Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт Төрийн ордонд “үзэгдэв”. Сонгуулиас хойш сураг алдарсан эл эрхмийг хоргоож, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг гаднаас хэрхэн дүгнэж байгааг нь сонирхсон юм.
-Сонгуулиас хойш судалгааны ажилд ханцуй шамлан орж, хажуугаар нь хувийн бизнес хөөсөн гэж дуулсан. Хаагуур юу хийж яваа тухайгаа хуучлаач?
-Сонгуулиас хойш хоёр үндсэн чиглэлээр ажиллаж байгаа. Нэг нь судалгааны ажил. Сэргээгдэх эрчим хүч болон шатдаг занарын асуудлаар судалгаа хийж байна. Сэргээгдэх эрчим хүчний талаар сайд байхдаа ч ярьдаг байсан даа. Манай улс нар, салхины сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тэр дундаа говийн бүсдээ. Энэ сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлээд түүнийгээ бусад оронд экспортлох боломж бололцоо Монголд бий. Үүнийг хийхийн тулд юу хийх ёстой, ямар эрх зүйн орчин бүрдүүлэх, гадны зах зээлтэйгээ хэрхэн ажиллах, ямар технилогиор гаргах, ямар ямар алхам хийх ёстойд судалгааны зорилго оршиж байгаа.
Хоёр дахь үндсэн хийж байгаа юм маань хувийн бизнес рүү л орж байна даа. Миний хувьд сайд хийж, төрийн алба хашлаа. Олон өнцгөөс янз бүрийн асуудлуудыг харлаа. Одоо хувийн хэвшилд л ажиллаж эхлээд байна даа. Хэр амжилттай байхыг цаг хугацаа л харуулна даа.
-Сайдын алба хашиж байхдаа сэргээгдэх эрчим хүчний талаар нэлээд онцолж ярьдаг байсныг тань санаж байна. Гэвч тэр үед энэ ажлыг хийх боломж бололцоо хэр байсан юм бол?
-Хүн дөрвөн жил төрийн ажил хийхдээ өдөр тутмын юмтай их ноцолддог юм байна. Өдөр тутмын ажилтайгаа ноцолдож, хэрүүлээ хийсээр байгаад цаг хугацаа өнгөрдөг. Одоо жаахан амьсгаа авч байгаа дээрээ 10, 15 жилийг урагшаа харсан судалгаануудыг хийвэл дараа нь төрийн ажлыг хийхэд арай жаахан өөр өнцгөөс харах боломж бололцоо олдох болов уу гэж.
-Ер нь өнгөрсөн хугацаагаа харж байхад юу бодогдох юм?
-Төрийн албанд олон жил ажиллаж, дарга, салбарын сайдыг нь хийлээ. Ингэхдээ нэг зүйлийг сайтар олж мэдсэн нь бололцоогоо олж харж, юм болгож чаддаг улс л хөгждөг гэдгийг. Иймд эхлээд байгаа бололцоогоо олж харж, судлах хэрэгтэй. Улмаар ямар нэгэн эргэлзээгүйгээр хэрэгжүүлж чаддаг байх. Уул уурхай явчихлаа. Олон хүнийг ажлын байраар хангаж, төсвөө бүрдүүлж байна, уул уурхайгаас. Хэрүүлтэй уруултай, сайн муу хэлүүлээд явах юм шиг байна. Үүний дараагийн юм юу вэ. Сэргээгдэх эрчим хүч, шатдаг занар гээд дараагийн зүйлээ олж харах шаардлага бидний өмнө бий боллоо.
-Хашааны гаднаас өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Улс төр явдаг жингээрээ л явж байна. Ялсан нам нь Засгийн газраа байгуулж, олонхи болж чадаагүй учраас нөгөө намтайгаа эвсээд л. Үүнээс илүүтэй нэг зүйлийг онцолж харсан нь төрийн бодлогын залгамж халааг яаж хадгалж үлдэх үү. Үүнийг бид боддог баймаар юм байна. Дөрвөн жил болоод л дараагийн Засгийн газар гарч бүх л юм өөрчлөгддөг. Урьд нь хийж байсан бүхэн буруу ч юм шиг. Жишээ нь, 21 мянган төгрөгийг Хүний хөгжлийн сангаас олгох хуулийн төслийг Ч.Хүрэлбаатар гишүүн, АН-ын Д.Зоригт гишүүн хоёр санаачилан батлуулсан, миний санаж байгаагаар. С.Баярцогт Сангийн сайдаар ажиллаж байхдаа жил бүр 21 мянган төгрөгийн төсвийг нь боловсруулж, Засгийн газраар оруулж, хоёр нам аль аль нь танхимд сууж байгаад л баталдаг байлаа. Гэтэл одоо эргээд ярьсан чинь 21 мянган төгрөгийг өгсөн нь буруу л гэнэ. “Эрдэнэс МЖЛ” компаниас мөнгө авч, иргэдэд олгосон нь ч буруу. Үгүй тэгээд буруу байсан юм бол тухайн үеийн Тэргүүн Шадар сайд, Ерөнхий сайд хоёр цэнхэр дэлгэцээр иргэддээ 21 мянган төгрөг өгнө гэж яах гэж зарласан юм. Би гайхаад байгаа юм. Тухайн үед Хүний хөгжил сангаас өгөх нь зүйтэй гэж хоёр нам нь аль аль нь ярьдаг байсан биз дээ. Харин ч миний санаж байгаагаар 21 мянган төгрөгийг өгөх нь буруу гэж ярьдаг байсан хүн нь Ж.Энхбаяр гишүүн. Намынхаа бүлэг дээр хэрүүл хийгээд гарч л байсан. Энэ бол жижиг жишээ. Үүнээс гадна бодлогын чанартай томоохон асуудлууд харагдаж л байна.
-Таны бодлоор төрийн бодлогын залгамж халааг яаж хадгалах ёстой гэж?
-Энэ асуулт надад ч нээлттэй байна. Би өөрөө ч энэ асуултдаа хариулж чадахгүй байна, одоохондоо. Хадгалдаг хүмүүс нь төр, засаг, гишүүд нь байх ёстой. Хадгалж авч үлдэхээргүй зүйл бий л байх. Мэдээж, цаг хугацааны эрхээр шинэчлэлгүй яах билээ. Нөгөө талаас үргэлжлүүлэх ёстой бодлогууд гэж бий. Тэгэхээр цааш цаашдаа яах ёстой юм. Би л гэхэд одоо 40-тэй. Хараад байхад миний үеийн олон хүмүүс энэ парламентад байна. Тэдэнтэй хааяа юм ярьж суухаар энэ сэдвийг хөндөх нь их. Сүүлийн 10 жилд төрийн албанд ажиллахад байн байн юм өөрчлөгддөг, төрийн бодлого, залгамж чанар алдагддаг нь зөв үү гэх асуултыг өөр хоорондоо тавьдаг. Яах ёстой юм бүү мэд. Хамгийн их сэтгэл зовоож байгаа асуудал энэ.
-Өмнө Монгод ардчилал жинхэнэ утгаараа оршин тогтнож чадахгүй байна. Энэ нь эрх баригч намтай холбоотой гэх шүүмжлэл цухалздаг байсан. Тэгвэл 16 жилийн дараа ардчиллаар овоглосон нам төрийн эрхэнд гарлаа. Шинэчлэл ярьж байна. Энэ ардчилал гэж үү?
-Миний харж байгаагаар Монгол Улс ардчилсан улс мөн. Гэхдээ ардчилсан улсын хувьд анхаарах ёстой, алдаа гаргахгүй байх учиртай олон асуудал бий нь, гадаа байгаа надад харагдаж байна. Ямар асуудал гэхээр, парламентыг ард түмэн бүрдүүлдэг. Төлөөлийн сонгуулийн хамгийн гол амин сүнс нь тэр. Ардчилсан чөлөөт нийгэм гэдэг хоёрхон зүйл дээр бүрддэг. Нэг нь төлөөллийн ардчилал. 2.8 сая хүнийг дуудаж уулзаад асуудлыг шийдээд явж чадахгүйгээс хойш УИХ, Орон нутгийн удирдлагуудаа сонгодог. Ард түмэн өөрсдөө тэр хүмүүсийг сонгоно. Хоёр дахь нь хувийн өмчийн халдашгүй дархан байдал. Хүн бизнесээ хийж, ашгаа олдог, өмч нь халдашгүй дархан байдаг. Гэтэл өнөөдөр Увс, Өвөрхангайд юу болоод байна аа. Сонгогдсон гишүүд нь яагаад байгаа юм. Шүүхээр гишүүдийг сонгодог болсон юм бол ардчилсан сонгууль явуулах шалтаг, шалтгаан, хэрэгцээ алга. Шүүхээр сонгууль явуулдаг ардчилсан бус орнуудын жишээ дэлхийгээр нэг байна. Тэгэхээр бид сүүлийн 20 жил босгосон тэр замаараа явах юм уу, эсвэл дэлхийн тэр жишгийг давтах уу. Сонин л байгаа юм даа.
-Ардын хүү ялж болдоггүй наадам уу гэдэг шиг үү?
-Ардын нам ялсан газрын орон нутгийн удирдлага яагаад сонгогддоггүй юм. Заавал тэнд нь асуудал үүсдэг. АН ялсан газарт нь асуудал яагаад үүсдэггүй юм бол. Гайхвал гайхахаар л байгаа биз. Бас нэг анзаарах зүйл бий. Би лав өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд магтуулж үзээгүй. Гэтэл энэ Засгийн газрын хувьд зургаан сарын хугацаанд магтуулсаар байгаад л өнгөрлөө. Хэвлэлийнхнийг муулсан юм биш шүү. Яагаад ингэх болов гэдгийг аль аль талдаа бодмоор санагдаад байгаа юм. Хэвлэлийн менежмент яаж явагддаг, хэвлэлийн эрх чөлөө нь хаана байна. Хөгийн тод жишээ хэлэхэд, Оюутолгойг тойрсон асуудлуудаар хэрүүл хийгээд л яваад байна. Зарим нэг нь орж ирээд ардын баатар болох гэж Оюутолгойг муулаад л. Мэдээж, сайн ч, муу ч юм бий. Гэхдээ Оюутолгой дээр зэсийнхээ баяжмалыг хэдээр, хэнд, яаж зарах гэж, худалдан авалтаа хэрхэн хийдгийн гэхчлэн олон юм ярьдаг. Тэгвэл “Уучлаарай гишүүнээ Эрдэнэтийн асуудлаар тэгвэл яагаад ийм зүйл ярьдаггүй юм бэ” гэж нэг ч сэтгүүлч асуудаггүй. Монгол Улсын 51 хувийг төр нь эзэмшиж байгаа “Эрдэнэт” үйлдвэр байна. Монголд төмөр зам 50:50 хувь. 100 хувь Төрийн өмчит “МИАТ”, өчнөөн төрийн аж ахуйн нэгжүүд бий. Тэгвэл Оюутолгойг сонирхоод байгаа хүмүүс бусад тэр аж ахуйн нэгж дээр яагаад нэг ч асуулт асууж болдоггүй юм бол. Хэвлэл бол нар, салхи шиг. Нар хичнээн сайхан ээж, салхи хичнээн сайхан үлээнэ нөгөө илжирч ялзарсан идээ бээр байхгүй болж нийгэм эрүүлжинэ. Хэвлэлтэйгээ учиргүй саймшраад ирвэл энэ нийгэм хаашаа яваад ирэв гэдэг нь харагдана аа даа. Их ч өөрчлөлт орж байна даа, хөөрхий. Би лав дөрвөн жилд магтуулж байсан нь тун цөөн. Гэхдээ үүнд гомдоод байгаа юм биш. Гол нь энэ бүхэн хааччихав. Шууд алга болчихно гэж байхгүй шүү дээ. Үүний цаана юу яваад байна гэдэг нь сэтгэл эмзэглүүлж байна.

Н.НИНЖ
Эх сурвалж: www.new.mn
Эх сурвалж: www.new.mn
No comments:
Post a Comment