Оюунцэцэгийн Цэнд-Аюуш гэдэг нэр хэдэн жилийн өмнөөс уран бүтээлчдийн дунд яригдаж байсан бол одоо түүнийг Монголын уншигчид мэддэг болжээ. “Болор цом-26” наадамд аман хүзүүдэж байсан тэрээр энэ жилийн цомд гутгаар байрт шалгарсан билээ. Мөрөө давсан урт үсээ шилгээж, ажлынхаа цүнхийг ташаан дээрээ тонгочуулан алхангаа, ганц нэгэн шүлэг хэлж, эх орныхоо хөгжлийн тухай санаашран ярьдаг Завхан нутгийн уугуул цэл залуухан найрагчтай цөөн хором хөөрөлдлөө. Цэндийн Чимэддорж хэмээх их хүмүүний орыг залгаж, түүний “Малчин” болоод бусад нэвтрүүлгүүдийг үргэлжлүүлэн хийж, Монголын радио хэмээх босго өндөртэй их айлд ажиллаж яваа яруу найрагч, сэтгүүлч залуугийн сэтгэлийн үгийг хүргэж байна.
-Юуны өмнө танд баяр хүргэе. Цомын дараахан уулзаж байгаа болохоор “Болор цом-30” наадмын талаар яриагаа эхлэх үү?
-За баярлалаа. Энэ жилийн наадам их сайхан болсон. Ер нь жил жилийн “Болор цом” наадам сайхан болдог. Уншигчид, уран бүтээлчдийг уулзуулдаг наадам шүү дээ. Хамгийн том ач холбогдол нь энэ юм шиг байгаа юм. Энэ жилийн хувьд бидний өмнөх үеийн яруу найрагчид болох ах эгч нар болон залуучууд олноороо оролцсон ийм сайхан наадам боллоо. Энэ наадамд өнгөтэй “давхисан”-даа баяртай байна. Уншигчиддаа ний нуугүй хэлэхэд ямар нэгэн алдар хүндэд хүрэх гэхээсээ илүү дөрвөн сайхан мөр, найман мөр шүлэг бичих юмсан гэсэн бодолтой явдаг. Ер нь энэ бол залуу хүний дотроо бодож явах ёстой зүйл болов уу гэж боддог. Гэтэл сэтгэл гэдэг чинь илүү ихийг хүсээд байдаг, хязгааргүй зүйл байдаг. Хүний хүсэл ерөөсөө хязгааргүй шүү дээ. Бичсэн зүйлээ голоод урахыг нь урж хаяад “за энэ номонд орж магадгүй” гэж цааш нь хийгээд, ажлаа хийгээд л явж байна даа.
-Та Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг дүүргэсэн. Номын багшийнхаа талаар яриач.
Олон сайхан хүмүүс байна аа. Тэр дундаа намайг утга зохиол руу хөтөлсөн, дагуулсан хүн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Дулмаа багш маань юм. Би багшийгаа Монголын яруу найргийн өнөө цагийн Янжинлхам гэж боддог. Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн н.Цэнд-Аюуш багш, Арлааны Эрдэнэ-Очир, Цогдоржийн Бавуудорж тэргүүтэй олон сайхан номын ах, эгч нар бий. Амьдрал болоод уран бүтээл дээр намайг цаг ямагт дэмжиж, тусалж байдаг энэ олон хүнийхээ хайр халамжин дотор явж байна, би. Хүний хайрыг дааж явна гэж маш том юм байна. Бид бас үүнийг бодож, хайрыг даахын төлөө хичээж явах нь чухал. Манай сургууль ирэх жил 20 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Нэг их айхтар сурталчилгаа хийгээд, даллаад байдаг тийм сургууль бол биш. Бас нэг юм бичдэг, ирээдүйд юм бичих байх гэсэн хүмүүсийг шигшиж авдаг. Би өчигдөр ч гэсэн сургууль дээрээ очоод ирсэн. Олон сайхан шинэ залуу шүлэг бичдэг хүүхдүүд шүлгээ уншиж байна лээ. Намайг өдий зэрэгт явахад тусалж дэмжсэн сургуулийнхаа хамт олон, багш, ах, эгч нартаа баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
-Монголын үе, үеийн яруу найрагчдын амьдрал, уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн Монголын радио гэдэг энэ их айлд хэзээ оров?
-Би энд ороод удаагүй байна. Монголын радиог Монголын зохиолчдын бага хороо гэж хэлдэг. Энд орж ажиллаж, амьдрахын тулд би багагүй бэлтгэл хийсэн л дээ. Босго өндөртэй, Монголын дөрвөн зүг, найман зовхист хадган цэнхэр долгионоо цацдаг, 78 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Монголын хэвлэл мэдээллийн хамгийн анхны байгууллага. Энд орж ажиллахын тулд надад багагүй туршлага, дадлага хэрэгтэй байсан, бичих ур чадвараас эхлээд. Тиймээс хоёр, гурван жил өөр газар ажиллаж чадвар, дадлага сууж байж саяхан орсон. Ер нь бидэнд сургууль төгссөний дараа ажил хийж сурна гэдэг том ажил байдаг юм байна. Хүнээс үг сонсч, дааж сурах, тэвчээртэй байх, хамт олныхоо эвийг хадгалах гээд олон зүйлийг сурах хэрэгтэй юм байна гэж би боддог. Радиод орж ирээд Цэндийн Чимэддорж гэж XX зууны сүүлийн хагасын их яруу найрагч, номын их ахынхаа хийж байсан нэвтрүүлгүүдийг өвлөөд, түүний уран бүтээл, нэвтрүүлгээ хийж байсан ширээн дээр нь сууж, ажил үйлсийг нь үргэлжлүүлж байгаадаа баяртай явдаг. Энэ их хүмүүний хийж байсан уран бүтээлийг өөрийнхөө ямар л авьяас чадвар, сэтгэл оюун гээд юу байна, тэр бүхнээ дайчлан хийж, сонсогчиддоо хүргэх зорилготой л ажиллаж байна даа.
-Та “Никитон” хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуунтай хамтран дууны уран бүтээл хийсэн гэсэн. “Үүлэн үст” таны шүлэг үү?
-Одоогийн байдлаар миний ганц л дуу бий. Нэрийг нь хэлээд яахав. Удахгүй хэд хэдэн дуу гарах байх. За “Никитон” хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун бол үнэхээр хөгжмийн тал дээр гоц хүн юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ийм том уран бүтээлч намайг тоож, хамтарч уран бүтээл хийх санал тавьсанд үнэхээр баярлаж явдаг. Мөн энэ хүн их хүн чанартай, сайхан хүн юмдаа гэсэн бодол сэтгэлтэй үлдсэн. Одоо ч гэсэн бичсэн шүлгүүдийнхээ дээжээс сор болсон, дууны шүлэг болчихмоор нэгийг нь ахдаа үзүүлж байдаг. Удахгүй бас хамтарсан уран бүтээлүүд сонсогч олонд хүрэх байх гэж бодож байна.
-О.Цэнд-Аюуш найрагч яруу найргийн хоёр түүврээ гаргасан. Яруу найрагчид “Бичихгүй үе байснаас бодохгүй үе гэж байгаагүй” гэж хэлдэг. Тэгэхээр шинэ уран бүтээлийн түүврээ хэзээ гаргах вэ?
-Бид хоёр бэсрэг яруу найргийн түүвэр гаргасан л даа. Энэ бол миний оюутан байх үеийн бас нэг дэврүүн гэх юмуу, тийм шүлгүүд орсон “Манан дундуур”, “Гунигт аяз” гэсэн хоёр түүвэр байна. Энэ жилээс ном гаргах тал дээр илүү нухацтай хандана гэж бодож байгаа. Цөөхөн ч гэсэн уншигчдынхаа итгэлийг алдахгүй бичиж байгаа зүйлсээ илүү сайжруулна. Ер нь тэгээд сүүлийн үед шүлэг бичиж байгаа залуучууд их байна. Олон ч ном гаргаж байна шүү дээ.
-Та зөвхөн яруу найраг бичиж байна уу? Эсвэл уран зохиолын бусад төрлөөр бичээд “дараад” байна уу?
-/инээв/ Одоохондоо шүлэг л оролдож байна. Нас болоогүй байна уу, авьяас чадал хүрэхгүй байгаа юм уу, бүү мэд. Би өөрөө ер нь жүжгийн зохиол их сонирхдог л доо. Яруу найраг гэдэг бол минийхээр зөвхөн миний л бодсон, сэрсэн, мэдэрсэн эргэцүүлэл. Түүнийгээ дотор байдаг жаахан зүйлтэйгээ хутгаж найруулаад өөр нэг тун гаргаж хүнд өгч байгаа сэтгэл санааг анагаах тан юм гэж боддог. Харин үргэлжилсэн үгийн зохиол бол дотор гарч буй дүрүүдийнхээ өмнөөс амьдарч, бодож сэтгэх шаардлага гарч ирдэг. Тиймээс цаг хугацаа, тэсвэр тэвчээр, авьяас шаарддаг төрөл юм байна л даа. Ингэхээр одоохондоо судалгаа хийж байна. Гэхдээ бодсон, санасан юм бол байгаа. Санаж явахад болох л байлгүй гэж бодож байна ш дээ.
-Уран бүтээлчид хамгийн гол нь хүн байх ёстой гэдэг. Залуу хүнийхээ хувьд хүн байна гэдгийн талаар ямар ойлголттой явдаг вэ?
-Энэ бол хамгийн гол чухал зүйл гэж би дотроо боддог. Миний багш нар, номын ах эгч нар ч гэсэн хэлдэг байсан. Уран бүтээлч болохын өмнө эхлээд хүн болоорой гэж. Бас нэг дотоод юмаа хадгалсан хүмүүс байдаг юм болов уу даа гэж боддог юм ш дээ. Өрөвдөх хайрлах, эмтрэх сэтгэлтэй, урвах үзэл багатай хүмүүс байдаг гэж боддог. Би ч гэсэн энэ эрхэм чанаруудыг өвлөх, дотроо хадгалж явах, бусдад түгээхийг эрмэлзэж явдаг. Би хүнтэй өс хонзон зангидаж явснаа бол мэдэхгүй. Ам зөрж байсан тохиолдолууд бол бий. Гэхдээ удахгүй мартчихдаг юм. Ер нь амьдралыг харж байхад их жижигхэн юмнаас л амьдрал сайхан болдог юм байна. Бид өнөөдөр үнэндээ том том юм мөрөөддөг. Том байшин, хэдэн арван машин, дансандаа өчнөөн сая төгрөгтэй гээд л. Гэтэл жижиг зүйлээс л бид сайн сайхныг мэдэрдэг юм байна. Хүнд хар муу санахгүй, сэтгэлийн шаналгаа байхгүй байх л чухал юм. Тэр дундаас сэтгэлийн нэг тийм гоё шигтгээнүүд, мэдрэмжүүд хүний амьдралыг чимдэг юм байна даа гэж би боддог ш дээ. Харин тэр том зүйлс хүний амьдрал баялаг юм чинь явж байтал гарч ирнэ.
-Цэнд-Аюуш гэр бүлтэйгээ нутагтаа амьдрах төлөвлөгөөтэй гэсэн. Энэ төлөвлөгөө тань хэзээ хэрэгжих бол.
-Нутагтаа очиж сууна гэдэг бол миний хүсэл. Удахгүй биелэх байх. Тэр тусмаа уран бүтээлд шамдаж байгаа хүн уулс ус, байгальдаа ойрхон байхаар өөрийнхөө мөн чанарыг алддаггүй гэж боддог. Байгаль бидэнд бичих шүлгийн минь мөр, сэдвийг шивнэдэг, байгальдаа байгаа хүн илүү цэвэр тунгалаг аж төрдөг. Энэ хүсэл минь удахгүй биелэнэ. Энэ нэг их том бурхантай уулзах, олон арван сая төгрөгтэй болох гэх мэтийн биелшгүй мөрөөдөл биш.
-Таны яруу найраг бичдэг гол шалтгаан тань ээж тань болов уу гэж боддог. Ээжийнхээ тухай яриач.
Миний ээж Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул жирийн сайхан монгол эмэгтэй бий. Монголын олон олон ээжүүд ямар байдаг вэ, яг л тийм ээж. Тэгэхдээ би хөгшин ээж, аавынхаа гар дээр өссөн. Тэр утгаараа эмээтэйгээ арай илүү амь юм шиг байгаа юм. Манай эмээ одоо 80 гарч байгаа сайхан буурай Эрдэнэхайрхан сумандаа амьдарч байна. Саяхан ирээд явсан. Хүн ч тэгээд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бие нь жижигсээд сэтгэл санаа нь тогтворгүй болдог бололтой юм. Би хөгшин ээжтэйгээ уулзалгүй дөрвөн жил болсон байсан. Би ер нь хэзээ ч шүлэг бичнэ гэж бодож байгаагүй. Архелогич болно л гэж мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдөлд кино их нөлөөлсөн шиг байгаа юм. Гэхдээ тонуулч биш л дээ. Тэгээд шүлэг бичиж эхлээд түүнийгээ хаяад байдаг байсан. Тэгснээ хаяхаа байгаад гарын үсэг, он сар тавьдаггүй байж байгаад л хожим гарын үсэг зурж хадгалдаг болсон. Тэгээд л энэ зам руу эргэлт буцалтгүй орсон доо.
-Зарим нэгэн хүн “Энэ Цэнд-Аюушийг хэт залууд нь хөөргөөд хаячихлаа. Биеэ тоочих вий” гэж хэлэхийг сонсож байсан л даа. Та үүнийг юу гэж хардаг вэ? Өөрийгөө хэрхэн хурцалж явдаг вэ?
-Үүнийг бол хувь хүний зан чанартай л холбоотой зүйл гэж боддог. Шагнал бол байлгүй яахав. Байх ёстой зүйл, сайхан юм шүү дээ. Хүнд урам өгнө гэдэг өөрөө сайхан. Би бол хүний сэтгэлийн туйлд хүрч үзэх юмсан гэж боддог. Тийм болохоор эрт ханах, биеэ тоох зэргээр өөрийгөө устгачихгүй байх гэдэгтээ итгэлтээ байдаг.
-Танай үеийнхнийг Монголын утга зохиолын нэгэн үе гэдэг. Та үеийнхнийхээ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Манай үед шүлэг, яруу найраг бичиж байгаа олон сайхан залуус байна. Манайхан бол авьяастай, шинэ сэрхүй, мэдэрхүйтэй, хөдөлмөрч сайхан залуучууд бий. Манайхан голцуу шүлэг бичиж байна л даа. Тэгээд би зарим нэг нь үгүүллэг бичээсэй. Жүжиг бичээсэй, сонины том том нийтлэл туурвиасай гэж хүсдэг. Гэхдээ цаг хугацааны явцад хүссэн, хүсээгүй бичээд гарч ирнэ л дээ. Энэ бол зайлшгүй үнэн зүйл. Авьяас чадвар, уншсан судалсаны хувьд бол бусдаас нэг их дутахгүй л гэж боддог.
-Таны номын ширээн дээр яг одоо хэний ямар ном байна. Хамгийн сүүлд ямар ном уншиж байна?
Оросын Николай Пржевальскийн “Монгол, Тангад нутгаар” гэж номыг уншиж байна. 1800-аад оны сүүлээр манай улсад хийсэн аялал, архелогийн судалгааны маш том материал байна. Ер нь манай залуус түүх, танин мэдэхүйн талын юм их унших хэрэгтэй гэж би бодож байгаа. Өөр гэвэл ажилтай холбоотой мал аж ахуйн номнууд уншиж байна даа. Мал аж ахуйн салбарыг нэг их ойшоодоггүй байсан чинь дотор нь ороод судлаад ирэхээр маш сонирхолтой салбар юм билээ. Монгол гэдэг улс маань олон зууны туршид мал аж ахуй дээр тулгуурлан амьдрал ахуйгаа дээшлүүлж, эдийн засгаа босгож ирсэн түүхтэй юм байна гэдгийг мэдээд ийм номнуудыг харж сууна даа. Харин энэ “Монгол, Тангад нутгаар” гэдэг ном бол манай залуучуудын нүдийг нээх ном байна даа гэж бодоод уншаад сууж байна.

ЯРИЛЦСАН: Т.ДАРХАНХӨВСГӨЛ
No comments:
Post a Comment