Бүтэн нэг жил 6 сарын хугацаанд бүтээсэн “Ану хатан” түүхэн уран сайхны кино өнөөдөр 13:00 цагт "Өргөө" кино театрт нээлтээ хийсэн бол яг одоо буюу 16 цагт "Тэнгис"-т нээлтээ хийх гэж байна. Энэ нь киноны зохиолч, продюсер Б.Шүүдэрцэцэгийн төрсөн өдөртэй давхцаж байгаа билээ.
Цаг хугацаа улиравч
"Цадиг түүх мөнх” гэсэн уриатай түүхэн уран сайхны "Ану хатан" кино нь 1989 онд нээлтээ хийсэн "Мандухай цэцэн хатан" киноны дараа бүтээж буй домогт хатадын тухай өгүүлсөн хоёрдахь уран бүтээл гэдгээрээ ихээхэн онцлогтой.
Киноны нээлт 12 сарын 5-нд нээгдэхээр товлогдож байсан ч эвлүүлэг, графикийн ажил нь амжаагүй тул хойшлогдсон. Энэ үеэр Холливүүдийн алдарт найруулагч Стивен Спилтбергийн дүү продюсер Нэнси Спильберг ирэхээр төлөвлөж байсан боловч нээлт хойшилсноос амжихаа больж бие төлөөлөгч нь ирэхээр болжээ.
Гэхдээ өнөөдөр киноны нээлтэд Холливүүд, Тайван, Хятадын кино салбарын нөлөө бүхий хүмүүс мөн АНУ, Япон, БНХАУ, БНСУ, ХБНГУ-ын элчин сайдууд оролцох гэнэ.
Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” романаас сэдэвлэж “Шүүдэр” продакшнд бүтээсэн “Ану хатан” кино нь 2 цаг 45 минут үргэлжлэх хугацаатай. Мэргэжлийн C-300 камер ашиглан агаараас, усан доогуур зураг авсан, Бээжингээс зориулалтын сахал, хиймэл үс, үрчлээ авчирч ашиглажээ. Мөн Зуун модны их тулалдааныг ой, ус, их талын гэж 3 хувааж найруулсан нь монголын кино урлагт ахиц дэвшил авчирсан үзэгдэл боллоо гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
“Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал “Ану хатан”-ы дүрд тоглосон бол Галданбошигт хаанд дуучин, жүжигчин М.Мягмар тогложээ. Мөн “Ану хатан” кино нь түүхэн кино учраас бусад киноноос 20 дахин илүү зардалаар бүтсэн гэж ерөнхий продюсер Д.Болдхуяг хэлж байсан юм.
Тасалбарын үнэ том хүн 8000 төгрөг, хүүхэд 4000, “Өргөө”-ийн VIP танхимд том 15.000 төгрөгөөр үзэх юм байна. “Ану хатан” киноны ерөнхий найруулагчаар СТА Т.Алтантуяа, ерөнхий продюсерээр Д.Болдхуяг, зөвлөх найруулагчаар АЖ, УГЗ Г.Жигжидсүрэн, ерөнхий зураглаачаар СТА Д.Ангараг, ерөнхий зураачаар СТА Ж.Цог хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх нар ажиллажээ. Кино зохиолч Б.Шүүдэрцэцэгтэй нээлтийнх өмнө ярилцлаа.
- Киноны утга гол утга агуулгаар нийгэмд ямар санааг хэлэх гэж оролдсон бэ?
- Цаг хугацаа улиравч,
Цадиг түүх мөнх гэдэг уриалга, утга агуулгын цаана юуг харуулсан бэ гэхээр нэгдүгээрт зохиолчид маань тэр бүр барьж авдаггүй дөлж тойроод байдаг сэдвийг барьж авсан. 1697 онд Улаанбаатар хотоос 45 км-ийн зайтай Тэрэлжийн Зуун мод гэдэг газар өнөөдрийн бидний зол жаргалын төлөө өвөг дээдэс маань алтан амиа өргөж явсан түүхийн тухай өгүүлж байгаа. Хоёрдугаарт хоорондоо хагаралдаж тэмцэлдэх юм бол бас халх ойрд, ойрд халх, баяд буриад, дөрвөд үзэмчин гэх зэргээр жалга довын үзэлд автагдах юм бол бусдын идэш болдог юм аа гэдгийг сануулсан. Өнөөдөр байгаа жалга довны, хот хөдөөгийн, эрэгтэй эмэгтэй, дөрвөд баяд халх гэсэн бие биенээ үгүйсгэсэн үзлүүдийг няцааж хоорондоо эв нэгдэлтэй байх ёстой гэсэн эцэг дээдсийн минь цусаараа тангарагласан түүхийн сануулгыг санаж энэ киног бүтээе гэж уран бүтээлчидтэйгээ сэтгэл зүрх нийлж шийдсэн.
- Киноны хамгийн чухал зүйл нь юу байсан бэ?
- Энэ кино бол эмэгтэй зохиолчтой, эмэгтэй хүний тухай өгүүлдэг, эмэгтэй найруулагчтай кино байгаа юм. Хамгийн гол нь үе үеийн монгол эмэгтэйчүүдийнхээ алдар цууг мөнхлөх сэтгэл зүрх байсан. Ний нуугүй хэлэхэд кино бүтээх явцад мөнгө нилээд хэмжээгээр дутсан. Төрөөс ямар нэгэн дэмжлэг санхүүжилт аваагүй. Үүх түүхээ гэсэн хүмүүсийн сайхан сэтгэлийн үрээр бүтсэн юм шүү. Мөнгө дутсан боловч уран бүтээлч залуу хамт олонд маань сэтгэл зүрх дутаагүй. Сэтгэл зүрх байсан учраас мөнгө дутсан ч гэсэн энэ киног бүтээж нээлтийг нь хийх гэж байна.
Түүхийн сэдвээс гадна энд хайр сэтгэлийн түүх өгүүлэгдэнэ. Хүн хайр сэтгэл, хань ижлийнхээ төлөө халуун амиа зориулж чаддаг юм аа гэсэн өрнөл кинон дээр гарна.
Мэдээж зах зээлийн нийгэмд кино хийхэд зарагдах уу борлогдох уу, хүн үзэх үү үгүй юу гэдэг шийдэл хамгийн чухал байсан. Хамгийн чухал гурван зүйл байсан. Эхнийх нь чухал зүйл бол зохиол байсан. Зохиол нь борлогдсон. Ард түмний сэтгэл зүрхийг эзэмдэж олон мянган хувиар зарагдсан роман. Хоёрдахь чухал зүйл нь бас зохиол байсан. Гуравдагч чухал зүйл нь бас зохиол байсан юм. Тийм учраас энэ киног бүтээх зориг шийдэлд хүрсэн юм шүү.
- Гол дүрийн жүжигчин Д.Отгонжаргалыг ам хэлтэйгээр “Ану хатан”ы дүрийг авсан гэдэг яриа гарсан. Д.Отгонжаргал гол дүрд тоглох шаардлагыг үнэхээр хангаж чадсан жүжигчин мөн үү?
- Яг киноны ажил эхлээд шалгаруулалтын дүнгээ зарласны дараа хүн бүхэн гайхаж байсан. Монголын кино дэлгэцийн түүхэнд хатны дүрд тоглосон хоёрдахь эмэгтэй. Урьд монголын хамгийн туршлагатай жүжигчин тоглосон байсан. Монголд бэлтгэгдсэн жүжигчид бол ихэнхи нь драмаар төгссөн юм байна лээ. Драмаар төгсөөгүй ийм дуучин хүнийг хүнд дүрд авсанд хүн болгон гайхаж байсан. Тоглож чадах уу үгүй юу гэдэг эргэлзээ бараг бүх хүнд байсан. Найруулагч маань хүртэл олон удаа асууж байсан. Яаж Анугаа босгоно гэж байсан. Надад Д.Отгонжаргал Ану болж харагдсан учраас би их итгэл төгс сонгож байсан. Ану хатан болж чадна гэдэг дээр яагаад ч юм итгэлтэй байсан. Олон жүжигчидтэй хамт өрсөлдөөд видео пропоо маш сайн өгсөн. Бүх дүрд хувиргаж үзээд Д.Отгонжаргалыгаа сонгосон. Зүгээр л сэтгэлийн хөдлөлөөрөө сонгоогүй. Сонгосны дараа ч гэсэн үзэгчид болон мэргэжлийнхэн энэ хүнийг энэ дүрийг бүтээж чадах уу гэж байсан.
Бэлтгэл ажил эхлэхэд л манай Отгоогийн тэсвэр тэвчээр,хор шартай, хүний итгэлийг хүлээж чаддаг чанарууд нь тодорч эхэлсэн. Анх Отгоо маань моринд морьдоод ергүүлж л чаддаг байсан. Тэгээд манай тулааны найруулагч Аска зааланд жүжигчдээ цуглуулаад байлдаан тулааны бэлтгэл нум сум харвалтыг заасан. Ингээд л дөрөвдүгээр сард анх зурганд гарсан. Зурганд гарахын өмнө Нандиагийн ток шоугаар Галдан хаан, Ану хатан хоёртойгоо орох гээд байж байхад шөнө надад Отгоогоос мессеж ирж байсан. “Шүүдрээ эгчээ би таны тэр их итгэлийг биелүүлж чадна. Хүний чаддаг юмыг би яагаад чаддаггүй юм” гэж бичсэн байсан. Тэр мессеж нь одоо болтол надад байдаг. Тэгээд дөрөвдүгээр сард Тэрэлж рүү зурганд гарсан. Дөрвөн сарыг дулаахан гэж ойлгож байтал маш хүйтэн байсан. Очоод дан бүрээстэй гэрт хүмүүс маань ороход бүгдээрээ даараад л хамгийн эхний хүндрэл гарсан.
Би кино группээ эргээд очиход хамгийн эерэг сэтгэгдэлтэй нь манай Д.Отгонжаргал байсан. Зарим нь хоол хүнс муу байна гэхэд Отгоо “Үүнээс илүү муу хоол идээд тоглолтоор хөдөө явж л байдаг. Үүнээс илүү даардаг шүү дээ. Та битгий үүнд санаа зов. Энэ бол жижигхэн зүйл” гэж хэлж байсан. Тэгээд зургийн процес бүр хүндэрсэн.
Морин дээрээс Цэвээнравданг харваад давхидаг хэсэг манай Отгоо өөрөө бүгдийг нь хийсэн. Бүх хүнд тоглолтуудаа өөрөө хийсэн. Сүүлдээ бид нар өөрийг нь зогсоож эхэлсэн. “Одоо чи боль. Унах юм бол манай кино төсөл зогсоно” гэж хэлэхэд “Үгүй би өөрийнхөө оронд хүн тоглуулахгүй” гээд бүх хүнд үзүүлбэрийг өөрөө хийсэн. Газраас сум шүүрдгийг ч гэсэн өөрөө хийсэн. Ийм хүнд дүрийг ингэж сайхан авч гарсанд нь би Отгоодоо үнэхээр баяртай байгаа. Цаашдаа ч гэсэн олны хайрыг татсан Ану болсон гэдэгт итгэлтэй байна.
- Кино зохиолоо “Ану хатан” романаас хэр их өөрчилсөн бэ?
- Романыг маш олон хүн уншсан. Хүн өөр өөрийнхөө сэтгэл дотор “Ану хатан” киног бүтээсэн байгаа. Киноны хувьд ерөнхий санаанаас бусад нь шал өөр гэж дахин дахин хэлмээр байна. Романаас сэдэвлэсэн кино дэлхий ертөнцөд олон байдаг. Кино сонирхогчид үүнийг мэддэг. Том том романаас сэдэв санаагаа авдаг. Бусад зүйлийг киноны зохиолд зориулдаг. Яавал үзэгчдэд сонирхолтой байхав, өөр байхав гэдэг хуулийн дагуу л бичсэн байгаа. Ер нь киноноос маш олон өөр зүйлийг олж харж болно. Энэ бол дахин “Ану хатан” кино зохиолыг бичсэнтэй тэнцүү ажил юм шүү.
- Зураг авалтын хувьд ямар шинэ дэвшилтэд зүйлийг харуулах гэж оролдов?
- Гайхалтай гээд хэлчих жаахан зүйлүүд байгаа байх. Энэ дундаас бид нар агаараар зураг авсан. Тэр хэсгийн зураг авалт нилээн хүнд хэцүү бас цаг хугацаа шаардсан.
- Стивен Сигал нээлтэд ирнэ гэж байсан. Энэ үнэн үү?
- Ирэхгүй. Гэхдээ Холливүүд болон Азийн киноны зах зээл дээр ажилладаг гадаадын зочид ирнэ.
- Түүхэн кино учраас бусад киноноос илүү их зардал гаргасан байх. Яг хэдий хэр хэмжээний мөнгөөр киногоо босгосон бэ?
- Бусад кинотой харьцуулахад 20 дахин их хөрөнгө зарцуулсан. Сэлэм бамбай, хувцас хэрэглэл, морь мал их хэмжээгээр орсон болохоор илүү зардал гарсан. Гэхдээ 20 дахин илүү зардалтай боловч 2000 мянган төгрөгийн зөрүүтэй үнэтэй билетээр зарагдана. Хөдөө орон нутагт арай хямдхан зарагдана.

Т.Хулан
No comments:
Post a Comment