Сангийн сайд Д.Хаянхярваагаас тодрууллаа.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгийг
гурав хувааж олгохоор болсон. Энэ мөнгийг сонгуулиас өмнө олгох
боломжтой эсэх талаар Сангийн сайд Д.Хаянхярваагаас тодрууллаа.
-Сая төгрөгтэй холбоотой асуудлыг иргэд нэлээн ярьж байна. Хугацаандаа амжихгүй гэсэн яриа ч байна. Гэхдээ тийм зүйл байхгүй ээ. Ямар ч байсан ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийг зургадугаар сард багтаан олгож дуусна. Тодруулбал, энэ сарын сүүлээр олгож эхэлнэ гэсэн үг. Бид ч энэ чиглэлийн дагуу шуурхай ажиллаж байна. Энэ жилийн төсөвт ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая төгрөг олгоно гэж 334 тэрбум төгрөг суулгасан. Энэ мөнгийг "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн орлогоос өгөхөөр төлөвлөсөн. Бид компанийн удирдлагуудтай байнга холбоотой байгаа. Энэ сарын 20-ноос өмнө эхний санхүүжилтийн эх үүсвэр орж ирнэ. Тиймээс ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгөө олгож эхлэх юм. Үүнээс гадна иргэд болон ахмадуудын сонирхож байгаа нэг асуудал нь хувьцаа. Хувьцаагаа зарах эсэх талаар бүртгэл эхэлсэн. Иргэд аймгуудын хөдөлмөр нийгмийн халамжийн хэлтсээр дамжуулан нэг сая төгрөгийнхөө хувьцааг мөнгөжүүлэх үү, эсвэл, орон сууцны зээл болон бусад хэлбэрээр авах уу гэж асууж байгаа. Ингэснээр энэ сарын 20 гэхэд улсы(+ хэмжээнд хэчнээн хүн хувьцаагаа зарж, хэд нь орон сууцны зээлд хамрагдаж, хувьцаа хэлбэрээр хэдэн хүн авах вэ гэдэг нь тодорхой болно гэсэн үг.

Нийтлэлч
Д.Мягмар
Эх сурвалж
Ардчилал сонин
Д.Мягмар
Эх сурвалж
Ардчилал сонин
No comments:
Post a Comment