Thursday, 22 July 2010

Х.Баттулга: "Яг л Хєдєлмєрийн баатар саальчин шиг"


МоАХ-ны дарга Х.Бат­тул­га­тай ярилцлаа.

-УИХ-ын гишvvн Сv.Бат­болд єнгєрсєн долоо хо­ногт Таван толгойн ордыг тєр 100 хувь мэдэлдээ авах гэж байгаа талаар



сурталчилгаа »

байр сууриа илэрхийлснийг унш­сан байх гэж найдаж байна. Яг энэ асуудлаар хурц шаардлага тавьж байс­ны хувьд Таны бодлыг бас сонсъё гэж бодсон юм?

-Тийм ярилцлага байсныг харсан. Нэлээд ачирхаж, шаралхсан шинжтэй юм бай­на лээ. Ерєнхий сайд С.Баяр, ер нь хэн ч байсан л хийх, гарцаагvй алхмыг хийх байсан. Таван толгойн орд газрыг тєр эзэмших ёстой. vндсэн хуулиараа ч, хєрєнгє оруулалт, хайгуулын ажилд гаргасан зардлаараа ч Таван толгой яалт ч vгvй ард тvм­нийх. Зах зээл, ард­чилсан нийгэм гэхээрээ л улсын эзэмшил байж болдоггvй юм шиг зvйл ярих хэрэггvй. АНУ, Канад, Израиль гээд зах зээл єндєр хєгжсєн оронд тєрийн мэдлийн том аж ахуйн нэгж, орд цєєнгvй байгаа. Хя­налт­гvй vеийн албан тушаалтнууд эрх мэдэл, мэдээлэлд ойр байснаа ашиглаж, лиценз олж аваад, дарж хэвтсэнийг “ард тvмний тєлєє” хадгалж бай­сан гэж одоо ярих нь утгагvй. Тэр vед ил тод шалгаруулалт, тендер болсон уу,санаж байгаа хvн байна уу гээд яривал их юм бий.

Далдуур vгсэх, хуйвалдах замаар л лиценз авсан. “Єд­рийн сонин”-ы яг тэр дугаарт гэхэд л Таван толгойтой хол­боо­той гурван лицензийг(Бор тээг, Ухаа худаг, Бор толгой) “Энержи ресурс” ХХК хууль бусаар авсан нь УМХГ, Vн­дэс­­ний аудитын газраас хий­сэн шалгалтаар нотлогдсоныг мэдээлсэн байна лээ.

С.Баяр дипломат ёс, манж зангаар л “сайхан хадгалж ирлээ, баярлалаа” гэж хэлсэн байх. Vгийнх нь ёгт утгыг ухах сєхєєгvй юм уу даа. Гадаа­дынх­ны мэдэлд лиценз бай­лаа гэхэд адилхан шvv дээ. Ємч, баялаг нь Монголынх, оруулсан хєрєнгє нь олных юм чинь яах юм бэ.

“Хувийн ємчийг vзэн яд­лаа, коммунист маягаар ху­раах гэлээ” гэж баахан ярьж бичив дээ. МОАХ vvссэн цагаа­саа эхлээд чєлєєт ард­чил­сан сонгууль, парламен­тын тог­тол­цоо, хувийн ємч цэцэглэх хєрсийг бий болго­хын тєлєє тэмцсэн. Vр дvнд ч хvрсэн.

-“Тєр мэдэлдээ авмаг­цаа гадныханд худалдвал зєвшєє­рєхгvй” гэсэн утга­тай зvйлийг “Энержи ре­сурс”-ийнхэн ярьдаг. Тєр гаднынханд ашиглуулж болохгvй байдалд орж бай­гаа юм уу?


-Би байр сууриа ємнє нь маш тодорхой илэрхийлсэн. Миний vг vнэн байсныг болж єнгєрсєн vйл явдлууд бэлх­нээ харууллаа шvv дээ. Хята­дын “Шенхуа” группын удирд­лага “Таван толгойн орд газ­рын хувьцаанаас дор хаяж 14 хувийг бид авах нь тодорхой” гэж дэлхий даяар зарлаад тийшээ тавих тємєр замын­хаа шавыг тавьчихлаа. Одоо ч юмыг нууж хаахад хэцvv болж дээ, интернэт, мэдээл­лийн vр шимээр. Бид ємнє нь vvнийг олон нийтэд анхаа­руулж байсан. “Энержи ре­сурс”-ийн бvрэлдэхvvнд багт­даг олигархиуд Засгийн га­зар­тай гэрээ хийхээсээ ємнє тэдэнд єєрсдийнхєє хувийг амлачихсан л байсан байгаа биз дээ. Тэгэхээр “эх оронч, сайхан сэтгэлээрээ” лиценз хадгалж байсан биш л байгаа байхгvй юу. Харин хамгийн их vнэ хvрэх мєчийг тэсэн ядан хvлээж байсан гэвэл vнэнд нийцнэ.

“Гадныханд байсан бол яах байсан юм бэ?” гэж олон­таа асуудаг. Тєр али­ваа шийд­­вэ­­рээ “Байсан бол…” гэх биш байгаа бодит байд­лаар нь л тооцож гаргадаг. Хєрєнгє идчихсэн хvнийг шvvхдээ “гадаадынхан идээ­гvй, дотоо­дынхон идсэнд баярла” гэж шийдвэр гаргаж болохгvй биз дээ.

Нєгєє талаар тєр ордыг мэдэлдээ аваад олон улсад хэрэглэдэг практикийн аль ашигтай хувилбарыг сонгоод гадныхантай байна уу, до­тоо­дынхонтой байна уу ашиг­лах, эргэлтэд оруулах л ёстой. Монголчуудад ашиг­тай нєх­цє­лєєр ил тод, хяналт­тай, шударга нєхцєлєєр олбор­­лох юм бол хэн ашиг­лах нь ха­маа­гvй гэж бид vздэг. Цєєн хэдэн хvнээс айгаад, дараад суухгvй л байх.

Сv.Батболд “Сvvлийн vед ард тvмэн, эх орон гэж ярих дуртай, ард тvмний нэр барьсан эх орончийн дvр эсгэсэн хvмvvс олшрох болж. Тэд Таван толгойг “Энержи ресурс”-ээс ху­раан авах хэрэгтэй хэмээн баахан шоудсан” гэж ярьсан байна лээ. Бодвол МоАХ-г, УИХ-ын гишvvн З.Энхболд, Н.Батбаяр, А.Мурат, Б.Бат­баа­тар нарыг дайруулж бай­гаа юм байх.

Бид “шоудахдаа” яасан юм бол, vнэнийг л хэлсэн биз дээ. Улсын хєрєнгєєр хайгуул хийсэн нь худлаа юм уу. Албан тушаалтнууд эрх мэд­лээ ашиглан лиценз олж ав­сан нь гvтгэлэг юм уу.

Сонгогчид “Энэ улсын тєлєє дуугар, бидний ємнєєс тэмц” гэж л УИХ-ын гишvv­нээр сонгосон биз дээ. С.Баяр тэнэг хvн биш шvv дээ. Тэр гадаад, дотоодоос авсан мэ­дээ­­лэл, аудитын шалгал­тын дvн, олон нийтийн санаа бо­дол, Монгол Улсын эрх ашиг гээд олон зvйлийг тоо­цож байж шийдвэрээ гаргасан байх гэж бодож байна.

-“Энержи ресурс”-ийн­хэнд vнэмших юм бол “Мон­нис”, “Петровис”, “MCS” компани улс тєрєєс єч­нєєн хол байдаг юм биш vv?


-Харин ч улс тєртэй дээд зэргээр холилдсон компаниуд шvv. Нэр дурдсан компаниуд улс тєртэй хутгалдсанаасаа хойш л томорсон нь бvгдэд тодорхой. Авлига, хээл хахуу­лийг vндсэн менежментээ болгочихсон, Монголын тє­рийг бохирдуулж байгаа ком­па­ниуд. Эргэн тойронд нь дандаа тэнэгvvд, юу ч ойлго­доггvй, хардаггvй хvмvvс аж тєрдєг гэж бодсон шиг байна лээ, эндvvрч байна даа.

-Юм хийж бvтээж байгаа хvмvvс дандаа шvvмж­лэ­лийн бай болдог гэдгийг харууллаа. Нийгэмд нэг ч тєгрєгийн баялаг бvтээ­гээ­гvй хvмvvс бидний нэр хvндийг аль болохоор гу­таах, хийсэн бvтээснийг нь сvvдэртvvлэх гэж хичээ­сээр ирлээ” гэхчилэн ярь­сан байсан. Шулуухан хэлэ­хэд тэд яг юу хийж бvтээсэн юм бэ?


-“Чингис” зочид буудлыг маш будлиантайгаар vнэгvй шахам аваад, тєлбєрєє ч бvрэн тєлєєгvй гэж байгаа. “Бороо Гоулд”-ыг гадныхан­тай хувааж идсэн. Монголд нэг грамм алт ногдохгvй байх гэрээ байгуулсан. Таван Тол­гойг араас нь оруулах гэж байсан. “Эрдэнэт”-ийг хоёр гуравхан хvнтэй хамтарч “саадаг”. Яг л хєдєлмєрийн баатар саальчин шиг. Одоо ч гэсэн тэнд єєрийн хvнийг тавьж амжсан зэргээ “хийж бvтээх” гэж ойлгодог юм байх даа.

“Энержи ресурс”-д багтаж байгаа компаниуд “Хараа” гэх архиа зарахаа “Алсын хараа­тай амьдарч байна” гэж хєєр­дєг, цаг ямагт хууль зєрчдєг шvv дээ. Одоо та бvхэн зураг­таа асаахад л “Tiger” шар айргийг зvсэн бvрээр реклам­дан Архидан согтуурахтай тэмцэх хуулийг тэд хэрхэн уландаа гишгэж байгааг ха­нат­лаа харж болно. Хууль хэрэгжvvлэх vvрэгтэй газрууд, албан ту­шаалт­нууд юу хараад суу­гаад байна вэ. “Энержи ре­сурс”-ийнхний гарт бvгд орчи­хоо юу.

Тэдний ярианаас “гад­ныхан­тай хамтарч улсаа цєлмєдєггvй, тєрийн захиалга авч, шахаа хийдэггvй, тєсвийн хєрєнгєєр дэмжvvлдэггvй, тендерт ордоггvй компаниуд нийгмийн баялаг бvтээдэггvй” гэж ойлгохоор юм билээ. Тєсвєєс нэг ч тєгрєг саадаг­гvй, хууль зєрчилгvй, тєсєв бvрдvvлэхээр єдєр, шєнєгvй ажиллаж байгаа vйлдвэрvvд маань “нэг тєгрєгийн баялаг бvтээдэггvй” ангилалд ордог бололтой.

-“Баярлалаа гэдэг vгийг ямар халааслах биш дээ” гэсэн тvvний vг их шvvмж­лэл дагуулж байх шиг?


-Монголын ард тvмэн “Энер­­жи ресурс”-ийн мєнгийг зуу дахин єсгєж єгєєд бvгдэд нь том гэгчийн алтан халбага тэвэрсэн хєшєє босгох ёстой бололтой.

Би нэг зvйлийг ойлго­доггvй юм. Ардчилсан нийг­мийн буянаар хєрєнгє мєнгє­тэй болсон хvмvvст ард тv­мэн єртэй юм уу, эсвэл эсрэ­гээ­рээ ардчиллын буяныг илvv ихээр хvртсэн хєрєнгє мєнгєтэйчvvд нь ард тvмэн­дээ талархаж явах ёстой юм уу. МоАХ-ны ууган гишvvдийн нэг С.Нина гэдэг эмэгтэй л амь насаараа дэнчин тавьж, энэ нийгмийг тавьсан хэрнээ одоо юу ч vгvй хоцорсон. Тvvнийг єлсгєлєнд оролцож явахад “Энержи ресурс”-ийнхэн дулаан гэртээ тухалж суугаад байгуулсан нийг­мийнх нь vр шимийг хамгийн ихээр хvртчихсэн байдаг. Мянган мянган Нина байгаа. Тэдэнд ногдох ёстой баялгийг тэд лицензээр дамжуулаад сэм туучихсан л байсан биз дээ.

Ардчиллын буяныг бо­лом­жоо­роо хvртсэний хувьд би єєрийгєє ардчилалд єртэй гэж санадаг. Тийм болохоор vлдсэн амьдралаа энэ ачийг хариулах, нийгэмдээ хаялга­тай зvйл хийхэд зориулах болно.

Монголын баялгийг, тє­рийн мэдлийг ашиглаж баяж­сан хvмvvс илvv ихээр хаял­га­тай, нvнжигтэй загнах ёстой байх аа. Тэд ардчилалд илvv их баярлаж, талархаж явах vvрэгтэй. Нийгэмдээ хариу барих учиртай. Гэтэл тэдний зvгээс жаахан ч гэсэн хаялга, буян тараасан тухай сонгосон уу. Архины сурталчилгаанд ашигласныхаа тєлєє ганц нэг оюутны тєлбєр даадгийг нь єглєг, буян гэхэд хэцvv. Архи сурталчлахыг хориглосон болохоор л тийм арга хэрэг­лэ­сэн байхгvй юу. Тэд хариу нэхэлгvйгээр, ямар нэг зо­рил­год нєєцлєхгvйгээр гар нь огтхон ч тэнийдэггvй хvмvvс.

Ардчилал байгаагvй бол тэд vсрээд л МАХН-ын хурган дарга болж, орос дэлгvvрээр vйлчлvvлэх эрхтэй болох байсан биз. Жаахан ч гэсэн нvнжиг, хаялгатай амьдар­маар юм биш vv. Идэх хураах, ашиглах завшихаас єєрийг бодохгvй байхаар vйлийн vр нь эцэстээ хvндхэн бууна. vйлийн vр гэж нэг юм байдаг шvv. Амьдрал, хувь тавилан хvний хийсэн vйлд тохирох хариуг заавал єгдєг.

-Таван толгойг тєрд авснаар шударга ёс тогтож, бvх зvйл шийдэгдчих vv ?
-Бvх зvйлийг шийдэхгvй ч шийдэх сайн эхлэл болно. Сv.Батболдын ярилцлагад тєрєєс мєнгєє хэд дахин нугалж авна гэсэн утгатай vг єгvvлбэр байна билээ. Хэрэв энэ мэтээр яриад эхэлбэл ард тvмэн зvгээр суухгvй байлгvй. Ийм маягаар ард тvмэн, тєрєєс “єр” нэхвэл улс тєрийнх нь карьер, цаашил­бал олон юм ярьж болно шvv.

Ш.Санаа

/Єдрийн сонин/

No comments:

Post a Comment