Saturday, 19 May 2012

Л.Болд: Залуус цэргийн албыг өөрөөр хардаг болсон


Батлан хамгаалахын сайд Лу.Болдтой уулзаж ярилцлаа.
-Таныг сайд болсноос хойш батлан хамгаалах салбар их нээлттэй болсон гэж ярьдаг. Энэ сайн уу, муу юу?
-Чухамдаа л сайн шүү дээ. Батлан хамгаалах гэхээр л цэрэг хувцас өмссөн хүмүүсээр төсөөлөх юм. Хүн болгон батлан хамгаалах салбарын тухай ойлголттой, энэ салбар нь иргэний хяналтаар дамжуулаад нээлттэй. Монгол цэргийн хүч ард иргэдийнхээ дэмжлэгт байхыг эрмэлзэх ёстой юм.
-Үе үеийн сайд нар "Ми-8" нисдэг тэрэгний хэрэгт холбогддог. Таны ч нэр яригдаж байлаа.
-Холбогдоно гэдгийг тэр нисдэг тэргийг аваад ан гөрөө хийгээд, зугаа цэнгэл хөөцөлдөөд явахыг хэлэх байх. Тийм сайдыг шууд огцруулах хэрэгтэй. Харин ажил үүргийнхээ дагуу Батлан хамгаалахын сайд ажлаа хийгээд нисэхгүй бол өөр хэн нисэх вэ. Энэ олон цагаар нисэх чинь шагнал биш шүү дээ.
Монгол шиг уудам газар нутагт агаарын цэргийг их хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Энэ бол Монголын ирээдүй. Ховд аймагт очих гэж гурав хоног зарцуулна гэдэг дэлхийгээс асар хоцрогдож байгаа хэрэг л дээ.
Агаарын тээвэр Монголд хөгжих ёстой, үүний тулд хөдлөх бүрэлдэхүүний тоо нь нэмэгдэж, зардал нь хямдрах ёстой юм. Өнөөдөр улсын хэмжээнд нэг хоёрхон нисдэгт эрэгтэй байгаа нөхцөлд зардлыг нь их бага гэж ярьж л байна. Уг нь бол зайлшгүй, ядаж дадлага хийгээд нисэж л байх ёстой байх п даа. Би тэр дадлагын нислэгээр туршилтын туулай болоод явж л байна. Зүгээр хоосон нисгэхээр гээд ажил амжуулаад явж байгаа.
-Монголд одоо хичнээн нисдэг тэрэг байдаг юм бэ?
-Манай зэвсэгт хүчинд хоёр нисдэг тэрэг бий. Дээр нь байлдааны зориулалтын нисдэг тэргүүд байгаа.
-ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр болсон "Дархан-2" дадлагын үеэр оросууд нэлээн зэвсэг техникийг манайд үлдээсэн гэсэн..?
-Үйлдвэрийнхээ үндсэн техник тоног төхөөрөмж үлдээнэ гэсэн тохиролцоо байгаагүй л дээ. Гэхдээ нийт зургаан тэрбум төгрөгийн техник хэрэгсэл үлдээсэн.
-Засгийн газрын тэргүүн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Танхимын гишүүний хувьд та ямар бодолтой байгаа вэ?
-Биеийн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авах нь хуулийн дагуу эрх нь шүү дээ. Өнгөрсөн хугацаанд Монголын түүхэнд томоохон ахиц гарах ийм бололцоог хамтарсан Засгийн газар бий болсноор бүрэлдсэн гэж үздэг. Үүний гол архитектур нь мэдээж Ерөнхий сайд С.Баяр байлаа. Энэ утгаараа Монголын төрийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн, төрийн зүтгэлтэн шүү дээ, Танхимын гишүүний хувьд өнгөрсөн хугацаанд ойлголцоод баг болж ажиллаж чадсан гэж боддог.
-Таныг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа "Айвенхоу Майнз" компанийн хувьцаа эзэмшиж байсан гэх яриа байдаг юм билээ. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?
-Энэ тухай зохион байгуулалттайгаар хоёр, гурван сонинд гаргасан. Эдгээрийг 5-ыг шүүхэд өгчихсөн байгаа. Оюу толгойн гэрээг батлуулахгүй байх сонирхол бүхий хэсэг бүлэг хүмүүс, улс орноо хөгжүүлэхгүй байх сонирхолтой зарим нэгний зүгээс хийж байгаа ажил байх. Эдгээр мэдээлэл гарсны дараа би мэдэгдэл хийсэн. Надад Айвенхоугийн нэг ширхэг ч хувьцаа байхгүй. Байх ч үндэслэлгүй. Манай шүүх их удаан юм, уг нь тэр дор нь шалгаад л шийдвэрээ гаргачих ёстой. Энэ бүхний ард өөрийгөө бодсонгүй, Засгийн газар, Оюу толгойн талаар гаргасан энэ шийдвэрийн нэр хүндийг бодож байна. Шүүх үнэн зөвийг тогтооно гэдэгт эргэлздэггүй.
-Батлан хамгаалах салбар барилгын нарийн мэргэжлийн цэрэг дайчидтай болж байгаа юм байна. Энхийн бүтээн байгуулалтад цэрэг дайчдыг бэлтгэж байна гэсэн үг үү?
-Засгийн газрын нүүр царай болсон хэд хэдэн хөтөлбөрүүд байдаг, Ялангуяа улс орны хэмжээний бүтээн байгуулалтын хөтөлбөр дотор уул уурхайгаас эхлээд томоохон дэд бүтцийнх гэх мэтчилэн нэрлэж болно. Нөгөө талд нь нийгмийн чанартай, улс орны хөгжилд томоохон нөлөө үзүүлэх хөтөлбөрүүдийг дэвшүүлээд ажиллаж байна. Үүний нэг нь 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр юм. Өмнө нь орон сууцны тодорхой хөтөлбөрүүдийг дэвшүүлээд ажиллаж байсан. Үүний цаана гадаадын ажиллах хүч орж ирээд, монголчуудаа биш тэдэнд ажлын байр бий болгодог дутагдал байсан. Энэ удаагийн 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн гол онцлог нь монголын залуучууддаа мэргэжил мэдлэгийг нь олгоод тэдэнд ажлын байр бий болгох юм.
Батлан хамгаалах салбарт, тэр дотроо цэргийн албанд маш олон залуучууд ирж суралцаж байгаа. Энэ залуучуудад цэргийн эрдмээс гадна нарийн мэргэжлийн тухайлбал уул уурхай, зам тээвэр, барилга гэх мэтийн чиглэлээр мэргэжил эзэмшүүлж, хийсэн ажилд нь мөнгө олгох чиглэл барьсан. Хугацаат цэргийн алба нэг талаасаа илүү утга учиртай болж, нөгөө талд тэд эргэн төлөвшиж, улс нийгэмдээ их ач холбогдолтой болж байна.
Батлан хамгаалахын сайдын тушаалын дагуу хөрөнгө мөнгө, зохион байгуулалтын асуудал шийдвэрлэгдэн нийт анги байгууллагууд цэргийн алба хаагчдадаа энгийн мэргэжпийг давхар эзэмшүүлэхээр ажиллаж байна.
Нийслэл хотод 017 дугаар ангийг түшиглээд нийт найман анги салбараас 100гаад цэргийн албан хаагч барилгын тодорхой мэдлэг эзэмшлээ.
Улсын хэмжээгээр 160: орчим цэргийн албан хаагч давхар мэргэжил эзэмшсэн.Энэ БҮХЭН бол эхлэл. Цаашид улам өргөжнө.
-Энэ ажлыг хийж эхлэх эхний үед иргэд үнэмшиж өгөхгүй байсан гэж байсан. Одоо байдал өөрчлөгдсөн үү?
-Тийм ээ. Манай цэргийн дарга нар хүртэл нэг л итгэж өгөхгүй байлаа. Цэргийн албан хаагчдад барилгын мэргэжил олгоод, ачаалал ихтэй энэ тэр гэж байсан. Одоо аль аль талдаа сэтгэл өндөр байгаа. Цэргийн ангийн удирдлагууд үнэхээр цэргийн албанд чухал шинэчлэлийн нэг хэлбэр боллоо гэж үзэж байгаа. Мөн түүнчлэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамныхан чанартай, чадвартай,зохион байгуулалттай ийм боловсон хүчнүүд тэдний эгнээнд орж байгаад баяртай байна. Цэргийн албан хаагчдадаа ч ашигтай. Үндсэн хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу цэргийн албаа хааж, цэргийн мэдлэг эзэмшээд, тэгээд амьдралаа аваад явах мэргэжил эзэмшиж байгаа хэрэг.
-Эдгээр албан хаагчид барилгын салбарт ажиллах боломжтой гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Дөнгөж сая Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд амлалаа шүү дээ. Тэднийг бүгдийг нь ажлын байраар хангана гэж.
Бид мэргэжил эзэмшсэн дайчдынхаа 20-иод хувийг нь батлан хамгаалах салбартаа авч үлдэнэ, бусад нь улс орны шаардлагатай бүтээн байгуулалтын фронт дээр очно. Эзэмшиж байгаа мэдлэг, мэргэжил, диплом нь барилгын мэргэжлийн бусад төвтэй адилхан юм. Ялгаа нь гэвэл тэднийг нэгдсэн журмаар ажлын байраар хангах бололцоотой.
-Цэрэгт явна гэдэг манай залуучуудын хамгийн дургүй зүйлийн нэг байдаг. Үеийнхнээсээ дорой нь энэ албанд явна гэдэг ойлголт байлаа. Тэгэхээр эдгээр ажлын эхлэлүүд цэргийн албыг залуучуудын хувьд өөрөөр харах эхлэл гэж хэлж болох нь ээ...
-Бичиг үсэггүй шахам залуучууд энэ албанд ирдэг байсан нь цөөрсөн. Дээд боловсролтой залуучууд цэргийн албанд харьцангуй их ирэх болсон гэх мэт өөрчлөлтүүд ажиглагдаж байна. Залуучуудаа сайн, муу гэж ангилмааргүй байна. Тэдэнд өгсөн мэдлэг чадвар тэр түвшинд байгаа шүү дээ. Харин батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбар тэр залуучуудынхаа чадавхыг нээж хөгжүүлдэг байх ёстой гэдэгт маш их анхаарч байна. Цэрэгт ирсэн залуу хамгийн сайн буудаж, хамгийн сайн жагсаж, үүний хажуугаар ногоо тарьж, барилга барьж, зам засаж, гэр бүлийн хүмүүжлийг олж авах ёстой юм л даа. Тэр хүнд энэ хугацаанд олгож болох бүх мэдлэг боловсролыг олгохыг л чухалчилж байгаа юм. Олон зүйл сонирхдог залуус цэргийн албыг сонгох магадлал их болж байна. Тэд цэргийн албыг өөрөөр хардаг болжээ. Юм хийх дургүй хүүхдийг "Чи тэнд очиж нүдний булай болоод яах вэ, цэрэгт мундаг хүн явах ёстой" гэх маягаар хандаж, өөрөөр хэлбэл өмнөх ойлголтын байр солигдож байна. Энэ салбарын агуулга нь өөрөө сайжирч байна л даа.
-Та Батлан хамгаалахын салбарыг толгойлоход багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд юу хийж амжуулав аа?
-Батлан хамгаалах салбарын н хууль эрх зүйн үндсийг боловсронгуй болгох чиглэлээр нэлээд эрчимтэй ажилласан гэдгийг онцолмоор байна. Хууль тогтоомжийн өөрчлөлтийн шинэчлэл, энэ хүрээнд өргөн хүрээтэй ажил хийсэн. Төрийн цэрийн бодлогын үндсээс эхлээд батлан хамгаалах салбарын харилцааг зохицуулсан найман хууль байдаг. Шинэчлэгдсэн бодлого эхэлж байгаатай хогбогдуулан бүх хуульд өөрчлөлт хийж байгаа. Зэвсэгт хүчин хөгжлийн сантай болсон. Олон жил хүлээгдэж байсан асуудаг.
-Таныг ажил авч байх үед энэ салбарын хамгийн тулгамдсан асуудал нь юу байсан 6э, түүнийг шийдэж чадав уу?
-Зэвсэгт хүчнийг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр гэж байдаг. Ойрын жилүүдэд зэвсэгт хүчний хангамж алдагдсан л даа. Үүнийг өөрчлөх тал дээр чармайж ажиллалаа. "Дархан-1", "Дархан-2" дадлага сургуулийг ОХУ-тай хамтран хоёр удаа зохион байгуулснаар манай нийт зэвсэг техникийн шинэчлэл, байгаа бэлэн байдлыг дээшлүүлэхэд томоохон хөрөнгө оруулалтыг хийж чадсан. Арав орчим тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулагдсан байгаа. ОХУ болон бусад орнуудтай хамтран зэвсэглэл болон бусад техникийн шинэчлэл дээр ахиц гаргасан. ОХУ-аас нисдэг тэргийг мөнгөөр ч авлаа, тусламжаар ч авлаа.
Хуяг техник гээд ойрын дэн жилд хийгдээгүй байсан өөрчлөлт ийнхүү хэрэгжиж БНХАУ болон БНСУ-аас барилгын инженерийн чиглэлээр төхөөрөмж авахаар тохиролцоонд хүрсэн.
Байнга цэрэг байхгүй шүү дээ. Дээр нь зэвсэгт хүчний олон талт үүрэг гэж байдаг. Бэлэн байдалд буугаа бариад эх орноо хамгаалах буюу мянган өдөр тэжээгээд нэг өдөр хэрэглэх тэр зарим явцгүй байна.
Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд миний үед томхон үсрэлт гарсан гэдгийг бага зэрэг биеэ тоогоод хэлмээр байна. Чанарын шинэчлэл гарсан. НҮБ-ын энхийг сахиулах чиглэлээр бүхэл бүтэн батальоны хэмжээтэй 800 хүний бүрэлдэхүүнтэй бие даасан баг Чад улс руу явах гэж байгаа. Монгол Улсын зэвсэгт хүчин бие дааж, олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаа явуулж байгаа нь томоохон шинэчлэл Афганистанд тодорхой сурга болон хамгаалалтын үүргийг/ гүйцэтгэнэ.
-Нийт хичнээн албаныхаа олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа вэ?
-1300 орчим цэргийн албан хаагч олон улсын ажиллагаанд оролцож байна. Энэ арга хэмжээ өөрөө энэ салбарыг танигдахгүй болтол өөрчилнө. Өмнө нь арга ХЭМЖЭЭНД оролцохын тулд танил талаараа шилдэг нь гэх мэтээр олноос цөөн нь оролцдог байлаа. Тэгвэл одоо хүссэн хүсээгүй өнөөдөр цэргийн алба хаагч энэ олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох тэр дадлагыг эзэмшинэ. Нэг биш хэд хэдэн удаа оролцох боломж гарч байна. Ингэснээр тэд санхүүгийн хувьд бололцоотой той болно, сургалтаар толгойгоо цэнэглэнэ, Монголын зэвсэг ХҮЧНИЙ чанар өөрөө тэр хэмжээгээр сайжирна. Үр дүн нь энэ гэж хэлж болох юм.
- Одоогийн байдлаар хэдэн улсад манайхан энийг сахиулаад байгаа вэ, тэдний цалин хөлс нь ямаршуу байдаг юм бэ?
Тэд нэг удаа 6-9 сараар явдаг. Нэг ээлжинд алба хаагаад ирэхэд Монгол дайчдад НҮБ бас манай Засгийн газар нөхөн төлбөр төлдөг. Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон албан хаагч зургаан сар үүрэг гүйцэтгээд зургаан сая орчим төгрөг авдаг. Хамгийн багаар шүү дээ.
Материаллаг тал нь сонирхолтой байгаа байх. Хамгийн гол нь Монгол Улсын цэргийн албан хаагч мэдлэг, чадвар, дадлагатай болохоос гадна нүд тайлж байна.
-Хамгийн сүүлд Чад руу манай дайчид явж ба Тэд энэ удаа ямар газар буюу хийх вэ?
-800 цэрэг бүхий батальон явна. Чадын зүүн хойд хэсэгт томоохон бүсийг манай дайчид хамгаалах юм. Тэд хоёр цэргийн хуаранд байрлаад, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоно. Тэнд нэлээн хэдэн дүрвэгсдийн хуаран байгаа. Хажуу улсад дайн болсон учраас ард түмэн нь дүрвэсэн. Тэдний аюулгүй байдлыг манайхан хангах ёстой. Байгалийн хүнд нөхцөлтэй халуун. Халдварт өвчин болон янз бүрийн эмх замбараагүй байдал гарах магадлалтай. Тиймээс манай цэргийн албан хаагчид тэнд хариуцлагатай чухал үүрэг гүйцэтгэнэ.
-Герман руу бас манай цэргүүд явж байгаа юм уу
Афганистаны хойд хэсэгт Германы зэвсэгт хүчин тогтвортой байдлыг хангах, бүтээн байгуулалтыг зохион байгуулах үүрэг хүлээж байгаа. Тэнд гол, Германы Батлан хамгаалахын яамдын тохиролцоо, Засгийн газрын хамтын ажиллагаа хэлэлцээрийн дагуу 40 хүнтэй цэргийн салаа явуулж байгаа.
О.Билэгт
2009 оны 10-р сарын 28, Лхагва гариг
Өдрийн сонин

No comments:

Post a Comment