Tuesday, 15 May 2012

Л.Гантөмөр: АН-ын мөрийн хөтөлбөр хүнд хүрэх вий гэхээс шээс нь гоожиж байна, цаадуул чинь

УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг МАН олонхоороо түрсээр авч үлдлээ. Огцруулах үндэслэл нь хангалтгүй байсан уу?
-Ц.Нямдорж сайдыг огцруулах үндэслэлийг АН-ынхан арай өөрөөр томьёолсон. Нэгдүгээрт, худал ярьдаг гэдгээр нь. Ц.Нямдорж "Н.Энхбаяр даргыг баривчлах ажиллагаа болсон. Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд миний бие оролцох ёсгүй" гээд л үнэнээ хэлчих хэрэгтэй байсан юм. Гэтэл тэгэлгүйгээр "Би унтаж байсан. Тэр шүүх, прокурор, АТГ-аас нь асуу" гэж байна лээ. Энэ бол салбарын сайдын ёс зүйн хувьд яалт ч үгүй ажлаа өгөх алдаа болсон. Хоёр дахь нь иргэний бүртгэл, ухаалаг үнэмлэхийн асуудлыг гацааж луйвар, булхай хийх гэж байгаад бид асар их болгоомжилж байгаа.
Хардаж ч байгаа. Хардах олон шалтгаан байна.
Ц.Нямдорж сайдын мэдэлд Бүртгэлийн газар очсон тэр өдрөөс л ухаалаг үнэмлэхийг гаргахгүй гэж шулуухан мэдэгдсэн. Ялангуяа Улаанбаатар хотын бүртгэлийн асуудал сэжигтэй байна. Иргэд амьдарч байгаа газартаа хуулийн дагуу бүртгүүлсэн эсэхийг сөрөг хүчнийхэн хянах боломжгүй болгосон. Веб хуудсаар нь тулгаж шалгах Гэхээр огт болохгүй байгаа ш дээ. Энэ мэт хардлага төрүүлж буй зүйл их байна, МАН сонгууль бүрээр иргэний бүртгэлийн будлиан хийдэг уламжлалтай. Уламжлалаа энэ удаа ч давтана. Тиймээс л Ц.Нямдоржийг бид огцруулах асуудлыг дэмжиж оролцсон.
-Огцруулах саналаас нэрээ татаж авсан Р.Раш, Д.Балдан-Очир гишүүн нэр дэвших наймаанд автсан гэх хардлага байна л даа?
-Бид яаж мэдэх вэ. Гэхдээ л асар туйлбаргүй, хариуцлагагүй хүмүүс гэдгээ харууллаа. Ийм хүмүүст сонгогчид итгэх ёстой ч юм уу. Огцруулахгүй байсан юм бол ийм хэрүүл гаргаж, төрөөр тоглодог нь буруу. Энэ дээр нэг зүйлийг онцлоход Ц.Нямдоржийг огцруулахгүй гэдэг нь энэ сонгууль луйвар булхайтай болно гэдгийг улам баталгаажууллаа. Огцруулах санал гаргачхаад буцсан гишүүд УИХ-аас уучлалт гуйх ёстой. УИХ-ын арваад хоногийн ажлыг баллалаа ш дээ.
-Танай намаас гаргасан огцруулах.үндэслэлийн хувьд Ц.Нямдорж сайд байр сууриа илэрхийлсэн. Энэ ажлыг АН-ын дарга Н.Алтанхуяг, сайд байхдаа гацаасан гэж. Үнэхээр тийм зүйл болсон юм биш үү?
-Хэрвээ Ц.Нямдорж сайд УБЕГ-ын даргаар программчлал мэддэг, систем ойлгодог, мэргэжлийн хүн авсан бол хүндрэл гарахгүй. Одоо Ц.Нямдоржийн багийн нөхдүүд үнэмлэх хэвлэж байгаа нөхдүүдтэй хамтран ярилцлагад орохдоо мэдэхгүй, ойлгохгүй байна. Ойлгохгүй хүмүүстэй цаад мэргэжлийнхэн юу дуртайгаа л ярина. Дээр нь мэргэжлийн хүмүүсийг ажлаас халсан нь бүр том алдаа. Ингээд харахад сонгуулиар тоглочихъё гэж үнэнээсээ бодож, хичээж байх шиг байна.
-Одоо яаж ч ажиллаад ухаалаг үнэмлэхийг гаргах боломж байхгүй гэсэн үг үү. Өөр гэрээ, өөр хуваарийн дагуу ажиллах боломжгүй юу?
-Орхиж болохгүй. Энэ ажлыг заавал хийх ёстой. Манай намынхан ухаалаг үнэмлэх гартахыг бүх хувилбараар шахаж шаардаж байна. Сонгуулийг хугацаанд нь, ухаалаг үнэмлэхийг хэвлэн тарааж явуулах хэрэгтэй. Ядахдаа Улаанбаатар хотын иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж байж сонгууль явуулах учиртай. Нийслэлд 600 гаруй мянга сонгогч байгаа. Эрх баригчдын гол будлиан, луйвар хийдэг газар нь нийслэл. Нийслэлийнхэн нэгнийгээ таньдаггүй. Хороон дарга ч хүмүүсээ танихгүй, хэсгийн дарга нь сонгогчдоо мэд-дэггүй* гээд асуудал их. Үнэмлэх хэвлэхгүй байгаа нь ийм замбараагүй байдлыг ашиглаж луйвар хийх гэсэн оролдлого.
-Ардчилсан нам эрх баригч хүчинтэй өрсөлдөхөд бэлэн үү?
-Бид бэлэн байгаа. Ялах нь тодорхой. Бидний хийх хамгийн гол ажил бол мөрийн хөтөлбөрийнхөө онцлогийг олон түмэнд танилцуулах. Юу хийх вэ гэдгээ нарийн тодорхой гаргаж ярих хэрэгтэй байна. Тухайлахад, боловсролын асуудал байна. Хүүхдийг сурах хүсэлтэй болгоно ч гэдэг юм уу. Сурах хүсэлтэй хүүхэд л ном сурдаг. Харин юу заах вэ гэдэг тодорхой байдаг юм. Олон өөр ухагдахуун заана гэж байхгүй. Нэг сэдвийн хичээл л үзнэ. Харин яаж зааж, сургах вэ гэдэг нь чухал. Ийм хөтөлбөрийг бий болгох хэрэгтэй. Үүнийг Ардчилсан нам ирэх дөрвөн жилд хийнэ. Монголын маргааш бол боловсрол. БоловсроЛ' той иргэнтэй болохгүй л бол Монгол хөгжихгүй. Энэ мэт монголчууд Монголдоо эмчлүүлдэг боломжийг бий болгох хэрэгтэй байна. Үүний АН анхаарч бодлогоо боловсруулсан. Харамсалтай нь Ц.Нямдоржийг огцруулах, намаасаа гарах гэх мэт хэрүүлээр олны анхаарал татаад, эсвэл цахил үнэмлэх хэвлэхгүй гэж самууруулаад биднийг төлөвлөсөн ажлыг хийх боломжийг олгохгүй байна Ардчилсан намын дэвшүүлж бай гаа оновчтой, бодитой мөрийн хөтөлбөрийг сонгогчдод хүргэхгүй байх гээд "шээс нь гоожиж" байна ш дээ цаадуул чинь.
-Яагаад. Тэд ч гэсэн өөрсдийн мөрийн хөтөлбөртэй биз дээ?
- Оргиналь юм байхгүй ш дээ Байнга хуулдаг. Өнгөрсөн сон гуулиар яалаа. Ардчилсан намын "Эрдэнийн хувь" бол үнэхээр ар, иргэдийн амьдралыг дээшлүүлэх асуудлыг шийдэх тийм бодлогын баримт бичиг байсан. Гэтэл түүний нураах гэхдээ 1.5 сая төгрөг бэлэн өгнө гэж яриад л сонгуулийг сон гууль биш болгосон. Уг нь бид бол бэлэн мөнгө биш өсөн нэмэгдэх хувьцааг л санал болгож байсан шүү дээ. Одоо юу сэдэж, хаанаа хуулбарлаж байгааг хэн мэдлэг Цалинг 1,3 сая болгоно гэдэг бас үлгэр. Аудитын газар зөвшөөрөөгүй буцаасан. Ингэж л алдаг хүмүүс.
Нийтлэлч
Г.Мандуул
Эх сурвалж

Өдрийн сонин

No comments:

Post a Comment