Ерөнхий прокурорын орлогчоор томилогдсон Г.Эрдэнэбаттай прокурорын байгууллагын шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.
-Та төрийн том албанд томилогдлоо. Ямар ажил,шинэтгэлийг хийе гэж

бодож байна вэ?-Прокурорын байгууллагыг 2016 он хүртэл хэрэгжүүлэх шинэтгэлийн хөтөлбөрийг Улсын ерөнхий прокурорын тушаалаар баталсан. Энэ хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүний эхэнд Ерөнхийлөгчийн санаачилсан шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг хэрэгжүүлэх хөтөлбөр батлагдсан байгаа. Эдгээр хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдээр шүүх эрх мэдлийн байгууллага, тэр дундаа прокурорын байгууллагыг шинэчлэх, хууль сахиулагчид шударга ёсыг тогтоох ажлыг шударгаар явуулдаг тогтолцоог бүрдүүлэх үндэс тавигдсан юм. Тиймээс шинэтгэлийг нийтийн эрх ашгийн төлөө хойш тавилгүй, яаралтай хийх ёстой юм.
-Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй шинэтгэлийг хийхэд өнөөгийнманай прокурорын байгууллагын боловсон хүчин хүний нөөц, ур чадвар хэр боломжтой вэ?-Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн боломж манайд бий. Бид маш хурдацтай өсөж байгаа эдийн засаг, хотжилт, иргэншиж байгаа нийгэмтэй улс. Ийм нийгэмд шударга ёс шиг чухал зүйл байхгүй. Манай өнөөгийн нийгмийн үнэт зүйл, түүнийг бүтээж, байлгаж байдаг шударга ёсыг хамгаалах нь хамгийн чухал асуудал болчихоод байгаа юм. Ингэж шударга ёсоор хангахын тулд шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөр гарсан. Үүний хүрээнд прокурорын байгууллага хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна.
Та Прокурорын ёс зүйн зөвлөлийн гишүүн. Тиймээс танаас прокурорууд шударга ажиллаж чаддаг уугэж асуумаар байна?-Өнөөдөр прокурорууд шаардлагын түвшинд, хуулийн хүрээнд шударга ажиллаж чадаж байна уу, үгүй юу гэдгийг би хэлэхээс илүү хөндлөнгийн хүмүүс хэлдэг, улмаар хариуцлага тооцож чаддаг тогтолцоог яаралтай бий болгох хэрэгтэй юм.
Прокурорыг эрх мэдлийг хязгаарлагч эрх мэдэлтэн гэж хэлж болно. Хууль сахиулагчид хуулийг хэрэгжүүлж шуурхай, шударга ажиллахыг шаарддаг. Хуулийг хэрэгжүүлэх нэрийн дор дураар авирлаж, хүний эрхэнд халдахаас хамгаалдаг албан тушаалтан бол прокурор юм. Энэ ажлыг хийсэн шиг хийдэг болгохын тулд өнөөдрийн шинэтгэл явагдаж байна.
Дараагийн дугаарт прокурорыг нийтийн эрх ашгийг төрийн нэрийн өмнөөс төлөөлөн хамгаалагч гэж хэлж болно. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхийн өмнө яллаж, нийтийн эрх ашигт халдсаныг нь буруутгаж, хөндөгдсөн эрх ашгийг хамгаалах ажлыг прокурор хийдэг. Энэ ажлыг шударга хуулийн дор явуулдаг. Ингэхдээ ямар нэгэн далд, учир битүүлэг байдлаар биш талуудын тэгш оролцоотойгоор нээлттэй шийдвэрлэдэг байх ёстой. Ийм тогтолцоог бүрдүүлэхийн тулд өнөөгийн шинэтгэл хийгдэж байна.
-Америкийн мэтгэлцээний систем зэрэг олон шинэ зарчмуудыг нэвтрүүлэхээр ярилцаж байна. Энэ ньМонголын мөрдөн байцаагч, шүүх, прокурорынхонд ойлгоод хэрэгжүүлээд явахад хүндрэлтэй бишүү? -Мэтгэлцэх тогтолцоог зөвхөн Америкийн зүйл гэх хандлага түгээмэл байдаг боловч үнэн хэрэгтээ энэ нь дэлхий даяар аливаа хэрэг маргааныг шударгаар шүүж шийддэг жишиг болчихсон арга барил юм. Өнөөдөр дэлхий дахинд хэрэг маргааныг шийдэхдээ талуудын тэгш оролцоог хангасан мэтгэлцүүлэх зарчмыг баримталдаггүй улс орон үндсэндээ байхгүй болсон. Эх газрын системийн төлөөлөл гэж ярьдаг ХБНГУ-д ч, бидний олон жилийн нягт харилцаатай эрхзүйн практикийг, хууль тогтоомжийг нь шилжүүлэн хэрэглэж ирсэн ОХУ-д ч аливаа хэрэг маргааныг мэтгэлцүүлэн талуудын тэгш оролцоотойгоор хэлэлцэж шийдвэрлэдэг тогтолцоонд шилжээд байна. Монгол Улсад 2002 оноос хойш мөн л аливаа хэрэг маргааныг хянаж шийдвэрлэхдээ мэтгэлцдэг байх тухай зарчмыг хуульчилсан. Өнөөдөр бид тэр зарчмыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ тогтолцоог хэрэгжүүлэхэд хууль сахиулагчид бэлэн эсэхийг ярихаасаа илүүтэй шаардлагатай, шилжиж ороод хэрэгжүүлэх тухай ярих ёстой гэж би боддог. Бид аливаа хэрэг маргааныг шударгаар шийддэг мөрдөн байцаагч, прокурор, өмгөөлөгч, шүүгчид авилга аваад шударга бусаар хэргийг шийддэг гэдэг муу нэрнээс салахыг хүсвэл олон түмний нүдэн дээр нууж хаалгүйгээр, талуудын тэгш оролцоотой хэрэг маргааныг шийддэг тэр арга, журамд шилжихээс өөрөөр асуудлыг шийдвэрлэх боломж хомс болов уу. Үүний төлөө шинэтгэлийг хийх ёстой. Хэрэв ингэхгүй бол бид шударгаар ажиллаж байгаа ч шударга бусаар шийдвэрлэчихлээ гэдэг иргэдийн хардлага хэзээ ч арилахгүй.

Т.ГЭРЭЛМАА
No comments:
Post a Comment