Ардчиллын анхдагчдын нэг Дарь.Сүхбаатарыг ”Ярилцах танхим”-даа урилаа.
-Сүүлийн үед “Би ардчиллын алтан хараацай. Тэр Ардчилсан намын лидер” гэж ярих болжээ. Таны хувьд, хэн нь ардчиллын алтан хараацай, хэн нь Ардчилсан намын лидер вэ?
-Ардчиллын анхны 13-ын нэг, МоАХ-г анх санаачилсан, бүр 1988 онд анхны чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулсан ч тэр нь МАХН-ын Төв хорооны даалгавраар хаагдаж байсан зэргээс үүдэж хүмүүс надаас энэ асуултыг асуудаг юм шиг байгаа юм. Би ч олонтаа хариулж байсан. Өнөөдөр манайд лидер алга байна. Ер нь аливаа хувьсгалын үеэр манлайлагч төрдөг. Хэрэв ардчилсан хувьсгал гэж нэрлэж буй бол өнгөрсөн 20 жилийн үйл явдлын гол өрнөл 1988-1992 онд болсон гэж үзэж болно. Ардчилсан үндсэн суурь анх тавигдсан цаг шүү дээ. Энэ хугацаанд анхны жагсаал, өлсгөлөн, Улс төрийн товчооныхны буулт, ардчилсан сонгууль, Үндсэн хууль, Улсын Бага хурал багтаж байгаа юм. Гэхдээ эдгээр үйл явц нэр бүхий хүмүүс, лидер гэгддэг хүмүүсийн гавьяа гэхээс илүү нийтийн үйл хэрэг. Ардчилсан хувьсгалд манлайлан оролцсон хүмүүс энэ талаар ойлголцдог болж байгаа. Түүхэнд нэг хүний үүрэг тодорхой хэмжээгээр бий. Тэмүүжин, Богд хаан, Д.Бодоо, С.Данзан шиг үнэнхүү захиалгаар төрсөн төр, нийгмийн зүтгэлтнүүд байвал түүхэн хүний нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар ярьж болно.
Харин бид хамтын оюун ухаанаар, Монголын ард түмний бүрэн дүүрэн дэмжлэгтэйгээр ардчилсан хувьсгалыг өрнүүлсэн. Түүнээс биш хэн нэг нь манлайлж яваагүй. Бид бүгдээрээ социализмын үед нэлээд сайн боловсорсон бүтээгдэхүүнүүд, ижил түвшний сэхээтнүүд л байсан. Тийм учраас хэн нэг нь нэг их овойж, товойгоод байх зүйлгүй.
-Тэгвэл С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар нийгмийн захиалгаар төрсөн манлайлагчид мөн үү?
-Би тэгж хэлмээргүй байна. Тэр бол арай хожмын түүх. Магадгүй, 50 жилээс хойшхи түүх. Бид нэг, нэгнээ ингэж тодорхойлох нь нийгмийн сэтгэл зүйд асар их хор хохиролтой. Танд энэ талаар тодорхой хэлсэн шүү дээ. “Бид үзэл бодол, төлөвшлөөрөө тэр нь илүү, энэ нь дутуу гэхээргүй ижил түвшний хүмүүс байсан” гэж. Гэхдээ ижил зүйл нь юу байсан бэ гэвэл, “Нийгмийн эл үйл явц арай биш юм байна. Бид өөрөөр явах ёстой. Чөлөөт зах зээл байх хэрэгтэй. Хамгийн түрүүнд чөлөөт үзэл бодол байх нь чухал юм байна. Чөлөөт хэвлэл, үг хэлэх эрх чөлөө байх ёстой” гэдгийг хэн, хэн нь ойлгож байсан. Ийм л хүмүүс бие биенээ олж, нэгдсэн дээ.
-“Ардчиллын алтан хараацай” хэмээх ойлголтыг үгүйсгэгчид нийгэмд бий. Тэд “Орост өрнөсөн “Перестройка” Монголд нөлөөлөх нь тодорхой байсан. Эд мундагтаа ардчилсан хувьсгал хийгээгүй” гэж ярьдаг. Сөрөг байр сууринаас хандагчдад та ямар хариулт хэлэх вэ?
-Аливаа үйл явц олон талтай. Тэгэхээр үйл явдлыг дор хаяж хоёр талаас нь, хэрэв чадвал илүү олон талаас нь харах ёстой. Олон гэдэг бол зөвхөн хавтгай дээр биш, гурван хэмжээст буюу дээр, доор, баруун, зүүн талаас нь төдийгүй дотор талаас нь харж чаддаг байх юм бол аливаа үйл явцыг маш зөв тодорхойлж, чиглүүлж, бас зөв хөтлөх боломжтой. Тэр өнцгөөс нь харвал “Перестройка”-ийн нөлөө ч байлаа. Манжийн эзэмшилд байсныг хуучнаар ЗХУ-ын колони байсантай нэгтгэж үзвэл бүтэн 300 жилд бие дааж, тусгаар тогтнох хүсэл эрмэлзэл монголчуудын цус, генд төлөвшчихсөн байсан. Энэ цаг үе бол хүйтэн дайны төгсгөлтэй таарч тохирсон. Энэ цаг үе бол коммунизм нуран унаж, баруун талд Берлиний хана, зүүн өмнөд талд Цагаан хэрэмийн хоорондох өргөн уудам нутгийг эзэлсэн. Нэг ёсондоо нийгмийн захиалга гэхээсээ илүү түүхэн зохилдлого юм. Тэр үед нь бидний үеийн залуус төрсөн байж, үзэл бодол нь төлөвшиж таарсан. Аливаа үйл хэрэгт хэн нэгэн хүнийг, ялангуяа нэг газар нутаг, хэл соёл, төр захиргаатай Монгол шиг улс үндэстэнд хэн нэгнийг илүү үнэлэх шаардлагагүй. Бид одоохондоо хаант засаггүй байна. Чингисийн хууль өөр. Богдын хууль өөр. Асуудалд ийм өнцгөөс хандах нь зөв гэж бодож байна.
-Нэг хүний нэр хэлэх битгий хэл Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг уриалагчид олон болж байна. Тэд төрийн “толгой”-д нэг хүнийг гаргах үзэл онолоо тулгаж байгаа хэрэг биш гэж үү?
-Ерөнхийлөгчийн засаглал гэдэг байж болохгүй зүйл биш. Олон улс үндэстэнд байж болоод л байна. Харин хэзээ байж болох вэ гэвэл, ард түмэн нэгдмэл үзэл бодол, тодорхой боловсрол, соёлтой, тэр тусмаа улс төр, нийгмийн үзэл бодол нь төлөвшсөн цагт. Эсвэл Хүннү, Чингис хааны үеэс ийм уламжлал хэдэн зуунаар тогтчихсон, тийм үзэл бодол генд нь шингэчихсэн нийгэмд байх бололцоотой. Ерөнхийлөгчийн засаглалыг эрс няцааж, аль эсвэл “Заавал Ерөнхийлөгчийн засаглалтай байх ёстой” гэдгийн аль нь ч зөв биш. Би бөөрөнхийлж хэлж байгаа юм биш шүү. Аль нь зөв бэ гэдгийг эргэцүүлэн сонгох ёстой. Эцсийн дүнд хамгийн зөв сонголт бол эрх мэдлийн зөв хуваарилалт. Ерөнхийлөгчийн засаглалтай байлаа ч гэсэн тэр хүн нь хуулиар оногдсон хязгаартай эрх мэдэлтэй байж таарна. Хязгааргүй эрх мэдэл гэдэг бол зөвхөн хаант засаглалынх. Гэхдээ тийм ухамсартай, төлөвшсөн төрийн хуулийн өмнө байж чаддаг, хувиа хичээдэггүй, бүлгийн эрх ашгийг төлөөлдөггүй Ерөнхийлөгч болчихоор хүн байна уу, үгүй юү гэдэг бол бас л асуудал. Олноороо лав байхгүй.
-Монгол Улс “Сүүдрийн Ерөнхийлөгч”-тэй болчихоод байгааг анзаарч байна уу. Мэдээж, тэр эрхэм бол Н.Энхбаяр. Төрийн тэргүүний хэмжээнд гадаадад айлчилж, орон нутагт ч бас “Нэгдүгээр хүн”-ий дүрээр очих боллоо. Эл дүр зургаас танд ямар нэгэн хошин мэдрэмж төрж байна уу?
-Надад хошин гэхээсээ илүү ёжтой мэдрэмж төрж байна. Гэхдээ би хэн нэгнийг нь сайн, муу гэж яримааргүй байна. Асуудал тогтолцоондоо л байгаа юм. Хоёрдугаарт, хүндээ байна. Хүн нь чухамхүү төрд зориулагдсан, төрийн төлөө төрсөн төрийн хар хүн байсан сан бол ийм зүйл гарахгүй. Ялангуяа П.Очирбат гуай монгол төрийн тэргүүнээр долоон жил ажилласан хүн. Гэтэл өнөөдөр гадаадын ганцхан компанийн эрх ашгийг төлөө дуугарч байгаа нь үнэхээр байж болохгүй үзэгдэл. Манай салбарын сайд Х.Баттулга ч хэлсэн. “П.Очирбат, Д.Содном, Ц.Гомбосүрэн гуай улс үндэстнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэх үүрэгтэй. Тийм эрх мэдэлтэй байсан хүмүүс мөртлөө одоо зөвхөн нэг компанийн эрх ашгийн төлөө дуугарч буй нь харамсалтай байна” гэж. Төрийн хүн ерөөсөө тийм байх ёсгүй. Монгол Улсын эрх ашгийн төлөө зөв дуугарах ёстой. Аль эсвэл дуугүй байх хэрэгтэй. Ингэж байж энэ улс үндэстэн оршин тогтноно. Ард түмэн ч тэднээс зөв үлгэр дуурайл авна. “Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй” гэдэгчлэн хүмүүсийн харж, анзаарч буй бүхэн өнөөдөр ил байгаа. Ер нь төрийн өндөр албан тушаал хаших боломж олдоно гэдэг бол тэр их мэдээлэл, эрх мэдэл, хүрээллийг далимдуулж, хувьдаа мөнгө хийнэ гэсэн үг ер биш. Харин ч тэр хүнийг “Нийтийн төлөө үйлчил” гэж гаргадаг л ёс шүү дээ. Харамсалтай нь энэ бүхэн алдагдаад л байна. Яах вэ дээ, энэ бол хаалттай байсан нийгмийн үзэгдэл. Орос болон социалист гэгдэж байсан орнуудад хэчнээн олигархи байна вэ, бүр зарим нь хөлөө олох гэж янз бүрийн өнгөт хувьсгал хийж байна. Тухайн улсын сэтгэл зүйг далимдуулж, ардчиллын дутагдалтай талыг анархи руу чиглүүлэх байдлаар хувийн, бүлгийн эрх ашгийн төлөө явсан улсуудын сэддэг зүйл энэ. С.Зоригийн хэлсэн үг бий. Тэр бол эрх ашгийн эрэмбэлэл юм. Нэгдүгээрт, улс үндэстний эрх ашиг. Хоёрдугаарт, сонирхлын бүлгийн эрх ашиг. Хамгийн сүүлд хувийнхаа эрх ашгийг тавих ёстой. Бид яг ийм зарчмаар тангараг өргөчихсөн улс шүү дээ. Гэхдээ өргөсөн тангарагтаа хэн үнэнч явааг түүх нэг л өдөр асуух байх. Ард түмэн ч асуух эрхтэй.
-“Хэнд эрх буй түүнд хилэнц бий” гэж та хэлэх дуртай. Гэвч өнөөдөр Төрийн тэргүүн асан хүмүүсээс хилэнц гэхээс илүү шунаг сэтгэл мэдрэгдэж байна. “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр экс Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди нарыг сонгох гэж байна” гэх мэт яриа олонтаа гарах болсон. Ялангуяа “Н.Багабанди С.Баярыг МАХН-ын дарга, Ерөнхий сайд болгоход нөлөөлснийхөө шанг одоо авах гэж байна” гэсэн утгатай мессежүүд цацагдаж байна. Та энэ талаар сонссон уу?

-Сонсч л байгаа л даа. Гэхдээ би сонссон болгоноо яг тэр өнцгөөс нь боддоггүй. Хорь гаруй жил улс төрөөр “амьсгалчихсан” миний үеийнхэн ийм хэмжээний яриа, цуу үг, аль эсвэл зохион байгуулалттайгаар буруу зөрүү мэдээлэл тараах оролдлогыг ойлгохтойгоо. Үйл явдлын нарийн учрыг мэдэхгүй жирийн хүмүүс энэ цуу үгэнд автаж, ярьдаг л байх. Иймэрхүү элдэв үг нийгмийн зөвшилцөл хийх, эмх замбараагүй байдал гаргахгүй байхад дандаа хор болж байдаг. Харин бодит байдлыг нөгөө талаас нь яривал феодалын ч бай, ардчилсан ч бай төрд өндөр алба хашиж буй хүмүүс жаахан жудагтай л баймаар байна. Угаасаа “Байх ёстой” гэдэг үг бол улиг болчихлоо. Харамсалтай нь жудагтай хүн байна уу, үгүй юү. Байгаа бол хэн юм бэ. Ганц, хоёр байгаа юм уу. Миний хувьд, ганц, хоёр хүнийг нэрлэе гэж бодлоо. Магадгүй, янз бүрээр л хандах байх. Гэхдээ үнэн юм үнэнээрээ дээр. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгыг ганц би биш, МАХН-ын олон гишүүн ярьж байхыг сонссон. Ажил хийчих гээд санаа тавьж яваа хүн бол Х.Баттулга л байна. Намайг ингэж ярихаар зарим хүн “Дарь.Сүхбаатарыг ажилд томилсон учраас сайдаа магталгүй яах вэ. МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн учраас даргаа магталгүй яах вэ” гэж гуйвуулах л байх. Ингэж хэлэхээс нь эмээх юм алга. Бодит байдал дээр би Х.Баттулгатай цуг ажиллаж, дэргэд нь байгаа болохоор илүү гадарлаж байна л даа. Улс төрд хүн мөнгөтэй ч орж ирдэг юм байна. Мөнгөгүй ч орж ирдэг юм байна. Бизнес хийж яваад улс төрд орж ирсэн хүмүүсээс арай л өөр, улс орны төлөө дуугарч, ажиллах гэж зүтгээд байгаа нь харагддаг. Ийм хүмүүс УИХ, Засгийн газарт ердийн олонхи байвал ард түмэн амар жимэр амьдрах боломж бий. Харамсалтай нь тийм биш байна л даа. Цааш нэрлэж хэлэх хүн ховор л санагддаг.
-УИХ-ын гишүүн С.Эрдэнийн тухайд юу гэж хэлэх вэ. Ардчилсан намын ротацийн сонгуулийн үеэр Х.Баттулга гишүүнтэй толхилцоод авах шиг болсон?
-Хэн ажил хийж, хэн улс төр хийж байна вэ гэдгийг ялгаж салгах ёстой. Э.Бат-Үүлд би харамсч байна. “Чи дутуу бодож байна” л гэх юм. Ажил хийх гэж буй хүн өөрийнхөөрөө тайлбарлах л ёстой шүү дээ. Гэтэл хариуд нь Э.Бат-Үүл дахиад л нэг юм бичээд. Уг нь зам, барилга, тээвэр, агаарын тээвэр, төмөр зам зэрэг хамгийн мундаг салбаруудыг хөгжүүлж буй Засгийн газрын гишүүнээ дэмжиж, тийм мундаг юм бол зөвлөж ажиллах ёстой. Гэтэл одоо яачихсан юм. Ямар эрх ашиг нь хөндөгдчихсөн юм. Э.Бат-Үүлийг би гайхаж л байна. Би уг асуудалд “Э.Бат-Үүлийн буруу” гэсэн байр суурьтай байна. Аливаад ийм байдлаар хандвал талцах, талцуулах гэхмэтчилэн сайхан “идэш” болж байгаа юм л даа. Би сүүлийн үед ийм нэгэн үг хэлэх дуртай болсон. Бидэнд ямар ч байсан шашин хоорондын болон хэл соёлын зөрчил алга. Газар нутаг маань хуваагдмал биш. Тэгээд өөр чухал нь юу байдаг юм бэ. Эцсийн эцэст, үзэл бодол юу ч биш шүү дээ. Гэтэл “МАХН бол үеэ өнгөрөөсөө хуучин нам, нэг нь их мундаг шинэчлэгч Ардчилсан нам” гээд нэг нэгнээ хуваачихсан. Ийм зохиомол хуваагдал дээр тоглож, ашиг олдог нэг хэсэг байна. Бид нэгдмэл нэг үндэстэн, нэг төрийн төлөө явах ёстой болохоос биш хэн нэг нь аль нэг намын төлөө явна гэдэг бол жинхэнэ хилэнц. МАХН-д надад дайсан бараг байхгүй. Тус намд зөв үзэл бодолтой хүмүүс бий. Манайхан дунд хогийн амьтад зөндөө байна. Тэгээд ч ер нь хэт намчирхдаг, төрийн дээр намууд зайдалдаг, тэр тусмаа хоёр том нам төрийн “толгой”-д зайдалчихаад төрийг хөдөлгөдөггүй, цулбуурдаж, хазаарлачихаад байж байдаг. Хаа байна вэ, бид 1990-ээд онд Үндсэн хуулиас “Төрийн дээр нам байна” гэдэг заалтыг авахуулчихаад хөөрөлдөцгөөгөөд л байсан. Гэтэл байдал хэвээрээ л байна шүү дээ. Тэгэхээр одоо намыг болих хэрэгтэй. Учиргүй хаах нь хаашаа юм бэ. Эхний ээлжинд гишүүнчлэлгүй болгож, намаар дамжиж төрд шургалдаг, төрд ороод төрийг мөнгө хийх машин болгодог дамжлагыг болих ёстой. Америкт боловсрол эзэмшсэн залуус Монголд ирмэгцээ “Мөнгө хийх сайхан арга байна” гэдэг. “Ямар” гэхээр “Намаар дамжиж, төрд оръё. Намын удирдлагад ганц, хоёр жил шадарлаад…” гэдэг. Ийм байх юм бол улс хөгжихгүй. Энэ улс хөгжихгүй бол хэн хохирох вэ. Бүгд хохирно. Хэн ч хожихгүй. Үндэстэн л хохирно. Агуу их түүх хохирно.
-МоАХ-ны лидерүүд хэл амаа ололцохгүй байгааг олон нийт “МоАХ-ны задрал” хэмээн ойлгож байна. Ер нь МоАХ-нд юу болоод байна вэ?
-МоАХ задрах үндэс байхгүй. Тус холбоо бол хэдхэн хүний захиалсан ч юм биш, цаанаасаа ургаж, өрнөж, өндийсөн бүтэц. МоАХ бол Монголын ард түмний холбоо. Ардчиллын төлөөх ард түмний хөдөлгөөн. Тийм учраас үүнийг хэнбугай ч задалж, өмчилж чадахгүй. “МоАХ-г өөрийн талд авна. МоАХ-оор дамжуулж, өөртөө хүч хураана. Бусдын дээр гарна” гэсэн бодолтой хүмүүс байгаа бол эндүүрч байна.
-Ардчиллын анхны 13-аас ганцаараа шагналгүй хоцорсон нь та. Яагаад тэр вэ. Та “Авахгүй” гэсэн юм уу?
-Ямар ч байсан энэ бол факт. Анзаараад харсан чинь анхны 13-аас ганцаараа үлдчихсэн л байна лээ. Үгүй, тэгээд. Тэгээд яадаг юм бэ. Тэртэй, тэргүй би түүхэнд үлдэх юм чинь. Хэрэв шагнал, нэр төр гэж бодвол хамгийн том нь энэ биз дээ. Надад баатар цол өгөх гэж байгаа юм гэнэ лээ (инээв).
-Ардын хувьсгалын анхны долоогийн нэртэй ардчилсан хувьсгалын анхдагчдын нэр тохирдог гэлүү?
-Миний хувьд, түүх, гүн ухаан, уран зохиол сонирхдог. Нэг ийм тодорхойлолт байдаг юм. “Хувь заяаны даажигнал” гэж. Хувь заяаны даажигнал, хувь заяаны тохиолоор ч юм уу ардын хувьсгалын анхдагчдынхтай ойролцоо нэрс бий шүү. Д.Бодоо гэхэд л Д.Баасан лам, А.Амар нь манай С.Амарсанаа, Д.Сүхбаатар ба Дарь.Сүхбаатар гэхмэтчилэн байна л даа. Бидний дунд хэн нэгнийх нь нэр овог нь болдог хүмүүс байгаа. Жишээ нь Дорлигжавын Баасан, Сосорбарамын Цогтсайхан, Догмидын Сосорбарам, Сүхбаатарын Амарсанаа гэж байна. Их сонин байгаа биз. Ер нь бүх үйл явдал, түүх, хувь хүн, хүн төрөлхтөний амьдрал аль эрт программчлагдчихсан. Бид хойшид хэрхэн амьдрах вэ, хэн нь хэн байх вэ гэдэг ч хэдийнэ бэлтгэгчихдсэн зүйл. Үүнийг бид л олж хардаггүй болохоос эрдэмтэд, супер нэгдлийн онолчид аль эрт нээчихсэн шүү дээ.
-“Ардчилсан намын удирдлагын эрх З.Энхболд тэргүүтэй Ардчилсан хүчний холбооныхонд төд удалгүй шилжинэ” гэж байгаа. Гэхдээ З.Энхболд гишүүний хувьд тус намын удирдахад бэлэн болж, программчлагдсан кадр мөн үү?
-Би хүн талаас нь яримааргүй байна. Нэг хүн бол нэг л хүн. З.Энхболд зөв үзэл бодлыг тойрч, зөв хүмүүстэй зөв үйл хийх гээд зүтгэж байгаа бол би дэмжинэ. Ганц би ч биш, ард түмэн дэмжих байх. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нь “Алтангадас” энэ, тэр гээд, бас “өвчин, зовлонтой” болж л дээ. Түүнийг нь засч, эмчлэхийн тулд өөр бүтэц гаргаж ирэх шаардлагатай болсон биз. Би ингэж л бодож байна. Түүнээс биш асуудалд нь гүнзгий оролцоогүй. Учир нь би төрийн албан хаагч. Та ч надаас далимдуулж, улс төрийн талаар олон зүйл асуулаа. Би ч бас сэтгүүлч. Тэгэхээр хувь хүний хувьд ингэж асуух нь зүйн хэрэг. Хариулах нь ч миний эрх. Хүн ер нь нэгэн бие боловч өөр, өөр дүрд хувирдаг. Нэг талаар би эцэг хүн. Найзууддаа бол анд нөхөр. Энд бол төрийн албан хаагч. Шаардлага гарвал улс төрийн хүн. Ийм олон дүрд би хувирч явдаг.
-Та 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр ямар дүрд хувирчихсан явав. Үймээнд оролцогсдын дунд үзэгдээд өнгөрсөн шүү дээ?
-Үнэн. Үймээнд оролцсон хүмүүсийн зарим нь санаж байгаа байх. Би зориуд дунд нь орсон. Хоёр талыг хоёуланг нь зохицуулах гэж гэх юм уу даа. Нэг талд нь цагдаагийн удирдлагуудад хэлж, цагдаа нарыг ухраасан. Нөгөө талд нь залуусыг ухраахыг нэлээд оролдсон л доо. Харамсалтай нь тэдгээр залуус дунд намайг таних хүн маш цөөхөн байх шиг байсан. Уг нь би “Намайг танивал үгэнд орох болов уу” гэж их найдсан. “Би Дарь.Сүхбаатар байна. Та нар түр азнаач” гэж нэрээ ч хэлж үзсэн. Гэтэл бүрэнхий болсон. Тийм учраас үйл явдлын дунд нь байгаа би хоёр талаас хүндхэн байдалд орно. Тэгээд аргагүйн эрхэнд гарсан юм. Тэгээд ч тэр үймээн хяналтаас алдагдсан. Ийн алдагдсан нь зохион байгуулалттай юу, үгүй юү гэдэг нь жич асуудал.
-Тухайн үеийн МАХН-ын дарга С.Баяр руу утасдсан гэдэг байх аа?
-Тийм.
-Утсаа авсан уу?
-Үгүй.
-Бусад нь ч мөн адил уу?
-Тийм. Гэхдээ тэр бол миний үүрэг байсан. Би жагсаал, цуглаанд бишгүй л оролцож, зохион байгуулж явсны хувьд яах ёстойг нь гадарлана л даа. Тийм учраас би “Миний үүрэг” гэдэг үүднээс хандаж, зохицуулахыг оролдсон юм.
-Үймээнийг МАХН, Ардчилсан намынхны аль нэг нь зохион байгуулсан гэдэг. Гэхдээ хүний амь бүрэлгэх шалтгаан байсан гэж үү. Та юу гэж боддог вэ?
-“Тэр зохион байгуулсан” гэж би хэлж мэдэхгүй. Би тэр өдөр Дуурь, бүжгийн эрдмийн театрын үүдэнд буюу Сүхбаатарын талбайн зүүн талд Ардчилсан холбооны цагаан хоолойгоор ачааны жижиг тэргэн дээр гарч үг хэлсэн хүн шүү дээ. Сонгуулийн дүнгийн талаар байр сууриа илэрхийлсэн. “Жагсаал, цуглааныг эмх замбараагүй байдалд шилжүүлж, хяналтаас гаргаж болохгүй. Асуудлыг шийдэх өөр арга бий” гэж анхааруулж ч байлаа. Хэрэв С.Баяр намын байрнаасаа гарч ирээд шаардлагыг нь хүлээн авч, кинонд гардагчлан “Үүнийг магадалъя. Тайван байцгаа” гэж хэлсэн бол тийм байдал үүсэхгүй л байсан болов уу. Тийм боломж ч байсан. Үүнээс гадна хүн буудна гэдэг үнэхээр аймшигтай. Би өөрийгөө дөвийлгөж байгаа юм биш. Буудалцаан эхлэхэд би сэтгүүлч Б.Золбаяртай хамт МУИС-ийн төв байрнаас хойшоо алхаж явсан юм. Тэгэхэд араас буу дуугарч байсан. Мэдээж, над руу буудаагүй байх. Ямартай ч наашаа чиглэж, буун дуу 2-3 удаа гарсан. Тэгэхэд Золоо “Ямар аймаар юм бэ” гэж их л айсан бололтой байсан. Миний хувьд, айгаагүй гэхэд хаашаа юм их л эвгүй санагдсан. “Энэ их л буруу юм болж байна даа” гэж бодож байлаа. Ер нь буу дуугаргана гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Асар аймшигтай явдал. Үүний төлөө тэр үеийн төр засаг уучлалт гуйх ёстой. Уучлалт гуйгаад зогсохгүй “Дахиж ийм явдал гаргахгүй” гэдэг баталгаа гаргаж өгөх хэрэгтэй. Хууль гаргах ч ёстой. “Хэрэв ийм тохиолдолд төр нь иргэдийнхээ эсрэг буу дуугаргавал одоо яана” ч гэдэг юм. Арай дэндүү байна шүү дээ. Одоо болтол эздийг нь олохгүй байна. Тэр тавхан гэр бүл амиа алдагсдын төлөө шаналж байгаа хэрэг биш шүү дээ. Хэний ч хань, үр хүүхэд тэнд буудуулж болох байсан. Оногдсон нь л тэр тав болохоос биш хэн ч буудуулж мэдэх байлаа. Энэ бол сонгуулийг зохион байгуулагчид болон будилуулсан нам, хүчний буруу.
-“Долдугаар сарын 1”-ний хэрэг явдал ард түмний нэхэл хатуутай асуултыг нэгээр нэмсэн. Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг одоо болтол илрэхгүй байна. Өнгөрсөн сарын 20-нд болсон төрсөн өдрөөр нь түүний дурсгалыг хүндэтгэв үү?
-Би цагт нь очиж амжаагүй. Дараа нь очсон. Миний хувьд, үргэлж очдог байсан. Төрийн албан хаагч гэдгээрээ л дахин шалтаг болгоё. Ажил үнэхээр амжаагүй. “С.Зоригийн хэрэг” гэж заримдаа буруу яриад байдаг. Түүнийг зэрлэгээр хөнөөсөн нь дэндүү аймшигтай. Уг хэргийг өдий хүртэл илрүүлэхгүй байна гэдэг юуг илтгэж байгаа юм бэ. Манай улсад төр, шүүх, цагдаа, прокурор, мөрдөн байцаах болон тагнуулын алба байна уу гэдэг л асуулт шүү дээ. Манай цагдаагийн тэр байтугай хэргийг илрүүлэх чадалтай. Тэгэхээр их сэжигтэй л байна. Магадгүй, зохион байгуулалттай болоод л илрэхгүй байгаа. Үүнд дүгнэлт хийхгүй байна. Өнгөрсөн 1998 оноос хойшхи бүх үеийн төр дүгнэлт хийгээгүй. Заримдаа сонгуулийн шоу болгодог. Энэ нь ардчилал Монголд бэхжээгүй, хүний эрх, шударга ёс тогтох хаа байсан юм гэдгийг гэрчлэх маш том баримт. Ялангуяа “Долдугаар сарын 1”-ний үймээн.
-МАХН-д өрнөж буй үйл явцыг та хэрхэн харж байна вэ. Гишүүд нь намаа шинэчлэх талаар ярьж, 1960-аад оныхонд удирдлагын аппарат нь шилжчихлээ?
-Зарчмын хувьд, гадна талаас нь харахад МАХН маш их шинэчлэгдэж байгаа. Ерэн онд байсан тус намын удирдлага хэдэн үе солигдлоо. Гэтэл Ардчилсан нам яаж байна вэ. Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж хэвээрээ л байгаа биз дээ. Хэн хаана шинэчлэгдсэн юм бэ. Би нөхдөдөө анхнаас нь хэлдэг байсан. “МАХН яах вэ. Тодорхой коммунист. Бид өөрсдөө неокоммунист болчих гээд байна шүү” гэж. Энэ байдлыг хэнд ч хэлэх вэ дээ. Тэд уг нь ухамсаргүй биш, ухамсартай, боловсролгүй биш, боловсролтой хүмүүс. Гэтэл яагаад шинэчлэл хийхгүй байна вэ гэвэл өөр сонирхол л байна. Тов тодорхой.
-Танай нам неокоммунистуудын гарт аль хэдийнэ орчихсон биз дээ. Тодруулбал, соцдекүүд эрх барьж байна. Социал демократ нам гэж зүүн төвийн үзэл баримтлалтай нам байдаг шүү дээ?
-Манай соцдек гэж хаашаа харсан юм байх вэ дээ. Тэр тусмаа Монголын соцдек гэж. Би ямар утгаар хэлж байна вэ гэвэл, онолын хувьд меньшевекүүд гэдэг шиг юм манайхан дунд байхгүй. Зүгээр л нийгмийн баримжаатай бодлого баримталдаг улс төрийн үзэл онолтой л хүмүүс. Тэднийг олон улсын хэллэгээр “Социал демократ” гэдэг.
-Та ардчиллын 20 жилийн түүхийн талаарх номоо бичиж дууссан уу?
-Дөхөж л байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!
С.Баттулга.
Улс төрийн тойм сонин
No comments:
Post a Comment