Thursday, 10 January 2013

Б.Баясгалан: Бнд Монголынхоо дөрвөн уулын дунл бнш, дзлхнйн таван тнвнйн хүрээнд хнйж бүтээх цаг нрлээ

ССАЖЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Баясгалан нь 2000-2004 онд ХУИС-ийг, 2006-2008 онд АНУ-ын Калифорни мужийн Пералда коллежийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгсөж, 2008-2009 онд Сан-Францискогийн урлагийн их сургуульд суралцжээ. Тэндээсээ уран бүтээлээ туурвин шалгарч, улмаар 2009-2012 онд Италийн Флоренцийн урлагийн их сургуульд суралцан төгссөн байна.
Эдийн засгийн чиглэлээр дагнан суралцаж байсан хүн урлагийн сургуульд орох болсны шалтгаан юу байв?
ХУИС-ийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгсөж, Хаан банкинд хоёр жил маркетингийн менежерээр ажилласан маань энэ чиглэлээр Америкт үргэлжлүүлэн суралцах хүсэл эрмэлзлийг төрүүлсэн юм. Мэргэжлээрээ ажиллаж байх хугацаанд америкийн нийгэмд эдийн засгийн хямрал эхэлж, нүдэн дээр олон мянган хүмүүс ажилгүй болж, мөрөөдөл нь хэрхэн замхарч байгааг харж байлаа. Ингээд хүн ганцхан мэргэжилд тулгуурлахгүйгээр өөр олон чиглэлээр мэргэшиж, түүнийхээ үр дүнг үзэх нь сэтгэл хангалуун амьдрах баталгаа болохыг ойлгосон юм. Энэ бодол маань надад Америкийн урлагийн сургуульд суралцах үүд хаалгыг нээж өгсөн. Гэхдээ би урлагийн салбарт анх тэгэхэд л цоо шинээр хөл тавьсан юм биш л дээ. Хүүхэд байхын л үзүүр нь мохсон харандаагаар зураг зурж, найман өнгийн "Пластилин" баримлын шавраар баримал хийдэг байлаа. Хүүхэд байхаасаа сэтгэлдээ тээсэн энэ үрийг үндэслүүлэн ургуулах боломж надад олдсон юм.
Анх дэлхийг хавтгай гэж хүмүүс ярьдаг байхад Фердинанд Магеллан үүнийг буруу гэдгийг нотолсон. Гэтэл өнөөдөр буцаад хавтгай болчихлоо. Арав хүрэхгүй цагийн дотор тивээс тивд зорчин, гэрлийн хурдаар мэдээллийн харилцаа холбоог ашиглах боломжтой боллоо. Бүх юм нээлттэй болж байгаа энэ цаг үед өөрийгөө зөвхөн Монголд суралцахаар хязгаарлаж болохгүй юм. Бид амьдралыг харах өнцгөө, хийж бүтээхээ монголын дөрвөн уулын дунд бус, дэлхийн таван тивийн дунд харахгүй бол болохгүй болжээ. Тэгэхээр өнөө үед гадаадад боловсрол олж авах нь байх л ёстой зүйл. Ингэж байж л бид Монгол улсаа бусад хөгжсөн орнуудтай нэг түвшинд авч явах боломжтой болно.
Итали болон Америкийн сургуульд суралцсанаар барууны орнуудын урлагийн салбартаа хэрэгжүүлж ирсэн бодлого, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг танин мэдэх завшаан олдсон юм. Сонгодог урлаг нь баруун европын соёл иргэншилтэй нягт холбоотой, тэдний суурьшмал амьдралын хэв маягийг хадгалсан байдаг. Манай улсын алдартай мастерууд Орос болон зүүн Европын орнуудад суралцаж, мэргэжил дээшлүүлсэн байдаг бөгөөд монголын соёл урлагийн хөгжил тэдгээр улсуудынхтай нягт холбоотой байсаар ирсэн. Харин баруун европын орнууд соёл урлагийн хөгжлөөрөө зүүн европын орнуудыг байлдан дагуулж байсан нь илэрхий. Энэ олон дамжлагыг дамжилгүйгээр, эх оронд нь суралцах боломж олдсон нь миний хувьд том аз завшаан байлаа.
Өнөөдөр бид зөвхөн Азийн хэмжээнд хязгаарлагдахгүй Европ болон Америкийн олон улсын дүрслэх урлагийн тэмцээнд түрүүлж үзэх хэрэгтэй байна. Гадаадад сурч мэдсэн зүйлээ эх орондоо хэрэгжүүлж, хойч үедээ өвлүүлэхийг л хүсээд байгаа юм. Ингэхийн тулд уран бүтээлчид боловсорч, судалгаа шинжилгээ хийж, урлаг, соёлын философид суралцаж, бүтээлүүдээ нийгэм рүүгээ хандуулж, урлагийн салбарыг сэрээх хэрэгтэй байна. Тэгэж чадвал хүмүүс нийгмээсээ эрч хүч авч, амьдралыг харах өнцөг нь өөрчлөгдөх юм. Энэ хариуцлага урлагийн салбарт оногддог бөгөөд бид энэ нийгмийг гэгээлэг болгохын төлөө зүтгэх ёстой.
Нийгмийг өөрчлөхийн тулд заавал өөр өнцгөөс харах ямар хэрэгтэй юм бэ?
Энгийн амьдрал дээр өөрчлөлт өдөр бүр явагддаг. Өөрчлөлтийг байнга хийснээр тэр нь өөрчлөлт биш, хэвшмэл зүйл болон хувирдаг. Бид өөрчлөлтийг хэвшмэл байдалд оруулахын тулд л өөрөөр сэтгэж, өөр өнцөгөөс харах шаардлагатай байна.
Та Итали улсад болсон олон улсын үзэсгэлэнд нэгдүгээр байр эзэлсэн. Энэ талаар сонирхмоор байна?
Урлагийн томоохон 70 гаруй сургуулийг хамруулсан АRC  /Аrt Renewal Center/ нь реализмын чиглэлийн хүн зураг, хүн баримлын шилдэг бүтээлийг шалгаруулдаг тэмцээн юм. Энэ тэмцээнд АНУ, Их Британи, Европын урлагийн шилдэг сургуулиудад суралцаж байгаа болон төгссөн уран бүтээлчид оролцдог. Тэмцээний шүүгчээр реализмын чиглэлийн таван том сургуулийн захирлууд оролцон ялагчийг тодруулж, нээлттэй уралдааныг зарладаг. Тус тэмцээнд 15 бүтээлээ оролцуулан шагнал авсан нь миний хувьд цаашид уран бутээлээ илүү сайн туурвих урам, дэм болсон гэж ойлгодог.
Монголын болон гадаадын уран бүтээлxдийн сэтгэлгээний ялгааны талаар юу хэлэх вэ?
Монгол хүмүүст чадвар бий. Гэхдээ байнга өөрсдийгөө голж, юу дутуу байна, яаж хөгжүүлэх вэ гэдгээ тодорхойлж, шийдвэртэй хөгжих хэрэгтэй. Баруунд урлагийг соёл иргэншил, шашинтайгаа нягт холбоотойгоор хөгжүүлж ирсэн. Тэдний бутээлч сэтгэлгээнээс суралцах зүйл олон. Гадны уран бутээлчдээс нэрэлхэлгүй суралцаж, сурсан зүйлээ эх орондоо түгээх нь манай урлагийн салбарын хөгжилд тулгамдсан асуудал болоод байна. Монголчууд бид тэмцээн, уралдаанд ялалт байгуулахын тулд бусдаас илүү хүнд ачаа үүрч, илүү олон даваа давах хэрэггэй болдог шиг санагддаг. Тэгэхээр хэн эрсдэлийг өөр дээрээ авч чадаж байна, тэр хүн л амжилтыг мэдрэх боломжтой.
Гадаадад сургууль төгссөн манай олон уран бүтээлчид олон улсын тэмцээн, уралдаанд цөөнгүй оролцож, багагүй амжилт үзүүлсээр байна. Үүнийг боловсрол олсон газартай нь холбон ойлгож болох уу?
Сургууль, соёл, амьдралын нөхцөл гээд мэдээж олон зүйл нөлөөлдөг л дөө. Гэхдээ хүн өөрөө л зорилготой байх юм бол сурч байгаа сургууль, улс орон, амьдралын орчин, мэргэжил нь тийм ч чухал биш.
Урлагийн хүн хөгжихийн тулд хамгийн түрүүнд анхаарах зүйл боловсрол мөн үү. Эсвэл мэдрэмж, оюун санаа, сэтгэл рүүгээ илүү анхаарах ёстой юм болов уу?
Маш чухал асуулт байна. Дэлхийд алдартай Харвард, Оксфорд, Стэнфордын их сургуулиудыг төгссөн хүмүүсийн ажлын байр баталгаатай байдаг. Төгссөн сургууль нь тэдгээр хүмүүсийн амьдралын баталгаа болж байгаа хэрэг. Урлаг ч бас тийм. Өнөөдөр цөөн хэдхэн сургууль л дэлхийн урлагийн зах зээлийг удирдан авч явах уран бүтээлчдийг, урлагийн сургуулиудын боловсон хүчнийг бэлдэж байна. Тэнд төгссөн хүмүүс ирээдүйд дэлхийн сонгодог урлагийн салбарт томоохон хувь нэмэр оруулах зүрх сэтгэлтэй хүмүүс болж төлөвшдөг.
Б.Наранзул
Нийслэл guide №17

No comments:

Post a Comment