УИХ-ын гишүүн С.Баярцогттой
ярилцлаа.
Засгийн газрын зургаан сайд танхимаас гарч байгаа. Тиймээс орны
сайд нарыг томилох асуудал парламентаар яригдах болов, Мөн Тэргүүн шадар сайд,
дэд сайдын орон тоо шаардлагагүй гэсэн яриа ч гарч буй. Хамтарсан засаг байгуулах
үед хяналт тавих зорилгоор бий болгосон албан тушаал учраас тэр. Энэ асуудлыг
анхаарч үзэх талаар Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гаригт гүйцэтгэх засаглалын
тэргүүнтэй уулзах үедээ хэлж, төсөв хөрөнгө хэмнэх нь чухал гэдгийг сануулсан.
Гэвч МАН- ынхан хүлээн авах эсэх нь тодорхойгүй байна. Ийм боломж бүрдэх, илүү
орон тоог хадгалан, төсөв хөрөнгө зарлагадахгүй байх нь оновчтой эсэхийг нэгэн
цагт Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт гишүүнтэй ярилцлаа.-Танхимын одоогийн бүтэц хөрөнгө, мөнгө үрсэн оновчгүй гэсэн шүүмжлэл дагуулах боллоо. Үүнд ямар бодолтой байгаа вэ?
-Парламентын сонгуулийн дараа Засгийн газар байгуулагдаж, бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилдөг. Ээлжлэн солигдох бүрт л бүтэц өөрчлөгдөн томорсоор ирсэн. Энэ асуудал өөрөө бие даасан Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тогтоолоор шийдэгддэг учир байнга өөрчлөгдсөөр байгаа хэрэг. Миний хувьд үүнийг шийдэх ёстой гэж санал гарган, эртнээс хэлж, танилцуулж байсан.Тодруулбал, гүйцэтгэх засаглалын бүтэц бүрэлдэхүүн тогтвортой байх ёстой гэж.
Хэрэв шууд шийдэж болохгүй байгаа бол Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах замаар заах хэрэгтэй. Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой яам, агентлаг шинээр байгуулах шаардлага гардаг. Тэр нь, байнгын бүтэц биш тухайн дөрвөн жилийн хугацаанд ажилладаг. Жишээлбэл, Англид олимп болох үед энэ асуудлыг хариуцсан тусгай сайд бий болгодог. Олимп дуусахаар орон тоог нь байхгүй болгочихно. Иймэрхүү маягаар зарим зүйлээ шийдээд тогтвортой бүтцээр ажиллах боломжтой.-Тэгэхээр ямар бүтцээр ажиллавал илүү оновчтой гэж үзэж байна?
-Хүн болгон л янз бүрийн бодолтой яваа байх. Миний бодлоор 1996 онд хэрэглэж байсан 10 сайдтай бүтэц хамгийн тохиромжтой хувилбар.-АН, МАН хамтран засаг бүрдүүлэх үед Тэргүүн шадар сайд, дэд сайд гэсэн албан тушаалыг бий болгосон. Өнөөдөр дээрх орон тоог цөөлснөөр чамгүй төсөв хэмнэнэ гэх юм?
-Үгүй. Цомхотгол явуулснаар маш их хөрөнгө хэмнэх юм шиг л яриад байгаа. Үнэндээ тийм их хэмжээний хөрөнгө хэмнэнэ гэж байхгүй. Ер нь, төрийн албан тушаалтны орон тоо их байгаа учир зардал хөрөнгөө хэмнэж үгүй болгох ёстой л гэдэг. Яахав цөөлж, цомхотгоод байж болно л доо. Гэвч хэмнэлт нь маш бага шүү дээ. Ийм зүйл ярихын оронд төрийн албан тушаалтнуудаа зөв байршуулж, ажил үүргийг нь цэгцлэн, төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэхдээ ямар бүтэцтэйгээр ажиллавал оновчтой вэ гэдэг асуудал л чухал байна. Тэгэхээр өнөөдөр яамдын тоог цөөллөө гэхэд агентлаг нь өсөж байдаг. Ингэвэл дүндээ дүн шүү дээ. Иймд тогтвортой бүтэцтэй ажиллаж байх нь чухал юм. Ерөнхийдөө Засгийн газар байгуулагдах болгондоо шинэ бүтэц байгуулаад байвал агентлагуудын орон тоо ч хөдөлнө. Төрийн бүтэц байнга хөдлөөд байх нь зохимжтой зүйл биш.-Энэ асуудлыг шийдэх гарц нь хууль эрх зүйн орчинд алга?
-Тийм. Үүнийг шийдэх гаргалгааг түрүүн хэлсэн. Хөдөлгөөнгүй байнга байх ёстой арван яамыг өөрчлөх асуудлыг шийдэхдээ Үндсэн хууль юм уу, органик хуульдаа суулгачихаад, яам нэмэх шаардлага гарвал маш өндөр хувиар өөрчлөлт оруулахаар суулгаж өгөх шаардлагатай л байна. Ийм алхам хийвэл илүү үр дүнтэй болох талтай. Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг нийт гишүүдийн гуравны хоёрын саналаар өөрчлөх ёстой гээд заачихсан. Яг үүнтэй адил заачихвал бүтэц тогтвортой байх юм.-Ер нь, цомхотгол явуулж,хэмнэлт гаргахаар шийдвэл хэчнээн төгрөг төсөвт эргэн орж ирэх бол?
-Бага хэмжээний хэмнэлт л гарна. Яг одоо цээжээр хэлж мэдэхгүй байна. Харж байж хэлэх нь зүйтэй байх. Энэ бол арван хоёр хүний л асуудал шүү дээ.
Нийтлэлч
Э.Баяр
Эх сурвалж
Ардчилал сонин
Э.Баяр
Эх сурвалж
Ардчилал сонин
2012 оны 1-р сарын 17, Мягмар
гариг
No comments:
Post a Comment