"Ярилцъя" булангийн маань энэ удаагийн зочноор УИХ-ын гишvvн, Эрvvл мэндийн сайд хатагтай Тєгсжаргалын Ганди уригдлаа. Манай сурвалжлагчийн тавьсан сонирхолтой асуултуудад тvvний хэрхэн хариулсныг та амтархан уншаарай.
сурталчилгаа » |
-Сонгуулиас хойш чамгvй хугацаа єнгєрч. Таны тойрог дээр ч хатуухан єрсєлдєєн болсон байх аа?
-Юуны ємнє миний мєн чанарт єєрєєсєє давсан бардамнал ерєєсєє байдаггvй. Ялахын тєлєє нєхцєл байдлаа зєв vнэлж, сонгогчидтойгоо ажиллах мэдрэмж их хэмжээгээр байдаг байх. Тэгээд ч ганц миний нэр дэвшиж єрсєлдсєн тойрог "халуун цэг" болоогvй шvv дээ. Vндсэндээ сонгогчид улстєрчдийг хувь хvн талаас нь харахаасаа илvv улс тєрийн хvчний байр суурь, бодлого, амлалт хэрэгжилт рvv анхаарал хандуулдаг тал руу сонголтоо хийж эхэлж байгаа нь ажиглагдаж байна. Хvссэн ч, хvсээгvй ч Монголын улс тєрийн бодлогыг тодорхойлогч хоёр хvчний хооронд "тэмцэл" явагдсан. Vvн дээр хувь улстєрчийн нэр нєлєє, байр суурь чухал нєлєє vзvvлж байгаа. Сонгууль бvр єрсєлдєєнтэй, халуун болж байсан. Улс тєрийн нєлєє бvхий нам, тэдний нийгэм дэх бааз суурь, идэвхтэй vйл ажиллагаа, итгэл, найдвар их нєлєєлсєн гэдгийг хэлмээр байна.
-Сайдын алба парламентын гишvvн байх, Байнгын хорооны даргын албыг хашихаас аль хэр хvнд вэ?
-Хоёулаа хvнд ярвигтай ажил. Байнгын хорооны дарга гэдэг ганц салбар дагнаж ажиллах биш, нийгмийн цогц асуудлыг салбар бvрт нь тодорхойлж, бодлого боловсруулах талаараа илvv тєвєгтэй талдаа байж мэднэ. Сайдын хувьд тухайлсан салбарын бодлого гаргах, гvйцэтгэх, хэрэгжvvлэх тал руугаа явдгаараа онцлог байлгvй яахав. Дан ганц салбарын сайд биш шvv дээ. Тухайн салбарын бодлогыг тєрд тєлєєлєх гэдэг талаасаа УИХ-ын гишvvн сайд байна гэдэг vнэхээр ачаалалтай. Заримдаа надад энэ их ажил, хариуцлага цахилгаан станцын удирдлагын пультэн дээр сууж байгаа диспетчер шиг санагддаг юм. Бодлого, хэрэгжилт, хяналт, гvйцэтгэл vр дvнг бvгдийг нь зохицуулах шаардлага гардаг гэдэг утгаараа тэр шvv дээ.
-Vнэнийг хэлэхэд єєрийг тань Нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн сайд болох байх гэж бодож байсан?
-Нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн яам ЭМЯ-наас проблем багатай биш шvv дээ. Адилхан тєрийн бодлого тухайн салбарт тодорхойлж ажилладаг гэдэг утгаараа тэр тусмаа улс тєрийн ийм хvнд нєхцєл байдлын vед ажиллахад хялбар биш салбарууд. Нэг нь цалин хєлс , тэтгэвэр тэтгэмж гээд хvний амьдралын зайлшгvй хэрэглээг тодорхойлж байхад, нєгєєдєх нь шууд хvний эрvvл мэнд, амь тэнссэн vеийн vйл ажиллагааг зохицуулж байдаг ийм салбарууд. Миний хувьд нам , Удирдах зєвлєл, дээр нь УИХ энэ салбарыг тэргvvлж ажиллах боломжтой гээд vнэлэлт єгєєд, томилсон учир хvнд хэцvv гэж халшралгvй зvтгэж ажиллая гэж шийдсэн.
-Нийгмийн хамгааллын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай парламентчийн хувьд Эрvvл мэндийн салбар ч бас цоо шинэ салбар биш л дээ. Гэхдээ энэ бvхнийг хvмvvс тэр бvр нарийн оноож бодохгvй байх шиг байна?
-Хvмvvс янз бvрээр дvгнэж ойлгож, хvлээж авсан байхаа. Vvнд надад эмзэглэх юм алга. Бодлогыг нь боловсруулж, хуулиудыг нь гардан батлалцаж ажилласан, одоо хэрэгжvvлж хянаж, зохицуулж, тулгамдсан зорилтуудаа хэрэгжvvлэхийн тєлєє л явна. Ер нь тэгээд ч сайдын ажил салбарын бодлогыг мэргэжлийн хvчтэй, нэгдмэл багийн дэмжлэгтэй зєв оновчтой тодорхойлж, ажиллах vvрэгтэй гэдгийг манай салбарынхан, миний уулзаж ярилцсан эмч, эрдэмтэд, хамтран ажиллаж эхэлсэн баг маань сайн ойлгож мэдэрч байгаа.
-Мэдээж сайд бол улс тєрийн албан тушаал. Гэвч зарим хvмvvсийн сэтгvvлч хvнээр эрvvл мэндийн салбарыг удирдууллаа гэх шvvмжлэлд єєрєєс тань нэг хариулт авч єгмєєр санагдаад байна?
-Шулуухан хариу бол энэ салбарт би сурвалжлага бичих гэж ирээгvй.Эрvvл мэндийн салбарт тулгамдаж байгаа олон асуудлыг тєрийн бодлогод тодорхойлж, тусгуулж, хэрэгжvvлэх vvргээ биелvvлж ажиллахыг хичээж байна. Эрvvл мэндийн сайдаар 1992-2000 онд ажиллаж байсан Ша.Батбаяр яг одоогоор "сэтгvvлчээр" ажиллаж, миний хувьд энэ салбарыг тэргvvлж ажиллах сонин ч гэмээр энэ vед бид тєрийн алба хашиж явна. Vндсэн мэргэжил маань солигдож ажиллаж байгааг улс тєр дэх "парадокс" гэхээсээ манай улстєрчид аливаа салбарт бодлого тодорхойлж ажиллах тvвшинд тєлєвших тийм процесс бидний vеэс эхэлж байна уу даа гэж бодогддог.
-Л.Одончимэд гишvvний "Гандийг Эрvvл мэндийн сайд боллоо гээд би чагнуураа хаячихалтай нь биш дээ" гэсэн vг єєрийн тань эгдvvг хvргэсэн vv. Эгдvv хvрэхээр л хор хуссан vг байна лээ?
-Л.Одончимэд бид хоёр ойлголцсон. Салбараа хайрласан, эрх ашгийг нь илvv мэдэрч ойлгодгийн хэрээр тийм vг єєрийн эрхгvй хэлсэн байх. Vvнд эмзэглээд, тvvнтэй муудаж, єсєрхєєд байх шаардлагагvй. Тэгээд ч мань эр хэлье гэснээ хэлчихдэг, илvv наль шаль зангvй мужик байгаа юм. Хамгийн гол нь vнэхээр хийх асуудал, проблем энэ салбарт овоолоостой байна. Юу чаддаг, юу мэддэг, мэдэрдэгээ харуулж ажиллах л хэрэгтэй. Би ингэж л бодож, зvтгэж байна.
-Эрvvл мэндийн салбар бол хvнд сурталдаа идэгдээд хэтэрхий ужигарчихсан аймаар салбар. Халширах юм уу?
-Анх энэ албан тушаалд томилох саналыг хvлээж авахаасаа ємнє НББХ-ны даргаар ажиллаж байх vеэсээ л социализмын тэгшитгэл vйлчлэх хэв шинжит бодлогын бvтэц, тогтолцоо нь хэвээрээ, зах зээлд ороогvй. "Эрvvл мэндийн хамгаалал" талын философид бvрэн хvлэгдсэн салбар гэдгийг мэдэрдэг байсан. Нам, тєрийн бодлогын гол анхаарлын тєвд ямагт явж ирсэн энэ салбарын шилжилтийн vеийн бодлогыг илvv болгоомжтой, эрсдлийг шууд бий болгохоос сэрэмжлэх тал дээр vе vеийн Засгийн газар явуулж ирсэн учраас зарим талаар єєрчлєлт, шинэчлэл удаан, хєшvvн хойрго явж ирсэн юм шиг харагдаж байж магадгvй.
-Та манай сонины єчигдрийн дугаарт нийтлэгдсэн ихэр хєвгvvдийн тухай материалыг уншив уу. Эмнэлгvvд чинь vнэхээр болохоо байлаа?
-Ямар ч их ачаалалтай байсан эрvvл мэндийн салбарын амьдралтай холбогдолтой зvйлийг анхааралтай уншиж байна. Танай сонин дээр гарсан тэр нийтлэлийг уншсан. Уншихаасаа ємнє ихэр хєвгvvдийн эмээгийн Vндэсний аудитын газар явуулсан гомдлыг манай руу шилжvvлсэнтэй танилцчихсан байсан. Vнэхээр харамсалтай, эмгэнэлтэй юм болсон. Тэр талийгаач бяцхан хєвгvvдийн ээж аав, эмээ бvгдээс нь хариуцлага алдсан эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа ємнєєс уучлалт хvсмээр санагдаж байсан.
-Эмнэлгvvд євчтєнvvдийн зовлон дээр "тоглодог" бэртэгчин, хvн чанаргvй байшингууд болж хувирсан. Харамсалтай нь энэ салбарт ямар ч толгой ирсэн автчихдаг. Танаас ард тvмэн зад татсан єєрчлєлт хvлээж байгааг мэдэрч байгаа биз дээ?
-Би хvн хvнээс єєрєєр илvv сэтгэдэг толгой бишээ. Хамгийн гол нь эмнэлгvvдийн маань єнєєдрийн бvтэц хэтэрхий нvсэр, ачаалал ихтэй, механизм vйлчилгээ тодорхой бус, эмнэлгийн салбарт ажиллагсдын хєдєлмєрийн vнэлэмж бага, эргээд хариуцлага тооцох хvчин зvйл багатай , урьдчилан сэргийлэх, vзлэг хийх vйл ажиллагааг стандарчлаагvй, даатгалын механизм явцуу зэрэг зvйл нєлєєлж байгаа. Vvнийг зєв гольдрилд оруулахад их цаг хvч, хєдєлмєр, хууль эрх зvйн бодлого, тєсєв хєрєнгє хэрэгтэй болно. Бид энэ бvхнээс хугацаа алдаж, хойш тавилгvйгээр "Эмч эмнэлгийн ажилтны ёс зvйн кодекс"-ыг даруй боловсруулж мєрдvvлэх, нэмэлт болон тєлбєрт vйлчилгээний ил тод механизм нэвтрvvлэх, эрvvл мэндийн даатгалыг зєвхєн хэвтэж эмчлvvлэхэд бус, урьдчилан сэргийлэх, онош тогтоох vзлэгийн vйл ажилллагаатай уялдуулах, клиникvvдийн менежментийг боловсронгуй болгох, нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх, сургалтын программыг шинэчлэх гээд маш олон асуудлуудыг эхнээс цэгцлэх бодлого зорилт тавьж ажиллаж байна. Цаг хугацаа алдалгvй хийх, засаг тєрєєс тодорхой шийдвэр гаргуулах асуудлууд ч байна.
-Бvгдээрээ ардаа євчтєнvvдийн єрєвдєлтэй хэрэглээн дээр дєрєєлж хєгжvvлсэн далд бизнестэй болчихсон том том эмнэлгийн дарга нараа єєрчлєх бодол байна уу?
-Далд бизнестэй болж байгаа нь хариуцлагын тогтолцоо, хяналт шалгалт муу байгаатай холбоотой. Хамгийн гол нь зарим эмнэлгийн дарга нар хэнд vйлчлэх, юуны тєлєє энэ эмнэлэг гэгдэх vйлчилгээний байгууллага байгаа юм бэ гэдгийг ойлгодоггvй, эмнэлэг vйлчилгээг сайжруулах талаар санаа зовохгvй, албан тасалгаанаасаа ч гарахгvй, юу ч хийхгvй байгаад л хамаг учир байгаа юм. Зах зээлийн єєрчлєгдєн хувьсаж байгаа нєхцєл байдалд хамт олноо удирдаж чадахгvй, хариуцлагагvй зарим эмнэлгийн дарга нарыг єєрчлєхєєс єєр аргагvй.
-Гэхдээ тань руу нийлж, нэгдээд дайрах шинж мэдрэгдээд эхэллээ. Тvvнээс нь зvрхшээж байна уу. Тэд чинь албан тушаалаа хадгалж vлдэх гэж чадлаараа тэмцэнэ шvv дээ?
-Ийм байдал vvсэхийг vгvйсгэхгvй байна. Гэхдээ зvрхшээж халгах зvйл байхгvй. Єєрчлєлт шинэчлэл хийх нийгмийн захиалга, эрэлт хэрэгцээ байна. Иргэд эмнэлгvvдийн vйл ажиллагаанд сэтгэл дундуур байна шvv дээ. Эрvvл мэндийн салбарын ажиллагсдын ихэнх нь ийм єєрчлєлт хийгээсэй гэж єєрсдєє хvсэн хvлээж байгаа юм биш vv. Надад олон эмч эрдэмтэд саналаа ирvvлж, хийх єєрчлєх зvйл дээр бодол санааг минь сонсож дэмжиж байгаа. Бас бэрхшээл саад тохиолдоно. Битгий шантраарай, бид таныг дэмжиж тvшиж ажиллана гэж зєвлєцгєєж байгаа.
-Эмнэлгvvдийн vvднээс авахуулаад бизнес явж байна. Хаалгач, асрагч, сувилагч бvгд гар цайлгахыг нууцхан шаарддаг. Vvнийг яаж арилгах вэ?
-Иргэд, vйлчлvvлэгчийн оролцоо энэ дутагдлыг арилгах боломжтой. Хvн болгон тєлбєр нэхдэг явдлыг зогсоох тєлбєр урамшууллын ил тод механизм бий болгох хэрэгтэй байна. Нєгєєтэйгvvр хамтын даатгал нэвтрvvлэх, цалин хангамж дээшлvvлэх арга хэмжээ, єєрєє эмнэлгийн бvтээгдхvvн гэж ер нь юу юм, яаж vнэлэх юм гэдгээс их шалтгаалах зvйл. Эмч, эмнэлгийн ажилтны vйл ажиллагааны стандарт, тєлбєрт vйлчилгээ, нэмэлт ажиллагааны зарчимд тулгуурласан хєдєлмєрийн vнэлэмжийн шинэ системийг боловсруулан хэрэгжvvлэх ажлын хэсэг яг ийм санаан дээр тулгуурлан яаман дээр байгуулагдаад ажиллаж эхлээд байна.
-Хагалгаанд орохын ємнє, бас дараа нь заавал євчтєнvvдийн ар гэр эмч нарт зориулж "хvлээн авалт" хийдэг. Тэгэхгvй бол тэдний зvгээс сэрvvн салхи vлээгээд унадаг гэх юм . Энийг та мэдэх vv?
-Энэ бол манай иргэдийн сургасан муу зуршил. Бие биенээ дууриаж, бие биенээсээ давах гэж оролддог болжээ. Тvvнээс биш ингэ гэж хэн ч шаардаагvй. Ингэсэнгvй гээд муу vйлчлээд байгаа бол хэлэх хэрэгтэй. Vнэхээр ач санаж байгаа, бололцоотой бол хандив болгоод эмнэлгийн кассанд нь ч юм уу, дансанд нь мєнгє хийчих. Эмнэлэг нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэг. Тvvнээс биш ганц нэг хvний халаасыг зузааруулаад яахав. Энэ талаас яамнаас бодлогын шинж чанартай баримт бичиг удахгvй гаргана.
-Нэг, хоёрдугаар эмнэлэг мэтийн том эмнэлгvvдийн толгойг солих уу. Уншигчид маань намайг тойруулаад байх юм шулуухан асуучихаасай гэж хvсч байж мэднэ?
-Эмнэлгvvдийн удирдлага эмнэлгийнхээ менежментийг сайжруулах талаар санаачлага гаргаад, иргэд та бvхний сэтгэл санаанд хvртэл vйлчлээд байвал "солих" тухай заавал ярих нь юу билээ. Харин хvмvvсийн эрэлтэд нийцсэн vйлчилгээний чанар, vр нєлєє ямар байгаа вэ гэдгийг иргэд надаар хэлvvлэлтгvй мэдэж байгаа байх.
-Манай эрvvл мэндийн салбарыг техник технологийн хувьд ихээхэн хоцрогдмол гэж vздэг. Яг очоод vзэхээр байдал ямар байх юм бэ?
-Техник, технологи их хоцрогдсон гэж vздэг. Очоод vзэхээр ажиллаж болохоор л байгаа. Эмнэлэг бvхэн жигд биш ч, улсын хэмжээнд нэг байгууллага ємчлєєд байхгvйгээр зохион байгуулж чадвал боломж бас бий. Гэхдээ эмнэлгийн тоног тєхєєрємжийг шинэчлэх асуудал бол эрvvл мэндийн яамны тулгамдсан асуудлын нэг бол яах аргагvй мєн. Ийм ч учраас ЭМЯ-д анх удаа эм, эмнэлгийн тоног тєхєєрємжийн хэлтэс байгуулсан. Энэ хэлтэс эмнэлгийн техник, тоног тєхєєрємжийн ашиглалтыг сайжруулах талаар идэвхитэй ажиллах болно.
-Та єєрєє хамгийн сvvлд эмнэлэгт хэзээ очсон бэ ?
-Сонгуулийн дараа хэд хоног эмчлvvлсэн юм байна. Ер нь монголчууд бидний ихэнх нь эрvvл мэндийн салбарын идэвхитэй vйлчлvvлэгчид шvv дээ. Аль эмнэлэг ямар тvвшинд ажиллаж байгааг захын хvн л дvгнэнэ дээ.
-Улстєрч хvнтэй уулзчихаад, яаж улс тєр ярихгvй буцахав. Парламентад байгуулагдсан нэгдсэн бvлгийн талаархи байр суурийг тань сонирхмоор байна?
-Мэдээж хэрэг улс тєрийн сонгуулийн дvн тийм ч тааламжтай гараагvй. Засгийн газар ямар хvнд нєхцєлд бvрэлдсэн билээ, одоо ч улс тєрийн амьдрал цэгцрээгvй л байна шvv дээ. Олонхийн бvлгийн тухайд vvссэн нєхцєл байдалд зохицож ажиллах, єєр сайн гарц байгаагvй учир ийм шийдвэрт хаана хаанаасаа зєвшилцєлд хvрсэн гэж vзэж байна.
-Энэ vйл явцыг зарим нь эв нэгдлийн сайхан эхлэл гэж байхад, зарим нь хэсэг хvмvvсийн албан тушаалаа авч vлдэхийн тулд зохиож байгаа ээлжит тоглоом гэж vзэж байна?
-Vйл явдлыг хvмvvс єєр єєрийхєєрєє vнэлж, дvгнэж байгаа. Хэн ямар єнцгєєс хэрхэн харж, ямар дvгнэлт гаргах нь харьцангуй ойлголт шvv дээ.
-Танай танхим хэр хvчирхэг танхим юм бэ. Оюун санааны чадамж, улстєрчдийнх нь эн цар гэх мэт хэмжvvрvvдээр авч vзвэл шvv дээ?
-Орчин vеийн боловсролын тvвшинг vнэлэх vнэлэмжээр авч vзвэл, харьцангуй, хангалттай боловсролтой гишvvд бий. Улс тєрийн хат, амьдралын туршлагын хувьд ч нэг их чамлагдахааргvй бvрэлдэхvvн. Ганцхан жишээ хэлэхэд , ємнєх Засгийн газрын гишvvн, УИХ-ын Байнгын хорооны даргаар ажиллаж байсан хvмvvс энэ гишvvдийн 80 гаруй хувийг эзэлж байна. Тэгэхээр тодорхой дvгнэлт гаргах байхаа.
-Т.Ганди бол гараар тийм амар онгойчихгvй цоож гэж дvгнэх хvн цєєнгvй таардаг. Харин та энэ имижээ хатуу хадгалж, барьцаа улам ахиулмаар байна. Улс тєрийн карьер чинь ягуухан єсч яваа ч яагаад УИХ-ын дэд дарга, спикер, Ерєнхий сайдын суудал руу зvтгэж болохгvй гэж. Таны амжилтаар дамжуулж, тєрд єєрсдийн лобитой болох гэж хvсч байгаа олон эмэгтэйчvvд бий шvv дээ?
-Миний хувьд тєрд олон тvмнийг тєлєєлж дєрєв дэх удаагаа улиран сонгогдож, ажиллаж байгаа маань бодитой амжилт. Хууль тогтоох, шийдвэр гаргах тєвшинд сонгогдон ажиллаж байгаа эмэгтэйчvvд тогтвортой, бvтээлч, ёс зvйтэй ажиллаж болохыг миний парламентад ажилласан он жилvvд маань харуулах байхаа. Илvv оргил , илvv шат ахих нь миний туйлын зорилго бас бишээ.
-Та бол манай салбараас тєрсєн сайд. Тийм болохоор бид танд элгэмсvv ханддаг. Гэхдээ л зарим сонинууд хайр найргvй гєвж л байгаа харагдах юм. Гомдох vе байх юм уу?
-Би тийм ч тунирхуу хvн биш. Тэгээд ч алийн болгон юмны хойноос хєєцєлдєхєв. Тийм зав зай, сонирхол ч алга. Гэхдээ санаатай гvтгэх, доромжлон гутаах гэж оролдоод байвал яаж зvгээр байхав. Нэг vгээр хэлбэл, улс тєрийн албан тушаалдаа хvлэгдээд, нэг их хvлцэнгvй "номхон тэмээ" царайлаад байж чаддаггvй. Аль болох хатуудаа хатуу, зєєлєндєє зєєлєн явж л байж, энэ их зєрчил тэмцлийн дундуур тєрийн албыг зєв хаачих юмсан гэсэн эрмэлзэл надад байдаг юм.
Эрчvvдийн тоглодог их улс тєрийн халуун тогоонд єєрийн эр бяраар олон жил vзэлцэж яваа энэ эмэгтэй улстєрчтэй ярилцсан ярилцлага маань ийнхvv єндєрлєж байна. Тvvтэй ярилцаж суухад, эрч хvч, эргэлт буцалтгvй чанар vнэртдэг. Тvvнийг нам нь, дээр нь сонгогчид нь vнэлж, удаа дараа УИХ-д сонгодог байх. Мэрж, малтуулж, дайруулж, доромжлуулж байсан ч ямар ч цочмог реакци гаргаж бууж єгч байхыг нь би л лав хараагvй. Харахад аядуу, "эмэгтэйлэг" шинжтэй энэ улстєрч яг тулсан, зорьсон зvйл дээрээ хатуу, шийдэмгий, бас "экстремест" шинж гаргахаас буцахгvй юмаа. Энэ чанар нь л тvvнийг улс тєрд амь бєхтэй хаддаг байж магадгvй.
Б.ГАНЧИМЭГ
2005.02.2 Єдрийн сонин
No comments:
Post a Comment