Архидан согтуурахтай тэмцэх тухай
хууль, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын
гишүүн З.Алтай, Д.Одбаяр, Ж.Сүхбаатар нар төсөл санаачилжээ. Хуулийн төслийг
хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл
мэдэгдсэн юм. Төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай ярилцлаа.
-Мөрдөж буй хуулиар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг хориглосон байгаа. Та бүхэн хатуулаг багатай пиво, дарсыг тодорхой хязгаартайгаар сурталчлах нь зүйтэй гэж үзэж буй юм байна. Яг ямар байдлаар сурталчлах боломжтой гэж үзэв?
-Хатуулаг
багатай зарим пиво, дарсыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тодорхой хязгаартай
сурталчлах, зохистой хэрэглээ хэвшүүлэх зохицуулалт байх ёстой гэж үзсэн.
Хуулийн төсөл батлагдсанаар 18 хүртэл хувийн этилийн спирт агуулсан дарс, пивоны зар сурталчилгааг нийтийн захиалгад орсон сонин, сэтгүүлүүд хийх эрхтэй болох юм. Өдөр тутмын сонины нэг нүүрний тэн хагасаас хэтрэхгүй хэмжээгээр долоо хоногт нэг удаа, бусад сонин нэг удаагийн дугаарын нэг нүүрний 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр сард нэг удаа, харин сэтгүүлийн нэг дугаарын нэг нүүрнээс хэтрэхгүй хэмжээгээр сард нэг удаа сурталчилгаа явуулах боломжтой болно.

-Телевизээр сурталчлахад ямар хязгаар тогтоохоор төсөлд тусгав?
-18 хувь
хүртэл этилийн спирт агуулсан дарс, пивоны сурталчилгааг орон нутгийн цагаар
22.00 цагаас 06 цаг хүртэл явуулна. Хуулийн төсөл батлагдсан өдрөөс хэрэгжихээр
төсөлд тусгалаа. Олон орны "хуурай" хуулийг бид судалж үзсэн.
Сурталчилгааг бүрмөсөн хорьсноор нааштай үр дүн өгсөн тохиолдол бараг
байдаггүй, харин ч архидан согтуурах явдал улам л гаардаг юм байна. Америк,
Орос, Европын болон хуучин социалист орнуудад ийм жишээ бий. Герман, Америк,
Япон, Хятадад пиво, дарсыг хязгаартайгаар сурталчилдаг.
-Одоогийн хуулиар согтууруулах ундааны сурталчилгааг тас хорьсноор манайд байдал ямар болсныг. анзаарч үзсэн үү?
-Бид
судалж үзсэн. Бодит байдал, статистик мэдээллээс үзвэл буурсан зүйл
харагдаагүй. Далд сурталчилгааны хэлбэр л нэлээд хөгжлөө. Үүнтэй тэмцэж
чадахгүй байна. Монголд нэвтрүүлгээ цацдаг Өвөр Монголын "Одон"
телевизэд манай үйлдвэрлэгчид мөнгө төлөөд сурталчилгаа явуулдгийг анзаарсан
уу. Тэр хэмжээгээр Монголын хөрөнгө гадагшаа урсаж байна гэсэн үг.
-Та бүхний санаачилсан төсөл батлагдвал үр дүн гарна гэж бодож байна уу?
-Бидний
судалж үзсэн орнуудад үр дүнгээ өгсөн байдаг. Манайхан хатуулаг ихтэй
согтууруулах ундаа их хэрэглэдэг. 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан пиво,
дарсыг сурталчилснаар хатуулаг ихтэй согтууруулах ундаанаас татгалзаж, соёлтой
хэрэглээ бий болно. Дотоодын пиво, дарс үйлдвэрлэгчдэд ч том дэмжлэг болж энэ
хэрээр татварын орлого нэмэгдэх сайн талтай. Үүгээрээ бид архидан согтуурах явдлыг
дэмжээгүй. Харин ч хатуулаг өндөртэй, хор уршиг ихтэй архины хэрэглээг
багасгахад үр дүнгээ өгсөн зохицуулалт болж чадна гэж найдаж байгаа.
Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай төсөл
11 дүгээр зүйл. Сонин, сэтгүүлээр түгээх зар сурталчилгаа
11.1. Нийтийн хэвлэл захиалгад орсон сонин, сэтгүүл 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пивоны зар сурталчилгааг дор дурдсан нөхцөлөөр нийтэлж болно.
11.1.1. Өдөр тутмын сонин нэг нүүрний 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр долоо хоногт нэг удаа,
11.1.2. Энэ хуулийн 11.1.1-д зааснаас бусад сонин нэг удаагийн дугаарын хэвлэлийн нэг нүүрний 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр сард нэг удаа,
11.1.3. Сэтгүүл нэг удаагийн дугаарын нэг нүүрнээс хэтрэхгүй хэмжээгээр сард нэг удаа.
11.6. Орон нутгийн цагаар 22 цагаас 06 хүртэл 18 хүртэл этилийн спирт агуулсан дарс, пивоны зар сурталчилгаа нэвтрүүлж болно.

2009 оны 3-р сарын 07, Бямба
гариг
Өнөөдөр сонин
No comments:
Post a Comment