"Глоб Интернэшнл" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргалтай ярилцлаа.
-Засгийн газраас цахим хуудас дахь сэтгэгдлийгзохицуулахын тулд нэгдсэн систем үүсгэхээр болжээ.Үүнд ямар байр суурьтай байна вэ?-Хоёрдмол байр суурьтай байна. Нэгдүгээрт, манай байгууллага үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалдаг учраас Засгийн газрын шийдвэр цензур болж хувирах вий гэдэгт санаа зовж байна. Хоёрдугаарт, ардчилсан нийгэмд хариуцлага хүлээдэггүй этгээд гэж байхгүй. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нийтлэл, нэвтрүүлгийнхээ хариуцлагыг хүлээдэг. Төрөөс цензур тавихаа больчихоор хэвлэл, мэдээллийн хэрэгсэл хэний хяналтад байх вэ, хэний өмнө хариуцлага хүлээх вэ гэдэг асуулт гарна. Үүний хариулт нь ердөө л өөрөө, өөрийгөө зохицуулдаг, хянадаг, удирддаг тогтолцоо. Гэтэл манай улсад хэвлэл, мэдээллийн байгууллагын өөрийн зохицуулалтын механизм хамгийн сул явж ирсэн. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд өөрөө өөрийгөө зохицуулахгүй байгаа учраас төр өмнөөс нь ажиллах гээд байна. Гэхдээ төрийн аливаа зохицуулалт цензур болох магадлал өндөр байдаг учраас санаа зовоож байгаа мэдээлэл яах аргагүй мөн.

Цахим хэвлэл, мэдээллийнхэрэгсэл өндөр хөгжсөн орнуудад сэтгэгдлийг яаж зохицуулсан байдаг юм бол?
-Ер нь цахим орчноо тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл агуулгаа гэж үздэг. Нэгэнт өөрийнх нь агуулга учраас хэн нэгний бичсэн сэтгэгдэл тухайн хэвлэл, мэдээллийн хэрэгслийг харагдуулах нэг өнцөг болно. Тэгэхээр өөрийн агуулга болсон талбараа муу үгээр дүүргэх үү гэдэг нь тухайн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хариуцлагын асуудал болно. "BBC"-д гэхэд хэн нэгэн хүн сэтгэгдэл бичсэн мэйл хаяг нь тодорхой байдаг. Мөн тухайн хүний сэтгэгдэл дээр гомдол гарвал яаж зохицуулах нь тодорхой байдаг. Гэхдээ Засгийн газрын журам, шийдвэрээр биш "BBC"-ийн дүрмээр зохицуулагддаг. "Вашингтон пост" гэхэд мэйл хаягаас гадна нууц үг, ZIP код шаарддаг. Нууц үг нь тухайн сэтгэгдэл бичих хүнийг хамгаалах, ZIP кодоор ямар орноос бичиж байгааг нь мэдэх зорилготой. Ер нь ямар насны хүн манайд хандаж байна вэ гэх зэрэг статистик тоо баримт гаргахын тулд өөрсдөө сан бүрдүүлдэг юм билээ. Энэ нь маркетингийнх нь чухал түлхүүр болж өгдөг.
-Манайд ийм тогтолцоог бүрдүүлэх боломж байдаггүй юм уу?-Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд өөрсдөө шийдмээр байна. Бид өөрсдөө хариуцлагаа хүлээх үү, эсвэл төрийн бий болгож байгаа системийн дор албадлагаар хариуцлага хүлээх үү гэдгийг бодох цаг болсон.
Харилцаа холбооны зохицуулах газраас хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн саналыг сонсоогүй,шийдвэрээ тулгасан юм билээ. Ер нь хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд сэтгэгдлийг өөрсдөө хянаад,зохицуулаад явах боломж байхгүй гэж үү?-Өөрсдийнх нь хүсэл зоригийн асуудал. Тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон хэрэглэгчтэй байя, мэргэжлийн түвшний сэтгүүл зүйг хөгжүүлье гэж л байгаа бол зайлшгүй хийх ёстой. Харин Засгийн газар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд программ хангамж хийхэд нь дэмжлэг үзүүлж болох юм. Хэдэн сая төгрөг зарцуулаад программ хийх боломжгүй сайт байж магадгүй. Ийм тохиолдолд Засгийн газар хөнгөлөлттэй үнээр юм уу үнэгүйгээр программ хангамжид нь тусалж болно. Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөөний асуудалд Засгийн газар шударга өрсөлдөх механизм, орчинг бий болгож өгөх үүрэгтэй болохоос тэнд байгаа сэтгэгдлээ арч гэх нь төрийн үүрэг биш.
Цахим мэдээллийн хэрэгслийнхэнд боломж олгоогүй учраас Засгийн газрын шийдвэр шүүмжлэлдөртөөд байх шиг байна...-Цахим талбар иргэдийн хувьд үзэл бодлоо илэрхийлэх талбар. Facebook гэхэд уулзалтын талбар болчихоод байна. Гэхдээ хүнийг битгий харааж зүх, баримтгүй бол битгий гүтгэ гэдэг соёлыг л түгээх ёстой.
Засгийн газрын шийдвэрээс харахад гүтгэн доромжлох, садар самуунд уруу татах, заналхийлэх зэрэггэмт хэргийн шинжтэй сэтгэгдэл бичсэн гэх үндэслэлээр хэрэг үүсгэх юм билээ. Мөн өөрийгөөдоромжлуулсан гэж л сэтгэгдэл бичсэн хүний эсрэг гомдол гаргах боломжтой болно. Сэтгүүлчдийн холбогдоод байдаг Эрүүгийн хуульд заасан гүтгэх, доромжлох хэргийн холбогдогчидөсөх нь дээ.-Дээр дуридсан бүх хэрэгт оноодог шийтгэл Иргэний, Эрүүгийн хуульд байгаа. Олон улсын байгууллагууд гүтгэх, доромжлох гэмт хэргийг Эрүүгийн хуулиас аваач гэж зөвлөмж гаргаж байгаа боловч өнөөдөр хууль хүчин төгөлдөр байгаа. Иргэн хоорондох маргаанаа шүүхээр шийдүүлэх эрх нь байсаар байхад Засгийн газар дахиад тодруулж байгаа нь ямар учиртай юм бол. "Гүтгэн доромжлох, садар самуунд уруу татах, заналхийлэх зэрэг гэмт хэргийн шинжтэй сэтгэгдлийн талаар уг мэдээлэлд холбогдогч гомдол гаргавал системээс нягтлан шалгаж, эзэн холбогдогчийг тодруулан хууль хяналтын арга хэмжээ авч ажиллах боломж бүрдэнэ" гэсэнд түгшиж байна. Үндсэн хуулиараа хувь хүний нууцыг хамгаалдаг. Иргэний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгэмд амьдарч байна. Гэтэл иргэдэд айдас төрүүлж байна.
-Засгийн газрын шийдвэрт бол хувь хүний нууцыг хамгаална гэсэн байна лээ...-Засгийн газрын шийдвэрээр Үндэсний Дата төв гэж байх юм байна. Мөн Улсын бүртгэлийн газрын иргэний мэдээллийн сан болон үүрэн холбооны операторуудын мэдээллийн санд үндэслэн хэрэглэгчийн мэдээллийн санг бүрдүүлэх юм билээ. Хэн нэг нь үзэл бодлоо илэрхийлсэн нь өөр нэгэнд таалагдахгүй бол илчлэх үүргийг нь хувийн компанид оногдуулжээ. Яагаад хувийн компани болох үүрэн холбооны операторууд ийм үүрэг хүлээх ёстой гэж. Монгол Улсад Өгөгдлийг хамгаалах хууль, Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах хууль байхгүй. Хэн нэгний тухай мэдээллийг хүссэн хүн олоод авах боломжтой. Ийм байхад хувь хүний нууцыг яаж хамгаалах юм бэ.
Гэрчийг хамгаалах хууль эрх зүйн орчин бүрдээгүй. Тэгвэл сэтгэгдэл хэлбэрээр хэн нэгний үйлдсэнхэргийг илчиллээ гэхэд бас л аюул учирч мэдэх нь ээ?-Тэр иргэний мэдээлэл нээлттэй байгаад аюул бий. Хэрвээ төр шийдвэр гаргаж байгаа бол заавал хууль батлах ёстой. Түүнээс Засгийн газрын шийдвэрээр хэрэгжихгүй. Манай улсын нэгдэж орсон олон улсын тунхаг, пактаар энэ нь тунхаглагдчихсан. Хоёр жилийн дараа Засгийн газар Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын хэрэгжилтийн тухай ээлжит тайлангаа НҮБ-ын Хүний эрхийн хороогоор хэлэлцүүлнэ. Үүний өмнө зөвшилцөлд хүрэхгүй, шийдвэрээ эргэж харахгүй бол олон улсад Монголын ардчилал сөргөөр ойлгогдох нөхцөл бүрдэнэ. Иргэнд яаж нөлөөлөхийг тооцоолж, нийтээрээ хэлэлцүүлсний дараа шийдвэрээ гаргах ёстой. Тэгээгүй учраас гэнэтийн, зарим хүн цочирдохоор, зарим нь дэмжихээр шийдвэр болж хувирлаа.
-Ер нь сэтгэгдэл бол үзэл бодлоо илэрхийлэх талбар. Энэ эрхийг нь хязгаарлах эрх төрд бий юү?-Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө үндэсний аюулгүй байдалд холбоотой бол хязгаарлагдана. Эсвэл хүний эрх, нэр хүндийг хамгаалах, нийгмийн хэв журам, эрүүл мэндийг хамгаалах үүднээс л хязгаарладаг. Яахав, хүний эрх, нэр хүндийг хамгаалах үүднээс үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж байна гэж бодъё.
Мөн тухайн иргэн мэйл хаягаа тавиад үзэл бодлоо соёлтой илэрхийллээ гэж бодоход "Хэн намайг шүүмжилсэн бэ" гэдгийг олох боломж бүрдсэн. Үүнээс үүдэж иргэд нийтээрээ айдаст автаад цензур бий болох вий гэхээс аргагүй.
-Ингэснээр мэдээллийн нууц эх сурвалжийг хамгаалах асуудал ч хөндөгдөх үү?-Авлига, хээл хахууль, шударга бус үйлдлийг илчилснээрээ өөрт нь аюул тохиолдож мэдэх учраас эх сурвалж нэрээ нууцалдаг. Ардчилсан нийгэмд ч үүнийг хуулиар хамгаалдаг. Гэтэл хэн нэгнийг шүүмжлээд сэтгэгдэл бичвэл хэн гэдгийг нь олоход хялбар болчихож байна. Эрх мэдэлтэй хүнд бол үүн шиг амар зүйл байхгүй.
Тэгвэл Засгийн газрын шийдвэр гэмт хэрэг, ёс зүйгүй байдлаас сэргийлэхээс илүүтэй эрх мэдэлтэн,нөлөөтэй нөхдүүдэд ашигтай юм биш үү?-Энгийн иргэн сэтгэгдэл бичсэн нэгнийг олохын тулд нэлээд хэдэн сар зарцуулж магадгүй. Эрх мэдэлтэн бол тэр дороо олно. Тэгэхээр шударга шүүмжлэлийг боогдуулах арга хэрэгсэл болж магадгүй. Иргэн Дорж төрийн байгууллагад ажилладаг байгаад даргыгаа нүүрэн дээр нь шүүмжилж чаддаггүй. Ажлаасаа халагдах, дарамтад өртөх, цалингаа хасуулах эрсдэлтэй учраас нэрээ нуух шаардлагатай. Нэрээ нуугаад цахим талбарт бухимдлаа илэрхийллээ гэхэд байгууллагын дарга үүрэн операторуудаас хэн гэдгийг нь шууд олчих боломжтой болно. Ер нь хэвлэл, мэдээллийн хэрэгслийн талбарыг ашиглах соёлыг сургууль, цэцэрлэгийн орчноос заамаар байдаг. Олон нийтийн өмнө өөрийгөө илэрхийлэхдээ бусдын эрхийг хүндэтгэдэг гэдгийг багаас нь зааж өгөх ёстой. Гэртээ хэрэлддэг үгээрээ нийтийн талбарыг ашиглаад байгааг боловсролын тогтолцоогоороо өөрчилж, хүүхэд ахуйгаас суулгаж өгөх ёстой.
Төрөөс кабелийн 20 гаруй телевизийг хаах тухай яриа гарах боллоо. Энэ талаар та ямар бодолтой байна вэ? -Засгийн газар шударгаар өрсөлдөх механизмыг бий болгох үүрэгтэй болохоос хааж боох ёсгүй. Монголын зах зээл жижиг, энэ олон мэдээллийн хэрэгслийг шингээх зайгүй гэдэг нь ойлгомжтой. Монголын телевизийн реклам жилд 20 сая ам.долларт эргэлддэг судалгаа бий. Энэ мөнгө тэр олон телевизийг оршин тогтнуулж чадахгүй нь ойлгомжтой. Зохиомлоор оршин тогтноод байгаа нь үнэн. Хэрвээ зах зээлийн жамаар бол хэн хэрэглэгчийн итгэлийг дааж, хэн чанартай материал ашиглаж байна гэдгээрээ амьдардаг шударга өрсөлдөөний талбар хэрэгтэй. Тэгэхгүйгээр 500 хувь хэвлэгдэж байгаа сонин 50 мянган хувь хэвлэгдэж байгаатайгаа зэрэгцээд амьдарч л байдаг. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг хүсч л байгаа бол хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд өөрийн зохицуулалтын механизмыг зайлшгүй бий болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол байнга төрийн шахалтад орсоор байх болно.
-Телевизүүд өөрсдөдөө яаж зохицуулалт хийх хэрэгтэй гэж?-Шударга өрсөлдөөнийг л бий болгох ёстой. Нийтлэл, нэвтрүүлгийн агуулгын хувьд хэвлэл, мэдээллийн хэрэгслийн үүргийг ч адил болгох ёстой. 2010 он хүртэл агуулгын зохицуулалт хийх газаргүй байсан. Харин Радио, телевизийн үйлчилгээ эрхлэх ерөнхий нөхцөл шаардлагыг Харилцаа, холбооны зохицуулах газар баталсан. Гэхдээ хяналтыг зохих байгууллага хийнэ гээд заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл, садар самуунтай холбоотой хяналтыг цагдаагийн байгууллага хийдэг. Төрийн байгууллага энэ мэтээр оролцоод байгаа нь цензурыг бий болгох боломжийг бүрдүүлдэг. Нөгөө талаас Харилцаа, холбооны зохицуулах газар бүрэн хараат бус байж чадах уу гэдгийг бодох л асуудал. Хуулийг нь уншихад хараат бус юм шиг атлаа даргыг нь Ерөнхий сайд томилдог. Тэгэхээр Засгийн газрын байгууллага гэж эргэлзэхээс аргагүй. Бусад оронд Өргөн нэвтрүүлгийн зөвлөл гэдэг төрөөс хараат бус байгууллага байдаг.
Засгийн газар иргэдэд нээлттэй, иргэний нийгмийг бий болгоно гэсэн. Гэтэл сайтаас эхлээдтелевизүүдийг хаагаад байгаа нь бодлоготой нь хэр нийцэж юм байгаа бол?-Иргэдийн оролцоон дээр тулгуурлана гэхэд иргэний нийгмийн байгууллагынхан талархаж хүлээж авсан. Тэгсэн атлаа шийдвэр гаргахынхаа өмнө иргэдийг хэр сонссон гэдгийг мэдэхгүй юм. Намайг дуудаж асуугаагүй болохоор ингэж хэлж байгаа юм биш. Гэхдээ хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд өөрсдийн дутагдалтай талаа харж хариуцлагаа хүлээх үүргээ авбал Засгийн газар шийдвэрээ цуцлах байх.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
No comments:
Post a Comment