Sunday, 27 January 2013

Ц.Оюундарь: Иргэдэд ардчилсан үзэл суусан учраас төр засагт шүүмжлэлтэй хандаж байгаа юм

АН-ын ерөнхий на­рийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюун­дарьтай ярилц­лаа.

-АН-ын ҮЗХ саяхан хуралдсан. ҮЗХ-г ху­рал­дуулахшалтгаан, гол ач холбогдол нь юунд байв. Таныг лгэ­хэд ерөнхий нарийн бичгийн даргаар албан ёсоортомилох товтой байсан ч тэгсэнгүй?
-Саяхан аймгуудын Засаг дарга нарыг ЗГХЭГ-аас цуглуулж өргөтгөсөн семинар уулзалт зохион байгуулсан. Хуралд ир­сэн аймгуудын дарга нар "ҮЗХ-гоо хуралдуулаад биднийг танилцуулбал яасан юм. Хоёр сонгууль өнгөрчихлөө" гэсэн хү­сэлтийг ирүүлсэн. Тий­мээс аймгийн Засаг дарга нарыг буцахаас нь өмнө ҮЗХ-г хуралдуулъя гэдэг шийдвэрийг баасан га­ригт гаргаад бямба га­ригт хуралдуулсан. Ингэх­дээ Засгийн газар ямар бүрэлдэхүүнтэй, ямар бодлого барьж ажиллах юм, аймгуудын Засаг дарга нараар хэн хэн томилогдоод байгаа юм гэдгийг нэг бүрчлэн та­нил­цуулж баяр хүргэхээр болсон. Ийм л ёслолын шинжтэй хурал болоод өнгөрлөө. 
Миний хувьд жин­хэлнэ, жинхлэхгүй гэдэг дээр ач холбогдол өгөхгүй байна. Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүй­цэтгэгч гэдэг урт үгийг бичихгүйн тулд, бэх хэм­нэхийн тулд л ач холбог­дол өгөхгүй бол өөр асуу­далгүй. Албан ёсоор то­ми­логдсоноор миний эдлэх эрх үүрэг, хариуц­лага нэмэгдэхгүй, үүрэг гүйцэтгэгч байснаар ха­сагдахгүй. 

-Та бүхэн аймгуу­дын Засаг дарга нарт Засгийн газрын  үйл ажил­лагааг танил­цуу­лах зорилготойбайсан юм байна. Гэхдээ ҮЗХ-ны хуралд аймгуудын Засаг дарга нар бүгд ирээгүй байсан?
-ҮЗХ-ны хурлаа хийе гэдэг санаачилга урд өдөр нь гарсан учраас зар бүрэн түгээгүй бай­сан. Тиймээс зарим Засаг дарга нарыг сайд нар яам, яамныхаа чиг үүргээ танилцуулахаар авч яв­сан нь ҮЗХ-ны хуралтай давхацсан. Энэ нь ямар ч зохион байгуулалтгүй, Засаг дарга нарыг ирсэн дээр нь гэж тодорхойлж хийсэн хурал гэдгийг ха­руулж байгаа юм. 

-Бас ирц бүрдсэнгүй. Уг нь АН-ыг УИХ-д олонхи болсноос хойш анх удаа хийж байгаа ҮЗХ-ны хуралучраас бүгд идэвхтэй оролцох хэ­рэгтэй байсан байх?
-Энэ хурал ямар ч асуудал шийдэхээргүй байсан. Тэгэхээр ирц чу­хал биш. Тэгээд ч зарыг богино хугацаанд та­раа­сан.

-ҮЗХ ойрын үед дахин хуралдана гэсэн мэдээлэл байна. Ямар асуудлууд хэлэлцэх бол?
-Намынхаа дотоод асуудлыг шийдэх хурал болох ёстой. Гэхдээ яг хэдийд гэдэг нь тодор­хойгүй байна. Харин юуг хэлэлцэх вэ гэдэг дээр олон өөр тайлбар гарч байгаа. Учир нь Улс тө­рийн намуудын тухай хуулийн хэлэлцүүлэг яваг­даж байна.  Одоо хэрэгжиж буй Улс төрийн намуудын хуулийг өөрч­лөх бас нэг төсөл явж байгаа. Энэ хоёр хуулийн төслийг нэгтгээд батал­бал улс төрийн намуу­дын бүтэц сууриараа өөрч­лөгдөнө. Хэлэлцэж байгаа хуулиудыг батал­бал намынхаа дүрмийг ингэж өөрчилнө,  батлаг­дахгүй бол энэ хэлбэрээр асуудлаа шийднэ гээд олон өөр хувилбар гарч байна. Тэгээд ч АН дүр­мээ өөрчлөхөөр ги­шүү­дээрээ хэлэлцүүлээд эхэл­сэн. Аймгийн засаг дарга нарт шинэ дүрмээ тараасан. Шинэ дүрэмд юуг заасан бэ гэхээр сон­гуулийн хууль өөрчлөгд­сөнөөс үүдэн намын үүр, хороодын гишүүдийн тоо мөн өөр болсон. Хуучин ИТХ 35 хүний бүрэлдэ­хүүн­тэй байгаад түүнийг гурваар үржүүлсэнтэй тэнцэх гишүүнчлэл намын үүрт байх заалт­тай байсан бол өнөөдөр энэ байдал тэс өөр болж байна. Зарим аймгуудын ИТХ 45 хүний бүрэл­дэ­хүүн­тэй болсон байхад зарим аймагт 31 байна. Энэ мэтээр өөрчлөлт их орж байгаа учраас дүрэм зайлшгүй шинэчлэгдэх шаардлагатай. 
Бид шинэ дүрмээ одоо байгаа хууль дээр үндэс­лэсэн. Харин хууль өөрч­лөгд­вөл бид хэлэлцүүлгээ дахиж өөрч­лөөд явуулна гэсэн үг. Тэгэхээр бид удахгүй хурал­дуулах ҮЗХ-гоо хуу­чин дүр­мээ­рээ хурал­дуу­лах уу, шинэ дүрмээрээ хуралдуулах уу гэдэг асуу­далтай тулгарч бай­на. Хуучин дүрмээрээ хуралдуулна гэвэл тө­рийн албанд орсон ҮЗХ-ны гишүүд автоматаар хасагдана. Тэ­гээд ҮЗХ-ны шинэ гишүүдийг бүр­дүү­лэх нөхөн сонгууль яваг­дана гэх мэтээр уялдаа­тай олон асуудал байна. Бүх зүйл зэрэгцчихээд байгаа учраас бид ямар асуудлаа яаж хэлэлцэх вэ гэдэг дээр гацаад байгаа. Ямартаа ч үүссэн нөхцөл байдалтай уялдуулж намын дүрмийн ши­нэч­лэлийн хэлэлцүүлгээ эх­лүүлж байя гэсэн ший­дэл­тэй байна. 

-ҮЗХ-ны гишүүдийн хэ­дэн хувь нь төрийн албанд орчихоод бай­на?
-Нарийн судалгаа га­раа­гүй байгаа. Учир нь процесс одоо ч үргэл­жилж байгаа. Яагаад гэ­вэл төрийн албыг ний­тийн алба болгоно, тө­рийн албанд их олон төр­лийн ажил орсон байгаа­гийн нэг хэсгийг нь чө­лөөлье гэх мэ­тийн бодол, ажлууд байгаа. Үүнтэй холбоотой томилгоо өөрч­лөлтүүд хангалттай хэм­жээнд хийгдээгүй бай­гаа. Үүнийг хүлээж байгаа олон хүн байгаа учраас албан ёсны тоог ойрны хугацаанд гаргах бо­ломжгүй. 

-Улс төрийн намуу­дын тухай хууль өөрч­лөгдөх нь тодорхой болж байна. Хуу­лийн өөрчлөлтөөр улстө­рийн намууд ямар бо­лохоор байгаа вэ?
-Улс төрийн намуу­дын тухай хуулийн үнд­сэн кон­цеп­­цийнх нь хувьд ямар заал­туудыг нь өөрч­лөх шаард­ла­гатай вэ гэ­дэг асуулт гарна. Одоо­гийн байдлаар манай намуудын үйл ажил­ла­гаа, хууль хоёр нь Европ, Амери­кийн системийн холимог бол­чих­сон бай­на. Тухайлбал хандив тусламжаар санхүүж­дэг, улсын төсвөөр сан­хүүж­дэг. Энэ хоёрыг зэрэг­цүүлж явах боломжгүй. Тэгээд ч аль аль нь на­муудын төлөвш­лийн хэмжээний санхүү­жил­тийг хийж чаддаггүй. Тэгэхээр АН-ынхан намын хандив гэ­дэг зүйл авлига хээл хахуу­лийн эх үүсвэр болж байна гэж үзсэн. Байсхийгээд МАН-аас хэсэг залуус шоронд орж, элдэв асуудалд ороо­цолдоод байгаа нь намынхаа хандивыг зохицуулах гэж яв­саар ийм байдалд хүрснийх. Дээрээс нь компаниуд, биз­нес­мэнүүд ямар зорилгоор хандив өгч байгаа нь тодор­хойгүй байдаг. АНУ-ын жиш­гээр бол татвараас зайлс­хий­хийн тулд хандив өгдөг. Гол асуудал нь манайд ийм тог­толцоо байхгүй байхад яах гэж хандив өгөөд байгаа юм. Энэ бүхнээ ил болгох хэрэг­тэй. 

-Намуудын өмчийн асууд­лыг хэрхэх саналтай байгаа вэ. Бас намын хатуу гишүүнчлэлтэй байхшаард­лагагүй гэж яригдах болсон?
-Гишүүнчлэл гэдэг сан­хүүтэйгээ холбогдоод байна. Хэрвээ америк зарчмаар явбал гишүүнчлэлгүй байна. Харин Европ зарчмаар явбал хатуу гишүүнчлэлтэй байна. Суурь нь яаж тавигдахаас бүх зүйл шалтгаална. Хатуу ги­шүүнчлэл Монголд зохихгүй байгаа нь орон нутагт тод харагддаг. Сумын төвийн 500 өрхийн 25 мянган хүн парла­ментад суудалтай дөрвөн намд хуваагдаж талцаад байгаа юм. Мөнгөтэй болсон намууд орон нутагт хөлтэй болохын тулд өөр өөрийн гэсэн байр барина. Сумын төвийн захиргаа, эмнэлэг, сургуулийн барилга дээр нэмээд зөвхөн намуудын байр л баригддаг. Тэгэхээр намуудын байр гэж нэг л байр байдаг болгоё гэж байгаа. Намууд ялахаараа Засгийн газрын ордонд ороод өрөө­гөө аваад суудагтай ижил болгох хэрэгтэй юм байна. Тэгэхгүйгээр нэг их том бай­шин бариад түүнийгээ арил­жааны газруудад түрээсэлдэг байх нь зохимжгүй. Хуучин МАХН-ын байр шатахад тэнд дүүрэн бизнесийнхэн бай­сан. Тэгээд хохирлыг нь төр барагдуулж байх жишээтэй. 

-МАН-ынхан өөрс­дийн­хөө байрыг хураалгахын тулд, эсвэл байргүй байхын тулд та нарын саналыгдэм­жих болов уу?
-Энэ бол зөвхөн АН-ын гаргаж байгаа санал. Хэлэл­цүүлгийн явцад бусад намууд саналаа гаргаж хэлэлцээд асуудлыг шийдэх байх. Хуу­лийн төслийн хэлэлцүүлгээс гарсан сүүлийн хувилбарыг харахад олон өөр санал тусч ашиглахын аргагүй хууль болох зам руугаа явж байна лээ. Тиймээс хуулийн төсөл яаж ч боловсруулагдсан манай нам энэ бодол дээрээ хатуу зогсоно. 

-Хэрвээ хандивыг зог­соох хуультай болбол жи­жиг намууд үйл ажиллагаа явуулах боломжгүй болохюм биш үү?
-Ардчилсан нийгэмд на­муудын хамгийн гол шалгуур нь сонгууль. Аль ч шатны сонгуульд ялалт байгуулдаг­гүй юм аа гэхэд суудал авсан нам ард түмний өгсөн тат­вараас санхүүжилт авч  төс­вийн хуулийн дагуу тайлан­гаа тавиад явна. Муу дүн авсан намд санхүүжилт ол­дох­гүй гэсэн үг. 

-Засгийн газар АН-ын арын албаныхны хүс­сэ­нээр ажиллаж чадаж байна уу?
-Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэхэд эрт бай­на. Мөрийн хөтөлбөрт үр дүн нь тодорхой цаг хугацааны дараа гарах төслүүд орсон. Мөн ажил эхлэхээс өмнө то­дорхой хэмжээний судалгаа хийгдэх амлалтууд ч байгаа. Бүтээн байгуулалт гэдэг хүрз бариад эхлүүлчихдэг ажил биш. Тэр ч утгаараа цаг их шаарддаг.  Хоёрдугаарт бүтээн байгуулалтууд цаг дулаарахаар эхэлнэ. Тэ­гэ­хээр наана нь аль нэгийг нь сайшааж, шүүмжлэх боломж­гүй юм. Одоогийн байдлаар хийх ажлуудын хэлэлцүүлэг, судалгаа хийгдэж байна. Ба­рилгын хувьд л гэхэд зургаан хувийн хүүтэй сайхан зээл олгогдож байна гэж байгаа ч өртөг нь насаараа төлж ба­рахааргүй их байдаг. Тэгэ­хээр одоо барилгын ажил эхлэхээс өмнө үнийг нь буул­гах ажлыг л ярих ёстой. Зас­гийн газар энэ ажлаа хийж асуудалд холбоотой хүн бү­рийг хүлээн авч уулзаж бай­гаа. Ингэж л ажиллаж байна. 

-Гэхдээ таван сарын ху­гацаа өнгөрлөө. Энэ хоо­ронд судалгаагүйгээр тог­тоол шийдвэр гаргаж,иргэ­дийн эсэргүүцэлтэй тул­гарсан нь бий?
-Буруу рультэй машины хувьд тогтоол шийдвэр гар­гаагүй. Аливаа ажлыг хийхдээ иргэдээсээ асууж байж явуул­даг болъё гэсэн шинэ соёлыг оруулж ирэхийн тулд ажил­лаж байна. Эрх баригчдын бодлого шийдвэр гэдэг нийг­мийн тодорхой бүлэгт нь таалагдаж байхад нөгөө хэ­сэгт нь таалагддаггүй. Тэгээд ч Замын цагдаагийн газрын­хан осол аваар буруу руль­тэй машинаас болж байна гэж яриад нийслэл түүнийг нь шийдэхээр иргэдээсээ асуу­сан юм байна лээ. Сайтуудын сэтгэгдлийн тухай ч гэсэн үүнтэй ижил. Асуудлыг ший­дэхээр ажиллаж эхэлсэн. Ард иргэд ардчилсан зарчмаар шүүмжлээд эхлэхээр нь, дээ­рээс нь төрийн тэргүүн са­налаа хэлэхээр нь Сайтуу­дын холбооныхонд асуудлыг өгчихлөө. Сайн тал нь иргэ­дээ­сээ асууж шийдвэр гаргаж байгаа нь зөв. 

Улаанбаатарт байгаа машинуудын 70 хувь нь буруу рультэй. Гэтэл яагаад цөөн машинуудыг нь явуулж,олон машинуудыг нь хорих гээд байгаа юм. Эсвэл АН-ын гишүүд зөв рультэй машин импортол­догт учирбайна уу?
-Хардах эрх нь хэнд ч бий. Тэгээд ч энэ олонхи цөөнхийн асуудал биш. Одоогийн бай­гаа хууль эрх зүйд нийцүүлж асуудлыг шийдэх гэснийх. Хууль таалагдахгүй байж болно. Түүнийг эсэргүүцэж болно. Тэгвэл өөрчлөх са­налаа тавь. Эсвэл хууль санаачилдаг хүнд нь ханд. Өөрчлөх боломж нь байгаа. Саяын асуудлуудын хувьд  одоогийн хууль нь л ийм байсан. Тэгээд ч өнгөрсөн 20 жилд асуудлыг шийдэхдээ иргэдээсээ асууж байсан удаагүй. Харин иргэдээсээ асуугаад эхлэхээр итгэхгүй байна. 

-Засгийн газрын гаргаж байгаа шийдвэрүүд та бүх­ний 22 жил тэмцэж бий бол­гох гээд байсан ардчилалчинь мөн үү?
-Ардчилсан үзэл санаа гэдэг чинь иргэн бүрийн тээж явдаг зүйл. Түүнээс ардчил­сан төр гэж байхгүй. Төр засаг бол улс орныг удирдан зо­хион байгуулах ёстой. Заавал ард иргэдэд таалагдаж, бая­суулж байх үүрэг хүлээдэггүй. Тэр ажлаа л хийж байгаа. Харин ардчилсан үзэл санаа иргэдэд байгаа учраас, 22 жилийн тэмцэл иргэдэд шингэсэн учраас төр засгийн үйл ажиллагааг шүүмжилж байгаа юм. Иргэдэд ардчил­сан үзэл суугаагүй бол төр засгийн шийдвэрийг шүүмж­лэхгүйгээр, алга ташаад л хүлээж авна. Гэхдээ төр зас­гийн ардчилсан байна уу, ардчилсан биш байна уу гэдэг нь гаргасан шийд­вэрээ­сээ л харагдана. Нэг үгээр хэлбэл хувийн хэвшлийн үйл ажиллагаанд гар дүрэх юм уу эсвэл ажиллах нөхцөлөөр нь хангаж өгөөд орхих уу гэдэг зүйл юм. Энэ засаг тэр шу­гамаар л явж байгаа. 

-УИХ-ын үйл ажил­ла­гаа­ны хувьд АН-ынхан цөөнх­гүйгээр багагүй хугацааг туулсан. Энэ хоорондөөр­төө ашигтай ч бусдад ашиг­гүй шийдвэрүүдийг гаргаж  байсан юм уу даа. Тухайл­бал цөөнхгүйбайхдаа ба­талж байсан хуулиуд чинь цөөнхтэй болоод цуцлаг­даж байна?
-Амьдрал зогсолтгүй өөрч­лөгдөж байдаг баялаг учраас гарч байгаа асуудал бүр дээр хуулийг өөрчлөх гэж УИХ ажилладаг. Бусдын шүүм­жилж байгаагаар нэг хатуу хууль гаргачихаад на­саараа түүнийг дагах ёстой юм шиг ярьж байна. Гэхдээ тийм биш. Ямар нөхцөл бай­дал үүсч байна түүнийг ард түмэнд чөдөр тушаа болох­гүйгээр шийдэхийн тулд ги­шүүд тэнд сууж байгаа. Тэр л ажлаа хийж байгаа. Нөхцөл байдал ч маш хурдтай өөрч­лөгдөж байна. 

-Тэгвэл АН-аас сонгогд­сон гишүүд улс төр болоод хуулийн хэр боловсролтой байгаа юм бол. АН-ынги­шүүд иргэдийн хөнжил гудас, тогоо шанага руу өнгийсөн хууль санаачлаад байна гэсэн шүүмжлэлбий?
-Тэр гишүүд ард түмнээс мандатаа аваад орж ирсэн. Тэгээд иргэдийн саналын дагуу ямар ч хуулийг са­наачлаад орж ирэх бүрэн эрхтэй. Тэдний хийж байгаа үйлдэл ард түмэнд таалаг­дахгүй байгаа бол дөрвөн жилийн дараа дүнгээ тавиулна. Түүнээс наана нь дүн тавих эрхгүй. Тэр хүн тэнэг хууль гаргаж байна уу, тэнэг зүйл ярьж байна уу гэдэг нь хамаагүй. Тэр байтугай чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Тийм юм санаач­лаач, тэгмээр байна гэж шаардах ард түмэн байгаа учраас гишүүд тийм юм яриад байгаа юм. Ууц авах гээд мөнгө нь хүрэхгүй байгаа хүмүүс эмэгтэй гишүүдэд хандсан л байна. Тэгээд л үгийг нь төрд дайж байна. Гэтэл нөгөө хэсэг нь энэ чинь эрх чөлөө гэж байх жишээ­тэй. Ийм л юм.
Л.МӨНХТӨР

No comments:

Post a Comment