"Загийн алим" киноны Агиймаагийн дүрээр олондтанигдсан Б.Сарантуяатай ярилцлаа. Тэрээр одоо МҮОНТВ-ийн "ММ" агентлагт ассент найруулагчааражиллаж байна.
-Та мэргэжлийн жүжигчин биш ч хэд хэдэн кинондтоглосон байх аа?
-Тийм. Гэхдээ дөрвөн кинонд тоглосон. Анхны кино маань "Загийн алим" байсан юм. Би "Загийн алим", "Их замын тоос" кинонуудад гол дүр бүтээсэн бол "Би чамд хайртай", "Амьдралын нахиа" киноны туслах дүрд тоглосон.
-"Загийн алим" кинонд тоглох үедээ оюутан байв уу?
-Тэр үед би Дээд шүүхэд ажиллаж, оройгоор хуулийн сургуульд сурдаг байлаа. Нэг удаа автобусанд суух гээд буудал дээр зогсч байтал сахалтай нэг хүн намайг хараад болдоггүй. Би дотроо "Энэ ах яагаад байгаа юм бол доо" гэж бодоод автобусанд суулаа. Гэтэл өнөө хүн чинь намайг дагаад тэр автобусанд суучихлаа. Намайг буусан чинь бас дагаад буучихлаа. "Хөгшин, нас тогтсон хүн байж надаар яах гээд байгаа юм бол" хэмээн дотроо жаахан жийрхсэн. Тэгсэн тэр хүн маань кино найруулагч Аюуш ах байж билээ. Аюуш гуай "Нөөц жүжигчид хэрэгтэй байдаг юм аа. Чамайг сая нэлээд ажиглалаа. Ахдаа хаягаа хэлээч. Проб гэж шалгалт авдаг юм. Хэрвээ тэнцвэл чамайг кинонд тоглуулна" гэлээ. Энэ яриа 1984 оны гуравдугаар сарын үед болсон юм. Тэгээд дараа зун нь зургадугаар сарын эхээр Аюуш ах манай ажил дээр ирээд "Одоо чиний хэрэг болоод байна. "Загийн алим" гэдэг кино хийх гэж байна" гэж билээ. Ингээд анхныхаа кинонд тоглосон доо.
-Шууд л гол дүрд тоглочихсон хэрэг үү?
-Анх уг кинонд гардаг геологийн инженер Сүрэнгийн дүрд сонгогдсон юм. Натурт гарчихсан байсан чинь Соёлын яамнаас гол хоёр дүр болох Агиймаа, Ханбүргэдэд тоглох жүжигчидийг солих хэрэгтэй гэсэн. Тэгээд дахиад пробонд орсон. Тэгж л Агиймаагийн дүрд тоглосон доо.
Угаасаа би чинь урлагийн чиглэлийн хүн биш. Манай удам сударт ч урлаг уран сайхны хүн байхгүй. Аз л таарсан хэрэг. Санаандгүй Агиймаагийн дүрд тэнцсэн юм. Агиймаагийнхаа дүрд тоглочихоод дараа нь нэг хэсэг Кино үйлдвэрээр эргэлддэг ажилтай боллоо. Нэг өдөр тэр хавиар явж байтал Уртнасан, Сэлэнгэсүрэн гуай хоёр намайг харцгаагаад л "Энэ охин ийм, тийм юм" гээд хоорондоо шивэр авир хийж байна. Би яахав "Ямар юмыг нь буруу хийчихсэн юм бол" гэж эмээгээд зогсч байтал намайг дуудлаа. Очсон чинь "Их замын тоос" гэдэг киноны проб авч байна гэлээ. Ингээд пробонд ороод сонгогдсон юм. Ингэж л хоёр кинонд дараалан тоглосон.
Алтан үеийн жүжигчид залуу байхдаа тоглосон киногоо одоо үзэхээр эмээж, санаа зовдог тал бийгэсэн. Харин таны хувьд?
-Найруулагчийн мэргэжлээр ажиллаж байгаа учраас тоглосон киногоо одоо үзэхээр "Энэ хэсэгт миний харц иймэрхүү байх хэрэгтэй байж. Тэрийгээ тэгдэг байж дээ" гэх мэтээр өөр дээрээ шүүмжлэлтэй ханддаг. Тухайн үед хуулийн мэргэжилтэн жүжигчин бус хүн байсан болохоор кинонд жүжиглэлт гэхээсээ илүүтэй өөрийнхөө байгаагаар л тоглочихсон. Найруулагч надад "Одоо чи ингэж хийнэ шүү" гэж хэлэхэд түүнийг нь олон дахин хэлүүлэхгүй шууд л гүйцэтгэж байсан. Өөрийнхөө байгаагаар тоглосон болохоор хүнд их хүрсэн юм болов уу. "Загийн алим"-ын Агиймааг хүмүүс сайн мэддэг юм байна лээ.
-"Их замын тоос" киноны Чимгээгийн дүр хүмүүст нэлээд хүрсэн байх шүү?
-Найруулагч маань "Одоо Агиймаагаас өөр дүр гаргана шүү. Агиймаа биш. Чимгээг гаргах хэрэгтэй" гэсэн. Харин Чимгээгийн дүрд тоглохдоо жүжиглэлт гаргаж эхэлсэн шүү. Өөрөөр хэлбэл жүжигчний хэмнэлд орж эхэлсэн гэх үү дээ. "Амьдралын нахиа" кинон дээр бол айлгүйтээд, жинхэнэ жүжиглэж эхэлсэн дээ. Гэхдээ тэр үед миний эргэн тойронд алтан үеийн мундаг жүжигчид байсан болохоор надад зааж зөвлөнө. Чин сэтгэлээсээ их тусалцгаадаг байсан юм.
-"Загийн алим" кинон дээр Ханбүргэд Агиймааг нэг их айхавтар алгаддаг хэсэг нь хүмүүсийн сэтгэлдүлдсэн байдаг...
-Би жинхэнээсээ алгадаач гэж гуйсан юм. Алгадах, цохих үйлдэл чинь дандаа хуурамчаар явдаг. Гэхдээ битгий чанга алгадаарай гэсэн. Тэгвэл би амархан уйлах юм шиг санагдсан. Одоогийнх шиг нулимс гаргах элдэв төрлийн бодис энэ тэр байгаагүй. Тэгээд ганцхан алгадуулаад л уйлсан даа. Сэлэнгэсүрэн найруулагчаас магтаалын сайхан үг мөн ч их сонсдог байж билээ.
-Хуулийн салбараас, телевизийн урлагт ороход кино танд нөлөөлөв үү?
-Тэгсэн. Нууцын чиглэлээр Батлан хамгаалах яаманд ажиллаж байсан. Тэгээд ерэн хэдэн онд орон тооны цомхотголоор ажлаасаа гарсан. Тэгтэл "Монгол кино" нэгтгэлийн захирал Ж.Солонго надад захирлын туслахын ажил санал болгосон. Бас Кино урлагийн дээд сургуулийн сургалтын албанд нэг хэсэг ажилласан. Тэр үеэс суралцъя, өөрийгөө боловсруулъя гээд "Харцага" дээд сургуулиас салбарласан "Замбуулан" дээд сургуулийн найруулагчийн ангид элсэн орсон юм.
-Үндэсний телевизэд хэзээнээс ажиллах болов?
-Телевиздээ 2000 оноос хойш ажиллаж байна даа.
-Дунд сургуулиа хаана төгссөн бэ?
-Нийслэлийн 18 дугаар сургуулийг төгссөн. Манай төгсөлтийнхөн чинь 75 дугаар сургуулийн анхны төгсөлт гэж явдаг юм.
-Танай аав, ээж аль нутаг усны хүмүүс вэ?
-Манай аав Дорнодын хүн. Аав маань Н.Багабанди гуайн үйлдвэрлэлийнх нь багш байсан шүү дээ. Нэрийг нь Бишаанз гэдэг. Одоо бурхны оронд заларсан даа. Хүмүүс манай аавыг Хятад юм уу гэдэг байсан. Уг нь Түвд нэр л дээ. Айлын ганц хүү байсан. Лам нарын уншлагад энэ үг их гардаг. Орчуулбал эмч гэсэн утгатай. Харин ээж маань Төв аймгийн хүн. Ээжийг Отгонхишиг гэдэг байсан. Би өөрөө Төв аймагт төрж, хотод өссөн. Комбинатын унаган хүүхэд.
-Нөхрийг тань бас телевизийн хүн гэж сонссон юм байна?
-Манай нөхөр телевизийн инженер мэргэжилтэй. Д.Болбаатар гэдэг хүн бий. Манайх гурван хүүхэдтэй. Бага охин маань гурван настай. Дунд хүү арваннэгдүгээр ангийн сурагч. Харин ууган охин маань гуч хүрч байгаа. "Жи мобайл"-д ажилладаг юм. Зээ охин маань их том болсон, тавдугаар ангийн сурагч бий. Ийм л өнөр өтгөн айл. Би чинь арванхоёр настайдаа ээжээсээ өнчирсөн. Аав минь дахиж хүнтэй суугаагүй, дүү бид гурвыг аав минь ганцаараа өсгөсөн дөө. Айлын том нь болохоор аавдаа тус нэмэр болдог ганц охин нь байлаа. Бүхнийг багаасаа өөрөө бие даан шийдвэрлээд сурчихсан болохоор гэрийнхээ бүх асуудлыг нөхөртэйгээ зөвлөхгүй шийдчихээд, ханиа гомдоочих гээд байдаг талтай.
-Таньд тав дахь киноны санал ирээгүй юм уу?
-Ирсэн. "Мандухай цэцэн хатан" киноны Борогчингийн дүрд тоглох санал ирсэн. Жигжид гуай намайг сонгосон. Би өөрөө ч их итгэлтэй байлаа. Их ч баярлаж байсан. Гэтэл Жигжид гуайн бие нь муудаад Балжинням гуай тус киног найруулахаар болж сонгогдсон бүх жүжигчид солигдсон. Тэгээд л би хасагдчихсан. Түүнээс хойш "За яршиг, "Мандухай цэцэн хатан"-д тоглож чадаагүй юм чинь дахиж кинонд тоглоод яахав" гэж бодсон доо. Тэрнээс хойш кинонд тоглох санал ирж байсан ч тоглоогүй.
-Дараа нь "Мандухай цэцэн хатан" киног дэлгэцэнд гарахад үзээд юу бодогдож байв?
-Хэрвээ би тоглосон бол илүү сайн тоглох байсан гэж бодогдоод байдаг юм. Гэхдээ Борогчинд тоглосон Энхтуяа чинь мундаг сайн жүжигчин. Арай ч тэгж хэлж болохгүй байх л даа. Яахав залуу хүний омголон зангаар л тэгж бодсон хэрэг.
Тэр үед барималч Цэгмэд миний баримлыг бариад уралдаанд ороод тэргүүн байр эзэлж байлаа. Одоо тэр баримал хаана байдаг юм бүү мэд. Зураачид миний зургийг их зурдаг байсан шүү. "Чи морин дэл дээр нисч явах хүүхэн" гэцгээдэг байж билээ. Ингэж хэлэхээр надад гоё санагдаад "Нээрээ би тийм эрэмгий юм болов уу" гэж хүртэл боддог байсан.
Тэр үед би "Мандухай цэцэн хатан" кинонд тоглоно гээд маш их ач холбогдол өгч, номын санд сууж түүх хүртэл судалсан шүү.
-Тэр үеийн гомдол тайлагдсан биз дээ. Одоо кинонд тоглох санал ирвэл та хүлээж авах уу?
-Гомдол тайлагдсан. "Загийн алим" киноныхоо дуугаар клип хийдэг юм билүү гэж бодож байна, өөрөө дуулаад шүү дээ. Энэ дууг дуулахад надтай патент энэ тэр гэж булаацалдах хүн байхгүй байлгүй л гэж бодож байна. Киноны санал ирвэл тоглоно. Манай ажлынхан ч намайг ил гарах цаг чинь болсон гээд байгаа (Инээв).
-"Загийн алим" кинонд тоглосны дараа цэргийн ангиудаас олон захидал ирдэг байсан гэл үү?
-Кинонд тоглосны дараа маш их захиа ирсэн. Цэргүүдээс их захиа ирж байлаа. Тэр үед би нөхөр хүүхэдтэй байсан болохоор хайр сэтгэлээ илчилсэн захианд хариу бичихгүй, харин амжилт хүсч, сэтгэлийн дэм өгсөн хүмүүст хариу өгөхсөн гэж хичээдэг байсан юм.

Э.АЛТАНЦЭЦЭГ
No comments:
Post a Comment