Анхдугаар чуулган хаалт хийж
амжилгүй намрын чуулгантай золгож, үргэлжилсээр өнгөрсөн баасан гарагт хаалтаа
хийсэн. Хэдэн сарын турш тасралтгүй хуралдсан чуулганы хуралдааны талаар шинээр
сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын сэтгэгдлийг сонирхлоо.
-УИХ-ын намрын чуулган завсарлалаа.
Энэ ангид анх удаа сонгогдсон гишүүний хувьд намрын чуулганы үйл ажиллагааг
хэрхэн дүгнэж байна?
-Энэ УИХ-д суусан шинэ гишүүдийн хувьд намрын чуулган маань
хоёрдох чуулган байлаа. Анхдугаар чуулганы зохион байгуулалтын ажлаасаа дамжиж,
ирэх дөрвөн жилд Монголын төр юу хийх, өнөөдөр тулгамдаж буй асуудалд ямар
шийдэл гаргах ёстой вэ гэдэгт илүү анхаарал хандуулж ажилласан.
Хамтарсан Засгийн газар байгуулж, бүрэлдэхүүнийг нь ч хамтарсан байдлаар байгуулж, үүрэг хариуцлагаа МАХН, АН хоёр хамтарч үүрэх боллоо. УИХ-ын үйл ажиллагаа тодорхой нэгдмэл бодлого зорилтын дор зангидагдан ажиллах гарааг эхлүүллээ гэж хэлж болно.
Үүний зэрэгцээ дэлхийн санхүүгийн хямралын нөлөө, манай улсын санхүү, эдийн засгийн доголдолтой байдал зэрэг хүндрэл бэрхшээл бидний өмнө сорилт болж байлаа. Гэхдээ УИХ нэлээд хэдэн шийдлийг гаргаж чадсан гэж бодож байна. Хадгаламжийг даатгадаг болсон, татварын бодлогод өөрчлөлт оруулсан гэх мэт. Ер нь олон асуудал яригдсан болохоор бид ч харьцангуй өндөр ачаалалтай ажилласан.

-Ангийн хамт олонтойгоо хэр
нөхөрлөсөн бэ?
-Аливаа ажилд очиход ажил үүрэгтэй холбоотой сэтгэл санаа,
хувийн зохион байгуулалт, ахуй амьдралдаа өөрчлөлт оруулах шаардлагатай болдог.
Би өмнө нь 12 жил төрийн алба хашсан. Гэхдээ УИХ-ын 76 гишүүн бол хамт олон.
Энэ бол ард түмний олон янзын үзэл бодлын төлөөлөл. Олон янзын үзэл бодлыг
илэрхийлсэн эдгээр хүмүүс боловсрол, мэдлэг чадварын хувьд төстэй, тэс өөр ч
хүмүүс байна. Асуудалд хандах хандлага ч өөр өөр юм. Тийм болохоор шинэ хамт
олонтойгоо танилцах, сэт-гэл нийлэн ойлгож ажиллах шаардлага гарлаа. Чуулган
засварлахад энэ хамт олны нэг гэдгээ мэдэрч байна.
-Та өмнө нь төрийн алба хашиж байсан
хүн. Одоо эргээд харахад гишүүн болсноос хойш ажлын арга барилын хувьд хэр
өөрчлөлт гарч вэ?
-Богино хугацаанд ажлын арга барил солигддоггүй юм байна.
Гэхдээ өөртөө тохиргоо хийхээр нэлээд ажиллалаа. Өмнө нь би гүйцэтгэх албаны
удирдах ажил хийж байсан. Тэр үед чи ямар үзэл бодолтой байх нь чухал биш,
тавьсан зорилтыг хуулийн дагуу хийх чухал байлаа. Харин одоо би сонгогчдынхоо
төлөөлөл учраас тэдний дуу хоолой болох ёстой. Гэхдээ зөвхөн ярих төдий биш,
ярихын тулд илүү олон чиглэлээр судалж мэдэх, хүн ардынхаа аж амьдралын дунд
орох, хийх гэж буй зүйлээ таниулах, олон нийттэй хамтарч ажиллах, асуудлаа нам,
хүчнээр дэмжүүлэх зайлшгүй шаардлагатай юм.
-Энэ хугацаанд танд таагүй сэтгэгдэл
үлдээсэн зүйл юу байв?
-Төрийн тогтолцоо, хэвшиж ирсэн механизмын алдаа гэмээр ч юм
уу нэг зүйл байна. Тухайлбал би хууль тогтоох ажил дээрээ сайн ажиллаж,
сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, авлигад автахгүй,
нөлөөнд орохгүй ажиллахад анхаарахаа амлаж байсан. Гэ-тэл төрийн эрх барих дээд
байгууллага өнөөдөр сум, баг, хорооны ажлыг хийдэг газар болсон байна.,Тэгэхээр
хэн лобби хийж чаддаг, УИХ-ын гишүүний зэрэгцээ Засгийн газарт албан тушаалтай,
эсвэл тэндэх албан тушаалтанд нөлөөлж чаддаг нь нийгмийн баялгийг тодорхой
хэсэгт хүргэж чаддаг тогтолцоо бий болжээ. Түүнийгээ дагаад уралдаан бий болсон
байна. Ажил үүргийн тогтолцооны энэ гажиг үнэхээр мэдрэгдлээ.
-Та хэдэн хууль санаачилсан бэ?
-Монгол улс төрийн далбааны өдөртэй болох хуулийн төслийг
хэдэн нөхөдтэйгөө хамтран санаа-чилж өргөн барьсан. Дөрвөн хуулийн төсөлд
Засгийн газраас санал авахаар өгсөн байгаа. Хоёр хуулийн ажлын хэсгийн
ахлагчаар ажиллалаа.
-Чуулгандаа хэр идэвхтэй оролцож,
хэдэн цаг хоцров?
-Чуулган 78 цаг хуралдсанаас би 71 цуг суусан байна лээ. Өвчтэй,
чөлөөтэй, гадаад томилолттой үеийнх нь тасарсан цаг юм. Гэхдээ 71 цагийн
үзүүлэлтээрээ би дээгүүрт орох юм билээ. Дөрвөн цаг хоцорсон. Гэвч би гомдолтой
байгаа. Нэг удаа эмнэлэгт хэвтэж байгаад тариа хийлгээд үдээс хойш ирэхэд
хоцорсноор бүртгэсэн байсан (инээв).
-Энэ хугацаанд чуулганаар нэлээд
олон хүнийг албан тушаалд томилсон. Чуулганы томилгоо танд ямар сэтгэгдэл
төрүүлсэн бэ?
-Энэ тал дээр тодорхой хоёр саналыг бүлэг дээр байнга гаргаж
байгаа. Засгийн газраас бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилохдоо нууц санал
хураалт явуулмаар байгаа юм. Яагаад гэвэл тэнд ажиллах хүмүүс аль нэг нам
хүчнээс дэмжлэг авах нь чухал биш, парламентын итгэлийг хүлээж чадах эсэх нь
чухал. Хоёрдугаарт, нэр дэвшүүлэх хүнийг холбогдох хүмүүстэй нь сайн зөвлөж,
хуулийн шаардлагаас гадна нийгмийн шаардлагыг хангах чадвартай хүмүүсийг оруулж
ирэх хэрэгтэй юм. Хөгшин, залуугаар нь ялгахгүй. Гол нь илүү дайчин, шуурхай,
чадварлаг хүн байх ёстой. Энэ л үгүйлэгдэж байна.
-Хууль тогтоох байгууллагын гаргаж
буй шийдвэрүүд цаг хугацааны хувьд хэр бодитой байна гэж үзэж байгаа вэ?
-Би хууль тогтоох ажиллагаанд их сэтгэл дундуур байдаг.
ХЗДХЯ-нд 10, ЗГХЭГ-т тав, УИХ-ын Тамгын газарт 15 хүн, яамдад 1-2 хүн л хууль
дээр ажиллаж байна. Дээр нь Байнгын хороогоор хэлэлцэнэ гэвэл Монгол Улсын
хуулийг 50-60 хүн л хийж байгаа юм. Тэр хууль нь 2.6 сая монголчуудын ажил,
амьдралыг зөв зохицуулах зорилготой. Гэвч манайд шат шатанд нь тэр хуулийг шүүх
механизм цаг хугацааны хувьд хангалтгүй байна. Зөвхөн УИХ дээр хуулийн
хэлэлцүүлэг хийж буй явцыг харахад маш чамлалттай болж байна. Нэг хүнээс асуулт
асуухад ёс төдий хариулах маягаар хэлэлцүүлэг хийдэг. Хэлэлцүүлэг хийсэн гэхэд
ичмээр байдаг.
Үүнээс болж УИХ-ын гишүүд чамирхсан, этгээд үг хэрэглэж, асуултан дээрээ ярьдаг болсон байна. Уг нь хуулийн хэлэлцүүлгийн үед санал, шүүмжлэл хэлж, мэтгэлцээн явуулах ёстой. Дэлхийн бусад орнуудад хуулийн гурван хэлэлцүүлэг явуулдаг. Манайд Улсын Бага Хурлын үед гурван хэлэлцүүлэг хийж, 1992-1996 онд манай парламент хуулийн зүйл заалтаар уншиж баталдаг байсан. Гэтэл үүнийг улам бүр боловсронгуй болгохын оронд одоо харин ч дордуулсан байна.

2009
оны 1-р сарын 22, Пүрэв гариг
Өглөөний сонин
No comments:
Post a Comment