Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж ярилцлаа.
-Эрдэнэс Таван толгой компанийн орлого зарлага ямар байгаа вэ. Өр ихтэй байгаа учраас олборлолтыгнь зогсоосон гэсэн мэдээлэл байна. Түүнчлэн "Чалко" компанитай хийсэн гэрээг сайжруулах ямарболомж байгаа юм бол?
-Таван толгой гэдэг компани арилжааны банкуудад 110 тэрбум төгрөгийн өртэй. Арилжааны банкинд өртэй байна гэдэг сар бүр хүү төлнө гэсэн үг. Хоёрдугаарт "Чалко" компаниас 350 сая ам.доллар авсан. Түүнээс үлдсэн өр нь 190 орчим тэрбум төгрөгт хүрсэн. Ингээд нийт 300 орчим тэрбум төгрөгийн өр Таван толгойн нэр дээр байна. Дээрээс нь арилжааны банк, "Чалко" компаниас авсан зээл бондын хүүгээс өндөр юм. Хүний хүнээс авсан зээлэндээ өндөр хүү төлөөд суугаад байх уу, бондын мөнгөөрөө түүнийг төлөх үү гэдэг хүнд асуудал тулгараад байна. Өчигдөр бондын асуудлаар бодлогын зөвлөл хуралдахад энэ тухай санал мөн гарсан. Ингээд өрийг нь дараад үйл ажиллагааг нь үргэлжлүүлье гэхээр мөн л хүнд байдалд орчихоод байна. Учир нь "Чалко"-той хийсэн гэрээ Таван толгойд тэр дундаа Монголд хохиролтой. Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд 100 төгрөг байвал 70 төгрөгөөр өгнө гээд заачихсан. Тэгэхээр энэ гэрээнээс салахаас өөр арга байхгүй. Гэрээнээс салъя гэхээр бас л тэр компанид мөнгө өгөхөөр болно. Хэдий ийм ч компанид мөнгийг нь төлөөд гэрээнээсээ татгалзана. Засаг ийм шийдтэй байна.
-Чалкогийн гэрээг бүрэн эхээр нь ил болгож болох уу?
-Нууц биш бол ил болгоё.
-Монголын төмөр зам компанийн дарга М.Энхсайханыг халсан шалтгаан нь юу вэ?
-М.Энхсайхан сая халагдсан. ТӨХ түүнийг томилохдоо Ерөнхий сайдад хэлсэн. Харин халахдаа хэлээгүй. Нэг л зарчмаар явмаар юм. Томилохдоо Ерөнхий сайдад танилцуулсан бол халахдаа ч гэсэн танилцуулж баймаар байна.
-Маргаан дагуулаад байгаа нарийн, өргөн царигийн яг аль нь ашигтай юм бэ?
-Эдийн засгийн байдлыг нь чухалчилбал Хятадаас Монгол руу нарийн төмөр зам орж ирсэн ч Монгол өөрөө өргөн төмөр замтай. Ашгийг нь хараад нарийн төмөр зам тавибал ачиж буулгалгүйгээр хил давуулчихна. Энэ нь нэг талын ашиг. Гэхдээ үүнийг эдийн засгийн ашиг гэж УИХ хараагүй байна.
Шатахууны үнийн асуудал улирал бүр босч ирдэг. Зарим тохиолдолд хязгаарлалт хийж асуудлыг давантуулж байна.

Цаашид яах вэ?
-Манай улс дэлхийн зах зээлээс 300 орчим ам.долларын илүү өртгөөр шатахуун импортолдог. Яагаад ийм болгосныг нь яриад яахав. Тиймээс энэ асуудлыг "Роснефтьтэй яриад ир" гээд явуулсан. Бас шатахуун оруулж ирдэг 13 компанид Засгийн газраас 93 тэрбум төгрөг бага хүүтэйгээр зээлэхээр болсон.
-Нийслэл цахилгааны хомсдолд орсон гээд байгаа. Цаашид хэрэглээ нь ихэсч, нийлүүлэлт нь бүрбагасна гэсэн мэдээ бий?
-Тавдугаар цахилгаан станцыг барья гэдэг асуудал Засгийн газар дээр долоон удаа хэлэлцэгдэж байгаад шийдвэр нь гарсан. Яагаад удсан бэ гэхээр Улаанбаатарт дулаан хэрэгтэй юу, хаана барих юм гэдэг асуудал гарсан. Ингээд хэлэлцэхэд Улаанбаатарын зүүн хэсэгт "Ургах наран" хорооллын урд тавдугаар цахилгаан станцыг барихаар болсон. Энэ бостлоо удна, тэр хооронд яах вэ гэдэг асуудал бас л гарч байна. Тэгэхээр IV цахилгаан станц дээр 100 мВт-ын турбиныг суурилуулах шийдийг Засгийн газраас гаргасан. Харамсалтай нь ОХУ-д захиалга өгөөд хийлгээд угсартал жил зургаан сар хэрэгтэй болж байна.
-Чингэс бондоор санхүүжүүлэх төслүүд бэлэн болсон уу?
-Өнөөдийн байдлаар гурван төсөл бэлэн болчихоод байгаа. Тодруулбал, зургаан аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбох, Таван толгой дээр барих цахилгаан станц, төмөр зам. Таван толгойгоос Гашуун сухайт хүртэлх төмөр замын зураг нь бэлэн болсон учраас тэр хэсгийг хөдөлгөх болно.
-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг хүүхдийн болон төрөх эмнэлэг болгох боломж бийюу?
-Хүүхдийн эмнэлэг зайгүй болчихоод байгаа зүйлгүй. Байгаа юмаа ашиглах ёстой, ашиглалтад оруулах ёстой. Яармагийн эмнэлэг л гэхэд өнөөдөр ашиглалтад орсон байх ёстой.
-Сүүлийн үед МИАТ-ийн асуудал анхаарлын төвд байна. Ер нь, цаашид МИАТ-ийг хэрхэх юм бэ?
-Надад нарийн мэдээлэл алга. Гэхдээ хэрэв ийм хэрэг байгаа бол шалгаад гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулах нь зөв. Ер нь, төрийн өмчийн компаниуд мөнгө иддэг уурхай болсон нь нууц биш. Таван толгой компанид 6-7 тэрбум төгрөгийн үнэтэй дугуй шахсан байх жишээтэй.
-Дарханд байгуулах газрын тосны үйлдвэрийн талаар тодорхой мэдээлэл өгөх үү. Шав тавьснаас хойшямар нэгэн ажил хийгдээгүй байна?
-Нефть боловсруулах үйлдвэр барья гэж арав гаруй компани саналаа өгч хоёр, гурван удаа манай өрөөнд ирж танилцуулга хийсэн. 50 мянга, 100 мянга, 300 мянган тонн түүхий эд боловсруулна гэсэн олон өөр санал орж ирж байна. Ингээд сайд нартайгаа сууж ярилцаад "Дархан газрын тос" гэдэг үйлдвэрийг дэмжих нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Үүнийг өмнөх Засгийн газарт дөрвөн жил яриад шийдээгүй. Тиймээс Дарханд жилд хоёр сая түүхий нефть боловсруулдаг үйлдвэрийг барья гэсэн шийдвэрийг Засгийн газраас саяхан гаргасан. Ирэх хоёрдугаар сар гэхэд япончуудтай гэрээ хийж 2015 он гэхэд ашиглалтад оруулахаар ажиллана.

Л.МӨНХТӨР
No comments:
Post a Comment