Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргалтай аялал жуулчлалын салбарын хуулийн шинэтгэл болон тус салбарын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.
-Аялал жуулчлалын тухай хуу¬лийг шинэчлэхээр удахгүй бо¬лох форумаар хэлэлцэх юм байна. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад то¬дорхой асуудлыг шийдэх бо¬ломжтой гэж үзэж байгаа хэрэг үү?
-Бид аялал жуулчлалын салбарыг дорвитой хөгжүү¬лэхийн тулд хэд хэдэн ажил хийх хэрэгтэй. Хамгийн эхэнд аялал жуулчлалын тухай хуулийг шинэчилнэ. Одоо байгаа хууль нь 2000 онд анх батлагдаад өнөөдрийг хүрэхдээ таван удаа нэмэлт өөрчлөлт оруулж зассан юм. Нөгөө талаас 12 жилийн өмнө энэ хуулийг баталж байх үеийн аялал жуулчлал, одоогийнхоос огт өөр болчихсон учраас шинэчлэх шаардлагатай. Эрх зүйн орчинг шинэчлэхгүй бол аялал жуулчлалын салбар орхигдоход хүрч байна.

-Хуульд шинээр тусгах шаард¬лагатай олон зүйл бий байх л даа. Хуулиа шинэ¬чилснээр манай аялал жуучлалын ком¬паниуд дэлхийн төв¬шинд хүрэх хаа байсан юм гэх ойлголт өөрч¬лөгдөх болов уу?
-Жишээ нь сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг их өссөн нь уул уурхайн сал¬бар цойлон гарч ирсэнтэй л холбоотой. Үүний сөрөг нө¬лөөгөөр жуулч¬лалын мэргэжилтэй гадаад хэлтэй хөтөч нар уул уурхайн компанид ажиллах болж. Мөн орон нутгийн зарим иргэн хий мөрөөдөх нь ихэсч байна. Манай сумын газар дор алт байгаа болов уу, нутгийнхаа том орд баялгийг олчих юмсан гэж мөрөөдөгсөд нэмэгдсэн. Тэр чинь нөгөө “нинжа” гээд байдаг хүмүүс мөн шүү дээ. Тэгэхээр энэ буруу ойлголтыг эргүүлэхэд нэгдүгээрт хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй. Нөгөө талаас жуулчны бааз, компаниудын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах цаг нь болчихсон. Социализмын үед л яригддаг байсан гутал өмсөхөд өсгийвч заавал байх ёстой гэдэг шиг хоцрогдмол шаардлага өнөөдөр шат ахих ёстой. Монголд жуулчлахаар ирэх хүн манай улсын визийг аваад, хил давж орж ирэхдээ зочид буудлаа захиалчихсан байх ёстой гэх зэрэг олон улсын хэмжээний энгийн шаардлагыг тусгана.

-Өнөөдрийн аялал жуулч¬¬лалын төвшин ямар ба鬬гааг та дүгнэж хэлвэл?
-Аялал жуулчлалын салбар манай улсад хоёр чухал онцлогтой. Юун түрүүнд байгаль орчинд ямар ч сөрөг нөлөөгүй. Утаа гарахгүй, газар ухахгүй, гол ус бохирдуулахгүй шүү дээ. Нөгөө талаар бусад салбараа дэмжиж байдаг юм. Жишээлбэл, жуулчин үзэхийг хүссэн газартаа очихын тулд тээврийн хэрэгслээр явж ирнэ, зочид буудалд байрлана, нийтийн хоол иднэ, бэлэг дурсгалын зүйл авна, машин унаа хөлсөлнө.
2011 онд манай улсад 457 мянга гаруй жуулчин иржээ. Тэд энд байхдаа Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний орлого оруулчихаад буцсан байдаг. Энэ тоонд үндэслээд 2016 он гэхэд ДНБ-ний дөрвөн хувийг 10 болтол нэмэгдүүлэх том зорилт гаргалаа.

-Энэ том зорилтод хүрэх боломж, арга замыг танай яам хэрхэн харж байна вэ?
-Бүрэн боломжтой гэж үзэж байгаа. 10 хоногийн чөлөөтэй хүн Москвагаас олон улсын галт тэргээр ирээд гэртээ амаръя гэвэл тав хоног явж энд ирнэ. Нэг хоноод буцаад таван өдөр явах болдог. Тэгэхээр олон улсын шууд нислэгийг нэмэгдүүлэх нь хамгийн зөв гэж бид харсан. Жишээ нь, 457 мянган жуулчны 90 гаруй хувь нь шууд нислэгтэй Хятад, Япон, Солонгос, Оросоос ирдэг. Дамжин нислэг гэдэг бол амралт биш ядаргаа болдог юм байна. Тиймээс бид шинэ нисэх буудал байгуулж, шууд нислэгийн тоог тооцооллын дагуу нэмэх болно. Манай аялал жуулчлалын улирал маш богинохон. Таваас аравдугаар сард л жуулчид хамгийн их ирдэг шүү дээ. Энэ үеэр жаахан орлого олбол бөөн баяр, чадаагүй бол ирэх жилийг хүлээхээс аргагүй. Үүнийг л халахыг эрмэлзэнэ.

Бас нэг асуудал нь аялал жуулчлалын дэд бүтэц. Монголын компаниуд хүлээж авсан жуулчнаа Хөвсгөл рүү аваад л явдаг. Ирээд л “Одоо хаана аваачъя даа” гэж эргэлзэж байснаа “Ёлын ам үзүүлнэ ээ” гээд Өмнөговь руу зүтгэчихдэг. Онигоо шахуу болчихсон нэг яриа байдаг биз дээ. Эрдэнэзуу хийд рүү машинд сэгсчүүлж очсон жуулчин Эрдэнэзууг үзээд “Үүний төлөө ингэж зовж ч ирэх гэж дээ” хэмээн гомдоод уйлсан гэдэг дээ. Бидний хувьд түүхийн гайхалтай ач холбогдолтой, сэтгэл хөдөлгөм боловч гадаадынханд хуучны нурж унах шахсан нэг туурь балгас л байхгүй юу. Жуулчид тэрийг хараад огшихгүй. Жуулчид тав тух, амралт, сэтгэл ханамжийг л хүсч байна шүү дээ. Иймэрхүү байдлаар энэ салбар хөгжихөд хүндрэлтэй.
-Тэгвэл ямар ямар шинэчлэлийг хийх вэ?
-Бид тусгай аялал жуулчлалыг олон төрлөөр зохион байгуулна. Жишээлбэл, манай улсад олон төрлийн шувуу нүүдэллэж ирдэг. Зөвхөн Монголд амьдардаг шувуу ч олон. Үүнийг харахын төлөө буу биш дуран барьчихсан хүн ирж байна. Энэ хүнд зориулсан жуулчны бааз, унаа машин, хэрэгслийг гаргаж өгөх нь аялал жуучлалын шинэчлэл юм. Тэгээд ганцхан шувуу биш цэцэг, эрвээхэй, нүүдэлчин ахуй, түүх судалъя гэсэн хүмүүс олон ирдэг. Тэгвэл ийм аялал жуулчлалыг тодорхой дэмжиж, боловсронгуй болговол 2016 он гэхэд гурван сая жуулчин хүлээж авна гэсэн албан бус тооцоо гарсан.

-Албан бус тоо бол жил ирэх тусам нь нэмэгдэж гарч байдаг. Гэвч жилийн эцэст бодит тоо нэг л өсөхгүй байна. Яг үнэндээ гадаад сурталчилгаа үнэхээр дутагдалтай байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Тийм ээ. Жишээ нь, Турк улсаас манайх руу шууд нислэгтэй болчихлоо. Тэгэхээр “Танай өвөг дээдэс, хаад ноёд энд амьдарч байсан. Тэр газар нутгийг нь ирж үзээрэй” гэсэн сурталчилгааг явуулах хэрэгтэй. Киргизүүд гэхэд манай Хяргас нууранд анх нутаглаж байсан хүмүүс гэж түүхэнд бичсэн байдаг. Тэгвэл “Өлгий нутагтаа ирж амраарай” гэх санааг манай яам гаргаж өгөх хэрэгтэй. Үүний тулд “СNN”, “Bloomberg”, “National Geographic” зэрэг дэлхийн сувгуудаар сурталчилгаа хийхээр төлөвлөсөн. Тусгай гэж хэлээд байгаа энэ төрлийн жуулчид амрах, аялахаар ирдэг хүмүүсээс 4-5 дахин их орлого оруулдаг. Ядаж л хөтөчдөө төлдөг өдрийн хөлс нь дөрөв дахин өндөр байх жишээтэй.

-Дэд бүтцийн асуудлыг шийдэж чадвал аяллын маршрут мэдээж нэмэгдэх боломжтой болно?
-Сая ярьсан дэд бүтэцтэй холбогдуулж “Алтан цагираг” гэсэн аяллын бүсчлэлийг гаргах гэж байна. Булган, Төв, Архангай, Өвөрхангай аймгаар тойрон аялах маршрут юм. 50-60 км яваад нэг юм үзэх байдлаар тойрч явсаар Улаанбаатарт ирдэг. Одоо бол тойрч биш явсан замаараа л буцаж ирж байгаа шүү дээ. Жуулчид сэт¬гэл ханамж авах гэж ирдэг бо¬ло¬хоос шийтгүүлэх гэж ирээгүй. Замын ажил дуусахад маршрут бэлэн болно. Тэр дуусчихвал заавал га¬даадынхан гэлтгүй монголчууд ч өөрсдөө жи¬жиг машинаар гэр бү¬лээрээ аялах боломжтой. Олон ул¬сын стандартад заа¬сан зүйлийг нэмнэ. Цаашид “Алтан цаги¬раг” гэлтгүй аяллын хэд хэдэн тойр¬¬гийг байгуулахаар ажиллаж байгаа.

-13 дахь жилтэйгээ золгож бай¬гаа аялал жуулчлалын хуу¬лиа шинэчлэхийн тулд л энэ сал¬барынхан маань чуулах нь ээ дээ?
-Хоёулаа юмыг бодитой ярья л даа. 457 мянган жуулчин орж ирлээ гэж байгаа ч яг үнэндээ 80 мянган хүн л жуулчин байдаг. Бусад нь албаны, ажил хэргийн, сургалтын, дамжин өнгөрөх гэсэн зорилготой хэрнээ хамгийн хялбархан гардаг аялал жуулчлалын виз аваад ирдэг. Энэ нь манай аялал жуулчлалын салбарыг үнэгүйдүүлж байна. Тэгэхээр жуулчин нь виз авахаас өгсүүлээд зочид буудал захиалах, тээврийн үйлчилгээ сонгох, жуулчны баазад очих хүртэл явцыг тодорхой болгоё гэсэн юм. Энэ өөрчлөлт, хуулийн шинэчлэлд салбарынхны санааг тусгахын тулд ирэх долоо хоногт чуулга уулзалтаа хийнэ.
Асуудал гэвэл их байна л даа. Ядаж л “ганзагын” жуулчид бий болчихож. Багаараа аялж яваа хүмүүстэй уулзахаараа “Монголчууд чинь өгөөмөр, тусч хүмүүс. Мөнгө төлөхийн оронд айл айлаар орвол үнэгүй хооллоод, хоноод явчихаж болдог” гэх ойлголтыг өгөөд байна. Үүнийг болиулах хэрэгтэй. Бас манай өндөр цаст ууланд үнэгүй авирч дасгал хийчихээд л Гималай руу очиж авирахдаа хэдэн мянган ам.доллар төлж байна шүү дээ. Тэгвэл энэ мэт зүйлээ эзэнгүй орхиж болохгүй гэдгийг ойлгох цаг болчихлоо. Үнэгүй авираад байгаа уулыг хариуцсан орон нутгийн байгууллагад орлогоос тодорхой хувийг хөгжилд зориулдаг, байгаль орчныг хамгаалахад зориулдаг байх хэрэгтэй. Энэ бүхнийг тусгасан хууль баталчихаад ядаж 2020 он хүртэл үүргээ биелүүлчих хэмжээнд байгаасай гэж бид хүсч байна. Одоогийн хууль 2000 онд батлагдахдаа тэр үедээ л гайгүй болж байсан гэдэг. Гэхдээ одоо бол шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Гэвч энэ шинэчлэл бас л 7-8 жил болоод дахиад л өөрчлөгдөх болно. Энэ бол цаг үеэ дагасан зүй ёсны зүйл.

-Монголд олон амралтын газар байна. Энэ бүхнийг жуулчны бааз гэж үзэх үү. Тодорхой стандарт, шаардлагыг одоогийн хуульд тусгасан байдаг юм болов уу?
-Одоогийн хуулиар амралтын газар бүр жуулчны бааз мөн. Нүүдэлчин маягаар зөндөө явлаа, одоо болих цаг болсон. Байгаль орчинд хоргүй, орон нутгийн иргэдийн шууд оролцоотой, тухайн нутгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг эсэх гээд тодорхой шаардлага гарч ирнэ. Одоо олон улсын аялал жуулчлалын төвшинд хүрэх цаг нь болчихжээ. Гэхдээ энэ үгээр өмнөх жуулчны баазуудыг муулах гээгүй шүү. Угаасаа тэр үед өнөөдөр ярьж байгаа шиг жуулчны бааз байгуулах боломж байгаагүй. Харин одоо шинэ шатанд гарахад бэлэн болжээ гэж л хэлэх гэсэн юм. Магадгүй 2020 он гэхэд “Бидний долоон жилийн өмнө гаргаж байсан хууль үүргээ гүйцэтгэлээ. Одоо дараагийн дэвшил рүү оръё” гэж ярина шүү дээ.

No comments:
Post a Comment