Ингээд ТББХ-ны ажлын хэсгийн ахлагч
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараас дараах тодруулгыг авлаа
-Засгийн газрын оруулсан санал ямар
байсан бэ?
-Ерөнхий сайд асуудлыг нэн даруй хэлэлцэх хүсэлт тавихад
УИХ-ын дарга захирамж гаргаад Байнгын хороогоор дамжигдахгүй шууд чуулганы
хуралдаа-наар хэлэлцүүлдэг зохицуулалтыг бий болгоё гэ-дэг санал оруулж ирсэн.
Ажлын хэсгийн саналаар үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай
холбоотой асуудлаар Ерөнхий сайд Засгийн газрынхаа өмнөөс УИХ-д хүсэлт тавьсан
бол чуулганаар шууд хэлэлцэж болно. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслийг нийт
гишүүддээ хүргүүлээд байнгын хорооны хуралдаанаар даруй долоо хоногийн
хугацаанд яаралтай хэлэлцэх саналыг нь ажлын хэсэг дэмжсэн. Ерөнхий сайд нэн
даруй хэлэлцүүлж болох ямар ч асуудлаар УИХ-ын дарга захирамж гаргаад байнгын
хороогоор урьдчилан хэлэлцэгдэхгүйгээр чуулганы хуралдаанд танилцуулж шууд
санал хураалт явуулж анхны хэлэлцүүлэг рүү ордог. Тэрийг нь ажлын таван хоногт
багтаана гэдэг ийм заалт.
-Яагаад?
-Парламентын ерөнхий дэг бол мэргэжлийн байнгын хороонд
асуудлыг заавал нягтлан хэлэлцэж байж санал дүгнэлтээ оруулдаг зарчимтай байх
ёстой. Магадгүй хугацааг нь шуурхайлах байдлыг харгалзан үзэж болох тал-тай.
Чуулганаар нэн даруй хэлэлцүүлэхтэй холбоотой зүйлийг дэгийн тухай хуу-линд
үндэсний эдийн
засгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд Засгийн газрынхаа өмнөөс УИХ-д санал тавихад хэлэлцэх асуудлынхаа тов дараалалд өөрчлөлт оруулах журам хэлэлцүүлэх тухай захирамж гаргана. Тэгээд холбогдох байнгын хороо тухайн захирамж төслийг хугацаа хүлээлгүйгээр шууд хэлэлцээд явдаг. Ингээд үзэхээр бидний гаргасан саналаар явна гэх юм бол Засгийн газрын бий болгох гээд байгаа зохицуулалтын гол шуурхайлах ерөнхий хугацааг багасгана. Гэхдээ УИХ ул үндэстэй хэлэлцэх ёстой учраас үе шатаа хадгалж үлдээд байнгын хорооны хэлэцүүлгээр явлаа гэхэд ажлын тав хоног хангалтай. Бүх үе шатаараа хэлэлцэх боломжийг ажлын хэсгийн оруулсан саналд багтаасан. Нөгөө талаар Засгийн газрын оруулж ирсэн саналыг ч тусгасан. Бас байнгын хороогоор хэлэлцүүлэхгүй байна гэдэг саналыг нь хүлээн зөвшөөрөөгүй.

-Энэ процедур эцэстээ юунд
чиглэгдэгдэж байна вэ?
-УИХ-аас гаргаж байгаа хуулийг ул суурь, үндэстэй
хэлэлцүүлэхдээ сайтар бодох, бусдаас сонсох болом-жийг олгодог үе шат гэж бий.
Тэгэхээр үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай тэр дундаа банк санхүү татвар
даатгалтай холбоотой асуудлууд түрүүчээсээ орж ирсэн байна. Цаашдаа ч орж
ирэхээр бэлтгэгдэж байгаа төслүүд байна. Энэ бүгд нийтийн эрх ашгийг хөндсөн
томоо-хон шийдвэрүүд. Гэхдээ нэг талд нь сонсох боломжтой байх ёстой боловч
нөгөө талдаа эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой учраас нэн даруй
хэлэлцэх шаардлага амьдрал дээр үүсээд байгаа юм. Нэн даруй хэлэлцэж шийдвэрлэх
боломжийг олгох үүднээс энэ хуулийн төслийн боломжийг олохын тулд Засгийн газар
санал тавьсан. Засгийн газарт ийм шаардлага байгаа. Гэхдээ УИХ-ын аль нэг үе
шатыг алгасч шийдэх нь хэдийгээр богино хугацаанд асуудал шийдвэрлэхийг
түргэсгэх боловч гарч байгаа үр дүнгийн чанарт сайнаар нөлөөлөхгүй. Тийм учраас
хэлэлцүүлгийнхээ бүх үе шатыг хадгалчхаад гол нь удаашруулж байгаа тэр
хугацаануудыг шуурхайлах нь зүйтэй. Засгийн газрын саналын гол ялгаа нь байнгын
хороог алгасаад шууд чуулганы хуралдааны анхны хэлэлцүүлэгт санал оруулах явдал
юм. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Ажлын хэсгийн оруулсан санал асуудал шуурхай
хэлэлцэхэд боломжийн. Байнгын хороонд хэлэлцэх 7 хоногийн хугацааг
харгалзахгүйгээр УИХ-ын дарга дараалалгүй хэлэлцэхийг баталгаажуулсан ийм
заалтыг оруулж өгсөн учраас Засгийн газрын саналуудын гол хэсгүүд тусгагдсан.
Гол нь эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар нэн даруй
хэлэлцүүлэхээр оруулж болно. Өргөн барьсан төсөл дээр хэлэлцүүлье гэвэл байнгын
хороогоор орохгүй шууд чуулганд орно. Тэр асуудлыг нь богино хугацаанд заавал
хэлэлцэж дуусгах гэдэг байдал нь парламетын шийдвэр гаргах үйл ажиллагаанд
сайнаар нөлөөлөхгүй. Тиймээс ажлын хэсэг зарим нэг санал оруулсан нь аль алиных
нь хувьд тохиромжтой хувилбар юм гэж үзэж байна.
2008
оны 12-р сарын 05, Баасан гариг
Өглөөний
сонин
No comments:
Post a Comment