн ч гэсэн оролцож болохгүй гэж үү?
-Дан ганц банк гэхээсээ илүүтэй энд иргэдийн хадгаламж дахь мөнгөний асуудал яригдаж байгаа болохоор төрөөс бонд гаргах нь зүйтэй гэж үзсэн. Харин "Олон овоот"-ыг шилжүүлсэн нь тухайн банк, хувь компанийн хоорондын асуудал. Магадгүй өр зээлийг нь төлчихсөн ч байж болно шүү дээ.
-Гэхдээ үүнд ямар ч төлбөр төлөгдөөгүй гэж ярих юм билээ. Тэгэхээр зарим хууль зөрчигдсөн асуудал байгаа юм биш үү?
-Төрөөс бонд гаргахад барьцаанд байгаа "Олон овоот"-ыг зараад асуудлыг хялбар шийдэж болно гэж байсан. Гэхдээ тэгсэнгүй. Тиймээс асуудлыг судалж байгаад нэг шийдэлд хүрнэ биз дээ. Би энэ талаар сайн мэдэхгүй байна.
-"Энержи ресурс" компанийн төмөр зам барих асуудал удахгүй УИХ-аар хэлэлцэгдэнэ. Үүнд та ямар бодолтой байдаг вэ?
-Засгийн газраас Даланзадгадад хүнд үйлдвэрийн цогцолбор барихаар яригдаж байгаа. Мөн "Энержи ресурс" ч гэсэн Хятадтай холбогдох төмөр зам барьчихаад хүнд үйлдвэрийн цогцолбор барихаар ярьж байсан. Гэхдээ энэ бүхэнтэй би санал нийлэхгүй байна.
-Яагаад?
-Ойлгомжтой л байгаа биз дээ. Манайхан ноос, ноолуураа нэг хэсэг гадагш нь зөөж байсан шиг энэ төмөр зам баригдах юм бол нөгөө компаниуд чинь түүхий нүүрсээ гадагш нь зөөнө. Эргээд улс оронд ямар ч ашиггүй юм болно. Тиймээс л буруу гэж үзээд байгаа юм.
-Гэхдээ Байнгын хороогоор энэ асуудал танилцуулагдаад "Энержи ресурс"-ыг төмөр зам барихыг нь зөвшөөрчихсөн шүү дээ?
-Одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэнэ. Арай ч 76 гишүүн бүгдээрээ худалдагдчихаагүй байх гэж бодож байна шүү. Тиймээс энэ асуудлыг арай ч батлахгүй байх.
-Засгийн газраас баталсан 120 мянган төгрөгийн асуудалд та ямар бодолтой байгаа вэ?
-Уг нь бол 120 мянган төгрөгийг олон хүнд ингэж тараах нь буруу юм. Хэдийгээр энэ удаад ингэж өгч байгаа ч цаад утгаараа ашигт малтмалаас орж ирсэн мөнгийг ард түмэндээ адилхан түгээж байгаа гэдгээр нь бид хэлэлцэж байна. Цаашдаа үүнийг хэрхэн боловсронгуй болгох вэ гэдэг дээр санал солилцсон. Тэгээд Засгийн газраас 120 мянган төгрөгийг өгөхөөр баталлаа.
-Энэ мөнгийг нэг дор өгчихсөн нь дээр гэж үзэх хүмүүс олон байна л даа?
-Уг нь иргэдийн бүртгэлийг хийсний дараа бүх хүндээ нэгэн зэрэг өгвөл зүгээр юм. Гэхдээ энэ удаад хүүхэд, өндөр настнуудад эхлээд өгөхөөр болж байх шиг байна.

Б.Өлзийдэлгэр, эх сурвалж "Нийгмийн толь" сонин
No comments:
Post a Comment