Tuesday, 22 May 2012

Ж.Сүхбаатар: “Рио Тинто” Монголд хөрөнгө оруулах нь геополитикийн хувьд яв цав нийцэж байгаа

УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАРТАЙ ярилцлаа.
-Ээлжит бус чуулган хуралдуулах эсэх гээд Оюутолгойн хэлэлцээг тойрсон олон үйл явдал өрнөж байна. Энэ бүхэнд та ямар дүгнэлт хийж байна вэ?
-Оюутолгойн хөрөнгө оруулагчаар заавал "Рио Тинто"-г оруулах шаардлагагүй, тэднийг гуйх албагүй гэсэн байр суурьтай хүмүүс байна. Энэ нь зүй ёсны хэрэг. Үүнийг дагаад "Рио Тинто", "Айвенхоу майнз"-тай гэрээ байгуулалгүй буцаахад тэдний оронд дараачийн илүү сайн түнш, хөрөнгө оруулагч олдох уу, бидэнд сонголт байна уу гэдэг асуудал хөндөгдөж байна. Зарим хун дараагийн хөрөнгө оруулагч нь хятадууд байх болно гэж байгаа. Зарим нь оросууд хөрөнгө оруулна, эсвэл уул уурхайн салбарын бусад томоохон хөрөнгө оруулагчид ч орж ирж болно гэж байна. Мөн үндэсний том корпораци байгуулан Оюутолгойн ордыг ашиглаж болно ч гэдэг. Өөрөөр хэлбэл бидэнд сонголт бий гэдгийг хэлж байна. Нөгөө талаас ''РиоТинто", "Айвенхоу майнз" хамтарч Оюутолгой төсөлд оролцъё гэж байхад аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэж болохгүй. Хурдхан гэрээгээ байгуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай хэсэг ч байна. Гаргаж байгаа үндэслэл, хэлж байгаа зүйлүүдийн аль аль нь зөв. Энэ нь УИХ, Засгийн газрын төвшинд төдийгүй нийгмийн бүх давхаргад хэлэлцүүлэг явж байгаагийн илрэл.
-Энэ олон эшт үзэл бодол, байр сууриудаас аль нь илүү зөв, оновчтой хувилбар вэ?
-Олон янзын үзэл бодол байгаа боловч Оюутолгойн асуудал хоёр зүйлд зангидагдаж байна. Оюутолгойн ордыг одоо ашиглах уу, үгүй юү гэдэг нь цаг хугацааны хувьд чухал. Тэр тусмаа "Рио.Тинто" санал тавьж байхад тэр сонирхлыг нь дэмжээд хөрөнгө оруулалтын тааламжтай нөхцөл олгоё. Дараа-гийн ээлжид Тавантолгой болон ураны зэрэг бусад төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тул үүнийг хөдөлгөе гэсэн санал гарч байна. Энэ нь Оюутолгой улс төр, эдийн засгийн олон асуудлын цоожтой хаалга болоод байна гэсэн үг. Тэдний үзэж байгаа-гаар Оюутолгой бол түлхүүр нь. Үүнийг онгойлговол эхний хаалга нээгдэнэ. Ингэснээр олон улсын санхүүгийн зах зээл дээрээс хөрөнгө мөнгө орж ирнэ. Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн суурь тавигдана гэсэн үзэл бодол, хандлага байна.

Нөгөө талаас Оюутолгойн орд дээр бид хөрөнгө оруулагчдад илүү ашигтай, тааламжтай нөхцөлийг олгоод байх нь зөв үү. Тиймээс монголчуудад илүү ашигтай байх нөхцөлийг тавья. 34 хувийг ямар нэгэн төлбөргүй эзэмших, Монголын талын эзэмших энэ хувийг цаашид нэмэг-дүүлэх тухай ярьж байна. Ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэлгүйгээр одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу бүх татварыг бүрэн төлүүлэх ёстой. Үүнийг хүлээж авахгүй бол "Рио Тинто"-г Оюутолгойн хөрөнгө оруулагчаар оролцуулах шаардлагагүй гэсэн эсрэг байр суурьтай хүмүүс ч байгаа.
-Та аль байр суурийг нь баримталж байна вэ?
-Би УИХ-ын гишүүн, ард түмний төлөөлөгч, улс төрийн төвшинд шийдвэр гаргагчийн хувьд хэлэхэд энэ асуудалд хоёр талаас нь анхаарал хан дуулах ёстой гэж бодож байгаа. Хуульч хүний хувьд Оюутолгойн ордтой холбоотой бүх үйл ажиллагаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд явах ёстой гэж үздэг. Одоо мөрдөж байгаа хуулиудаа ердийн захиргааны акт шиг өөрчлөх хэр оновчтой вэ. Оюутолгойн хэлэлцээнд зориулсан өөрчлөлт хийх гэж байгаа нь нэг талдаа зөв юм шиг харагдаж болох. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилгоор хуульд нэмэлт, өөрчлөлт хийх нь байж болох асуудал. Нөгөө талаас хууль дагаж мөрдөх соёлтой энэ нь хэр нийцэх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хууль дагаж мөрдөхөд төвөгтэй, дараа дараагийн хөрөнгө оруулагчид биднийг хуулиа өөрчил гэдэг болох вий. Тэгвэл Монгол Улсын парламент хууль тогтоох шаардлага байхгүй. Хууль тогтоох эрх мэдлээ гүйцэтгэх засаглал буюу Засгийн газартаа шилжүүлчих хэрэгтэй. Ер нь төрийн хууль тогтвортой байж, тэр нь хэм хэмжээ болж мөрдөгдөх ёстой. Хуулийг тодорхой зүйлд, нийгмийн нэг хэсэгт зориулж өөрчлөөд байвал нийгмийн харилцааг зохицуулах, хүн бүрт тэгш үйлчлэх, шударга ёсыг тогтоох чиг үүргээ алдана.
-УИХ-ын тогтоолын хүрээнд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад хүндрэлтэй байна гэж Засгийн газрын ажлын хэсгийнхэн мэдэгдэж байсан. Тиймээс хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах санал гаргах гэж байгаа бололтой?
-Ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийхэд хүндрэлтэй байж болно. Засгийн газар хууль санаачлах эрхийн-хээ хүрээнд УИХ-д хуулийн төсөл өргөн барьж болно. Гэхдээ албан ёсны яриа хэлэлцээ хийж байж УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна гэж хэлж байгаа нь Монголын талыг төлөөлж байгаагийн хувьд нэгдмэл байр суурийг хангаж. ажиллах зарчмаа зөрчиж байна. Хэлэлцээний ширээний ард сул дорой байж болохгүй.
-Гэвч Засгийн газраас тавьж байгаа нөхцөлийг хөрөнгө оруулагчид дахиад хүлээж авахгүй бол яах вэ?
-Хэлэлцээ амжилтад хүрэхгүй бол ганц Монголын тал хохирогч гэж хэлж болохгүй. "Рио Тинто"-гийнхон биднийг хүндрэлтэй нөхцөлд байгаа гэж бай-на. Гэтэл тэд ч өөрсдөө хүндрэлтэй байгаа. Хэлэлцээ бүтэх-гүй бол "Рио Тинто"-гийн гүйцэтгэх удирдлага хүнд байдалд орно. "Рио Тинто"-гийн хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүд дотроос Оюутолгой төсөл том байр суурь эзэлж байгаа. "Рио Тинто"-гийн гүйцэтгэх захирал нь "Айвенхоу майнз"-д ажиллаж байсан хүн. Энэ хоёр компани ийм хүрээгээр дамжиж харилц-даг. Энэ төсөл бүтэлгүйтвэл "Рио Тинто"-гийн удирдлагын байр суурь суларна. Хувьцаа эрэмшигчдийнхээ өмнө хүлээх хариуцлага нь суларна. Энэ сул талыг нь бид олж харах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид бидний сул, эмзэг талыг олж хараад байхад бид ийм зүйлийг анхаарах л ёстой.
-"Рйо Тинто"-той гэрээ байгуулж чадахгүй бол хятадуудтай хэлэлцээний ширээний ард суух болно гэж ярьж байгаа нь хэр үндэслэлтэй вэ?
-Тэгж яриад байгаа. Одоо ч "Рио Тинто"-гийн есөн хувийн хувьцааг хятадууд эзэмшдэг. Оюутолгойн ордыг ашиглаад эхлэхэд гол зах зээл нь Хятад болно. "Рио Тинто"-гийн ашиг сонирхол дотор Хятадын ашиг сонирхол давхар яваа. Учир нь "Рио Тинто" бол Хятадын хам-гийн том түнш. Тэд ашиг сонирхлын хувьд нэгдэж, хамтарч ажиллаж чадаж байгаа. Үндэстэн дамнасан корпорацийн үйл ажиллагаа хувьцаа эзэмшигчдийнхээ сонирхолд хөтлөгддөг. Гэхдээ үүнийг тэгж явцууруулж ярих хэрэггүй. Дэлхийн санхүүгийн ертөнцөд өргөн сүлжээтэй энэ корпораци Монголд орж ирэх нь ашигтай.
-Зөвхөн эдийн засгийн хувьд биш геополитикийн хувьд ашигтай гэдэг утгаар уу?
-Оюутолгойн ордыг зарим хүн цэвэр эдийн засгийн талаас тайлбарлаж байна. Оюутолгойн орд стратегийн ач холбогдолтойн хувьд, тэнд хэрэгжих хөрөнгө оруулалтын төслийн цар хүрээгээр бодсон ч энэ бол зөвхөн эдийн засгийн төсөл биш. УИХ, Засгийн газрын төвшинд ингэж удаан ярьж байгаагаас харахад Оюутолгой Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ямар зонхилох байр суурьтай том төсөл гэдэг нь харагдаж байна. Геополитикийн хувьд харахад "Рио Тинто" Хятад, Оросын компани биш. Энэ бол үндэстэн дамнасан, маш олон хувьцаа эзэмшигчтэй корпораци. Аль нэг улсын Засгийн газрын компани биш боловч үндэстэн дамнаж үйл ажиллагаа явуулдаг нь бидний хэлдэгээр гуравдагч хөршийн ойлголттой шууд хамаатахгүй боловч гуравдагч хөршийн хувиар харилцдаг улс орнуудад жинтэй байр суурь эзэлдэг. Дэлхийд зонхилох байр суриа хадгалсан энэ корпорац Оюутолгойд хөрөнгө оруулъя гэж байгаа. Энэ нь эдийн засгийн утга агуулгаас гадна геополитикийн хувьд бидний баримталдаг олон тулгуурт гадаад бодлогын үзэл баримтлалд нийцэж байгаа, Мөн Монгол Улсын эдийн засгийн гадаад бодлого болон үндэсний ашиг сонирхолд нийцэж байгаа гэдэгтэй бүрэн дүүрэн санал нийлж байна. "Рио Тинто" бол дэлхийн уул, уурхайн салбарт эхний гурав, дөрөвт бичигддэг том корпораци. Тэр утгаараа олон улс орны засаг төрийн бодлогод тодорхой хэмжээгээр нөлөөтэй. Дэлхийн санхүүгийн байгууллагуудын итгэлийг хүлээсэн ийм давуу талууд байгаа. Энэ корпораци Оюутолгойд хөрөнгө оруулна гэдэг манай улсын геополитикийн бодлогод яв цав нийцэж байгаа.
-Оюутолгойн гэрээг байгуулчих л юм бол бүх юм сайн сайхан болох юм шиг ойлгож болохгүй байх. Үүний дараагийн алхам юу байх вэ?
-Бидэнд олон сорилт тулгарч байна. Гэрээ байгуулсны дараа ч сорилт тулгарна. Хамгийн том сорилт нь манай улс төр, эдийн засгийн байгууламж зөв ажиллаж чадах уу гэдэг асуудал. Их мөнгө орж ирснээр бүх зүйл шийдэгдэхгүй. Түүнийг оновчтой зарцуулах нь чухал. Оюутолгойгоос олох мөнгийг зарцуулахад төр түлхүү оролцоно. Төр гэдэг бол өндөр албан тушаалтнууд. Тэд тэр их мөнгийг зарцуулна. Манай улсын авлигын үзүүлэлт сүүлийн жилүүдэд буурч байгаа. Тэгэхээр эдийн засагт орж ирэх тэр их мөнгөнөөс болж улс төр, эдийн засгийн байгууламжид авлига газар авах вий гэсэн болгоомжлол байна. Эсвэл шударга ёсны тогтолцоогоо бэхжүүлээд явах байх. Өнөөдрийн байдлаар манай улс засаг захиргааны шинэчлэл хийгээгүй, төрийн тогтолцоо хэт үрэлгэн, хүнд сурталтай хэвээр байна. Ийм байхад хэчнээн их мөнгө орж ирээд цоорхой сав шиг урсаад алга болно.

Улс төрийн тогтолцоог оновчтой болгох, шүүхийн шинэчлэлийг хийх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дээдлэх гэх мэт олон асуудлыг шийдэхгүй бол мордохын хазгай гэгч болно. Ийм сорилт бидний өмнө тулгарч байна.

Оюутолгой төсөлд хувийн сонирхлоор хандах юм бол Монголд жинхэнэ улс төр, эдийн засгийн олигархиуд бий болно. Тиймээс өнөөгийн Засгийн газрын гишүүд болон Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүстэй холбоотой, тэдний хувь эзэмшил, нөлөөнд байдаг компани, аж ахуйн нэгж Оюутолгой төсөлд орж ажиллах нь ёс зүйгүй хэрэг болно. Яаж ч тайлбарлаад албан тушаалын эрх мэдлийг ашигласан гэж ойлгогдоно. Төрийн эрх барих дээд байгууллагаасаа эрх аваад, Засгийн газрын гишүүний албан үүргийн дагуу үндэсний эрх ашигт захирагдаж, хувийн эрх ашгаа хойш ,тавих үүрэг хүлээсэн хүмүүсээс хэдэн жилийн дараа тэрбумтанууд төрж, Оюутолгойн төслийн оролцогч болоод явах юм бол энэ төслийг шударга болсон гэж тооцохгүй.
-Ээлжит бус чуулган хуралдуулж, Оюутолгойн гэрээний явцыг танилцуулах саналаа Засгийн газар УИХ-д өргөн барих гэж байна. Энэ нь хэлэлцээ амжилттай болсны илрэл гэж ойлгож болох уу?
-Миний баримталж байгаа байр суурь бол "Айвенхоу майнз", "РиоТинто" компаниуд Монголын талд буулт хийж, энэ төслийг даруй эхлүүлээч гэж уриалах байна. Тэгсэн нөхцөлд би УИХ-ын гишүүний хувьд яриа хэлэлцээрийг амжилттай бол-гохын төлөө хувь нэмрээ оруулах хүсэл дүүрэн байгаа. "Айвенхоу майнз", "РиоТинто"-гийнхон нийгмийн хариуцлагаа ухамсарлаж Монголд үлгэр жишээ. хөрөнгө оруулагчид болоосой гэж хүсч, буулт хийхийг уриалж бас шаардаж байна.
2009 оны 9-р сарын 12, Бямба гариг
 Үндэсний шуудан

No comments:

Post a Comment