Зам тээврийн сайд А.Гансүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танай салбар дуулианы талбар болоод байна. МИАТ-ээс эхлээд төмөр зам гээд л бүхний анхаарлыг татаж байна…
-Би нэг талаас ийм байх ёстой юм байна гэж харж байгаа. Учир нь ийм том асуудал нийгмийн анхаарлын төвд байх нь зүйтэй юм байна. Харин гүтгэх нь арай хэтэрч байна аа...
-Юу нь гүтгэлэг гэж?
-Жишээлбэл, М.Энхсайханы ярьж байгаа, сэтгүүлчдэд үзүүлсэн материал дотор маш олон буруу зүйл байгаа. Зориуд төөрөлдүүлсэн зүйл байна.
-Тухайлбал…
-Нэгдүгээр сарын 7-ны өдөр сайдын шуурхай дээр ярьсан яриа байгаа юм. Сайдын шуурхайд 30 гаруй хүн оролцсон. 30 гаруй гэрчтэй яриа гэсэн үг. Тэр үед М.Энхсайхан “Би Хятадын төмөр замын яамтай хувийн журмаар холбоо тогтоосон. Хоёр хоног яваад ирье. Дээд түвшиндээ асуудал ярья” гэсэн. Хамгийн гайхмаар юм нь ийм гэрчтэй яриаг дараа нь Ерөнхий сайдыг өөрийг нь тагнасан гэсэн мессэж нийгэмд тарааж байгаа юм. Манайхан Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам байхаасаа эхлээд сайдын шуурхайг дуу хураагуурт бичдэг болсон. Яагаад гэхээр тэр олон хүн ярихад протокол хөтөлж чадахгүй. Тиймээс дараа нь цаасан дээр буулгадаг юм. Гэтэл гучаад гэрчтэй болсон яриаг өөрөөр тайлбарласан нь нэг алхаад л баригдана шүү дээ.
-Youtube дээр тавьсныг нь харахаар хамт сууж ярьчихаад нэгнийхээ ярьсныг олон нийтэд хүргэж байгаа юм шиг санагдсан...
-Энэ бол хууль зөрчсөн бичлэг биш. Бас нэг юм байна. Сэтгүүлчидтэй уулзахдаа олон улсын төмөр замын байгууллагын дүрмийн 50.1 гээд нэг өгүүлбэр гаргаад ирж байгаа юм. 50.1-ийн дагуу бол Хятадын нутаг дэвсгэрт шилжүүлэн ачуулах байгууламж байгуулагдана гээд ярьсан. Тэгэхээр 50.1 чинь өөрөө М.Энхсайханы харуулж байгаа ганц өгүүлбэр биш байхгүй юу. Түүний ард залгуулаад дараагийн өгүүлбэр нь юу гэж байна гэхээр “Хэрвээ хоёр тал тохирох юм бол шилжүүлэн ачихаа хаана ч хийж болох тийм боломжийг олгосон” заалт байгаа байхгүй юу. Тэгэхээр үүнийг зориуд хэлэхгүйгээр зөвхөн өөртөө хэрэгтэй өгүүлбэрийг нийгэмд гаргаж хэлээд байгаа.
-Өөрөөр ойлгуулахын тулд үлдсэн хэсгийг нь олон нийтэд хүргэхгүй байна гэсэн үг үү?
-2008 онд УИХ-ын 12 дугаар тогтоолоор Үндэсний хөгжлийн цогц бодлогыг баталж гаргасан. Энэ тогтоолын 5.1.3 дээр төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээ байгуулах асуудлыг ашигт малтмалын орд газруудыг ашиглалтад оруулахтай холбогдуулан оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх гэж заасан байгаа. Дотоодын нэгдсэн сүлжээ гэдэг бол 1520 мм-ийн царигтай буюу дан өргөн царигтай л байх ёстой. Төмөр замын мэргэжлийн ямар ч хүн үүнийг нэг адил цариг гэж ойлгоно. Хэрвээ нарийн өргөн цариг тавибал нэгдсэн сүлжээ гэж хэлэхгүй биз дээ. 2009 онд МУ-ын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгчтэй 1520 мм-ийн өргөн цариг бүхий Монголын төмөр замын сүлжээг өргөжүүлэх стратегийн түншлэлийн талаар тохирсон. Ингээд 2008, 2009 оны эрхзүйн бичиг баримтын дагуу 2010 онд 1520 мм-ийн өргөн царигтайгаар батлан гаргасан.
-Одоо тэгээд өөрчлөгдөх боломжгүй гэж үү?
- Ганц боломж бий. Хэрвээ одоо байгаа царигтай холбогдох буюу огтлолцох тохиолдолд бүтээгдэхүүн нь шууд экспортод гардаг. Энэ нь боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн. Боловсруулах үйлдвэрт боловсруулсан бүтээгдэхүүн шууд экспортод гарах тохиолдолд одоо байгаа өргөн царигтай шууд холбогдохгүй буюу огтолцохгүй тохиолдолд царигийн хэмжээг Засгийн газар тухай бүр их хуралд өргөн барина гэж байгаа. Тэгэхээр М.Энхсайхан Таван толгой-Гашуун сухайтын царигийг нарийн байлгах гээд байна. Энэ чиглэл Төмөр замын бодлогод зааснаар нарийн байх ямар ч үндэслэлгүй ээ. Тэгэхээр үүнийг гуйвуулаад нарийн байна гэж яриад байна. 2010 онд баталсан асуудлыг одоо эргэж ярьдаг субьект нь М.Энхсайхан биш. Энэ бодлогыг буруу байна, зөв байна гэж ярьдаг асуудлыг энэ хүн ярих ёсгүй. Ерөнхий сайд “Царигийн асуудлыг их хурал батлаад гаргасан юм” гэж хэлсэн шүү дээ.
-М.Энхсайхантай ярилцаад ажлаас нь халахгүйгээр ойлголцож болоогүй юмуу?
-Ярихаар барах уу. Ерөнхий сайдтай хоёр удаа ярьсан. Х.Баттулга сайд албан ёсоор өөрөө нэг яриад, албан бусаар нэг яриад тэр хүн ойлгосонгүй шүү дээ.
-Ерөнхий сайд бол М.Энхсайханыг ажилд томилохдоо надтай ярьсан. Болихдоо надтай яриагүй гээд байгаа ш дээ.
-Тийм ээ, Ерөнхий сайдад хэлээгүй юм.
-Өмнө нь бол хэлж байсан юмуу?
-Өмнө нь маргаан үүсээд байгаа энэ асуудлыг зохицуулах гээд Ерөнхий сайд руу орж, хоёр удаа албан ёсоор яриад Х.Баттулга сайд ч хоёр удаа ярьсан. Хүлээж аваагүй шүү дээ.
-Х.Баттулга сайд яагаад энэ асуудлыг ярьсан юм бол. Өөр салбарын сайд биз дээ..
-Х.Баттулга сайд өөрөө М.Энхсайханыг санал болгосон юм. Тийм учраас Х.Баттулга сайд М.Энхсайханд өөрт нь “Энэ бол Их хурлаар баталсан төрийн бодлого, Засгийн газраас баталсан зүйлийн эсрэг юм яриад байна. Энэнийхээ учрыг өөрөө ол” гэсэн.
-Нэг ёсондоо улс төр юм байна шүү дээ.
-Тийм.
-М.Энхсайханы тайлбараар бол нарийн цариг нь зөв гэж хүмүүс ойлгочихоод байна.
-Үүн дээр ганц л юм байна. Шилжүүлэн ачих дээр зардал гээд байгаа. Дээр нь экологийн сүйрэл гэж яриад байгаа. Яг үнэндээ шилжүүлэн ачих өртөг эдийн засгийн өгөөжгүй болгочихоор тийм аймаар мөнгө биш. Одоо ч гэсэн бид өргөн цариг шилжүүлэн ачаад явж байна шүү дээ. Тэгээд яасан, дампуураад байна уу? Хямралд ороод байна уу, үгүй биз дээ. Нөгөө талаараа экологийн сүйрэл болоод байна гээд байна ш дээ. Шилжүүлэн ачихтай холбоотой олон технологи бий. Жишээ нь, битүү том бункерт шилжүүлэн ачихаар ямар нэг тоосжилт гарахгүй.
-Бункерт шилжүүлэн ачих технологийг одоо хэрэглэж байгаа улс орон бий юу?
-Хэрэглэж байгаа.
-Бас нэг асуудал байна. Нарийн цариг гэхээрээ Хятадын, өргөн цариг гэхээрээ Оросын талыг баримтлагч гээд л ярих юм байна шүү дээ..
-2008 онд Их хурлаас дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээ байгуулна гээд Их хурлын тогтоол гарсан. Нэгдсэн сүлжээ гэж нэг царигтай л байна. Бид тэрийг л мөрдөж байгаа. Одоо ямар маргаан байгаа юм. Их хурлаас тэрийг нь баталчихсан. Энэ дээр ямар ч маргаан байхгүй. Одоо хэн ч юу ч яриад нэмэргүй. 2010 онд энэ маргаан бүрэн дууссан. Яагаад үүнийг буцааж сөхөж гаргаж ирээд байгааг гайхаж байна. Өнөөдөр бид төмөр замын тээврийн бодлогыг хэрэгжүүлэх шатандаа ороод явж байна. Өнгөрсөн дөрвөн жилд бэлтгэлээ хангасан. Одоо яг бүтээн байгуулалтын ажилдаа орох гэж байна. Яг бүтээн байгуулалт эхлэх гээд явж байхад Ерөнхий сайд ажлын хэсэг томилсон. Зам тээврийн сайдаар ахлуулаад орлогчоор нь М.Энхсайхан ажиллахаар болсон. Тэгээд яамдаас хэд хэдэн мэргэжлийн хүн оруулсан. Төмөр замд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой гадаадын иргэн, дотоодын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийнэ шүү гэсэн. Үүнийхээ үндсэн дээр хөрөнгө оруулагчдаа тодорхойлоод аваад ир гэсэн. Энэ дагуу бид хөрөнгө оруулагчдад тавих шалгуур үзүүлэлтүүдээ боловсруулаад яг зарлах гээд явж байхад энэ ажлыг хариуцаж ажиллаж байгаа орлогч дарга М.Энхсайхан “Би хувиараа Хятадын төмөр замынхантай холбоо тогтоочихлоо. Одоо би очно. Намайг яаралтай ир гэсэн. Тэгээд би очоод ирье. Нэлээд дээд түвшинд ярих гэж байна” гэсэн. Тэгэхээр нь би “Та битгий яваа” гэж хэлсэн юм. Тэгтэл М.Энхсайхан “Би заавал явна. Тэгвэл би хувийнхаа мөнгөөр явна” гэсэн. Тэгэхээр нь “Хувиараа ч битгий яв” гэсэн. Гэтэл “Хятад руу явна” гээд зүтгээд болдоггүй. Аргаа бараад “Та тэгвэл удирдамж батлуулаарай. Монголын төмөр замын Төлөөлөн удирдах зөвлөлөөр удирдамжаа батлуулаарай. Та очиж уулзвал Элчин сайдын яамнаас албан ёсоор орчуулагч аваарай” гэсэн.
-Цааш нь юу болсон?
-Эсэргүүцээд байсан.
-Тэгээд явчихсан уу?
-Яваагүй л дээ. Явахаас нь өмнө чөлөөлсөн.
-Чөлөөлөх шийдвэрийг нь хэн гаргасан юм?
-Төрийн өмчийн хороо. Би М.Энхсайхантай зарчим ярьсан. Ажлын хэсгээ удирдаж байгаагийн хувьд таны яриад байгааг зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл төмөр замын хэлэлцээрийн асуудлыг таны түвшинд биш Засгийн газрын түвшинд ярина. Та хувиараа ч явж болохгүй л гэсэн. Энэ бол зүй ёсны зарчмын шаардлага. Ийм л яриа болсон. Гэтэл энэ бүх болсон явдлыг М.Энхсайхан өөрөөр тайлбарлаад байгаа.
-М.Энхсайхан та нарыг энэ яриад байгаагаараа шийдвэр гаргаад ажлаа эхэлнэ гэвэл асуудалд өөрөөр хандана гэсэн байна лээ.
-МУ-ын төрийн бодлого яах юм. Их хурлаар баталсан бодлогыг яах болж байна.
-Засгийн газрыг огцруулна гээд улс төржүүлээд эхэлбэл яах юм?
-Тэгээд яах юм. Үндэслэл байх ёстой ш дээ. Энэ бүх бодлогыг зөв мөрдөөд байна гэдэг юмуу, төрд шударга ажиллаад байна. Тийм учраас чамайг огцруулна гэх юмуу. Би энд ямар ч үндэслэл харахгүй байна. М.Энхсайханы ярьж байгаа бүх асуудалд хариу тайлбар бий. Гэхдээ нэг аюултай юм байна. Нийгмийг зөрчилдөөнд оруулах, хэрүүл маргаан болох гээд байгаа юм. Ингэсний үр дүнд төмөр зам гацаанд орох юм. М.Энхсайханд тайлбар өгье гэхээр МУ-ын геополитикийн бодлогыг тайлбарлах болоод байгаа юм. Бид чинь бас нуух юмтай ш дээ. Тиймээс бид ийм өдөөн хатгаас руу орохгүй
-Баттулга сайдыг мэтгэлцээнд дуудсан шүү дээ. Яагаад зугтаад байгаа юм бол..
-Мэтгэлцээнд оролцож болохгүй шүү дээ. Геополитикийн асуудлаар нээлттэй маргана гэж юу байсан юм. Тэгж болохгүй. Улс орны ирээдүйн хөгжил, эдийн засгийн болон тусгаар тогтнол, аюулгүй байдал яригдана. Ямар зорилготойгоор төмөр замын бодлогыг нураах гээд байгаа юм. Энэ сонирхол хэнд байгаа юм бэ.
-Төмөр замын ажлаа яг хэзээ эхлэх юм бэ?
-2010 онд төмөр замын бодлого батлагдаад Засгийн газраас нэг төгрөг ч өгөөгүй. 2011 онд Хөгжлийн банкнаас 55 сая доллар өг гээд Хамтарсан Засгийн газрын шийдвэр гарсан боловч өгөөгүй. Нэг ч төгрөг өгөөгүй байхад бид юу хийх юм. Аргаа бараад Монголын төмөр зам байгаа хөрөнгөө барьцаанд тавиад ХААН банкнаас таван сая долларын зээл аваад техник, эдийн засгийн тооцоо судалгаа хийлгэсэн. Өнөөдөр хэрвээ энэ байгаагүй бол юу ч үгүй сууж байгаа. Хэрвээ ийм зориг гаргаад Х.Баттулга сайд энэ бүгдийг хийгээгүй бол өнөөдөр яах байсан юм. Харин аз болж зориг гаргаж хийсэн. Тодорхой хэмжээнд цаг хожоод юм хийсэн байна. Тэр суурь судалгаан дээр үндэслээд маш хурдан дараагийнхаа ажилд орно. Хэрвээ тийм биш байсан бол бүр тэгээс эхлэх байсан. 2010 оноос хойш бид яваад суурь судалгаа хийгээд бэлтгэчихсэн. Үүнийг үнэлэх ёстой.
-Яг хэзээ ашиглалтад оруулах вэ?
-2013 оны дөрөвдүгээр сард бид барилгын ажлаа эхлүүлнэ. Гэхдээ Таван толгой-Гашуун сухайтын чиглэлийн 267 км эхэлнэ. Бусад чиглэлд суурь судалгааны ажлаа дуусгаад ажилдаа орно. Гэхдээ цаг алдахгүйгээр ажлаа хийнэ.
-Одоо хоёулаа яриагаа МИАТ руу хандуулъя. Таны удирдаж байгаа салбарын маш олон хүн баривчлагдаж нийгэмд өнөөдөр дуулиан тариад байна?
-2008 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам байгуулагдаад ажлаа эхлээд явж байгаад МИАТ-тэй учраа олж чадахгүй байсан. Яагаад гэхээр МИАТ төрийн өмчит компанийн хувьд бүх юм нь Төрийн өмчийн хороонд хамаарагддаг. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар байсан. Зам тээврийн салбарын компани гэдгээрээ манай яам мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх учиртай. Ингээд Төрийн өмчийн хороо Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам хоёр МИАТ-ээс болоод харилцаа муудсан. Наад ажил чинь буруу яваад байна гэдэг үүднээс шаардлага тавьдаг. Хүлээж авдаггүй байсан.
-Сугар гуай юу?
- Тийм.
-Тухайн үедээ хууль, хяналтын байгууллага МИАТ-ийн асуудалтай холбоотой шалгалт хийх гэхэд нь өөрийнхөө хүмүүсээс шалгалтын багт дэмжлэг үзүүлж туслуулахаар Төрийн өмчийн хорооноос хүн гаргаж өгч байсан гэсэн шүү дээ..
-Тэр үед шалгаад үр дүн гарахгүй байсан. Энэ асуудлыг чинь бид анх мэдээд 2011 оны нэг сард энэ хэргийг цагдаад өгсөн юм.
-Мэдээгүй юм байна..
-Тэгэлгүй яадаг юм. Бид нар өгсөн.
-Бид нар гэж хэн, хэн юм?
-2010 оны нэгдүгээр сарын 7-нд Х.Баттулга сайд, манай Зам, тээврийн бодлогын дарга Махбал бид хоёрыг дуудаад “Ийм асуудал яваад байна. Цагдаад өгч шалгуул” гээд 23 хуудас хавсралт бүхий бичгийг цагдаад өгч байсан. Дарагдаж байгаад одоо Ардчилсан нам засаг барьж, энэ хэрэг илэрч байна.
-Тэгвэл энэ хэргийг дараад байсан цагдаагийнхан бас үүнд холбогдох нь ээ?
- Холбогдолгүй яадаг юм.
-Та нарын анх санал болгож цагдаад шалгуулах гэж өгсөн материалд чинь юу, юу байсан юм.
-Дайны эрсдлийн сан. Ерөөсөө л энэ. Хийсэн гэрээ он сар нь байхгүй байна. Хаяг байхгүй байна. Ямар нэгэн даатгалын компани гэх ямар ч баталгаа байхгүй байна. Гэмт хэргийн шинж байна гээд шалгуулахаар цагдаад өгсөн. 2011 оны нэгдүгээр сарын 7-нд өгч байсан. Бид нар хэргийг шалгуулах гэж аргаа барсан ш дээ.
-Яасан юм?
-Энэ талаар асуухаар дуугардаггүй шүү дээ. Зүгээр л гөлийчихдөг байсан. Баттулга сайд бид нар сууж байгаад “Сугар даргаа, Та наадуулаа болиулаач ээ. Таны нэр ч холбогддог юм байна шүү. Одоо болиоч ээ” гэж байхад юм хэлэхгүй л гарч байсан ш дээ.
-Одоо дайны эрсдлийн сангийн мөнгөө авч л байгаа юу?
-Дайны эрсдлийн сан гэж байх ёстой. МИАТ өөр дээрээ л байж байх ёстой байтал нэрийг нь барьж энэ мөнгийг нөхдүүд нийлээд л авсан байгаа байхгүй юу. Ойлгомжтой гэмт хэрэг байгаа биз.
-Тэгээд МИАТ-т дайны эрсдлийн сангийн мөнгө байгаа юу?
-Одоо МИАТ буцаагаад авах ёстой. Хулгай хийсэн хүмүүсээс.
-Аль хэдийнээ идээд дуусгасан байлгүй дээ?
-Яалаа гэж дээ. Ямар нэг хэлбэрээр байна шүү дээ.
-Сугар гуай “Би энд ямар ч холбоогүй” гээд байсан...
-Хууль хяналтын байгууллага шалгана биз. Би бодит байдлыг ярьж байна. Бид мэдэнгүүтээ цагдаад хандсан юм. Бидний өгсөн хэрэг одоо илэрч байна. Бид шударга ажилласан.
-Энэ удаа Ардчилсан нам ялаагүй бол бүр л их мөнгө идэх байж уу?
-Тийм, би тэгж хэлнэ.
-Одоо тэгээд яах вэ. Таны хариуцаж байгаа салбарт байгаа хуучин Төрийн өмчийн хорооныхон үгэнд чинь орж байна уу?
-Одоо бид МИАТ-ийн асуудлыг хянаад явах бүрэн боломж байна. Төрийн өмчийн хороо хамтарч ажиллаж байна. Бид эхний алхмаа хийгээд эхэлсэн ш дээ. Гадаадад байгаа төлөөлөгчийн газраас 13 хүнийг цомхотгосон. 660 сая төгрөг хэмнэж байна. Одоо дахиад цомхотгол хийнэ. Дээр нь МИАТ-т байгаа 20 гаруй дунд шатны албан тушаалтнууд сүлжээнээс гадуур цалин авдаг. Таван сая төгрөг авдаг байж.
-Сүлжээнээс гадуур гэдэг нь?
-Тогтоосон цалингаасаа гадуур. 1,200, 000 -аар тогтоосон бол таван сая төгрөг авдаг. 20 гаруй албан тушаалтан байна. Үүнийг одоо зогсоо гэж бид зарчмын шаардлага тавьж байгаа. Зардал хэмнэх менежмент явуулж байгаа. Яагаад өөрсдийнхөө хийж болдог ажлыг хүнээр гэрээгээр хийлгээд нөгөө гэрээгээр авсан компани нь ашиг олоод МИАТ хохироод сууж байдаг юм. Гэх мэтчилэн шалтгаан байна.
-”Монголиан Эйрлайнес”-т Лу.Болд, Х.Баттулга хоёрыг холбоотой гээд байх юм.
-”Бодь групп” хувь эзэмшдэг гэж хэвлэлээр бичиж байна. Тэр бол миний мэдэхгүй асуудал. Х.Баттулга ямар ч хувь эзэмшдэггүй. Би баталгаатай хэлье.
-Хүмүүс өндөр албан тушаалд очихоороо заавал идэж уудаг гэж иргэд харддаг шүү дээ. Эрх нь байхад хэцүү л байдаг бололтой…
-Би чамд нэг юм хэлэх үү?
-За
-Би дэд сайдынхаа ажлыг өгсний дараа өөрийнхөө хүслээр авлигад шалгуулсан ганц дэд сайд. Нэг сонин намайг “Гансүх дэд сайд болоод баяжсан байна” гээд бичсэн. Тэгэхээр нь би өөрийгөө шалгуулсан. Авлигатай тэмцэх газар намайг шалгаад “Та дэд сайд болоод таны хөрөнгө оруулалт нэмэгдээгүй байна” гэсэн.
-Та томоохон компаниудын өмгөөллийг хийдэг байсан байхаа..
-Тэгэлгүй яадаг юм. Би бизнесийн өмгөөлөл хийдэг хүн ш дээ./инээв/
-Жишээ нь хэдэн төгрөгөөр өмгөөлдөг байв?
-Хэлж болохгүй. Тэр хувийн нууц. Өмгөөлөгч хийж байхдаа хангалттай мөнгө олж байсан.
-Ямар, ямар компаниудын өмгөөлөл хийж байсан бэ?
-Өмгөөлөгч хүн нууц хадгалах ёстой.
-Тухайн үедээ хэвлэлд гарч байсан шүү дээ. Зүгээр л сануулаад хэлчих…
-Монголын нэр хүндтэй, нөлөө бүхий компани том бизнесмэн, улс төрчид, надаас хуулийн зөвлөгөө аваагүй хүн гэж бараг байхгүй.
-Та Баттулга сайдын өөрийнх нь гарын хүн үү?
-Ямар утгаар нь асууж байгаа юм…
-Улс төрийн утгаар….
-Бие биедээ итгэсэн найз нөхөд. Хуулийн зөвлөгөө авъя гээд л хоёр танихгүй хүн уулзаж байсан. Итгэл үүссэн. Итгэл дээр нөхөрлөл бий болсон. Тэгээд үзэл бодол таарсан.
-Та хоёрыг нөхөрлөөд хамтран зүтгээд явж байгааг мэдэж л байна л даа. Хүмүүсийн хэлдгээр бол та Баттулга сайдын утсан хүүхэлдэй юм шиг, зааврыг нь дагадаг юм шиг...
-Бид хоёр нэг үзэл бодолтой учраас хамтарч ажиллаж байгаа. Баттулга сайдыг намайг дэд сайд болооч гэхэд би ганцхан юм хэлсэн. Баттулгаа би чиний нийгэмд хандсан хандлагыг дэмждэг учраас чадах бүхий л зүйлээ хийж өгье гэж хэлсэн.
-Баттулга сайд буруу юм хэлээд ингэ, тэг гээд байвал яах уу?
-Юу гэж дээ. Би яагаад Баттулгатай хамт байгаад байгаа юм. Бурууг нь засч явдаг хүн шүү дээ. Баттулга тэр чанарыг маань хүндэлдэг болохоор намайг хажуудаа байлгаад байгаа. Өөрөөр хэлбэл Баттулга сайдын нийгэмд хандсан хандлага надад таалагддаг. Бид Чингэс хаан гээд бахархаад ярьдаг. Тэгвэл Чингэс хаан нэрийг ашиглаад архи зарж байгаа хүн байхад Баттулга сайд Чингэс хааны хөшөөг хувийнхаа хөрөнгөөр барьсан. Ялгаа байна уу. Үүнийг л би хүндэтгэдэг.
-Гэхдээ яахав, та найз нь болохоор найзыгаа сайнаар л ярих байх л даа.
-Бодитойгоор Чингэс хааны хөшөөг босгочихсон хүнийг бид нар яах юм.
-Нээрээ ингэхэд Чингэс гэснээс Чингэс бондын ихэнх мөнгө танай салбарт зарцуулагдаж байгаа байх аа..
-Зургаан аймгийг авто замаар холбоход 300 сая доллар, шинэ төмөр замд, Богд хан төмөр замд гэхчилэн тооцоотой байна.
-Ажиллах хүчин чадал яах вэ?
-Бид замынхаа компаниудад их найдлага тавьж байгаа. Мэдээж хүчин чадал хүрэхгүй бол гадны өндөр хүчин чадалтай компаниудтай хамтраад ажиллах байх.
-Хятад ажилчдыг хямдчилаад аваад ирдэг шүү дээ.
-За, яахав. Хамтраад явна биз. Гэхдээ үндэснийхээ компаниудыг дэмжих бодлого барьж байгаа.
- Хугацааны хувьд…
-2013 ондоо багтаад зургаан аймгаа холбоно. 2014 онд дахиад гурвыг нь холбоно. 2015 онд дахиад гурвыг холбоно. 2016 онд бол орон нутгаа хатуу хучилттай замд холбох эх оронч зорилт тавьсан байна.
-Боинг онгоц худалдаж авах шаардлага байсан юмуу. Зүгээр түрээслээд яваад байж болоогүй юмуу?
-Манай улс далайд гарцгүй орон. Хоёр том гүрний дунд байдаг. Агаарын орон зай гэдэг бол манай стратеги. Үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, тусгаар тогтнолтой холбоотой. Одоогийн явж байгаа нь бол хүний онгоц байхгүй юу. Хэрвээ ямар нэгэн байдлаар энэ онгоцны эзэд өөрийнхөө онгоцны аюулгүй байдалд эргэлзээ төрвөл онгоцоо аваад явчихна. Тэгээд Монгол Улс онгоцгүй болно.
-Нарийн өргөн хоёрын учрыг энгийнээр тайлбарлаад өг.
-Ямар ч ялгаа байхгүй.
-Эдийн засгийн хувьд ялгаатай л гээд байгаа даа...
-Ганцхан ялгаа нь шилжүүлэн ачилт нь нэг тонн нүүрсэн дээр 3 долларын ялгаа бий. Ялгаа нь энэ. Хүн айж гайхаж эдийн засгийн алдагдалд орохоор тоо биш.
-Ингээд л болоо юу. Тэр 3 доллар чинь хэмжээ нь ихсэхээр их болчихгүй юу?
-Одоо үүнээс цааш ярихаар геополитик руу ороод явчихна. Өөрөөр хэлбэл, Энхсайханы мэдэхгүй зүйл маш их бий. Бид ингээд дээл өмсөөд, голын эрэг дээр дуу дуулаад байгаад байх юмуу. 21 дүгээр зуун шүү дээ. Өнөөдөр бидэнд ямар үүрэг хариуцлага ноогдсон байгаа юм. Хувиа бодоод алт мөнгө хураачаад гараа халаасандаа хийгээд алхаад байх уу. Би болчихлоо гээд яваад байх уу. Эсвэл улс орноо ийм цаг үед хөгжүүлэх ийм үүрэг ноогдсон юм байна гээд үүрэг хариуцлагаа давж гараад эх орноо хөгжүүлэх ёстой. Би өнөөдөр өөрийгөө бодоод явбал энэ олон найз нөхдийн ард орчихоод өмгөөлөл хийгээд өөрөө өөртөө ямар ч санаа зовох зүйлгүй явж болно. Дураараа санаа амар happy явж чадна. Гэхдээ миний сэтгэл өвдөж байна ш дээ. Яагаад би улс төрд орж ирж байгаа юм. Одоогийн ерөнхий прокурор Дорлигжав надаас “Гансүх ээ! чи юу хийж байна” гэсэн. “Би өмгөөллөө хийгээд байна” гэхэд “Чи сайхан байна тээ. Ардчиллын үр шимийг хүртээд л...” гэсэн. Би бодсон чинь нээрээ л тийм байсан. Ингээд л би 2007 оны 2 дугаар сараас эхлээд улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцсон. Би улс төрөөс өөрийнхөө ахуй амьдралыг дээшлүүлэх ямар ч бодолгүй. Бардам хэлье. Тиймээс би дэд сайд болсныхоо дараа АТГ-д шалгуулсан. Одоо ч шалгуулсан чадна.
-Танд боломж олдож л дээ. Тэрнээс биш хүн бүр улс төрд орох гээд чадахгүй шүү дээ…
-Улс төрд ороогүй бол би нэг авлигачид орон зайгаа тавиад өгөх байсан. Нэг авлигач орж ирээд улс төрийг самрах байсан. Өнөөдөр Монгол Улсыг хөгжүүлэхэд өөрт хуримтлагдсан мэдлэг туршлагаа зориулна. Өөрөөр хэлбэл, би эх оронч, үндэсний үзэлтэй хүн. Үүнийхээ л төлөө явж байна. Улс төрд сайн муу элдэв юм сонсож байна. Энэ бол байдаг л зүйл. Магнай, Батзандан хоёрыг яаж доромжилж гутааж байлаа. Гэтэл даваад л гарсан. Бүгд энэ хүмүүсийн зөв гээд алга ташиж байна. Бид шинэ үе, залуу үе. Бид даваад л гарна. Нөгөө талаараа монголчуудын сэргэн мандах цаг үе одоо. Энэ боломжийг алдвал дахиж ийм боломж байгаа юу, үгүй юу гэдэг айдас байна. Энэ үед нь бид хийх ёстойгоо эцэст нь тултал хийх хэрэгтэй. Гомдолгүй үлдэхээр хийе. Тиймээс өдөр шөнөгүй ажиллаж байна. Намайг найман цагт харивал гайхна.
-Та яамандаа ирээд хүн халсан уу?
-Долоон хүн халсан.
-Яагаад?
-Өөрсдөө саналаараа халагдсан. Хамтарч ажиллахгүй гээд л явсан.
-Үнэхээр үү?
- Тэр долоог олоод асуу л даа.
-Та аль нутгийн хүн юм.
-Дорноговь аймгийнх. Би нэг юмаар бахархдаг. Дорноговийн Сүх партизан гэж хүн миний өвөө. Ардын хувьсгалын партизан хүн. 1970-аад онд нас барсан.
-Та өвөөгөө мэддэг байсан юм уу?
-Бүдэг бадаг санаж байна. Би бол удам судраа бодсон ч өвөөгийнхөө нэр хүндийг бодоод Монгол Улсынхаа төлөө зүтгэх хувь заяатай хүн.
-Та хаана сургууль төгссөн юм бэ?
-1997 онд МУИС-ийг төгссөн юм. Тэгээд Төрийн өмчийн хороонд хуулийн мэргэжилтэн. Худалдаа хөгжлийн банкинд Тамгын газрын захирал, эргээд Төрийн өмчийн хороондоо хуулийн хэлтсийн дарга, тэгээд дэд сайд болсон. Хуульч мэргэжлээр 1997 оноос хойш ажиллаж байна. Төрийн байгууллагад 12 жил ажиллаж байна.
-Та хэдэн хүүхэдтэй билээ?
-Хоёр.
-Эхнэр чинь юу хийдэг юм бэ?
-Хувиараа.
-Таныг эхнэрээсээ болоод хүнтэй гар зөрүүлж байсан гэдэг ш дээ.
-Тэгэхгүй яадаг юм. Бүгд хөл бөмбөг үзээд сууж байхад согтуу хүн стакан шидсэн чинь манай хүний толгой дээр оночихсон. Нөхөр нь хараад суух уу? Би эхнэрээ өмөөрсөн, хамгаалсан.
-Тэгээд эхнэр чинь гайгүй юу?
-Гайгүй. Дараа нь нөгөө хүнтэйгээ ойлголцоод өнгөрсөн.
-Тухайн үед та тэр хүнтэй зодолдсон уу?
-Тэгсэн. Хариуг нь барьсан гээд л бодчих.
-Энхсайханы оронд хүн томилсон уу?
-Томилсон. Бат-Эрдэнэ гээд дотроо ажиллаж байсан залуу бий. Өнөөдөр зөв юм хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа. Цаг хугацаа угаасаа харуулна. Эхнээсээ харуулж байна ш дээ. 2011 онд бид МИАТ-ийг мөнгө угаасан хэргээр цагдаад өгч байсан. 2 жилийн дараа илэрлээ. Цаг хугацаа харуулж байгаа биз дээ. Бидний зөв байсныг цаг хугацаа харуулна.
-Ардын намынхан улсын мөнгийг иджээ. Ардчилсан намынхан тэгээд тийм цэвэр ариун гэж үү?
-Цаг хугацаа харуулна.
-Тэгж ярьдаг л даа. Жишээ нь, Баттулга сайд нэг юманд орооцолдоод л явчихвал яах юм. Та хамгаалж өмгөөлөөд нуухыг бодно биз дээ…
-Надад тэр хүнийг тийм юм хийхгүй гэсэн том итгэл байна.
- За ярилцлага өгсөн танд баярлалаа.

http://mungundalai.niitlelch.mn
No comments:
Post a Comment