"МОНЦАМЭ мэдээ" сонин энэ
дугаараас улстөрчидтэй энгүүн яриа өрнүүлэх "Зочны цаг" булан нээж
байна. Эхний дугаарын зочноор УИХ-ын хамгийн залуу гишүүн Ж.Сүхбаатар уригдсан
юм. Уугуул нутаг Дархан-Уул аймгаасаа сонгогдсон тэрбээр өмнө нь СЕХ-ны нарийн
бичгийн дарга, Засгийн газрын ХЭГ-ын тэргүүн дэд дарга хариуцлагатай албан
тушаал хашиж явсан юм
-УИХ-ын гишүүний тангаргаа өргөөд
хоёр сар болчихлоо. Өнгөрсөн хугацаанд яг юу хийв?
-Яг юу хийв гэж сэтгүүлчид их асуух юм. Үнэндээ хийсэн ажлаа
хоёр сараар хэмжиж ярих утгагүй, бас хийж байгаагийнх нь үр дүн гараагүй байна
шүү дээ. Миний хувьд хөгжлөөрөө ч, хун амаараа ч нийслэлийн дараа орох
Дарханаас сонгогдсон, тэндхийн иргэдийн хүчтэй дуу хоолой байх ёстой гэдэг
утгаараа эхлээд сонгогчдынхоо санал хүсэлтийг сонсох, туслах чиглэлд түлхүү
ажиллалаа. Гэтэл үнэндээ хамгийн хэцүү юм чинь энэ байдаг юм байна. Намайг
сонгуульд нэр дэвшиж байхаас эхлээд өнөөдрийг хуртэл 3800 гаруй өргөдөл, хүсэлт
ирлээ. 700 гаруй нь бэлэн мөнгөтэй холбоотой. Гэтэл би саятан биш, бизнесмэн ч
биш. Гэвч нуух юу байхав, сонгуулийн үеэр надад тусалж байсан хүмүүсээс УИХ-ын
гишүүн болчихлоо гээд нүүр буруулах эрх алга. Бас үнэхээр туслахаас ч өөр
аргагүй, учир шалтгаантай хүмүүс сонгогчид дунд их байна. УИХ-ын гишуүн бүх л
жаргал зовлонг мэддэг, орон нутгийн түвшний ч тэр том жижиг бүх асуудалд
оролцож, шийдвэр гаргадаг байх ёстой гэсэн манай хуулийн эрүүл бус тогтолцооны
"ачаар" би хувиасаа 10 гаруй сая төгрөг сонгогчиддоо зориулчхаад сууж
байна.
-Хувиасаа гаргадаг нь яаж байгаа юм
бэ? Та тийм баян хүн үү?
-Үгүй, харин ч эсрэгээрээ. УИХ дотор унах унаагүй, хамгийн
"эмзэг булгийн" гишүүн шүү дээ. Хөрөнгө орлогын мэдүүлэг харсан биз
дээ. /инээв/ Гэвч нэг юм их санаа зовоолоо. Надад ирсэн өргөдлүүдийн 700 гаруй
нь мөнгөн тусламжтай холбоотой, бүгдийг нь гүйцэлдүүлнэ гэвэл 500-600 сая
төгрөг хэрэгтэй. Гэтэл ийм их мөнгийг би хаанаасаа гаргах юм бэ? Хувьдаа
хуримтлуулж байсан багахан хадгаламжаа зориулаад дуусчихлаа. Зарим хөгжилтэй
оронд гишүүдэд тодорхой хэмжээний сан байдаг, түүнээсээ иргэдийн нийгмийн
асуудлыг шийдэхэд зарцуулж байдаг. Гэтэл манайд тийм юм алга, боломж ч алга.
Эхнээсээ төр өөртөө дэндүү их ачаалал үүрч, чадах чадахгүй их амлалт аван,
УИХ-ын гишүүд, нь ч гэсэн сонгогдохын тулд элдэв амлалт өгч бие биеэ турхирдагт
гол учир байна. Миний хувьд төрийн удирдирдлага, захиргааны эрхзүйн чиглэлээр
судалгаа хийдэг, багшилдаг хүний хувьд тор чадах юмаа л амлах ёстой, хэрэв
амласан бол түүнийгээ биелүүлэх чадамжаа нэмэгдүүлэхээс өөр аргагүй. УИХ нь юу
хийх ёстой юм, хүмүүс хууль тогтоох дээд байгууллагаасаа юу хүлээх ёстой юм
гээд агуулгын том өөрчлөлт хийхгүй л бол бух зүйл нэг л буруу тийш яваад байна.
Тор өөртөө бух ачааллыг үүрэхгүй иргэний нийгэм, хувийн хэвшлийг гар хөлөө
болгоод зөвхөн удирдан чиглүүлэх эрх үүргийнхээ хүрээнд ажиллаж байсан бол
өнөөдөр УИХ-ын гишүүдээс хүмүүс ахуйн чанартай гуйлт гуйх ч үгүй шүү дээ.
-УИХ-ын гишүүн яагаад ийм байдалд
орчихвоо? Ер нь тэнд ч нэг сургуулийн дээвэр зассан, энд ч нэг айлын гэр шатсан
УИХ дээр ярьж хөрөнгө мөнгө шийддэг байдал өмнө нь ч байсан шүү дээ?
-УИХ төрийн дотоод гадаад бодлогын бух асуудлыг хэлэлцэн
шийдвэрлэж болдог. Гэтэл сүүлийн арваад жилийн хугацаанд УИХ улсын хэмжээний
бүх асуудлыг энэ танхим дотор хэлэлцэх ёстой юм шиг болчихсон. Үүнээс гарахын
тулд орон нутагт илүү эрх мэдэл өгөх ёстой. Энэ эрх мэдлээр амжуулж сум, баг,
хороо, аймаг нийслэлийн өөрөө удирдах байгууллагыг чадваржуулж бэхжүүлэх
хэрэгтэй болоод байна. Одоо төсвийн зарлагын шинэчлэл хийнэ гээд л яриад байна,
яагаад биелүүлж чадахгүй байна вэ гэвэл бүтцэндээ байна. УИХ өөрөө хуувь
тогтоохын хажуугаар бүх асуудлыг ярьж шийдэж байх ёстой юм шиг хэт их ачаалал,
эрх мэдэл гартаа авсан. Орон нутагт эрх мэдэл өгнө гэдэг Засаг даргад томилгоо,
таван цаасны эрх мэдэл өгөх тухай биш юм. Эрх мэдэл гэдэг нь ажил үүргийн
хуваарь байх ёстой. Тухайн орон нутагт юу тулгамдаж байна, түүнийг нь яаж зохих
түвшиндээ шийдэх, ямар хөрөнгө мөнгө зарцуулах тухай өөрсдөө шийдвэр гаргаж
байх хэрэгтэй байгаа юм. Энэ чиглэлд би ирэх гурван жил нэлээд юм хийхээр
төлөвлөж байгаа.
-Орон нутагт эрх мэдэл өглөө гэхэд
эргээд жалга довны үзэл улам гаарах биш үү?
-Үгүй гэж бодож байна. Засаг дарга гэдэг албан тушаалыг
Ерөнхий сайд томилдог болгож Засгийн газартай уяснаар харин ч одоо орон нутгийн
удирдлага гэхээсээ ил үү улстөрийн үүрэгтэй, Засгийн газрын хяналт чиг үүргийг
хэрэгжүүлдэг субъект болчихоод байна. Тэр хүнд эрх мэдэл өгснөөр орон нутагт
эрх мэдэл нэмэгдэхгүй, орон нутгийн иргэдэд хүрэх ажил үйлчилгээ сайжрахгүй.
Зүй нь орон нутгийн ИТХ-ыг тойрсон зов зүйтэй бүтэц бий болгох. Сум, баг,
хорооны засаг дарга гэхээсээ ерөнхий менежер болох хэрэгтэй гэсэн үг л дээ.
Дээр дурдсан, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгө буюу ирээдүйд зарцуулах
мөнгөнөөс таван сая төгрөгийг нэг сумын сургуульд засвар хийх тухай ярьж байна,
УИХ хэлэлцэж байна. Гэтэл үүнийг л орон нутгийн иргэдийн хурал дээр ярих
хэрэгтэй байна ш дээ. Одоо улсын хэмжээнд 7429 орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч
сонгогдож байгаа. Энэ хүмүүс юу хийж байна гэхээр Засаг даргыг нэр дэвшүүлдэг,
жилдээ нэг, хоёр удаа цугладаг, тайлан, төсөв баталдаг. Сонгогдохдоо намын
нэрээр сонгогдож байна. Энэ бүхэн нь иргэдийн байгууллага өөрөө сул байгааг
харуулж байна гэсэн үг. Энэ бүтцийг зов болгож, ард түмний сэтгэлгээг өөрчилсөн
цагт УИХ жинхэнэ чиг үүргээрээ ажиллах байх. Чухамдаа нэг багийн асуудлыг улс
үндэстний асуудал болгож, ард түмний дийлэнхийн эрх ашиг яригдах газар яриад
байх шаардлагагүй гэсэн үг.
-Энэ бүхнийг өөрчлөхийн тулд Та
эхлээд яг бодитой юу хийх вэ?
-Орон нутгийн санал асуулгын тухай хууль байна. Жишээлбэл
Дархан, Сэлэнгийг нийлүүлнэ, нийлүүлэхгүй гээд л ярьж байна. Орон нутагтаа
санал асуулга явуулаад шийдчихдэг бол хэн нэгэн даргыг хүлээхгүй шүү дээ. Орон
нутгийн чанартай олон асуудлаа иргэд өөрсдөө шийднэ. Ирэх жил энэ харилцааг
зохицуулах хууль гаргана гэж бодож байна. Өөр нэг том асуудал бол хот тосгоны
статусын асуудал юм. Одоо хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд хотыг
аймгийн зэрэглэлтэй, хотын зэрэглэлтэй гээд хоёр хуваачихсан. Гэтэл 10 гаруй
жилийн туршид хотын зэрэглэлтэй "хотгүй" явж ирсэн. Зүй нь бол хотын
зэрэглэлтэй хотоор Дархан, Эрдэнэт, Ховд, Чойбалсан, Сүхбаатар, Замын-Үүдийг
зарлаад, хотын захирагчийг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрдөг, орон нутгийн төсвөөс
гадна хотын төсөв өгдөг, захиран зарцуулах эрхийг нь нэмдэг болгомоор байна.
Үүнийг миний зүгээс мөрийн хөтөлбөрт тусгах санал оруулна. УИХ-ын тогтоолын
төсөл ч батлуулна.
- Та сонгуулийн төв байгууллагад
ажиллаж байсны хувьд Сонгуулийн тухай хуульд орох өөрчлөлтийн талаар ямар байр
суурьтай байна вэ?
- Одоогийн хууль хууль зүйн талаасаа ч, улстөрийн талаасаа ч
нэг л болохгүй байна. Гол нь энэ ярвиг, төвөгтэй байдлыг 2012 оноос өмнө
зохицуулах хэрэгтэй. Энэ талаар ярих юм их л байна л даа. Харамсалтай нь нийгэм
дэндүү өнгөц ойлголттой байна, улстөрчид ч тэр, иргэд ч тэр. Нэг л их
сонгуулийн зөрчил, маргаан гэж ярьсан улс л байна. Болохгүй нь юу байна, болж
байгаа нь юу юм, цаашид яах вэ гэдэг дээр яг сэтгэл гаргаад, бариад авчих юм
алга. Бүгд л улс тор хийх гээд, зүйл заалтыг өөрсөддөө ашигтай эргүүлэх гээд л
янз бүрээр тайлбарлаж байна. Бид энэ явцуу сонирхлоосоо салцгаая л даа. Энэ
ашиг сонирхлоосоо сатаагүй байж бүх юмаа хуульд чихээд, тэрийг л засчихвал бүх
юм сайхан болчих юм шиг яриад байна. Яг үнэндээ судапгаа хийхээс эхпээд
хэлэлцүүлэг явуулах гээд бүгд л дэмий мөнгө үрсэн үр дүнгүй ажил болчхоод
байна. Нэгнийхээ зөв зүйтэй болгох гэж, сайжруулах гэж хийсэн юмыг аль
байдгаараа үгүйсгэх гэж хичээж байна. 2004 онд СЕХ-г Захиргааны хэргийн шүүхийн
хяналтаас гаргасан, үүнд Сүхбаатар оролцсон гээд л хуульч Х.Тэмүүжингээс
эхлээдярьж байна. Үнэндээ сонгуулийн байгууллага шүүхээс аль болох хол л байх
хэрэгтэй. Хэрэв шүүхээр хэлэлцэх шаардлагатай бол тогтолцоо нь өвөрмөц байх
ёстой. Одоо орон нутгийн сонгууль Захиргааны хэргийн шүүхийн хяналтанд байна.
Үр дүн нь яаж байна, одоо хэр ялагч нь тодрохгүй байна. Дээр нь улс төрийн
намуудын үүрэг хариуцлага байна. Сонгуулийн тон байгууллагаас бусад бүх шатны
сонгуулийн байгууллага чинь үндсэндээ улс төрийн хоёр намын төлөөллөөс бүрдэж байгаа
шүү дээ. Тэгчхээд сонгуулийн байгууллага гээд л нэг огт хамааратгүй юм шүүмжилж
байгаа юм шиг л аягладаг. Хариуцлага тооцох болохоор өөрсдийнх нь хүмүүс учир
яаж ч чаддаггүй. Германд л гэхэд олон нийтийн ажил гэж үзээд янз бурийн
төлөөллөөс хүмүүсийг оруулдаг. Хэрэв хариуцлага алдвал торгодог. Гэтэл манайд
ер нь хариуцлагын тогтолцоо гэж байна уу? Хариуцлага тооцох гэхээр л өршөөл
уучлал болдог, эсвэл зүв зүгээр байгаа юмыг хэлмэгдүүлэх гэж байгаа юм шиг бөөн
юм болдог. Ажил даалгаж байгаа бол хариуцлага тооцъё, ажил нь ахдаад байвал
хасъя гэдэг л юм яригдах болж байна.
-Сонгуулийн системдээ байгаа юм шиг
хүмүүс ярьж байна л даа. Одоо өөрчлөх цаг болсон гээд л?
-Пропорцианаль тогтолцоонд оръё гэж ярьж байна. Зарим хэсэг
нь холимог ч гэж байна. Яг одоо хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг дээр эцсийн
байдлаар
нарийвчилсан хувилбар гараагүй байна. Мажоритар системээр нэг тойргоор ч явж үзлээ, олон мандаттайгаар ч явж үзлээ.
Болохгүй байна, өөрчилье гэж ярьж байна.Тогтолцоондоо ч байгаа юм биш. Сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, нэр дэвшигчдийн үйл ажиллагаатай холбоотой. Бас далд эдийн засаг, хяналтгүй мөнгөөр сурталчилгаа хийж байгаатай
холбоотой. Хуучинсаг хоцрогдсон арга барил ч бас нөлөөлж байна.
Хуульч гишүүд саналаа уралдуулж л байна. Гэхдээ одоохондоо санал нэгдчихсэн юм алга. СЕХ-г бүрдүүлэх нэр дэвшүүлэх асуудал дээр манай УИХ-ын гишүүд арай
оор хэлбэртэй болгоё. Нам бус энэ тэр гэхээсээ илүү мэргэжлийн тал руу хандуулъя гэх мэтээр ярьж байгаа.
нарийвчилсан хувилбар гараагүй байна. Мажоритар системээр нэг тойргоор ч явж үзлээ, олон мандаттайгаар ч явж үзлээ.
Болохгүй байна, өөрчилье гэж ярьж байна.Тогтолцоондоо ч байгаа юм биш. Сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, нэр дэвшигчдийн үйл ажиллагаатай холбоотой. Бас далд эдийн засаг, хяналтгүй мөнгөөр сурталчилгаа хийж байгаатай
холбоотой. Хуучинсаг хоцрогдсон арга барил ч бас нөлөөлж байна.
Хуульч гишүүд саналаа уралдуулж л байна. Гэхдээ одоохондоо санал нэгдчихсэн юм алга. СЕХ-г бүрдүүлэх нэр дэвшүүлэх асуудал дээр манай УИХ-ын гишүүд арай
оор хэлбэртэй болгоё. Нам бус энэ тэр гэхээсээ илүү мэргэжлийн тал руу хандуулъя гэх мэтээр ярьж байгаа.
-Сонгуулийн хууль, мөрийн хөтөлбөр
гээд нарийвчилсан асуудлаар мэдээж дараа нь ярилцах байх. Сонирхож асуухад ер
нь УИХ-ын гишүүн болох ямар байна вэ? Төрийн албанд 10 гаруй жил зүтгэхдээ
миний мэдэхээр Та дандаа дарга явлаа шүү дээ?
- УИХ-д тодорхой бизнес эрхэлдэггүй хүн сонгогдох хэцүү юм
байна л гэдгийг мэдэж авлаа. /инээв/ Үнэндээ бизнесийнхэн том хэмжээний лобби
хийх гэж
орж ирж байна. Яг төрийн албаар дамжиж яваад орж ирсэн хүн хууль хэлэлцэхээс бусад асуудалд "жижигдэх" үе гардаг юм байна. УИХ-ын гишүүнийг их эрх ямба
эдэлж байна гэж ярьж бичдэг. Гэтэл яамд, тамгын газрынхны удирдлагуудаас муу юм байна шүү дээ. Та миний ороог хар л даа. Зарим боломжтой нь хувийнхаа хөрөнгөөр тохижуулж байна.
Гэтэл надад тийм боломж алга. Сонгогчдоос, хүмүүсээс нуугаад байх юм алга. Өнөөдөр би УИХ-ын гишүүн гэчхээд таксидаад л явж байна. Бензин бага иддэг унаа
авах санаатай лизинг судлаад л байж байна. Урьд нь дарга байхдаа ажилдаа албаны унаа унаад л болоод байсан. Бас дээрээс нь хүмүүсийн хүсэлт, элдэв уулзалт гээд маш завгүй болж байна. Олон туслахтай болох гэж байна гэж гишүүдийг шүүмжилдэг. Хуулийн төсөл дээрээ гол анхаарлаа төвлөрүүлж жинхэнэ үүргээрээ ажиллъя гэвэл өөр арга алга байна шүү. Ингээд л ярихаар эргээд нөгөө тогтолцоо руугаа орчих гээд байх юм. Гэхдээ хууль зүйн талаасаа бодож санадаг зүйлээ шийдвэрт тусгуулахаас илүү завшаан гэж юу байх билээ.
орж ирж байна. Яг төрийн албаар дамжиж яваад орж ирсэн хүн хууль хэлэлцэхээс бусад асуудалд "жижигдэх" үе гардаг юм байна. УИХ-ын гишүүнийг их эрх ямба
эдэлж байна гэж ярьж бичдэг. Гэтэл яамд, тамгын газрынхны удирдлагуудаас муу юм байна шүү дээ. Та миний ороог хар л даа. Зарим боломжтой нь хувийнхаа хөрөнгөөр тохижуулж байна.
Гэтэл надад тийм боломж алга. Сонгогчдоос, хүмүүсээс нуугаад байх юм алга. Өнөөдөр би УИХ-ын гишүүн гэчхээд таксидаад л явж байна. Бензин бага иддэг унаа
авах санаатай лизинг судлаад л байж байна. Урьд нь дарга байхдаа ажилдаа албаны унаа унаад л болоод байсан. Бас дээрээс нь хүмүүсийн хүсэлт, элдэв уулзалт гээд маш завгүй болж байна. Олон туслахтай болох гэж байна гэж гишүүдийг шүүмжилдэг. Хуулийн төсөл дээрээ гол анхаарлаа төвлөрүүлж жинхэнэ үүргээрээ ажиллъя гэвэл өөр арга алга байна шүү. Ингээд л ярихаар эргээд нөгөө тогтолцоо руугаа орчих гээд байх юм. Гэхдээ хууль зүйн талаасаа бодож санадаг зүйлээ шийдвэрт тусгуулахаас илүү завшаан гэж юу байх билээ.
-Илэн далангүй ярилцсан Танд
баярлалаа.
Э.Адъяасүрэн
2008
оны 11-р сарын 18, Мягмар гариг
МОНЦАМЭ
No comments:
Post a Comment